| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0793/З |
| Дугаар | 128/ШШ2025/0134 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т” СӨХ,
Хариуцагч: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г, Л., Б.Х,
Хариуцагч: Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.,
Гуравдагч этгээд: Р.,
Гуравдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Т, Д.С,
Маргааны төрөл: “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот техникийн тодруулга болон “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.ад байрны бохирын шугамд Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхарын бохирыг холбохыг зөвшөөрсөн шийдвэр тус тус хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О*******, хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., Б.Х, хариуцагч “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” СӨХ-оос “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан “”Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот техникийн тодруулгыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан “Ус сувгийн удирдах газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.ад байрны бохирын шугамд Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхарын бохирыг холбохыг зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татан оролцуулсан байна.
2. Иргэн Р.аас “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т хандан байрны ариутгах татуургын худаг руу бохирын холболт хүсэлт гаргасны дагуу тус газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар техникийн тодруулгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Р.ын үйлчилгээний зориулалттай 1 давхар 104 тоот байрыг Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгаас тусдаа бохир усны төвлөрсөн системд холбохоор шийдвэрлэсэн байна.
3. Улмаар иргэн Р. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ыг техникийн нөхцөл олгох хүсэлт гаргасныг тус газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох хурлаар хэлэлцэн “Боломжтой” гэж шийдвэрлэж, уг хариуг тус газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр иргэн Р.ад өгсөн байна.
4. Нэхэмжлэгчээс иргэн Р.ад олгосон 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар техникийн тодруулгыг эс зөвшөөрч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т гомдол гаргасныг тус газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, мөн оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08/12 албан бичгээр “… тоот техникийн тодруулга, …2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн техникийн нөхцөл олгох хурлаар тоот албан бичгээр хэлэлцэж шийдвэрлэсэн. …танай сууц өмчлөгчдийн холбоотой зөвшилцсөн байх шаардлагатай. … зөвшилцсөн тохиолдолд гадна ариутгах татуургын шугамын ажлыг хийх боломжтой” гэсэн хариуг өгсөн байна.
4.1. Мөн “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/2576 дугаар албан бичгээр “...иргэн Р. нь ажлаа эхлэхээс өмнө танай байрны оршин суугчид буюу СӨХ-тэй зөвшилцөх шаардлагатай бөгөөд СӨХ зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болохыг мэдэгдье.” гэх хариуг болон “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08/1418 дугаар албан бичгээр “..тус ажлын зурагт оршин суугч, сууц өмчлөгчдийн холбоотой ногоон байгууламж, гадна тохижилтын ажилд зөвшилцөх талаар тусгагдсан. Мөн дээрх гадна шугамын угсралтын ажлыг манай байгууллага хийж гүйцэтгээгүй болно.” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
5. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7390 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл ирүүлснийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7986 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” СӨХ-ны харьяанд байдаг байр нь 1976 онд ашиглалтад орсноос хойш 48 жилийн нүүрийг үзэж насжилт өндөртэй эрсдэл бүхий орон сууцнуудын ангилалд багтсан байдаг. Уг байрны зүүн талд Улаанбаатар хотын хамгийн өндөрт тооцогдох Улсын драмын эрдмийн театрын өргөтгөл болох 33 давхар. *******тауэр гэх орон сууцны барилгыг барьж 2 жилийн өмнөөс айлуудаа оруулсан. *******тауэр барилга нь 3 давхар авто зогсоолтой баригдсан байдаг. Энэхүү зогсоолынхоо 1, 2 дугаар давхараас тодорхой хэмжээний талбайг иргэн Р. гэгчид худалдсан байна. Иргэн нь уг 2 давхар обьектынхоо 1 дүгээр давхарын бохирын шугамыг насжилт өндөр болж элэгдэлд орсон манай байрны 75 айлын бохирын цооногийн шугамтай холбуулахаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас № дугаар бүхий Технийкийн тодруулгыг гаргуулсныг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.М******* 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан байдаг. Уг техникийн нөхцөлийн тодруулгыг үндэслэн Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн хурлын шийдвэрээр Улсын драмын эрдийн театрын өргөтгөлийн барилга болох *******тауэрийн 1 дүгээр давхрын бохирыг байрны бохирт холбохоор зөвшөөрч Техникийн нөхцөлийн шийдвэрийг иргэн Р.ад олгосон байна.
2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Р. болон ОСНААУГ-ын харьяа ХЭҮТ-8-ийн инженер Ш******* нар байрны бохирт холболт хийнэ “та нарын мэддэг асуудал биш дээд газрын шийдвэртэй” гэж ирэхэд оршин суугчид эсэргүүцэн улмаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр СӨХ-ны зүгээс хэсэг оршин суугчийн хамтаар гомдол гаргахад хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй болохоор оршин суугчид болон СӨХ бохирыг холбохыг болиулсан юм байх гэж тайвширч байтал 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Р. болон инженер Ш******* нар экскаватортой ирж ухахаар дайрахад оршин суугчид экскаваторыг оруулахгүй эсэргүүцэж болиулсан. Гэтэл хуулийн хугацаанд өргөдлийн хариу өгөөгүй байсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 08/1233 албан бичигт: “Өөрчлөлтийн ажлын зургийн хяналтад холбогдох байгууллагуудтай зөвшилцөж хийж гүйцэтгэх талаар дурдсан тул танай сууц өмчлөгчдийн холбоотой зөвшилцсөн байх шаардлагатай. Иймд Р. нь гадна талбайн тохижилтын ажилд Т сууц өмчлөгчдийн холбоотой зөвшилцсөн тохиолдолд гадна ариутгах татуургын шугамын ажлыг хийх боломжтой” гэсэн хариуг Р.ын бохироо холбох экскаватор оруулж ухуулах гэж дайрсан өдөр гаргасан нь ашиг сонирхлын зөрчил явагдаж байна гэж хардахад хүргэж байгаа болно. Ус сувгийн удирдах газраас 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гомдолд СӨХ-д ямар ч хариу ирүүлээгүй.
2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр холболт хийх гэж байсныг эсэргүүцсэн айлуудын оршин суугчдын гарын үсэг бүхий гомдлыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл манай СӨХ-д хариу ирүүлээгүй болно. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны 4/1418/хх-*******/, Ус сувгийн удирдах газраас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны 2/2576 тоот албан бичгүүдийн манай СӨХ-д ирүүлээгүй болно.
ОСНААУГ-аас техникийн тодруулга гаргахдаа “Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгаас тусдаа бохир усны төвлөрсөн системд холбох асуудлыг судалж дараах тодруулга гарч байна” гэсэн атлаа манай байрны бохирын цооногийн эрсдэлтэй байдлыг үзэж судлаагүй ирж үзээгүй байж техникийн тодруулга гаргасанд оршин суугчид гомдолтой байна. Мөн уг техникийн нөхцөлийн тодруулгад үйлчилгээний зориулалттай 1 давхрын бохирыг байрны бохирын шугамд холбохоор заасан атлаа 5 дугаар заалтын В хэсэгт “... дараагийн хэрэглэгчийг холбуулах” гэсэн заалтаас үзэхэд байрны оршин суугчдын бохирын цооног шугамд Р. нь 2 дугаар давхрынхаа бохирыг нэмж холбох магадлалтайгаар суугчдыг төөрөгдүүлсэн техникийн нөхцөлийн тодруулга гаргасан байна гэж үзэж байна.
Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Д******* 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн /18:34 ажлын бус цагаар/ тоот бохирын усны шугамын тухай гэсэн албан бичигт: “Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн 1 давхрын бохир усны шугамын холбох цэгийг өөрчлүүлэхийг хүссэн таны хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцлээ. Хурлаас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын тоот техникийн тодруулгыг үндэслэн уг барилгын 1-р давхрын бохир усны шугамыг орон сууцны байрны ... худагт холбохыг зөвшөөрсөн тул гадна бохир усны шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийлгэж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөхийг мэдэгдье” гэснээс үзэхэд гадна бохир усны шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийгдээгүй байхад комисс нь шийдвэр гаргасан нь хууль бус болсон байна гэж үзэж байна.
Зураг нь хийгдээгүй байхад Ус сувгийн удирдах газрын комисс хуралдаж байрны худагт Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн буюу *******тауэрийн бохирыг холбохыг зөвшөөрсөн шийдвэр нь хуулийн заалт зөрчиж улмаар гадна ариутгах татуургын шугамын байгуулалт гэсэн зурагт 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр техникийн инженер/нэр нь үл мэдэгдэх/ гэх хүн 2024 оны 07 дугаар сарын 03-ны тоот албан бичгийг үндэслэн бохир усны шугамын өөрчлөлтийн ажлын зургийг бүртгэв гэж зураг дээр цохолт хийсэн байдаг. Мөн зурагт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэсэн цохолтод /нэр, албан тушаал нь үл мэдэгдэх/албан тушаалтан “оршин суугч, СӨХ-той зөвшилцөх” гэж бичсэн атлаа, оршин суугчид болон СӨХ-тэй зөвшилцөөгүй байхад 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэх гэсэн албан шаардлага гаргуулж ХЭҮТ-ийн инженер нь байхгүй, мэргэжлийн хүнгүйгээр СӨХ-ийн газар руу хамгаалалт авч дураараа экскаватор оруулж газар ухаж бохирын шугамд холболт хийсэн нь хууль бус үйлдэл болсон.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн А/65 дугаар тушаалаар баталсан Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох журмын 2.2 дахь заалтын 5 дахь хэсэгт "баригдсан барилгын хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхыг заасан байгаа атлаа тухайн үед Р. нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байхад 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Техникийн тодруулгыг гаргасан байдаг. /ҮХХ Гэрчилгээ нь 2024.09.26-нд гарчээ/
1. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон Ус сувгийн удирдах газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага гэж үзэж байна. байрны оршин суугчид болон СӨХ-д мэдэгдэхгүйгээр бохирын шугамд холболт хийх Техникийн тодруулга гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийг 4.2.6 дахь, мөн байрны бохир 1, 2 дугаар давхартаа буцаж оргиж гардаг, 3 дугаар давхартаа өмхий үнэртдэг болсон зэрэг бодит нөхцөл байдал, байрны он удаан жил болсон вааран сеткений/бохирын цооног/даац дийлэх эсэх зэргийг судлахгүйгээр техникийн тодруулга гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээ зүйлийн 24.1,25.1.3 дахь заалт, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь заалтуудыг зөрчиж гаргасан Техникийн тодруулга нь илтэд хууль бус болохыг тогтоолгох.
2. Ус сувгийн удирдах газраас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн 2/3210 тоот албан бичигтээ: “... Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхрын бохир усны шугамын холбох цэгийг өөрчлүүлэхийг хүссэн иргэн Р.ын хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. ... бохир усны шугамын холболтыг ОСНААУГ-ын тоот техникийн тодруулгыг үндэслэн орон сууцны байрны.... худагт холбохыг зөвшөөрсөн гадна бохир усны шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийлгэж холбогдох байгууллагуудтай зөвшилцөх талаар албан бичгээр хариуг хүргүүлсэн....өөрчлөлтийн ажлын зураг хийгдэж холбогдох байгууллагуудтай зөвшилцөх ёстой бөгөөд ажлын зурагт бичигдсэний дагуу иргэн Р. нь ажлаа эхлэхээс өмнө байрны оршин суугчид буюу СӨХ-д мэдэгдэж, тухайн СӨХ зөвшөөрөөгүй тохиолдолд уг ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй юм. Энэ талаар “Т” СӨХ-оос ирүүлсэн гомдлыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж албан бичгээр хариуг хүргүүлж байсан болно” гэжээ. Энэхүү албан бичгээс үзэхэд ОСНААУГ-ын илт хууль бус Техникийн тодруулгыг үндэслэн ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссын хурлаараа 2010 онд олгогдсон техникийн нөхцөлийн дагуу шийдвэрлэсэн шийдвэр нь хууль бус болжээ. Мөн “Т” CӨX-оос 2024 оны 07 дугаар сарын 01, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд оршин суугчдын зөвшөөрөхгүй гарын үсэгтэй гомдлууд хүргүүлж байхад ямар ч арга хэмжээ авахгүй улмаар манай СӨХ-д хариу хүргүүлсэн мэтээр тайлбар хийж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байна уу гэх хардлага төрж байна. Иргэн нь танай байгууллагын шийдвэрийн дагуу оршин суугчидтай болон СӨХ-той зөвшилцөөгүй атлаа дайрч техникээр хүч түрэн СӨХ-ийн эзэмшлийн газарт дураараа орж ухаж бохирын холболт хийсэн нь танай хууль бус шийдвэрээс болсон гэж үзэж байна.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ байрны оршин суугчид болоод СӨХ-нд мэдэгдэхгүйгээр бохирын шугамд холболт хийх техникийн тодруулга гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт буюу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах ёстой гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн байрны бохир 1, 2 дугаар давхартаа буцаж оргиж гардаг, 3 дугаар давхарт өмхий үнэртдэг болсон зэрэг бодит нөхцөл байдлыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ судлахгүйгээр техникийн тодруулга гаргасны явдал нь мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон байна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан захиргааны байгууллага нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэсэн. Тэгэхээр манай оршин суугчдыг одоо тодорхойлоод эдгээр хүмүүсийн эрх ашиг яаж зөрчих гэж байна эдгээр хүмүүсийн бодит байдал нь ямар байна гэдэг талаас нь судалж үзээгүй байна гэж ингэж үзэж байна. Мөн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт сонсох ажиллагааны талаар мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ынхан танай худагт холбох гэж байна, тийм учраас та нарт энийг урьдчилж мэдэгдэж байна гэдэг ч юм уу, үүнийг ямар нэгэн байдлаар мэдэгдсэн бол манай СӨХ-нд мэдэгдсэн бол бид оршин суугчдадаа мэдэгдээд ийм байдалтай байх байсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ байдлаас харахад танайх 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт СӨХ-нд ашиглуулж байгаа орчны газарт хийх засвар үйлчилгээ газар ухах зэргээр ажиллуулах мэргэжлийн байгууллага нь СӨХ-той урьдчилан тохиролцож гэрээ байгуулна гэсэн байгаа. Тэгэхээр иргэн Р. бид нартай зөвшилцөөд мэдэгдээд байх биш, хэдий Засаг даргын захирамжтай бидний ашиглаж байгаа газар дээр танай өмчлөлийн цооног байгаа хэдий боловч газрыг ухах гэж байна, ийм юм хийх гэж байна гэдэг талаас нь манай СӨХ-нд мэдэгдээд урьдчилаад гэрээ хийдэг юм уу, урьдчилаад мэдэгдэх үүрэг чинь Газрын тухай хуулиар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын үүрэг мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын үүрэг гэж харагдахаар байгаа учраас эдгээр заалтуудыг зөрчиж техникийн тодруулгыг гаргасан байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байвал хууль бус зөвшөөрсөн заалт шийдвэр гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тийм учраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас гаргасан тодруулга хууль бус зөвшөөрсөн шийдвэр байна гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж юуг хэлэх вэ гээд заачихсан байдаг. Захиргааны ямар нэгэн актыг гаргахдаа амаар болон бичгээр гаргасан, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заачихсан байгаа. Тэгээд 37.2-т захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Тэгэхээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын гаргасан тохируулга Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар даргынхаа гаргасан журмыг журамлаад Р.ын хүсэлтийг зөвшөөрсөн үйл ажиллагааны нэг хэсэг, акт байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу хууль бус болсон байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзчихсэн. Дараа Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн бичигтээ 2/3210 тоот албан бичигтээ Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхрын бохир усны шугамын холбох цэгийг өөрчлүүлэхийг хүссэн иргэн Р.ын хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэж байгаа. Тэгэхээр угаасаа бохир усыг холбох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын журамлаад зөвшөөрөөд өгчихсөн тодруулгыг үндэслээд техникийн нөхцөлөө гаргачихсан байна. Энэ техникийн нөхцөлийг гаргахдаа зөвшөөрсөн Р.ад өгсөн хариу албан бичиг дээр та холбож болно гэсэн шийдвэрийг гаргаад өгчихсөн байна гэж үзэх үндэслэлтэй байгаа. Тэгэхээр Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг мөн зөрччихсөн байна гэж үзэх гээд байна. Мөн энэ асуудлаа та нар тодруулгаа ирсний дараа манай СӨХ-той “танайд тодруулгын дагуу ийм юм хийсэн үү, та нарт мэдэгдсэн үү ч гэдэг юм уу” ийм асуудлуудыг ярьж бид нарт мэдэгдэж байж комиссын хурлаар шийдвэрийг оруулах байжээ гэсэн үндэслэлтэй. Иймээс техникийн нөхцөл хууль бус тодруулгыг үндэслэж гаргасан учраас хүчингүй болох шаардлагатай гэж үзсэн. Мөн бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг та бүхэн мэдэж байгаа, бүгдээрээ оролцсон гэж бодож байна. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг гээд Р.ад өгсөн албан бичгийг бичээд байгаа. Тийм учраас Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас Р.ад олгосон зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэжээ.
8. Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сууц өмчлөгчдийн холбоо нь “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах бөгөөд Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарна.
“Т” СӨХ-д хамаарах ногоон байгууламж гадна тохижилтын талаар зөвшилцөх бөгөөд Иргэн Р. нь зүлэг модны нөхөн сэргээлт, цаашид шугам хөлдөх эрсдэл гарвал өөрөө хариуцах талаар баталгаа гаргаж бичгээр өгсөн байна.
Иргэн Р. нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний төвд өөрийн өмчлөлийн /4 ширхэг суултуур, 4 ширхэг угаалтуур, 9 ширхэг дүш суурьлуулсан/ *******0,1м2 талбайд бохир усны шугамын холболт авах хүсэлт өгсөний дагуу газар дээр нь судалж Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйл, 19.1 дэх заалт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/65 дугаар тушаалаар батлагдсан “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчдийг холбох журам”-ын дагуу дугаартай техникийн тодруулга олгосон.
Манай байгууллага өөрийн өмчлөлийн ашиглалт үйлчилгээг нь хариуцдаг шугам сүлжээнд холбогдоход татгалзах зүйлгүй тухай техникийн тодруулга олгосон Үүний дараа Нийслэлийн хот байгуулалтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-уудын техникийн нөхцөл олгох хурлаар хэлэлцэгдэж дэмжигдэсний дараа ажлын зураг хийлгэж холбогдох байгууллагууд болон нийслэлээр батлуулсаны дараа төвлөрсөн ус хангамжийн системд холбогдох боломжтой болдог.
Шугам сүлжээний тооцооны тайлбар: байрны ус хангамж, ариутгах татуургын тооцоот нийт ачаалал нь 0.92л/с, 3.31м3/цаг буюу 79м3/хоног бөгөөд бохир усны шугамын тооцоонд шугам дахь усны урсгалын хурд 0.03-0.29 м/с хооронд байгаа нь Хот, сурины ус хангамж, ариутгах татуургыг зохицуулах хорооноос баталсан дүрмийн 3.6 заасны дагуу 1.5м/с байхад 100% дүүргэлттэй гэж үздэг тул тухайн шугам сүлжээний дүүргэлт 19.3 хувьтай байна.” гэжээ.
9. Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Р.ын хүсэлтийг судлаад холбогдох баримтыг бүрдүүлээд, тооцооллыг нь хийгээд техникийн тодруулгыг гаргасан байна. Энэ тодруулгад СӨХ-ны зүгээс ганц бариад байгаа асуудал болохоор бохир усны холболтыг ажлын зургийг явцад зөвшилцөх гэж дурдсан бөгөөд зөвшилцөх гэсэн асуудалтай холбоотойгоор бусад шаардлагуудыг нэмэгдүүлж гаргаад байгаа юм. Энэ тодруулгын нэмэлт шаардлагын B хэсэгт холболт хийхдээ шугам эзэмшигч нартай зөвшилцөх гэж мөн дурдсан байгаа. Шугам эзэмшигч гэдэг нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ. Энэ нь нийслэлийн өмч бөгөөд манай байгууллагын эзэмшлийн шугам сүлжээ. Манай өөрийн эзэмшлийн шугам сүлжээн дээр холболт хийх нь журмын дагуу хийгдсэн ажил юм. Нөгөө талаас бодоход болохоор худагтай холбоотойгоор СӨХ нэг талаас манай хэрэглэгч болчхож байгаа. Тэгэнгүүт үүнтэй холбоотойгоор хэрэглэгчийн эрх хөндөгдсөн гэх үндэслэлгүй гэж хараад байгаа. Учир нь тооцоо судалгаа нь хийгдээд, журмын дагуу тодруулга нь гараад, шугамын дүүргэлт болон бусад тооцооллууд нь гарсны дагуу шугам нь холбогдож байгаа. СӨХ-той юуг зөвшилцөх вэ гэхээр Р. нь гадна шугамын ажил хийхдээ талбайн тохижилтыг зөвшилцөх байсан гэвч СӨХ ойлгохдоо манай салбар болох ХҮТ 8-ын шугам холбосон гэдэг гадна шугамын ажлыг СӨХ хийсэн гэж ойлгоод байгаа. Гэхдээ энэ нь тусдаа иргэн Р. манай шаардлагын дагуу өөр газраар хийлгэсэн. Тэгэхээр зургийн дагуу хийгдсэн байна уу, хийгдээгүй байна уу нөхцөлд тавигдсан шаардлагыг биелүүлсэн байна уу, биелээ биелүүлээгүй байна уу гэдэг асуудлыг манай байгууллага өөрсдөө хариуцаж шийдвэрлэх юм. Техникийн тодруулга нь хүчинтэй хугацаанд тавигдсан шаардлагын дагуу хяналт тавьж холбогдох шийдвэрийг гаргах нь манай байгууллагын эрх хэмжээний асуудал юм. Тэгэхээр энэ нь техникийн тодруулгатай холбоотой бус иргэн Р. болон СӨХ-ны хооронд үүссэн зөрчил байна гэж харж байна.” гэжээ.
10. Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Р.ын үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй гэж байсан. Манайд хүсэлт өгөхдөө тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар нь нийслэлээс батлагдаад гарчихсан байсан. Манайх болон техникийн нөхцөл тодруулга олгодог байгууллагууд үл хөдлөхийн гэрчилгээ болон А даалгавар буюу архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслээд техникийн тодруулгаа гардаг. А даалгавартай байвал техникийн тодруулга олгох боломжтой гэсэн үг. Тэгээд ажлын зураг дээр иргэн болгон СӨХ-той зөвшилцөх гэсэн байсан. Үүнд мэдээж түрүүний өгсөн тайлбартай адилхан СӨХ-ны эзэмшлийн гадна талбайн тохижилт мод бут сөөг зэрэгт зөвшилц гэсэн тайлбартай байгаа. СӨХ-ны 2 дахь албан бичгийн хариу дээр тодорхой дурдсан. СӨХ-той гадна талбайн тохижилт, ногоон байгууламж дээр зөвшилцөх шаардлагатай гэдэг зүйлийг тусгасан байгаа.” гэжээ.
11. Хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Улаанбаатар хотын хэмжээнд барилга байгууламжийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбох техникийн нөхцөл олгох, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13, 11 дүгээр зүйлийг үндэслэсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”-ын 1.4.1-д заасан бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан комисс олгодог.
б. Техникийн комисс нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Иргэн Р.ын “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын эрдмийн театрын ергөтгөлийн 1 давхрын бохир усны шугамын холбох цэгийг өөрчлүүлэхийг хүссэн” хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”-ын 3.4-д заасан “Хэрэглэгч техникийн нехцел авахаар хүсэлт гаргахдаа холбуулахаар санал болгож байгаа шугам сулжээний өмчлөгчтэй зөвшилцсөн байх ба холбогдох байгууллагаас техникийн тодруулгыг авна” гэсэн заалтыг үндэслэн тус холбуулахаар санал болгосон шугам сүлжээ нь ОСНААУГ-ын хариуцах шугам сүлжээ тул тус газраас ирүүлсэн тоот техникийн тодруулгыг үндэслэн холбох цэг өөрчлөхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан байдаг. Уг хуралдааны шийдвэрийг Иргэн Р.ад УСУГ-ын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тоот албан бичгээр "Хурлаас ОСНААУГ-ын тоот техникийн тодруулгыг үндэслэн уг барилгын 1 дүгээр давхрын бохир усны шугамыг орон сууны байрны 1289,14 өндөржилттэй худагт холбохыг зөвшөөрсөн тул гадна бохир усны шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийлгэж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөхийг мэдэгдсэн байна.
в. Нэхэмжлэгч “Т” СӨХ нь нэхэмжлэлдээ холболт хийх гэж байсныг эсэргүүцсэн айлуудын оршин суугчдын гарын үсэг бүхий гомдлыг Ус сувгийн удирдах газарт 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн боловч манай СӨХ-нд ирүүлээгүй болно. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн УСУГ-ын 2024.09.05-ны өдрийн 2/2576 тоот албан Бичгийг манай СӨХ-нд ирүүлээгүй болно", “... худагт холбохыг зөвшөөрсөн тул гадна бохир усны шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийлгэж, холбогдох Байгууллагатай зөвшилцөхийг мэдэгдье” гэснээс үзэхэд гадна бохирын шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийгдээгүй байхад комисс шийдвэр гаргасан нь хууль бус болсон байна гэж үзэж байна” гэжээ. Тус байгууллага нь “Т” СӨХ-оос шуудангаар ирүүлсэн гомдлыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцээд хариуг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/2576 тоот албан бичгээр өгч, хариугаа ирж авахыг ******* утсаар мэдэгдэж, байгууллагын харуул хамгаалалтын ажилтанд үлдээж байсан болно.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”-ын 7.1-д “Хангагч болон орон нутгийн төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж нь гүйцэтгэлийн ажлын зураг төслийг барилгын норм, дүрэм болон стандартад заасан техникийн нөхцлийн дагуу шаардлага хангасан эсэхийг ажлын 5 хоногт багтаан хянаж, шалгана.” гэж заасан бөгөөд Хэрэглэгч нь техникийн нөхцлийн дагуу гадна бохирын шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг болон далд ажлын гүйцэтгэлийн зургийг хийлгүүлж, холбогдох байгууллагуудаар хянан баталгаажуулсан байх үүрэгтэй юм. Иймд гадна бохирын шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийгдээгүй байхад комисс нь шийдвэр гаргасан нь хууль бус болсон байна гэсэн нь үндэслэлгүй.
г. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”-ын 7.2-д “Техникийн тодруулгыг өгөхдөө шугам сүлжээний ачаалал, хэвийн ажиллагааг хангах зарчмыг баримтлах бөгөөд техникийн тодруулгаас үүдэн гарсан хариуцлагыг техникийн нөхцөл олгосон болон техникийн тодруулга өгсөн байгууллага хүлээнэ” гэсэн заалтын дагуу ОСНААУГ техникийн тодруулгын үнэн зөв эсэхийг хариуцна. Мөн ОСНААУГ нь техникийн тодруулга өгөхдөө шугам сүлжээний ачаалал, хэвийн ажиллагааг хангах зарчмыг баримтласан тохиолдолд шугам сүлжээний эзэмшигч, өмчлөгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хуулийн 15.1.10. “хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй бөгөөд холбуулсны дараа 15.1.11.энэ хуулийн 15.1.10-т заасны дагуу бусдад цэвэр ус түгээх, тэдгээрийн хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч байгууллагаас үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг Зохицуулах хорооны баталсан хэмжээнд авах эрхтэй юм.
Иймд Ус сувгийн удирдах газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.ад байрны бохирын шугамд Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхрын бохирыг холбохыг зөвшөөрсөн шийдвэр нь ОСНААУГ-аас ирүүлсэн тоот техникийн тодруулгыг үндэслэж гаргасан шийдвэр тул тус газрын техникийн тодруулга хүчинтэй эсэхээс хамаарч, зөвшөөрөл хүчинтэй байх эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал шийдэгдэхээр байна.” гэжээ.
12. Хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын техникийн нөхцөл холбогдох хууль болон журмынхаа дагуу тодруулгыг үндэслэж техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгосон байгаа. Гэхдээ энэ зөвшөөрөл нь сууц өмчлөгчдийн холбоотойгоо зөрчилдөж байж холболтыг хийх боломжтой. Хэрвээ зөвшилцөөгүй ажил хийгдэх боломжгүй гэдэг албан бичгээ өгсөн учраас манай зөвшөөрлөөс болоод нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
13. Гуравдагч этгээд Р. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Р. миний бие 2015 оны 07 дугаар сард Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах *******тауэрын 1 давхарт *******0 м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар худалдаж авч, үл ходлох хоронгийн улсын бүртгэлийн Ү-2203053751 дугаар гэрчилгээ гарсан болно.
Улмаар тухайн объектын бохир усны шугамын хоолойг *******тауэрын бохирын худаг руу холбох гэтэл бохирын труба нь 1 метр тутамд 0.5 мм уналттай хийгддэг тул өндөржилт, градус нь таарахгүй мөн зайны хувьд хол учир холбох боломжгүй байгаа тул хажуу 10м-ийн зайд байрлах *******тауэр, байрны дунд байрлах нийтийн эзэмшлийн талбай дахь бохирын худаг руу холбох нь тохиромжтой байна гэж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (ОНӨААТҮГ)-ын мэргэжилтнүүд зовлосон бөгөөд өөрсдөө биеэр ирж, харж үзэж, зураг авч, хэмжилт хийж судалсан болно.
2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцнийтийн аж ахуйн удирдах газар (ОНӨААТҮГ-т хүсэлт гаргаснаар 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дугаар № бүхий “Техникийн тодруулга”, Ус сувгийн удирдах газар (ОНӨАΑΤҮГ)-т 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр техникийн нөхцөл гаргуулах зорилгоор хүсэлт гаргаснаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны одор тоот албан бичгээр “техникийн нөхцөл”-г тус тус зөвшөөрсөн байдаг юм.
Дээрх хоёр мэргэжлийн байгууллагаас гарсан зөвшөөрөлд “Ус хангамж, ариутгах татуургын тооцоот ачаалал нь хоногт 25м3 бөгөөд бохир усны шугамын нэвтрүүлэх хүчин чадал нь хүрэлцээтэй байна” Иймд бохир усны шугамыг *******тауэр, орон сууцны байрны дундах нийтийн эзэмшлийн 1289,14 өндөржилттэй худагт холбохыг зөвшөөрч, гадна бохир усны шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийлгэхийг надад мэдэгдсэн юм.
Үүний дагуу ариутгах татуургын ажлын зургийг (ЕГ Шифр: *******) 2024 оны 07 дугаар сард “Р*******” ХХК-д захиалж хийлгүүлсэн болно. Улмаар төрийн мэргэжлийн байгууллагууд нь тооцоо, судалгаагаа хийж, техникийн нөхцөл, зөвшөөрөл олгосон учраас 2024 оны 08 дугаар сарын эхээр болон сүүлээр бохирын шугамаа холбох гэтэл “Т” СӨХ нь эсэргүүцэн “бохир халих, худаг бөглөрнө, оршин суугчдын цонхыг вакум цонхоор сольж өг” гэх зэргээр эдлэв аргаар саад учруулж, хэрүүл тэмцэл хиййк ирсэн билээ. Миний бие аль болох СӨХ болон байрны оршин суугчидтай ойлголцож, зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэж, мэргэжлийн байгууллагууд болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас гаргасан техникийн тодруулга, нөхцөл, зөвшөөрлийн бичгийг үзүүлж, хэлж, мэргэжлийн байгууллагын инженерүүд мөн ярьж ойлголцохыг хүссэн боловч үл тоож, эеэргүүцсээр онөөдрийг хурсэн билээ.
Иймд “Т” СӨХ-ын гаргасан нэхэмжлэлийн агуулга нь тодорхой бус нэхэмжлэл болох /миний ойлгосноор Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ΟΗΘΑΑΤΥΓ-aac 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан дугаар № “техникийн тодруулга”, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын тоот “техникийн нөхцөл”-г зөвшөөрсөн албан бичгүүдийг хүчингүй болгуулах хүсэлт нь хууль бус бөгөөд иргэн Р. миний “өмчлөх эрх”-ийг ноцтой зорчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүйд тооцож өнгө үү” гэжээ.
14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Тухайн техникийн тодруулгыг авахдаа иргэн Р. нь хуульд заасан үндэслэл журмын дагуу мэргэжлийн хүмүүсийг аваачиж мэргэжилтнүүдээс мэдээлэл авсны дагуу холбогдох бичиг баримтыг хууль ёсны дагуу хөөцөлдөж тухайн бичиг баримтыг гаргуулж авсан. Үйл ажиллагаагаа эрхлэх гэтэл тухайн оршин суугчид эсэргүүцэж байсан нь тухайн цаг үеэр хавтаст хэргийн үйл явдал харагдаж байгаа. Тэр цагаас хойш өнөөг хүртэл иргэдтэй болон сууц өмчлөгчдийн холбоотой дайралт тулгамдаж байгаа асуудал байгаад үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Би тухайн газрын хорооны цагдаа байсан иргэд залуучуудын цаг заваа өнгөрүүлэх боломжит тэр сайхан фитнесийн үйл ажиллагааг явуулахаар зорьж байсан боловч энэ асуудалтай тулгарч тэрийгээ хийж чадаагүй, өдийг хүртэл хөрөнгө мөнгө цаг хугацаагаар хохирч байгаа асуудал байна. Уул нь тэр газар залуучуудын цаг заваа өнгөрөөх фитнес хийсэн бол тухайн газраас баялаг бүтээх байсан байх нь ээ. Тэгээд Хот суурины ус хангамж ариутгах татуургын тухай хуульд хангагчаас цэвэр ус хангах хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах саарал усыг ашиглах техникийн нөхцөл авах гэсэн заалт байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д байдаг. Хууль ёсны дагуу үүнийгээ авсан байна гэж үзэж байгаа. 17 дугаар зүйлийн 17.14-д бохир ус татан зайлуулах шугамын чиглэлээс 2 тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн байна. Энэ хоёрын хооронд 6 метрээс илүү байгаа. Үүнийг хэргийн материалд хэмжилт хийгээд хавсаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдалд нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль байдаг. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дээр сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууц байшин цаашид орон сууцын байшин гэх, байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх тухайн орон сууцын байшингийн ашиглалтын хувийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах хамгаалалт эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй заавал гишүүнчлэлтэй холбоог хэлж байгаа. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дээр сууц өмчлөгчдийн холбоо нь байшингийн гадна хана, тааз, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, тээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц бус зориулалтын техникийн болон 1 дүгээр давхрын үйлчилгээний өрөө сууц хорооны хоорондын талбай, нийт түүний цагт, сууцын доторх төрлийн өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцын байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугамын сүлжээ удирдах цахилгааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболт, хайрцаг хүртэл, шатнаас +0 шалнаас дээшээ тэмдэгтээс дээш бохир усны шугам сүлжээнүүд тухайн орон сууцын дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол тэдгээрийн адилтгах байгууламж, эд хөрөнгийг сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг. Сууц өмчлөгчид нь орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөх орон сууцын байшингийн дэвсгэр болон орчны газрын эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт засвар үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно гэж тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дээр заасан байна. Би сууц өмчлөгчдийн холбоог шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Тухайн өмч нь төрийн байгууллагын өмч бөгөөд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын өмч гэж үзэж байгаа. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д инженерийн шугам сүлжээ гэж ус хангамж, цахилгаан дулаан, ариутгах татуурга цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг хэлнэ гэж заасан. Үүнд бохирын худаг орж байгаа гэж үзэж байгаа. Тиймээс миний хувьд төрийн байгууллагаас хууль ёсны дагуу бичиг баримтаа авч үйл ажиллагаагаа явуулсан гэж үзэж байгаа.
Төрийн байгууллага үйл ажиллагаагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Аливаа стандарт хуулийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын эрх хэмжээ гэж байгаа. Энэ үйл ажиллагаагаа явуулах эрх хэмжээнд нь саад учруулж байгаа үйлдэл эс үйлдэхүйг сууц өмчлөгчдийн холбоо гаргаад байгаа юм биш үү гэж харж байна. Сууц өмчлөгчдийн холбоонд ерөнхий менежер 2019 онд захирамж гаргасан гэж байгаа. Сууц өмчлөгчдийн холбоо тухайн орон сууцын хороолол буюу ойр орчмын газруудыг эзэнжүүлэх, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ хийх үүрэг өгсөн байж болно. Харин төрийн байгууллагын эрх хэмжээний үйл ажиллагаанд саад учруул гэдэг эрх олгоогүй. Нэхэмжлэгчийн эрх, ашиг нь хөндөгдсөн юм байхгүй гэж харж байна. Тэгэхээр сууц өмчлөгчдийн холбоонд төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл эс үйлдэхүйг гаргаж байгаа гэж харж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.1. Нэхэмжлэгч нь “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр техникийн тодруулга нь хуулийн дээрх заалтад заасан гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар би болгосон, захирамжилсан шийдвэрт хамаарч байна.
1.2. Мөн “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.ад байрны бохирын шугамд холболт Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхарын бохирыг холбохыг зөвшөөрсөн зөвшөөрөл захиргааны актын шинжийг хангасан захиргааны акт мөн болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 956 дугаар тогтоолоор дүгнэсэн.
1.3. Иймд дээрх техникийн тодруулга болон зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэн шийдвэрлэв.
3.1 Улмаар “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаар тус тодруулгын үндэслэн Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн 1 давхрын бохир усны шугамыг орон сууцны байрны 1289.14 өндөржилттэй худагт холбохыг зөвшөөрсөн хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.2. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны бохир усны гадна шугам нь “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын өмчлөлд хамаарах бөгөөд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүйн дээр 1289,14 өндөржилттэй худагт бохирын холболт хийснээр бохир усны нэвтрүүлэх чадвар хүрэлцээтэй болох нь байрны шугам сүлжээний хүчин чадлыг тодорхойлсон дүгнэлтээр тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13, 19 дүгээр зүйлийн 19.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” СӨХ-оос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гаргасан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот техникийн тодруулга болон “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.ад байрны бохирын шугамд Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхарын бохирыг холбохыг зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН