Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/1028

 

 

 

 

 

 

  2023             10            24                                       2023/ДШМ/1028

 

 

                                                             Ц.Э-д холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

яллагдагч Ц.Э,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1987 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлээр Ц.Э-д холбогдох ............................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ц.Э нь ..... дүүргийн .....дугаар хорооны нутаг, Баруун турууны замд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 00 минутын орчимд “............” загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас .............. загварын .................... улсын дугаартай, ................. загварын .................. улсын дугаартай, ................ загварын ................. дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж улмаар жолооч Н.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн жолооч Л.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Тээврийн прокурорын газраас: Ц.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад “нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн”, мөн хуулийн 6.15 “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар гаргасан хүсэлтийг хангаж, хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах дараах ажиллагааг хийлгэх нь үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулах шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар гаргуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тодорхойлох, хохирогч А.А-ийн биед дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Э-оос мэдүүлэг авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд зааснаар шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулах нь тухайн нөхцөл байдлын талаарх үйл баримтыг эргэлзээгүй тогтооход чухал ач холбогдолтой байна. Жолооч Д.Г, Н.Э, Ц.Э нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн эсэх, мөн жолооч нар осол гарсан талаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хэрхэн яаж мэдэгдсэн эсхүл мэдэгдэх боломжгүй байсан нь ямар үр дагаврыг гаргахад нөлөөлсөн зэрэг тухайн нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой эргэлзээгүйгээр тогтоож гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаж тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тодорхойлох шаардлагатай. Тухайн осол болох үед жолооч Д.Г, Н.Э, Ц.Э нар нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн, тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг шинэ хуучин гэж ялгасан боловч тухайн жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас тухайн тээврийн хэрэгслүүдэд учирсан хохирлыг хэрхэн үнэлж тогтоосон талаар баримт байхгүй байна. Хохирогч А.А-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл түүний зорчиж явсан ................... улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл, .................. улсын дугаартай ............... загварын тээврийн хэрэгслийг ар талаас нь мөргөснөөс учирсан уу, эсхүл ........................... загварын тээврийн хэрэгсэл түүний зорчиж явсан ................. улсын дугаартай ................. загварын тээврийн хэрэгслийн ар талаас мөргөснөөс учирсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Иймд шинжээч эмч Н.Э-оос мэдүүлэг авах ажиллагааг хийлгэх нь эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцнэ. Мөн цагдаагийн дэслэгч С.Д нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г.Б, Э.А, Б.Г нарыг шинжээчээр томилсон тогтоол үйлдсэн байх ба шинжээч Г.Б-д эрх үүрэг танилцуулж гарын үсэг зуруулсан /хх 212/, харин шинжээч Э.А, Б.Г нарт эрх үүрэг танилцуулаагүй, мөн мөрдөгчийн тогтоолд хэргийн дугаар бичээгүй байгааг дурдах нь зүйтэй. Энэ нь нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг бүрэн явуулаагүй гэж үзэх үндэслэл болно. Иймд эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул тээврийн прокурорын газраас Ц.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...................дугаартай хэргийг тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Н бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос яллагдагч Ц.Э-ы 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагийн үед ............ дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт баруун турууны замд ................ загварын ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ....................... загварын ................... улсын дугаартай, .............. загварын ................. улсын дугаартай, ............. загварын .............. дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж улмаар жолооч Н.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн жолооч Л.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн яллагдагч Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байх бөгөөд захирамжид заасан ажиллагааг шалгаж тодруулсаны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Л.Э-ийн .............. загварын ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас Н.Э-ын .................. загварын ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөөд 2 дугаар эгнээнд орж зогссон, Л.Э-ийн тээврийн хэрэгслийн ард Н.А-ын .................. загварын ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд зогссон байхад портер машин жолоодож явсан Д.Г ирж мөргөсөн үед Ц.Э нь Д.Г-ын Х.П загварын ........................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн байх бөгөөд Л.Э, Н.А нарын биед хүндэвтэр, Х.П тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.А-ийн биед хүнд гэмтэл тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед зайлшгүй шаардлагатай нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй ба Л.Э, Н.А, А.А нарын эрүүл мэндэд учирсан хохирол хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн, жолооч Д.Г, Н.Э, Ц.Э нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн эсэх, мөн жолооч нар осол гарсан талаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хэрхэн яаж мэдэгдсэн эсхүл мэдэгдэх боломжгүй байсан нь ямар үр дагаврыг гаргахад нөлөөлсөн зэрэг тухайн нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой эргэлзээгүйгээр нарийвчлан тогтоох зорилгоор бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэв.

Дээрх ажиллагааг шалгаж тодруулсаны эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тодорхойлох шаардлагатай.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан тул мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Иймд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1987 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Яллагдагч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1987 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                    ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ