Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/02535

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Туул гарден хотхон, ******Б байр,***** тоотод оршин суух, *********-ийн ************** /РД:Г**************/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, ************** хотхон,*** дугаар байр, ** тоотод байрлах, **************-ийн ************** /РД:**************/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа буюу 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **************, хариуцагч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

 

Би 2023 оны 05 сарын 01-нд хийсэн 2.2 м-ийн өндөр, 106 м хашаагаа Facebook зарын дагуу **************-т зарахаар болж, нас биед хүрсэн 3 хүнтэй хамт ирээд миний ХААН банкны ************** дансанд 7,500,000 төгрөгийг шилжүүлэн 2-З хоногийн дараа ачиж явсан. Тэгээд хэд хоногийн дараа дахин утасдаж хашааг тайруулмаар байна гээд байсан тул би өөрийн унаагаар очиж үзэхэд өөр газраас 1.4 м өндөртэй хашаа авч нүүрэн талаараа хийлгэсэн, газрын өөдөө өгсүүлээд надаас авсан өндөр хашааг барих гэхээр 1,4 метрийн урттай хашаа эвлэхгүй, үзэмж таарахгүй байсан. Би өндөр хашаагаа буцааж авах болж, **************-т 1.4 м хашааг 7,500,000 төгрөгт хийж өгөхөөр тохирон хашааг ачуулсан машинаар өөрийн хашааг авахаар болоод богино хугацаанд хашааг хийж өгсөн. Гэвч хашаа ирээгүй, жолооч надад ачилцах хүн олдсонгүй гэж ирсэн. Би ажлын зав гарахгүй байсаар 7 сарын сүүлээр Түнхэлийн зард тавьтал хүмүүс сонирхож, хашааг үзэх гэхэд байхгүй гэхэд нь би **************-аас утсаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн.

 

Иймд *************-аас анх өгсөн 6,500,0000 төгрөгийн үнэ бүхий хашааг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ************** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2023 оны 05 сарын үед хашаа зарна гэсэн зарын дагуу *******тай холбогдон 2.2 м-ийн өндөр, 106 м хашааг авахаар болж, ХААН банкны 5283010101 дансанд 7,500,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн зардлаар авсан. Хашаа ямар ч чанарын шаардлага хангахгүй, 4 дүгээр цахилгаан станцаас акталсан трубагаар хийсэн, зэвэнд идэгдчихсэн, гагнуур авахгүй байсан. Би өөрт нь хэлэхэд зүгээр гэсэн учраас настай хүнд итгээд машин явуулчихъя, таны үгэнд итгээд авлаа гэж хэлсэн. Урд талынхаа хашааг ************** ХХК-иар хийлгэсэн баримт байгаа. Энэ хашаатай залгаа хашаа барих гээд нэхэмжлэгчээс авсан зэвэрчихсэн хашаанд гагнуур авахгүй байсан учраас нэхэмжлэгч рүү ярьж, өөрийг нь дуудахад ирээд болохгүй байна, чамд оронд нь өөр шинэ хашаа хийж өгье 1,000,000 төгрөг өгчих гэсэн. Би та энэ хашаагаа аваарай гэтэл надад хэрэггүй гэсэн. Би 7,500,000 төгрөгөөр хашааг авчихсан байсан. Өмнөх хашаа нь ямар ч ашиглах боломжгүй байсан. Би хувь хүмүүсээр хашаагаа бариулах гэтэл үнэхээр ашиглах боломжгүй байсан. Нөгөө хувь хүмүүс хашаагаа ч барьсан юм байхгүй би хийх гэж үзсэн. Барих боломжгүй байсан. Би цаг хугацаагаа зориулсан юм чинь хөлсөө авна гээд надаас 800,000 төгрөг авсан. Ингээд би хашаагаа ч бариулаагүй, 800,000 төгрөгөөр хохирсон. Хажуу талын айл, хүмүүс наад хашаа чинь болохгүй юм байна. Тэр зарсан хүнийг дуудаж харуулаад газар дээр нь хүлээлгэж өг гэсэн учраас би яриад хэлсэн. Би урд талын хашаагаа цоо шинээр нь хийлгээд 4,000,000 төгрөгөөр авсан юм чинь нэхэмжлэгчээс авсан хашаагаа буцааж өгөөд урд талын хашаагаа хийлгэсэн газраараа дахиад хийлгэнэ гэж бодсон. Гэтэл нэхэмжлэгч хэрэггүй. Би чамд дахиад хашаа бариад өгье. Тэгээд тооцоогоо дуусгая, шинэ хашаа хийж өгөх болохоор 1,000,000 төгрөг өгчих гээд 1,000,000 төгрөг өгсөн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ************** нь хариуцагч **************-т холбогдох хашаа буюу үнийн 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагчид 2 хашаа өгсөн, нэг хашаагаа буцааж авна гэж хэлсэн. Хашаа үзэхээр хүмүүс очиход байхгүй гээд*******аас асуудахад мэдэхгүй гэж хэлсэн тул 6,500,000 төгрөг буюу хашаагаа авна гэж тайлбарлана.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...хашаа нь зэвэрсэн, гагнуур аваагүй учир хашаагаа ав гэхэд өөрөө ирээд шинээр хашаа хийж өгье, 1,000,000 төгрөг өг гээд өгсөн, хуучин хашааг өгөх тохиролцоо байхгүй, өмнө Баянгол дүүргийн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалттай гэж зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Зохигчдын хооронд 2023 оны 05 сарын 01-ний үед аман хэлцэл байгуулагдаж, нэхэмжлэгч нь зарын дагуу **************-т 2,2м өндөр, 106м хашааг худалдаж, хариуцагч түүний банкны дансанд 7,5 сая төгрөгийг шилжүүлсэн, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хариуцагч **************-ын нэхэмжлэгчээс авсан хашаатай бусдаас авсан 1,4м өндөр хашааны хэмжээ тохирохгүй, гагнуур авахгүй, зэвэрсэн байна гэж ярихад нэхэмжлэгч очиж үзээд дахин шинэ хашаа хийж өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...нэхэмжлэгчийг доголдолтой эд хөрөнгийг хариуцагчийн шаардах эрхийн дагуу доголдолгүй эд хөрөнгөөр сольж өгсөн, эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн бол өмнө шилжүүлсэн хөрөнгө буюу хашааг буцаан авах эрхтэй болохыг шийдвэрлэсэн. /хх-9-10/ Мөн ************** нь эд хөрөнгө буюу хашааг хүлээн авсан боловч эрхийн дагуу буцаан өгөх хүсэлтэй бол хадгалж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байна

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.3-т Худалдагч нь доголдолтой эд хөрөнгийн оронд өөр доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн доголдолтой эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан авахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь доголдолтой эд хөрөнгө буюу хашааны оронд дахин хашаа хийж өгсөн, өмнө өгсөн эд хөрөнгөө буцаан авах, хариуцагч эд хөрөнгө буюу үнийг нэхэмжлэгчид өгөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө 2,2м өндөр, 106м хашааг худалдан авч 7,500,000 төгрөгийг шилжүүлэн хашааг тээвэрлэн аваад эд хөрөнгө доголдолтой байсан тул 1,4м хашаа хийлгэсэн газраараа дахин хийлгэнэ гэж нэхэмжлэгчид хэлэхэд нь дахин хашаа хийж өгөөд тооцоо дуусгая гэж хэлээд 1,000,000 төгрөг нэмж авсан гэж тайлбарласан, шүүх хашааны чанар байдал зэргийг харгалзан материалын үнэ 4,536,400 төгрөг буюу 91м хашааг хариуцагч*******аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **************аас 4,536,400 төгрөг буюу 91м хашааг гаргуулж, нэхэмжлэгч **************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,963,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч талууд шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ