| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06783/И |
| Дугаар | 197/ШШ2025/03679 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/03679
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.*******сүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх х*******алдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод байрлах ******* ******* ХХК-д /*******/-д холбогдох
5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх х*******алдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх х*******алдааны нарийн бичгийн дарга З.Удвал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан ж*******маар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн х*******аамжид нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн х*******аамжийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн х*******аамжид нэхэмжлэгчийн төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 27,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн д*******аар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын ж*******маар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг д*******дсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН