| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00070/И |
| Дугаар | 305/ШШ2025/00162 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 305/ШШ2025/00162
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: НЗФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Д.Б-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,896,051 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,901,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “НЗФ ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2057001644 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,896,051 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,901,051 төгрөгийг хариуцагч Д.Б-с гаргуулах гэжээ.
2. Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: НЗФ ББСБ-аас лизингээр авсан утасныхаа зээлийн хугацааг хэтрүүлж, одооноос ярьж тохиролцоод 04 сарын 05-нд 500,000 төгрөг, 05 дугаар сард 500,000 төгрөг, 06 дугаар сард 500,000 төгрөг, 07 дугаар сард 405,000 төгрөгийг төлөөд 1,905,000 төгрөгийг төлөхөөр тохирсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “НЗФ ББСБ” ХХК нь Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,896,051 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,901,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Д.Б нь ...НЗФ ББСБ-аас лизингээр авсан утасныхаа зээлийн хугацааг хэтрүүлж, одооноос ярьж тохиролцоод 04 сарын 05-нд 500,000 төгрөг, 05 дугаар сард 500,000 төгрөг, 06 дугаар сард 500,000 төгрөг, 07 дугаар сард 405,000 төгрөгийг төлөөд 1,905,000 төгрөгийг төлөхөөр тохирсон... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 1,896,051 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,901,051 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,366.81 төгрөгийн 22,683.40 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 22,683.41 төгрөгийг, хариуцагч Д.Б-с 22,683.40 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “НЗФ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “НЗФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,896,051 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,901,051 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь 2025 оны 04 сарын 05-нд 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 405,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,366.81 төгрөгийн 22,683.40 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 22,683.41 төгрөгийг, хариуцагч Д.Б-с 22,683.40 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “НЗФ ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ