Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 213

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,                        

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч М.Пүрэвсан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хундагынхан овогт Мандахын Пүрэвсанд холбогдох эрүүгийн 1809002750091 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, "Гэрэлт-Эдлэл" ХХК-д мужаан ажилтай, ам бүл 9,  эцэг, эх, 6 дүү нарын хамт Говь-Алтай аймаг, Цогт сумын, Баян-Өндөр 5-р багт оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургулийн 45 дугаар гудамж 841 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ДМ 93051313 / Хундагынхан овогт Мандахын Пүрэвсан нь:

- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Содон" караокед үйлчлүүлж байхдаа тус караокены Самсунг маркийн 40 инчийн ЛСД зурагтыг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 700.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Одгэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон" караокег би ажиллуулдаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 03 цагийн орчим манай караокед үйлчлүүлж байсан хэсэг бүлэг хүмүүс хоорондоо муудалцаад хар цамцтай залуу нь 10 дугаар өрөөний зурагтыг олон удаа цохиж дэлгэцийг хагалж эвдэлсэн. Нэг жилийн өмнө "Некст" дэлгүүрээс 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэжээ. / хх 11-12 /

“ Ашид билгүүн “ ХХК-ний үнэлгээний дүгнэлт / хх 15-19 /

Гэрч М.Пүрэвсан мөдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тухайн караокед 21 цагийн орчим найз Одсүрэн, Хуягаа, Аагий нарын хамт орж, 1 шил 0.75 л “ Соёрхол “ нэртэй архи уусан. Би согтоод найз Хуягаатай маргалдаад караокены өрөөний зурагтыг гараараа цохиж хагалсан. Тэгээд тэндээсээ цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд хоносон. 3 удаа зурагтыг цохьсон. Анх цохихдоо санаандгүй цохиод дараа нь уурандаа 2 удаа цохиж хагалсан гэжээ. / хх 5 /

Шүүгдэгч М.Пүрэвсанг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 2-4 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 24 /

Шүүгдэгч М.Пүрэвсан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр найз нартайгаа нийлж, 0.75л архийг пивотой авч уусан. Болсон асуудлыг сайн мэдэхгүй байгаа. Хохиролд 500.000 төгрөг төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Пүрэвсан нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Содон" караокед үйлчлүүлж байхдаа тус караокены Самсунг маркийн 40 инчийн ЛСД зурагтыг цохиж хагалан, бусдад 700.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Манай караокед үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо муудалцаад хар цамцтай залуу нь 10 дугаар өрөөний зурагтыг олон удаа цохиж, дэлгэцийг хагалж эвдэлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Т.Одгэрэлийн мэдүүлэг / хх 11-12 /, ... зурагтыг 700.000 төгрөгөөр үнэлсэн “ Ашид билгүүн “ ХХК-ний үнэлгээний дүгнэлт / хх 15-19 /,  ... Би согтоод найз Хуягаатай маргалдаад караокены өрөөний зурагтыг гараараа цохиж хагалсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Пүрэвсангийн мэдүүлэг / хх 5 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч М.Пүрэвсанг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Пүрэвсан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, учирсан хохирол зэргийг харгалзан прокурорын санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Одгэрэлд үнэлгээгээр 700.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.Пүрэвсан нь 500.000 төгрөг нөхөн төлж, хохирогч хохирол, гомдолгүй / хх 34 / гэсэн тул шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдав.

            Шүүгдэгч М.Пүрэвсанг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. Түүний үйлдсэн хэрэг нь мөн хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах зохицуулалтанд хамаарахгүй тул 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хундагынхан овогт Мандахын Пүрэвсанг бүсдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мандахын Пүрэвсанг 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 45.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Пүрэвсан нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

4. М.Пүрэвсанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Пүрэвсанд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч М.Пүрэвсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Пүрэвсанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЧИМЭГ