Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 304/ШШ2025/00160

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* *******ын гудамж, ******* *******ны төв байранд байрлах ************** ХХК /Хувийн хэргийн дугаар:*******, РД:257*******97/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, дугаар баг, дугаар гудамж 34 тоотод оршин суух овогт -ын /ИБД:331*******920103/-д холбогдох,

 

нийт үндсэн зээлийн төлбөр 17,25,000 төгрөг, хүү 449,09*******.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,071.************** төгрөг, нийт 1*******,07,170.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 100*******9990 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,25,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 0-ны өдрийн байдлаарх хүү 449,09*******.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,071.************** төгрөг, нийт 1*******,07,170.40 төгрөгийг Д.оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.оос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* *******ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нийт 1*******,07,170 үнийн дүнтэйгээс 17,079,000 үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Би төлөлт хийгээд хассан үнийн дүн болно гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ******* ******* нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Д.ид холбогдох 1*******,07,170.40 төгрөгийн нэхэмжлэлийн дүнг бууруулж нийт 17,079,000 төгрөг болгон 997,170.4 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагчийн 17,079,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч Д.ид холбогдуулан нийт 1*******,07,170.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 1*******,07,170.40 төгрөгөөс 997,170.4 төгрөгийг төлж, үлдэгдэл 17,079,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагчийн хариу тайлбартай нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаад нийт 1*******,07,170.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн.

 

Хариуцагч Д.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

******* ******* ХК-ийн Булган аймаг дахь салбарын захирал Б.аас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******ир Б.д олгосон итгэмжлэлээр зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхийг тус тус олгосныг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24*******,331 төгрөгөөс 124,1 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.оос 124,1 төгрөгийг, улсын орлогоос 124,1 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ************** ХХК-ийн нэхэмжилсэн нийт 17,079,000 /арван долоон сая далан есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24*******,331 төгрөгөөс 124,1 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.оос 124,1 төгрөгийг, улсын орлогоос 124,1 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА