Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Э.Б, шүүгч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Иргэдийн төлөөлөгч Л.Цэцэгдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Ганболдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Э.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн ... тоотод оршин суух хохирогч Г.Тгийн орон байранд нэвтэрч Монел маркийн 42 инчийн зурагт хулгайлан түүнд 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт архины шилний хагархайг зэвсгийн чанартай ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж иргэн З.Сын самсунг жи-5 маркийн гар утсыг дээрэмдэж 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод оршин суух иргэн Н.Аийн байшингийн цонхоор нэвтэрч Конка маркийн телевизор хулгайлж 420000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа учраас урьд мөрдөн шалгах ажиллагаанд ярьсан мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Харин Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан зүйл заалтын хувьд би найзындаа архи ууж байгаад гараад явж байхдаа Стай таарсан. Тухайн үед би уурхай дээр ажиллаж байгаад ирээд 3 хонож байсан. Даргаасаа цалин орсон эсэхийг асуух гээд утсыг нь гуйж авсан. Даргын утас холбогдохгүй болохоор утсыг нь халааслаад дагуулж яваад 6 баатар дээр гараад ахдаа утсаа өгчих, цалин буутал утсыг чинь түр тавьчихаад аваад өгье гэж хэлсэн. С надад “тэг тэг, та сим картийг нь өгчих, утсыг яг эргүүлж өгөх юм байгаа биз дээ” гэхээр нь “маргааш цалин орохоор нь өгнө” гэж хэлээд гэр, ангийг нь асууж байгаад 2 дугаар сургуулийн хажуугаас салж явсан. Утсыг нь ченжБ гэдэг хүнд 50 000 төгрөгөөр өгчихөөд кет авсан. Дараа нь цагдаа ирсэн. Тэрнээс биш шилээр айлгасан зүйл байхгүй. Явахдаа ах нь цагдаа дээр байгаа, цалин буухаар маргааш утсыг нь аваад өгнө гэж хэлсэн байсан гэсэн мэдүүлэг, 

 

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Би тухайн үед архи уучихсан байсан тэгээд дахиад архи уух мөнгө олох гээд Сийн утсыг авсан юм. ...би 15-16 цагийн үед эмээгийнхээ гэрээс гараад М ахын гэрт ганцаараа очиход гэрт нь хүн байхгүй гэрийнх нь хаалга цоожтой байсан ба байшингийнх нь гал тогооных нь цонх нь онгорхой байхаар нь би гэрлүү нь ороод том өрөө рүү орж модон хүрэн өнгийн тавиур дээр байсан хар өнгийн зурагтыг аваад гал тогооны өрөөний шкафан дээр байсан 1 хайрцаг улаан шонхор тамхийг аваад буцаад цонхоор нь гараад ертөнцийн зүгээр зүүн талынх хашаагаар нь дамжиж гараад урагшаа гэр хорооллын гудамжаар явж байгаад хорооллын дэлгүүрийн гадаа суудлын хар өнгийн таксинд суугаад найз Зтай утсаар яриад МСҮТ-н ойролцоо уулзаад З мөн найз Отэй утсаар яриад Оийг МСҮТ-н ойролцоо хүрээд ир гэж дуудсан. Тэгээд О өөрийнхөө Сонота-6 маркийн хар автомашинтайгаа ганцаараа ирсэн. Тэгээд З бид 2 Оийн машинд суугаад От зурагтаа 50.000 төгрөгөөр зарсан. ... Эгч Мийн гэрийн арын цонхоор нь ороод том өрөөний хананд өлгөөтэй байсан Монел маркийн хар өнгийн / инчийг нь сайн мэдэхгүй байна, 42 инч байх/ зурагтыг хананаас татаад авсан. Авахад зурагтны нэг өлгүүр нь суурин дээрээ үлдээд нэг өлгүүрийг зурагттай хамт авсан  .... тэгээд баруун захад ирээд зурагтаа зарах гэж яваад баригдсан... гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 3-4, 51, 184 дүгээр хуудас /,

 

Хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр... 17 цаг 35 минутын орчим ирэхэд манай гал тогооны цонх онгорхой байсан ба том өрөөндөө ортол манай гэрийн 42 инчийн Конка маркийн зурагт алдагдсан байсан.. Би 2016 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотоос 420.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч З.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Зургаан баатарын хөшөөний ард талын дэлгүүр орчихоод гараад явж байтал Б ах архи уучихсан намайг дэлгүүрийн урд талаас дуудсан юм. Тэгээд намайг ахын дүү утсаа өгч бай нэг яриад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа өгтөл миний утсыг өөрийнхөө өмдний халаасандаа хийсэн ба хоёулаа урагшаа явъя гээд Зургаан баатар хөшөөний овоон дээр гарч суусан. Тэгтэл Б газар байсан архины хагархай шилийг аваад чи надад утсаа өг гэж хэлсэн... Тэгээд миний утасны симийг аваад надад гаргаж өгөөд тэгээд яваад өгсөн. Явахдаа надад цагдаад хэлэх юм бол чамайг зодно шүү гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-нд Буянтшанд худалдааны төвийн гадаа зогсож байтал Б халамцуу хүрч ирээд утас зарна гэж надад хэлсэн тэгээд үзье гэтэл хүмүүс тэр утсыг нь авч үзэж байсан ба би тэр үед эгч нь 50.000 төгрөгөөр авъя гэж хэлтэл Б тэг тэг гэж хэлсэн юм... Бд 50.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд гар утсыг нь авсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: би 2017 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчим гэрээс гарахдаа гэрийн гал тогооны цонхыг онгорхой орхиод гэрээ түгжээд ажилруугаа яваад 12 цаг 30 минутанд гэртээ цайндаа орох гээд ирэхэд манай хадам ээжийн эгчийн хүүхэд Б ганцаараа ирээд манайд хоол идээд гарсан. Ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлсэн ирсэн. Тэгээд би цайгаа уучихаад 13 цаг 30 минутын үед гэрээс гарсан. Б намайг гарахаас 5 минутын өмнө гарсан. Тэгээд 17 цагийн орчимд манай хадам Э рүү хажуу айлын Ш гэх хүүхэд танай гэрийн хажуугаар гарсан чинь танай зурагт алга болсон байна гэж хэлсэн байсан. .... манай зурагтны өлгүүрийг нь хугалаад зурагт аваад гарсан байна гэсэн мэдүүлэг /1-р хх-181-182 дугаар хуудас /,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад Б надруу утсаар залгаад найзыгаа нэг тийшээ хүргээд өгчих гэж хэлсэн... МСҮТ-н ард талын гэр хорооллын гудамжнаас гарч ирж зогсож байснаа байж бай гэж хэлээд цаанаасаа зурагт гаргаад ирсэн. Тэгээд би энэ юу юм яах гэж байгаа юм гэж асуутал ломбарднаас авсан юм аа одоо энийг зарах гэсэн юм гэж хэлэхээр нь чи нээрээ зарах гэж байгаа юмуу хэдээр зарах юм гэж асуутал чи хэдээр авмаар байгаа юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тэгвэл авъя гэж хэлээд наад зурагт чинь хэдэн төгрөг юм гэж асуутал 100.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Би тэгээд .... гэрт байсан 80.000 төгрөгөө Бд өгөөд зурагтыг гэртээ үлдээсэн....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг өнгөрч байх үед намайг дэлгүүрт сууж байхад манай хүү С ирээд “намайг 6-н баатарын ард талд дэлгүүр ороод гарахад Б гэх ах намайг утсаа өгчихөөч гэж гуйж авчихаад утсаа буцаагаад авах гэтэл хагархай шил гаргаж ирээд утсыг чинь өгөхгүй гэж айлгаж сүрдүүлээд миний гар утсыг авсан” гэж хэлсэн... миний гар утсыг авсан хүн энэ хүн байна гэж хэлээд би нөгөө үл таних залуутай очиж уулзахад нөгөө залуу нь архи уучихсан халамцуу, их өтгөн хөмсөгтэй жижиг биетэй, цайвар царайтай 20 гаруй насны залуу байсан ба надтай уулзаад зугтчихсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нэрийг Б гэдэг, дууддаг нэрийг маань З гэдэг юм... Б над руу хаана байгаа юм гээд залгасан. Тэгээд би МСҮТ-н байрны хойд талд байна гэж хэлэхэд Б над дээр согтуу ирсэн. Тэгээд ирэхдээ том зурагт тэвэрчихсэн байсан ба юун зурагт юм бэ янз бүрийн юм хийчихээгүй биз гэж асуутал “үгүй ээ хөгшөөн, тийм юм байхгүй зурагтаа ломбарданд тавьчихсан байсан сая авчихаад явж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг 1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Б нь зургаан баатарын ард байх гэрлүүгээ орчихоод ирье гээд орсон. Тэгээд нилээн байж байгаад гарч ирэхдээ хар өнгийн зурагт бариад гараад ирсэн. Өөр зүйл анзаараагүй .. гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 185 дугаар хуудас/,

 

Ашид Билгүүн ХХК-ний... дугаартай: “... Samsung S5 гар утас 250.000 төгрөг...." гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Ашид Билгүүн ХХК-ний ... дугаартай: “...Конка маркийн зурагт 420.000 төгрөг....” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

Ашид Билгүүн ХХК-ний .... дугаартай: “...Монел маркийн 43 инчийн LED зурагт 600 000 төгрөг....” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 189 /,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / 1-р хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Бэс гэмт хэргийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 177 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Тд хулгайд алдсан гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ 1-р хх-ийн 178 дугаар хуудас /,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 29-32, 174-175 дугаар хуудас /

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-103 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

 

         

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим Дорноговь аймгийн ... тоотод оршин суух хохирогч Г.Тгийн орон байранд нь эзгүй үед цонхоор нь хууль бусаар нэвтэрч хананд нь өлгөөтэй байсан Монел маркийн 42 инчийн зурагт авч бусдад зарахаар хулгайлан хохирогчид 600 000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Эгч Мийн гэрийн арын цонхоор нь ороод том өрөөний хананд өлгөөтэй байсан Монел маркийн хар өнгийн зурагтыг хананаас татаад авсан. Авахад зурагтны нэг өлгүүр нь суурин дээрээ үлдээд нэг өлгүүрийг зурагттай хамт авсан  ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...гэртээ цайндаа орох гээд ирэхэд манай хадам ээжийн эгчийн хүүхэд Б ганцаараа ирээд манайд хоол идээд гарсан. .... Тэгээд 17 цагийн орчимд манай хадам Э рүү хажуу айлын Ш гэх хүүхэд танай гэрийн хажуугаар гарсан чинь танай зурагт алга болсон байна гэж хэлсэн байсан. .... манай зурагтны өлгүүрийг нь хугалаад зурагт аваад гарсан байна гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Б нь зургаан баатарын ард байх гэрлүүгээ орчихоод ирье гээд орсон. Тэгээд нилээн байж байгаад гарч ирэхдээ хар өнгийн зурагт бариад гараад ирсэн.  .. гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Бэс гэмт хэргийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, Хохирогч Г.Тд хулгайд алдсан гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр,

 

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод оршин суух иргэн Н.Аийн байшинд эзгүй үед цонхоор нь хууль бусаар нэвтэрч хананд өлгөсөн Конка маркийн телевизор бусдад зарахаар хулгайлж 420000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа учраас урьд мөрдөн шалгах ажиллагаанд ярьсан мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 15-16 цагийн үед эмээгийнхээ гэрээс гараад М ахын гэрт ганцаараа очиход гэрт нь хүн байхгүй гэрийнх нь хаалга цоожтой байсан ба байшингийнх нь гал тогооных нь цонх нь онгорхой байхаар нь би гэрлүү нь ороод том өрөө рүү орж модон хүрэн өнгийн тавиур дээр байсан хар өнгийн зурагтыг аваад гал тогооны өрөөний шкафан дээр байсан 1 хайрцаг улаан шонхор тамхийг аваад буцаад цонхоор нь гараад ертөнцийн зүгээр зүүн талынх хашаагаар нь дамжиж гараад урагшаа гэр хорооллын гудамжаар явж байгаад хорооллын дэлгүүрийн гадаа суудлын хар өнгийн таксинд суугаад найз Зтай утсаар яриад МСҮТ-н ойролцоо уулзаад З мөн найз Отэй утсаар яриад Оийг МСҮТ-н ойролцоо хүрээд ир гэж дуудсан. .... От зурагтаа 50.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр... 17 цаг 35 минутын орчим ирэхэд манай гал тогооны цонх онгорхой байсан ба том өрөөндөө ортол манай гэрийн 42 инчийн Конка маркийн зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад Б надруу утсаар залгаад найзыгаа нэг тийшээ хүргээд өгчих гэж хэлсэн... МСҮТ-н ард талын гэр хорооллын гудамжнаас гарч ирж зогсож байснаа байж бай гэж хэлээд цаанаасаа зурагт гаргаад ирсэн.  .... гэрт байсан 80.000 төгрөгөө Бд өгөөд зурагтыг гэртээ үлдээсэн....” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нэрийг Б гэдэг, дууддаг нэрийг маань З гэдэг юм... Б над руу хаана байгаа юм гээд залгасан. Тэгээд би МСҮТ-н байрны хойд талд байна гэж хэлэхэд Б над дээр согтуу ирсэн. Тэгээд ирэхдээ том зурагт тэвэрчихсэн байсан ба юун зурагт юм бэ янз бүрийн юм хийчихээгүй биз гэж асуутал “үгүй ээ хөгшөөн, тийм юм байхгүй зурагтаа ломбарданд тавьчихсан байсан сая авчихаад явж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний ... дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

 

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтээр шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэргийн үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж үйлдсэн гэх боловч шүүгдэгчийн хохирогчийн нүүрэн тус газарт нь тулгасан гэх шилний хагархайг зэвсэг буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангид 10.1 дүгээр зүйлд тайлбарлан заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйлд шүүгдэгчийн гэмт хэрэгтээ ашигласан гэх шилний хагархай хамаарахгүй гэж шүүх үзлээ. 

 

Харин шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт иргэн З.Сын самсунг жи-5 маркийн гар утсыг утсаар ярьна гэж аваад улмаар буцааж өгөхгүйгээр халаасандаа хийж сүрдүүлэн хүч хэрэглэн дээрэмдэж 250 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: би найзындаа ууж байгаад гараад явж байхдаа Стай таарсан. Тухайн үед би уурхай дээр ажиллаж байгаад ирээд 3 хонож байсан. Даргаасаа цалин орсон эсэхийг асуух гээд утсыг нь гуйж авсан. Даргын утас холбогдохгүй болохоор утсыг нь халааслаад дагуулж яваад 6 баатар дээр гараад ахдаа утсаа өгчих, цалин буутал утсыг чинь түр тавьчихаад аваад өгье гэж хэлсэн. С надад тэг тэг та сим картийг нь өгчих, утсыг яг эргүүлж өгөх юм байгаа биз дээ гэхээр нь маргааш цалин орохоор нь өгнө гэж хэлээд гэр, ангийг нь асууж байгаад 2 дугаар сургуулийн хажуугаас салж явсан. Утсыг нь ченж Б гэдэг хүнд 50 000 төгрөгөөр өгчихөөд кет авсан. Дараа нь цагдаа ирсэн. Тэрнээс биш шилээр айлгасан зүйл байхгүй. Явахдаа ах нь цагдаа дээр байгаа, цалин буухаар маргааш утсыг нь аваад өгнө гэж хэлсэн байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би тухайн үед архи уучихсан байсан тэгээд дахиад архи уух мөнгө олох гээд Сийн утсыг авсан юм... гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч З.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Зургаан баатарын хөшөөний ард талын дэлгүүр орчихоод гараад явж байтал Б ах намайг ахын дүү утсаа өгч бай нэг яриад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа өгтөл миний утсыг өөрийнхөө өмдний халаасандаа хийсэн ба хоёулаа урагшаа явъя гээд Зургаан баатар хөшөөний овоон дээр гарч суусан. Тэгтэл Б газар байсан архины хагархай шилийг аваад чи надад утсаа өг гэж хэлсэн... Тэгээд миний утасны симийг аваад надад гаргаж өгөөд тэгээд яваад өгсөн. Явахдаа надад цагдаад хэлэх юм бол чамайг зодно шүү гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-нд Буянтшанд худалдааны төвийн гадаа зогсож байтал Б халамцуу хүрч ирээд утас зарна гэж надад хэлсэн тэгээд үзье гэтэл хүмүүс тэр утсыг нь авч үзэж байсан ба би тэр үед эгч нь 50.000 төгрөгөөр авъя гэж хэлтэл Б тэг тэг гэж хэлсэн юм. ... Бд 50.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд гар утсыг нь авсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг өнгөрч байх үед намайг дэлгүүрт сууж байхад манай хүү С ирээд “намайг 6-н баатарын ард талд дэлгүүр ороод гарахад Б гэх ах намайг утсаа өгчихөөч гэж гуйж авчихаад утсаа буцаагаад авах гэтэл хагархай шил гаргаж ирээд утсыг чинь өгөхгүй гэж айлгаж сүрдүүлээд миний гар утсыг авсан” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний... дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн бусдын эд зүйлийн авахаар хүч хэрэглэсэн үйлдэл нотлогдсон байдлыг үндэслэн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бд холбогдуулан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хохирогч Сын гар утсыг авахдаа хүч хэрэглээгүй байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн зүйлчлэхээр санал дүгнэлт гаргасныг шүүхээс шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн хэргийн нотлогдсон байдлыг харгалзан хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ.

 

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны явцад тогтоогдсон тул шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Э.Бд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Э.Бд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас шинэ хуульд заасан зүйл ангитай тохирох байдлаар тэгшитгэхэд танхайрах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн  хуульд танхайрах гэмт хэргийг хассан байх тул ял шийтгэлийг сэргээн оногдуулах үндэслэлгүй байна.

           

            Харин шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дээрмийн гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялтай тэгшитгэн 2 жил 9 сар 03 хоногийн хорих ялаар тэгшитгэн урьд цагдан хоригдсон хоног болох 267 хоногийг ял эдэлсэнд тооцож, үлдсэн 2 жил 6 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ялд нэмж оногдуулах  нь зүйтэй байна. 

 

 Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний биичг баримт хураагдан ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 1 хос пүүзэн гутлыг шүүгдэгчийн хүсэлтийн дагуу буцаан олгож, урьд цагдан хоригдсон 115 хоногийг ялтны эдлэх ялд оруулах тооцлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бд холбогдуулан дээрэмдэх гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд нэгтгэн, нийт ялыг 4 / дөрөв / жил хорих ялаар тогтоосугай. 

 

           5. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 хоногийн хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялд нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 6 / зургаа /  жил 6 / зургаа / хоногоор тогтоосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 6 жил 6 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бий цагдан хоригдсон 115 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 1 хос пүүзэн гутлыг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

13. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД

 

        ШҮҮГЧИД                                 Э.Б

 

                                                     Б.БАТТУЛГА