Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 305/ШШ2025/00161

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Б.Г-д холбогдох

үндсэн зээл 9,649,250.40 төгрөг, хүү 620,438.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,749.67 төгрөг, нийт 10,274,438.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Г нь Г банктай 2024 оны 07 сарын 01-ний өдөр “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 09 сарын 16-ны өдөр 3105199098 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000.00 (арван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б.Г нь 3105199098 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 21 өдрийн байдлаар 83 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,274,438.23 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд Б.Г-н Г банктай байгуулсан R001492003 тоот болон 3105199098 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,274,438.23 (арван сая хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин найман төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Г банкнаас 10,0 сая төгрөгийн зээл авч ашигласан нь үнэн. Үүнийг хүүгийн хамт төлөх болно. Санхүүгийн боломж муу байсан тул сар бүрийн төлөлтийг хугацаанд нь төлөх боломж муутайн улмаас өнөөдрийг хүргэсэн. Зээлдэгчийн хувьд авсан зээлээ төлж барагдуулна. Хугацаа олгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК нь Б.Г-д холбогдуулан үндсэн зээл 9,649,250.40 төгрөг, хүү 620,438.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,749.67 төгрөг, нийт 10,274,438.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Б.Г нь ... Миний бие нь Г банкнаас 10,0 сая төгрөгийн зээл авч ашигласан нь үнэн. Үүнийг хүүгийн хамт төлөх болно. ...Зээлдэгчийн хувьд авсан зээлээ төлж барагдуулна. Хугацаа олгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 10,274,438.23 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,342 төгрөгийн 89,671 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 89,671 төгрөгийг, хариуцагч Б.Г-с 89,671 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г-д холбогдох үндсэн зээл 9,649,250.40 төгрөг, хүү 620,438.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,749.67 төгрөг, нийт 10,274,438.23 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,342 төгрөгийн 89,671 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 89,671 төгрөгийг, хариуцагч Б.Г-с 89,671 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ