Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/02518

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ************ хариуцагч ************ ХХК-д холбогдох 7,500,000 төгрөг гаргуулах тухайн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,750,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас, 67,475 төгрөгийг, улсын орлогоос 67,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ