Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Д.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дашийн Эрдэнэцэцэгт холбогдох эрүүгийн 180900000104 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангай 57-05 тоотод оршин суух,

 1. 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын районы ардын шүүхийн 259 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгэр зүйлийн б-д зааснаар 3 жилийн хорих,

2. 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Октябрийн районы ардын шүүхийн 87 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жилийн хорих,

3. 1994 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 87 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жилийн хорих,

4. 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 633 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих,

5. 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 283 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих,

6. 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 633 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих,

7. 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1005 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хөдөлмөрийн чадвараа 50% алдсан, ухаан бүрэн, / РД: УО 69070604 / Боржигон овогт Дашийн Эрдэнэцэцэг нь:

 

- 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг “ Аса “ цирк дотор болж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцож байсан хохирогч Э.Оюун-Биндэръяагийн цүнхнээс орлогын мөнгө болох 530.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Хохирогч Э.Оюун-Биндэръяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … Би “Аса” цирк дээр сар шинийн үзэсгэлэн худалдаанд лангуу түрээслээд байгууллагын худалдагчаар ажиллаж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19 цаг 50 минутын орчим хэвийн боовоо зарж байхад нэг эгч ирээд манай байгууллагын зарж байгаа хэвийн боовноос худалдаж авахаар болоод Гүрмэл боорцогноос 21 ширхэгийг энгийн боорцогноос 15 ширхэгийг худалдаж авахаар болоод хайрцганд савлаад хагархай үгүйг нь шалгаж бай гэж хэлсэн. Мөн тахилын боорцогноос 5 ширхэгийг авна гэж надаар бэлдүүлсэн. Би тухайн боорцогуудыг бэлдэж байхдаа өөрийн үүргэвчийг лангууны урд хэсэгт тавьчихсан байсан ба үүргэвчинд байсан орлогын мөнгө болох 530.000 төгрөгийг эмэгтэй хүний саарал өнгийн кошлакт хийгээд тавьчихсан байсан. Тэгээд тэр эгч надаар боорцог бэлдэж бай чихэр авчаад ирнэ гэж хэлсэн. Тухайн үед намайг боорцог бэлдэж байхад миний саарал мөнгөтэй кошлакыг аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэжээ. / хх 11-13 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3-5 /

 

            Эд зүйлд үзлэг хийж хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 7- 10/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/072 дугаар дүгнэлтэнд:

            1. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, цирк дотор худалдаа хийж байсан худалдагчийн лангууны ард байсан цүнхнээс бэлэн алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Мөнгөнсүхийн илрүүлж бэхжүүлсэн ¹1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн ¹1 “Хулгайч хүрсэн гэх боовны гялгар уутнаас” гэж дугаарласан гарын мөр нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 57-5 тоотод оршин суух хаягтай Дашийн Эрдэнэцэцэгийн баруун гарын эрхий хурууны хээтэй ерөнхий болон доорх хувийн онцлог шинжүүдээр тус тус тохирч байна гэжээ. / хх 17-18 /

           

Шүүгдэгч Д.Эрдэнэцэцэгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 25-26 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгай хийхгүй. Бага насны 2 хүүхдийг минь бодож, эхний болоод эцсийн удаа намайг хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Хохирлоо нөхөн төлсөн. Би хөдөлмөрийн чадвараа 50% алдсан бөгөөд ажил төрөлгүй учир хулгай хийсэн гэв.

 

            Шүүгдэгч Д.Эрдэнэцэцэг нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг “ Аса “ цирк дотор болж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцож байсан хохирогч Э.Оюун-Биндэръяагийн цүнхнээс орлогын мөнгө болох 530.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … “Аса” цирк дээр хэвийн боовоо зарж байхад нэг эгч ирээд худалдаж авахаар болоод би бэлдэж байтал лангууны урд хэсэгт тавьчихсан үүргэвчинд кошлактай орлогын 530.000 төгрөг байсныг тэр эмэгтэй аваад явсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Оюун-Биндэръяагийн мэдүүлэг / хх 12 /, ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3-5 /,  ...Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 7- 10 /,  ...¹1 “Хулгайч хүрсэн гэх боовны гялгар уутнаас” гэж дугаарласан гарын мөр нь Дашийн Эрдэнэцэцэгийн баруун гарын эрхий хурууны хээтэй ерөнхий болон доорх хувийн онцлог шинжүүдээр тус тус тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/072 дугаар дүгнэлт / хх 17-18 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эрдэнэцэцэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Д.Эрдэнэцэцэг нь урьд удаа дараа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч түүний хувийн байдал нь 2015 оны эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх үндэслэл болохгүй байна. Д.Эрдэнэцэцэг нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний асрамжинд бага насны 2 хүүхэд / хх 43-44 / байдгийг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Дашийн Эрдэнэцэцэгийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2,  7.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Дашийн Эрдэнэцэцэгт ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг НШГА-нд даалгасугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Эрдэнэцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Д.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Д.Эрдэнэцэцэг нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЧИМЭГ