Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03044

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ************- ХХК-ийн нэхэмжлэлтэй *************-д холбогдох 4,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  нэхэмжлэлийн шаардлага болох 4,450,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,150,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 43,075 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 43,075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Л.НАРАНГЭРЭЛ