| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0155/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Е |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Э.Лхагвасүрэн,
Хохирогч Г.Сансарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Эрдэнэчимэгийн Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 1809003020071 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн дизайнер мэргэжилтэй, "Монгол Суу" ХХК-д ахлах дизайнер ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамжны задгай тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЦИ 80030511 / Боржигин овогт Эрдэнэчимэгийн Лхагвасүрэн нь:
- 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 46 дугаар гудамжны задгайд байрлах байшинд хамтран амьдрагч буюу хохирогч Г.Сансарцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны буюу "гэр бүлийн хардалтын" улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Сансарцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … Би хамтран амьдрагч Э.Лхагвасүрэнтэй 6 жил амьдарч байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны 01 цагийн орчим унтах гээд хамт оронд орсон ба манай цуг ажилладаг эрэгтэй Адика 88353609 дугаараас залгаад над руу "Уучихсан юм уу?" гэхээр нь "Үгүй. Зайл, Би зүгээр байна. Чамд доромжлуулах хүн биш" гэж манай нөхөр бичсэн. Тэгээд манай нөхөр намайг хардаад хэрүүл болсон. Шинэ жилийн өмнө бид хоёр хоёр тийшээ салаад харьцахгүй байж байгаад өнөөдөр нийлэх гээд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 1 тоотод эвлэрэх гээд очсон юм. Тэгээд “Чи яасан их банзалддаг юм. Банзалдаж байгаад ирсэн үү?" гэхээр нь "Үгүй. Тийм юм байхгүй" гэхэд дотоожны хажуугаар хоёр хуруугаа хүчээр хошног руу хийгээд татах шиг болсон. Тэр үед тэсэхийн аргагүй өвдөөд харахад хошногоноос цус гойжоод байсан. 0.33 граммын ерөөл архинаас би нэг татсан үлдэгдлийг Э.Лхагвасүрэн уусан гэжээ. / хх 5-8 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 874 дүгээр дүгнэлтэнд:
1. Г.Сансарцэцэгийн биед хошногын амсард 7-8 цагийн түвшинд шарх, баруун зүүн дал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. 3.4.6.7 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Хохирогч, довтлогч хоёрын хоорондын зай болон байрлалыг тогтоох боломжгүй.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
9.10 Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 15-16 /
Шүүгдэгч Э.Лхагвасүрэнг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-25 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 /
Шүүгдэгч Э.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр бид хоёр 0.33л архийг хувааж уусан. Би түүнийг хардаад ийм хэрэг хийсэн. Эмчилгээний зардалд 510.000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Г.Сансарцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Э.Лхагвасүрэнгийн гэрт очсон. Бид хоёр тусдаа амьдарч байгаад эвлэрэх гэж уулзсан. Тэгээд байж байтал манай ажлын Адъяа над руу “ Уучихсан юм уу “ гэж бичсэнээс болоод Э.Лхагвасүрэн уурлаад дотуур өмдний хажуугаар хуруугаа хошного руу хийгээд татах шиг болтол маш их өвдөөд цус гарсан. Эмчилгээний зардалд 510.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.
Үүнээс өмнө намайг зодож, хамар хагалж байсан. Цаашид хамтран амьдрахгүй гэв.
Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамжны задгайд байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Г.Сансарцэцэгийг хардалтын улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … дотоожны хажуугаар хоёр хуруугаа хүчээр хошного руу хийгээд татах шиг болсон. Тэр үед тэсэхийн аргагүй өвдөөд хошногноос цус гойжоод байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Сансарцэцэгийн мэдүүлэг / хх 5-8 /, ...Г.Сансарцэцэгийн биед хошногын амсард 7-8 цагийн түвшинд шарх, баруун зүүн дал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 874 дүгээр дүгнэлт / хх 15-16 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Лхагвасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгэний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчимэгийн Лхагвасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Эрдэнэчимэгийн Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 / таван зуун / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Э.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Лхагвасүрэнд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ