| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 201/2016/00095/э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2016-07-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | - |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 85
*******д холбогдох захиргааны зөрчлийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, гомдол гаргагч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргагч *******, ******* нарын давж заалдах гомдлоор *******д холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч ******* Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо: Дорнод аймгийн ИТХ-ын 19-р тойрогт нэр дэвшигч *******ийн ухуулагч эмэгтэй СМУ-гийн хашаан дотор хавсралт болгон өгч буй материалыг иргэн ******* гэгчид өгсөн, мөн айлууд хүмүүст тарааж байгаа байдалтай тааралдсан байна. Энэхүү материалд: 1."Хүн гүтгэгсэд илчлэгдэж шившгээ хутгав" гэсэн гарчиг өгсөн нь бие даагчдыг гутаан доромжилсон өнгөтэй, мөн биднийг "хүн гүтгэгсэд" хэмээн жинхэнэ гүтгэжээ. Би хэнийг ч гүтгээгүй. 2. Эхний өгүүлбэрт биднийг бие даан нэр дэвшиж намаасаа хөөгдсөн гэж гүтгэсэн байна. Би намаасаа хөөгдөөгүй. 3. "Аймгийн засаг дарга асан ******* нь бие даан нэр дэвшиж, АН-аас албан ёсны нэр дэвшигчдийг унагах зорилготой байдаг нь чаатын ярианаас харагдаж байна." Би фэйсбүүк, чаат хэрэглэж хүн гүтгээгүй, доромжилж гутаагаагүй, хуурамч мэдээлэл тараагаагүй. Сонгуулийн хуулийн 70.5.13-д дурьдсан зөрчлийг жинхэнэ үйлдэж буй хүмүүсийг шалган тодруулж зохих арга хэмжээг авна уу.
Энэхүү гүтгэлгийг гутаан доромжилсон материал нь миний эрх ашигт харшилж миний өрсөлдөгч нэр дэвшигч нарт ашигтай байдал үүсгэж байна. Намайг захиалагч, нэр дэвшигчээс хасагдах нь тодорхой боллоо гэх мэтээр гүтгэсэн явдлыг мөн шалгаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Энэ нь *******, ******* нартай холбоотой болов уу гэж таамаглаж байна гэжээ.
Гомдол гаргагч ******* Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо: Аймгийн ИТХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч эхнэр, нөхөр хоёр болох Хүрэлсүх, ******* нар өнөөдөр энд хавсаргасан материалыг их хэмжээгээр хэвлүүлж тарааж эхэлсэн байна. Үүнд дурдсанаар сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэн нэгнийг гүтгэн доромжилж, аливаа үйлдэл гаргаагүй. Намайг сонгуулийн хууль зөрчсөн шившгээ хутгасан бөгөөд нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдах нь тодорхой боллоо гэж зарлажээ.
Миний бие гагцхүү шударгаар өрсөлдөх уриатай ажилласаар сурталчилгааны хугацааг дуусгаж байгаа бөгөөд хэн нэгэнд хохиролтой үйлдэл хийгээгүй тул зохих журам, хууль тогтоомжийн дагуу гомдол барагдуулна уу гэжээ.
Зөрчил гаргагч ******* Цагдаагийн газарт өгсөн тайлбартаа: "…Би Хэрлэн сумын 6 дугаар багт ИТХ-ын 19-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн ******* ******* гэгч нь өөрийн нэртэй хаягаар болон ******* ******* гэсэн фэйсбүүк хаягаар хоёр өөр агуулгатай гүтгэлгийн материалыг цахим сүлжээгээр цацсан. Тухайн үед нь цагдаад гомдол гаргаснаар уг ******* *******д шүүхээс торгуулийн шийтгэл ногдуулж, нэг гомдол нь шалгагдаж байгаа. 2016.06.26-нд гэсэн хаягаар фэйсбүүкт захиалагч нь бөгөөд М.*******тэй чатаар харьцсан мессэжүүд нь тавигдсан байсан бөгөөд "гоё гоё постууд бичсэн байна лээ баярлалаа" гээд дараагийн гүтгэлгийн постын зааварчилгаа өгсөн шинжтэй зүйлүүд бичсэн нь цахим сүлжээнд тавигдсан байсан. Нэгэнт нийтэд сүлжээнд тархсан мэдээллийг ухуулагч нартаа зөв ойлголт төрүүлэхийн тулд миний талаар бичсэн гүтгэлгийг үнэн зөв ойлгоосой гэсэндээ 20 ширхэгийг хувилж бэлтгээд өөрийн штабын ухуулагч нарт хүргүүлэхээр т өгсөн. Энэ мэдээллийг иргэдэд тараах зорилго ердөө байгаагүй, тэртээ тэргүй цахим ертөнцөөр дүүрэн тархсан зүйлийг би тараах шаардлага байхгүй. Хамгийн гол нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас хойш намайг элдвээр гүтгэсэн мэдээлэл тархаад байсан учир өөрийн ухуулагч нарыг л үнэн зөв мэдээлэл аваасай гэж цахим сайтад тавигдсан зүйлийг хэвлэж өгсөн. Манай ухуулагч нарыг уншиж амжаагүй байхад ын штабын ухуулагчаар ажиллаж байгаа эмэгтэй ирээд зургийг нь аваад, манай хэдийг загнаад гарсан гэсэн. Манай хэдэн ухуулагч нар тараах нь битгий хэл өөрсдөө ч уншиж амжаагүй байсан юм чинь ын штабт очих боломжгүй юм. Харин ын штабт ажиллаж байгаа , нарын хүүхдүүд болох Батхүү, Баттулга нар л аав ээжийнхээ ажиллаж байсан ын штабт аваачиж өгсөн байх. Тэрнээс бид гадуур тараагаагүй, гаднаас хүмүүс авсан байх ямар ч боломж байхгүй…" гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар: Дорнод аймгийн ИТХ-ын 19 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч *******д захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж, материалд эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч *******, ******* нар давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжид ******* нь сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэсэн агуулгатай материалыг олон нийтэд тараасан гэдэг нь нотлогдоогүй учир *******д зохих захиргааны шийтгэл ноогдуулахаас татгалзсан явдлыг эсэргүүцэн гомдол гаргаж байна. Учир нь:
******* гэдэг хүнийг би хэвлэл мэдээлэл болон интернет хуудас зэрэг ямар нэг хэлбэрээр гүтгэж доромжлоогүй, ийм материал зүйлийг цагдаагийн байгууллага нэгийг ч олж тогтоогоогүй.
М.******* гэгчтэй би огт уулзалдаж харилцаж байсангүй. Тэр хүний гэрийн болон интернет хаяг, гар утасны дугаарыг нь ч мэдэхгүй, нэг намын гишүүн учир нэр зүс мэдэх төдий.
Намайг намаасаа хөөгдсөн, М.*******д захиалга өгсөн, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг унагах зорилготой, мөн сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн, нэр дэвшигчээс хасагдах нь тодорхой боллоо гэх зэргээр гүтгэсэн шинжтэй худал хуурмаг мэдээлэл гаргасан хэвлэмэл хуудсаа 20 ш хэвлэж ухуулагч нартаа өгсөн гэдгээ ******* өөрөө мэдүүлэгтээ хүлээсэн. Үүнээс ч олон хувь хэвлэж тараасан гэдэг нь СМУ-ын хашаанд явж байсан жирийн иргэн *******д хүртэл, мөн нэр дэвшигч ******* нарт олдсон материалуудаар нотлогдоно. *******ийн хувилж өгсөн материалыг 20 шахам ухуулагч шадар туслагч нар нь уншаагүй, уншсанаа цааш амаар тарааж ярьж яваагүй гэдэг нь нотлогдоогүй, худал аман мэдүүлэг. Харин ч хүмүүст ярьж сонирхуулж явсан байх бүрэн боломжтой. Энэхүү худал мэдээ, мэдээллийг гардан бэлтгэсэн хүн нь ******* өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нийтэд тараах зорилгогүй байсан гэдэг нь худал болох нь интернет ашиглан нийтэд дэлгэн тавьснаар батлагдаж байна. 20 ухуулагч тус бүр дор хаяж хорь, хорин айлаар орж танилцуулна. 400 айл гэдэг бол багаар тооцоход 1000 сонгогч гэсэн үг. Мөн интернетэд тавина гэдэг бол Монгол улс даяар цацагдаж байна гэсэн үг. Ийнхүү тухайн үед аймгийн ИТХ-д нэр дэвшигч асан ******* миний нэр төрийг гутаан доромжилж, худал мэдээлэл тараасан ******* нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.13, 76.4-р зүйлүүдийг зөрчсөн гэдэг нь олон баримтаар нотлогдож буй тул хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 23 дугаар захирамжийг хүчингүй болгож *******д Сонгуулийн хуулийн 70.14-д заасан зохих хариуцлагыг ногдуулахыг хүсье. Аймгийн ИТХ-ын 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч *******, ******* нарын нэр төрийг унагах худал хуурмаг мэдээ мэдээлэл тарааж буй энэ үйлдэл нь мөн 15 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч *******ийн нөхөр *******ийг сонгогчдоос ахиу санал авхуулж, биднийг унагах зорилготой гэдэг нь илт юм. Дашрамд хэлэхэд бид гурвуулаа унасан, сонгогдож чадаагүй. Сонгуулийн сурталчилгааны хамгийн сүүлчийн өдөр болох 2016.06.27-ны шөнийн 2 цаг 12 минутад 7000 гаран дагагчтай “Дорнод коммент” гэдэг фэйсбүүкт байрлуулсан энэ худал мэдээлэл бол олон нийтэд тараасан гол нотлох баримт болно. Интернетээс авсан уг хуудасны 1 хувь, гараар тараалгасан хуудасны 1 хувийг хавсаргав гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх зөрчлийн материалд авагдсан баримтуудыг үндэслэн зөрчилд холбогдогч ******* нь “... сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэсэн агуулгатай материалыг олон нийтэд тараасан гэдэг нь нотлогдоогүй байна“ гэж дүгнэж, түүнд захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гомдол гаргагч *******, ******* нарын давж заалдах гомдлоор шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд *******, ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гомдол гаргагч *******, ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар магадлал нь эцсийн шийдвэр тул гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД А.ЭНХБААТАР
З.ЭНХЦЭЦЭГ