Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04527

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох

 

гэм хорын хохирол 5,860,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 960,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,900,000 төгрөгийг хариуцагч М.******* нь 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан гэм хорын хохирол 5,860,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 960,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,900,000 төгрөгийг хариуцагч нь 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 960,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,900,000 төгрөгийг хариуцагч нь 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 46,675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН