Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.*******а

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хооронд үүссэн улсын бүртгэлийн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.******* нэхэмжлэлийн шаардлагаа ...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6561 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах... гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. ХХК-ийг 2003 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д. /55 хувь/, Б. /15 хувь/, Н. /15 хувь/, Л. /15хувь/ нарын нийт 4 иргэн үүсгэн байгуулж, Үндэсний татварын албанд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн.[2]

2.2. 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д. болон Ц.*******а нарын хооронд байгуулагдсан Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээгээр[3] ХХК-ийн 550 ширхэг хувьцааг Д.оос Ц.*******ад шилжүүлж, Ц.*******ыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэсэн байх боловч иргэн Ц.*******ын хувьд тус хувьцаа шилжүүлсэн гэрээний талаар 2019 оны 09 дүгээр зүйлийн 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэгч Д.тай уулзахдаа мэджээ.[4]

2.3. Улмаар Ц.*******аас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б., Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж. нарт хандан ...Ц.*******а миний бие ХХК-ийг үүсгэн байгуулж байгаагүй, компани үүсгэн байгуулах ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зураагүй, хүсэлт өгөөгүй тул ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн газрын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулгатай гомдлыг гаргасан.[5]

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 8/8513 дугаар албан бичгээр[6] ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 3/433 дугаартай албан бичигт[7] Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн // дугаар шүүгчийн захирамжаар ХХК-иас 308,265,709.71 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч ХХК-ийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, компанийн улсын бүртгэлд хориг тавигдсан байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй... гэх хариуг өгсөн.[8]

2.6. Дээрх албан бичгийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.*******ыг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн газрын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг[9] тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар[10] буцааж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлснээр 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2020/0132 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн[11] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар Ц.*******ын нэхэмжлэлтэй Д.од холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.[12]

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.*******аас Д.од холбогдуулан Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн[13], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгч Ц.*******а (РД:) болон хариуцагч Д. (РД: *******) нарын хооронд байгуулагдсан 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоожээ.[14]

2.10. Ийнхүү Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 128/ШШ2023/0680 дугаар шийдвэр гарган, ХХК-ийн 55 хувийн эзэмшигчээр Ц.*******ыг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгож[15] шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.[16]

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан учир нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандах нь зүйтэй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн1 28/ШТ2024/0014 дугаар шүүхийн тогтоолыг гаргасан.[17]

2.11. Тус тогтоолд заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст[18], 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гарган хандахад[19] тус газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6561 дугаар хариу албан бичгээр хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдах шаардлагатай гэх хариуг өгч[20] ХХК-ийн 55 хувийн эзэмшигчээр Ц.*******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан тул тэрээр энэ албан бичгийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гарган[21] хандахад шүүх нэхэмжлэлийг тодруулан авсны эцэст Захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.[22]

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д., Ц.*******а нарын хооронд 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээгээр Д.оос "" ХХК-ийн 550 ширхэг энгийн хувьцааг Ц.*******ад шилжүүлж, Ц.*******ыг тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэсэн.

Гэтэл Д. нь тухайн гэрээг хийх гэж байгаа талаар Ц.*******ад огт мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, мөн Ц.*******а нь тухайн "" ХХК-ийн 550 ширхэг хувьцааг шилжүүлэн авах тухай гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд "" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэх хуудасны дагуу 2019 оны 09 сарын 27 өдөр шийдвэр гүйцэтгэгч Д.тай очиж уулзахдаа олж мэдсэн.

Ц.*******а нь хууль бусаар "" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээ мэдсэн даруйдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2020/0132 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн.

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******ын зөвшөөрөлгүй хийгдсэн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн дагуу Иргэний хэрэг үүсгэсэн.

Ц.*******ын хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хэрэг маргааныг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэж, тухайн шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дээрх гэрээг үндэслэн хийгдсэн Ц.*******ыг "" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэл хуульд заасны дагуу мөн хүчингүй болох ёстой билээ.

Ц.*******ыг "" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийг хийх үндэслэл болсон гэрээ хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тогтоосон тул улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг сэргээн хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШТ2024/0014 дугаартай тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах боломжтой байх тул улсын бүртгэлийг хүчингүй болгуулах асуудлыг Улсын бүртгэлийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэгэнт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 19 өдрийн 128/ШТ2024/0014 дугаартай тогтоолд улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гарган шийдвэрлүүлэхээр заасан тул 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн Хэлтэст хандан хуулийн хүчин төгөлдөр болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 22 өдрийн дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц.*******ыг "" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгөх тухай хүсэлтийг гаргасан.

Гэвч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн бүртгэлийн байцаагч нь хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шийдвэрлэх ёстой тул таны хүсэлтийг Улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт илгээсэн гэж хариуг 2024 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр өгсөн.

Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Ц.*******ын хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байсан тул 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт дахин хүсэлт гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6561 дугаартай албан бичгээр "" ХХК-ийг улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэл хамрагдах шаардлагатай гэсэн тодорхой бус хариуг өгсөн.

Ц.*******а нь "" ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, оролцох боломжгүй, мөн түүнд компанийн хувьцааг шилжүүлсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь шүүхээр тогтоогдсон тул Ц.*******а нь уг компанитай холбоотой үүрэг хариуцлага хүлээх шаардлагагүй.

Тиймээс Улсын бүртгэлийн байгууллага нь Ц.*******аас "" ХХК-ийг улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд хамруулахыг шаардах нь үндэслэлгүй юм.

Ц.*******ын гаргасан нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Д. болон Ц.*******а нарын хооронд байгуулсан "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул Хан-Уул дүүргийн улсын бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуульд заасан журмын дагуу Ц.*******ын " ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандсан боловч, бүртгэлийн хүчингүй болгоогүй нь хууль бус учир шүүхэд хууль бус хэлцлийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.[23]

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2011 онд шинэчлэгдсэн хуулиар шинэчилсэн бүртгэл хийлгэх шаардлагатай гэж байгаа боловч тухайн үйл явдал 2005 онд болсон. Иргэний хэргийн шүүхээс тухайн үед хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байсныг тогтоосон тул гэрээ байгуулагдаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй. 2005 онд дагаж мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн гомдлыг хангах ёстой. Гэтэл хариуцагч байгууллага хуулийг буруугаар буцаан хэрэглэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулж өгнө үү.

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/03455 дугаар шийдвэрээр Ц.*******ыг ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ байгуулаагүй гэдгийг нотолсон тул шинэчилсэн бүртгэлд хамрагдах асуудлыг Д., Б., Н.*******, Л. гэх хувьцаа эзэмшигч нараас шаардаж, Ц.*******ын бүртгэлийг хүчингүй болгох боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.[24]

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ..." ХХК-ийг 2003 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д. / 55 хувь/, Б. /15 хувь/, Н.******* /15 хувь/, Л /15 хувь/ нарын нийт 4 иргэн үүсгэн байгуулж, Үндэсний татварын албанд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж, 2005 оноос эхлэн хуулийн этгээдүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, цахим системд бүртгэдэг болсон. "" ХХК нь өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй тул программд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хэвийн бус төлөвтэй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, улсын бүртгэлд хориг тавих, эрх бүхий этгээд болон төрийн байгууллагуудад төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр компанийн мэдээллийг дамжуулах боломжгүй байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 3/433 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний дугаар шүүгчийн захирамжаар "" ХХК-иас 308.265.709.71 төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн тул тус компанийн улсын бүртгэлд хориг тавих хүсэлт ирүүлснийг хувийн хэрэгт хавсаргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, дугаартай шийдвэрээр "" ХХК-ийн "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэж, тухайн шүүхийн шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******оос гаргасан хүсэлтийн хамт хүлээн авч, хувийн хэрэгт хавсаргасан болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна.

Иргэн Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******од Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6561 дугаартай албан бичгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2018 онд батлагдсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөснөөс хойш 2 жилийн хугацаанд энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, бүртгүүлнэ" заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдах шаардлагатай байна..." гэсэн хариуг хүргүүлсэн.

Иймд иргэн Ц.*******ын "" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө γγ... гэжээ.[25]

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зөвхөн 2011 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой гэж шаардаагүй. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнээс хойших хуулиудад зааснаар шинэчилсэн бүртгэлд хамрагдах талаар үүрэг болгосон.

Хариуцагч байгууллага албадлагын шинж чанартай үйл ажиллагаа явуулж болдоггүй. Тухайн аж ахуйн нэгж, компани өөрсдөө холбогдох баримт, материалаа бүрдүүлж хүсэлт гаргаж шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол Ц.*******ын бүртгэлийг хасах боломжтой... гэжээ.[26]

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2.Хариуцагч маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2018/ хуулийн 3 дугаар зүйлд "...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөснөөс хойш 2 жилийн хугацаанд энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, бүртгүүлнэ..." гэж заасныг үндэслэжээ.[27]

4.3.Тус маргааны үйл баримтаас үзвэл ХХК 2003 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан байх бөгөөд тус компани байгуулагдсанаас хойш 2 сарын дараа буюу 2003 оны 05 дугаар 23-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдсэн байна.

Тус шинэчлэгдэн найруулагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт ...Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын дотор...баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ... гэж заасан байх бөгөөд ХХК -ийн хувьд 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар байжээ.

Гэвч нэхэмжлэгч компанийн зүгээс холбогдох баримтаа хүргүүлэн энэ бүртгэлд хамрагдсан талаар үйл баримт тогтоогдсонгүй[28].

4.4. Харин хариуцагч байгууллага 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д. болон Ц.*******а нарын хооронд байгуулагдсан ХХК-ийн 550 ширхэг хувьцааг Д.оос Ц.*******ад шилжүүлсэн Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг үндэслэн тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэсэн байх боловч энэ цаг хугацаанд тус компанийн эрх бүхий этгээдээс холбогдох бусад баримт бичгийг шаардан авч, дээрх хуульд заасан шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг хариуцан зохион байгуулах боломжтой байсан ч уг ажлыг хийлгүй орхигдуулсан байна.

4.5. Хэдийгээр Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 07 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд ...хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын буюу 2005 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Хуулийн этгээд нь хуульд заасан баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол тухайн хуулийн этгээдийг татан буулгах эсэх асуудлыг бүртгэх эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ... гэж тодорхой зааснаас үзвэл ХХК-иас 2005 оны 4 дүгээр сарын 1-ний дотор холбогдох баримтаа ирүүлээгүй тохиолдолд бүртгэх байгууллагын зүгээс хуулийн этгээдийг татан буулгах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрх олгогдсон боловч эрх бүхий байгууллагаас энэ талаар ямар нэг арга хэмжээ аваагүй тул шүүх тус үйл баримтыг дараах дүгнэлтээр эцэслэн шийдвэрлэлээ.

4.6.Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ...хуулийн этгээдийн улсын бүртгэл" гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг..., 7 дугаар зүйлийн 7.1-д ...Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 7.1.3-д ...хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн..., мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ...Монгол Улс улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна..., 9.2-т ...Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ..., 9.4-т ...Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно... гэж тус тус заасны дагуу архивт хадгалагдаж буй ХХК-ийн хувийн хэргийн материалд үндэслэн хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлийг хариуцагч байгууллагаас хийх боломжтой.

4.7.Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/278 дугаар Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын 61.8-т Хуулийн этгээд энэ журмын 61.7-д заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд дор дурдсан этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ: 61.8.1-т ...хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа..., 61.8.2-т ...өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа..., 61.8.3-т ...энэ журмын 61.8.1, 61.8.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж эсхүл хяналт тавьж байгаа..., 61.9-т ...Энэ журмын 61.7-д заасан "хөрөнгийн дийлэнх хэсэг" гэж Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан тухайн компанийн нийт хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг ... ойлгоно... гэж заасны дагуу ХХК-ийн зүгээс холбогдох баримт, хүсэлтээ гаргаагүй байсан ч хариуцагч байгууллагаас тус хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлийг бие даан бүртгэх боломжтойг илэрхийлж байна.

4.8.Түүнчлэн (2018 оны) Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ...Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино..., мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт ...Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ... гэж заасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байтал тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл болно.

4.9.Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ буюу заавал биелэгдэх шинжтэй тул хариуцагч байгууллагаас өөрийн эрх хэмжээний хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой асуудлыг хууль бус татгалзал болох эс үйлдэхүй гаргаж байгаа нь үндэслэлгүй тул уг татгалзсан шийдвэр болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6561 дугаартай албан бичгийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6561 дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 188 хуудас

[2] Хавтаст хэргийн 66 хуудас

[3] Хавтаст хэргийн 15 хуудас

[4] Хавтаст хэргийн 1 хуудас

[5] Хавтаст хэргийн 183-184 хуудас

[6] Хавтаст хэргийн 82 хуудас

[7] Хавтаст хэргийн 178 хуудас

[8] Хавтаст хэргийн 182 хуудас

[9] Хавтаст хэргийн 8 хуудас

[10] Хавтаст хэргийн 174-175 хуудас

[11] Хавтаст хэргийн 176-177 хуудас

[12] Хавтаст хэргийн 180-181 хуудас

[13] Хавтаст хэргийн 179 хуудас

[14] Хавтаст хэргийн 164-167 хуудас

[15] Хавтаст хэргийн 168-173 хуудас

[16] Хавтаст хэргийн 160-163 хуудас

[17] Хавтаст хэргийн 157-159 хуудас

[18] Хавтаст хэргийн 76-77 хуудас

[19] Хавтаст хэргийн 68-69 хуудас

[20] Хавтаст хэргийн 16 хуудас

[21] Хавтаст хэргийн 3-5 хуудас

[22] Хавтаст хэргийн 62-63, 131-135 хуудас

[23] Хавтаст хэргийн 1-2 хуудас

[24] Хавтаст хэргийн 186-191 хуудас

[25] Хавтаст хэргийн 66-67 хуудас

[26] Хавтаст хэргийн 187-191 хуудас

[27] Хавтаст хэргийн 83 хуудас

[28] Нөгөөтэйгөөр 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тухайн үеийн бүртгэх байгууллага буюу Үндэсний Татварын албанаас Д. болон Ц.*******а нарын хооронд 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг бүртгэсэн үйлдэл нь ХХК-ийг хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдах шаардлагагүй гэдгийг баталж байна.