| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/1000/З |
| Дугаар | 128/ШШ2025/0170 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0170
2025 02 26 128/ШШ2025/0170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М******* э******* ХХК, /РД:*******/;
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар;
Гуравдагч этгээд: “М******* э******* ******* *******” ХХК /РД:*******/;
Гуравдагч этгээд: “Б******* э******* ХХК /РД:*******/ нарын хоорд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжл төлөөлөгч Б.М*******, Г.*******хмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжл төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Б******* э******* ХХК-ийн итгэмжл төлөөлөгч Ц.Ш, гуравдагч этгээд “М******* э******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“2011 ы 6 дугаар сарын 17-ны өдрийн “Б******* э******* ХХК /РД*******/-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2011 ы 11 дүгээр сарын 16-ны өдөр “М******* э******* ******* ******* “ ХХК /РД*******/-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлс.
1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан зүйлгүй болно.
Хоёр.Хэргийн үйл баримт, цессын талаар:
2.1.Нэхэмжлэгч “М******* э******* ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “гуравдагч этгээд “М******* э******* ******* *******” ХХК бол “Б******* э******* ХХК-иудын нэр, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан манай компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна” гэж үзэж дээрх хоёр компанийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.
2.2.Нэхэмжлэгч нь энэ маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандаж гомдлоо гаргасан байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ бол шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“М******* э*******” ХХК нь 1999 д үүсгэн байгуулагдсан бөгөөд 2006 ы 01 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт /*******/ шинэчилсэн бүртгэлд бүртгэсэн. Бид ол улсын ба дотоодын тээвэр зуучлалын үйл ажиллагаагаа явуулаад 25 жилийн түүхтэй тээвэр зуучлалын логистикийн салбарт тогтвортой, ол жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн, салбартаа танигдсан компани юм.
Гэтэл сүүлийн үед манай компанийн нэртэй ижил төстэй нэртэй компаниуд, адил төрлийн үйл ажиллагаа явуулж, захиалагч, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэх, улмаар ачаа захиалгын үйл ажиллагаанд нөлөөлөх байдал бий болс.
*******э талаар бид судлан үзэхэд, манай компанийн нэртэй ижил, төстэй хоёр компани үйл ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан болох https://opendata.burtgel.gov./ цахим хуудаст тавигдсан мэдээллээр 2011 ы 06 дугаар сарын 17-ны өдөр "Б******* э******* ХХК /*******/, 2011 ы 11 дүгээр сарын 16-ны өдөр "М******* э******* ******* ******* ХХК" /*******/ нарыг тус тус улсын бүртгэлд бүртг байна.
*******э нь 25 жилийн түүхтэй манай компанийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хамтран ажилладаг байгууллагууд, манай компанийг сг үйлчлүүлж буй хэрэглэгчдэд буруугаар ойлгогдох, андуурагдах нөхцөл байдал үүссээр байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг" гэж заасан.
Ийнхүү бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн. хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана", Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно" гэж тус тус заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 ы 11 дүгээр сарын 12-ны өдөр 718 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 ы 11 сарын 29-ны өдрийн 1/15070 дугаартай албан бичгээр "Б******* э******* ХХК /*******/ бол "М******* э******* ******* ******* ХХК" /*******/ нарын хуулийн этгээдийн нэр баталгаажуулах бүртгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 ы дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-ыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна" хэмээн бидний гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Мөн дээрх хоёр хуулийн этгээдийн нэр нь "М******* Э******* ХХК-ийн нэртэй Иргэний хуулийн 27.3-т зааснаар давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй гэж үзэх үндэслэлгүй хэмээн хариу явуулсан.
Иймд бид Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т тус тус заасны дагуу манай компанийн нэртэй ижил төстэй нэртэй компаниуд, адил төрлийн үйл ажиллагаа явуулж, захиалагч, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэх, улмаар ачаа захиалгын үйл ажиллагаанд нөлөөлж буй уг асуудлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Манай компани нь ол улсын тээвэр зуучлалын үйлчилгээнээс гадна улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсаны дагуу Улс хоордын шуудангийн логистик үйлчилгээ буюу агаарын к, төмөр замын тээвэр зуучлал, автотээврээр улс хоордын байнгын ачаа тээвэрлэх үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагуудаас олгос тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэн явуулсаар байна. Бид харилцагчдадаа найдвартай, хурдан шуурхай үйлчилсээр ирсэн.
Гэтэл ол нийтийн цахим сүлжээнд манай компанийг дээрх 2 компанитай андуурч, гадаадаас илгээсэн ачаа бараагаа асуух, ачаа саатсан, удсан гэх мэт асуулгаар манай компанийн , дугаарын утсанд өдөр бүр ирж байна. Түүнчлэн манай хэрэглэгчид "Б******* э******* ХХК бол "М******* э******* ******* *******" ХХК-г манай компанийн хамаарал бүхий компани эсхүл салбар компани гэж ойлгож, андуурч ачаа явуулах асуудал гарсаар байна.
Ижил, төстэй бол адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани байгаагаас шалтгаалан манай компанид дараах нөхцөл байдлууд бодитойгоор үүсэн бий болоод байна. Тухайлбал,
"Б******* э******* ХХК А Н Улс, А Улсаас агаарын бол газрын шуудан илгээмжийн ачаа зохи байгуулдаг, авто тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. *******э компаниар ачаа илгээсэн хүмүүс м******* руу ачаа илгээсэн ачаа нь удаж саатахад манай компани гэж ойлгож манай компани руу утасдаж, ачаа яагаад удсан талаар лавлаж, ачаагаа авъя гэх мэт байдлаар байнга хандах болс. "М******* э******* ******* *******" ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани байх бөгөөд манайхаар үйлчлүүлдэг уул уурхайн компаниуд биднийг уул уурхайн бизнес хийдэг гэж үзээд ачаа тээвэрлүүлэх захиалгаа цуцлах асуудал гарч байна.
Улсын Дээд шүүхийн 2006 ы 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1 дэх хэсэгт "Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д <<Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан>> гэдэгт хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагааг явуулахад ашиглах оос нэр нь бичвэр, хэлбэр авиан дуудлагын хувьд Улсын татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны Хуулийн этгээдийн нэрийн н жагсаалтад бүртг бусад хуулийн этгээдийн нэртэй ижил байхыг ойлго" хэмээн заасан. *******дээс үзвэл, Улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдэд нэр олгохдоо хуулийн этгээдийн нэрийн жагсаалтад бүртг бусад хуулийн этгээдийн нэртэй ижил нэрийг баталгаажуулах нь нэр давхардаж буйг илэрхийлэхээр байна.
Мөн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т "Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй" гэж заасан.
Түүнчлэн дээрх хоёр компанийг улсын бүртгэлд бүртгэх үед үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 ы 10 дугаар сарын 09-ны өдрийн дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээдийн нэр олгох журам"-ын 3.10- т "Хуулийн этгээдийн нэр нь улсын бүртгэлд бүртг хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байвал хуулийн этгээдийн нэр олгохгүй. Жишээлбэл: "М******* даатгал", "М******* үндэсний даатгал" гэх мэт" хэмээн заасан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмыг зохицуулсан. Улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахдаа бусад хуулиар хориглоогүй байх нөхцөлд хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах ерөнхий шаардлагыг хуульд заасан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай компанийн нэрийг бүтэн агуулсан нэрийг дээрх хоёр компанид улсын бүртгэлээс олгос нь хууль бол холбогдох журмаар ижил, төсөөтэй нэр олгохгүй байх талаар тодорхой зохицуулсан байхад манай компанийн нэртэй давхардуулан ижил, төстэй нэрийг дээрх хоёр компанид олгос нь хууль бус байна.
Ийнхүү дээрх нөхцөл байдлаас шалтгаалан манай веб хуудасны чат ботод хандсан Taobao сүлжээгээр бараа захиалга явуулахаар хандах байдал бий болсоор байна. Эдгээр үйл ажиллагаа үргэлжилсээр манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, манай компанийн ажил хэргийн нэр хүндийг ашиглах, компанийн эрх, хууль ёсны ашиг сирхол, ажил хэргийн нэр хүндэд ноцтой хохирол учрахуйц бодит эрсдэл байна.
Учир нь ол нийтийн сүлжээнд манай компанийн цахим хуудаст дээрх андуурагдсан нөхцөл байдлаас үүдэн ол нийтээс сөрөг сэтгэгдэл бичигдэх зэрэг үйл явдал ихээр гарах болоод байна.
Улсын бүртгэлийн байгууллагаас манай компанийн нэртэй давхардуулан нэр олгож, компанийг улсын бүртгэлд бүртгэсэн нь тухайн үед буюу 2011 д үйлчилж байсан хууль, журмыг зөрчсөн бөгөөд хуулийн этгээдийн нэрийг давхардуулан олгохгүй байх талаарх Иргэний хуулийн зохицуулалт одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2018 ы дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-ын 3.1-т "Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль бол холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоос шаардлага, хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулна", 3.10-т "Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төстэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй: 3.10.1-т хуулийн этгээдийн нэрийн санд бүртг хуулийн этгээдийн нэрийн өмнө бол хойно зохи байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд "Төмөр" гэсэн нэр бүртг байвал “Төмөр групп", "Төмөр ксерциум", "Төмөр холдинг". "Төмөр корпораци" гэсэн нэрийг" гэж тус тус заасан байна. Үүнээс үзвэл хуулийн этгээдийн нэрийг дээрх байдлаар давхардуулан олгос нь хууль бус болох нь тодорхой байна.
Манай компаниас дээрх нөхцөл байдлуудыг дахин үүсгэхгүй байх, улмаар компанид ноцтой хохирол учрахаас урьдчилан сэргийлж, манай компанийн ажил хэргийн нэр хүндийг ашиглаж бусдыг төөрөгдүүлэхээс сэргийлж, энэхүү асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч бидний гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн.
Иймд 2011 ы 06 дугаар сарын 17-ны өдрийн "Б******* э******* ХХК /*******/-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэл, 2011 ы 11 дүгээр сарын 16-ны өдөр "М******* э******* ******* *******" ХХК /*******/-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжл төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж гаргасан тайлбартаа:
Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай гомдлыг үндэслэлгүй буюу тухайн 2 хуулийн этгээдийн нэр нь М******* э******* гэдэг нэртэй давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэх үндэслэлгүй байна гэх хариуг явуулсан. Гэтэл бодит байдалд манай компанийн нэрийг бүтэн хуулаад авчихсан. Ийм нэрийг тус 2 компанид олгосноос үүдэж ол нийтийн цахим сүлжээнд манай компанийг дээрх 2 компанитай андуурах, өөрсдийн ачаа барааг байнга асууж яагаад захиалсан бараа ирэхгүй байгаа талаар манай утсанд өдөрт 8-9 дуудлага ирж байгаа. Манай компанийн вэб хуудасны чатуудад хандсан taobao сүлжээгээр бараа захиалга явуулахаар хандсан тохиолдол бий болс. *******э талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Мөн шүүхийн үзлэгээр энэ нөхцөл байдал тодорхой болох болно. Эдгээр үйл ажиллагаа цаашид үргэлжлэх юм бол манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, компанийн ажил хэргийн нэр хүндийн ашиглах, цаашлаад компанийн эрх ашиг сирхол ажил хэргийн нэр хүндэд ноцтой хохирол учруулахаар бодит эрсдэл байна.
Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах журмын 3.10.1 дэх хэсэгт “тухайн хуулийн этгээдийн нэрийн санд бүртг хуулийн этгээдийн нэрийн өмнө бол хойно зохи байгуулах нэрийг тусгасан бол баталгаажуулна” гэж байгаа. Жишээ нь хуулийн этгээдийн нэрийн санд төмөр гэсэн нэр бүртгэсэн байвал Төмөр групп, Төмөр ксвер, Төмөр холдинг гэж бүртгэсэн байвал мөн тус журмын 3.10.4 дэх хэсэгт зааснаар баталгаажуулах нэр нь өөрөө бичвэр, хэлбэр, авиа дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртг нэрийн үгийн үндэс төсөөтэй бол гэж байгаа. Жишээ нь хуулийн этгээдийн нэрийн санд Баян гио, Эко систем гэх нэр бүртг байвал Баян геологи, Экологи систем гэдэг нэрийг тус тус заасан байгаа. Үүнээс үзвэл М******* э******* гэх ерөнхий нэршлийг бүтэн агуулсан нэрийг тус 2 компанид олгож байгаа нь хууль бус болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл “Б******* э******* ХХК бол “М******* э******* ******* *******” ХХК гэдэг үгийн гол цөм нь М******* э******* гэдэг үг байгаа. Тэгэхээр М******* э******* гэдэг үгийг бүтэн агуулсан ийм үгийг хоёр компанид олгож байгаа нь хууль бус байна. Нэр давхардсан байна гэдэг агуулга илэрхийлж байгаа. Иймд “Б******* э*******” ХХК бол “М******* э******* ******* *******” ХХК нарын хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Шүүх хуралдааны явцад асуулт, хариулт нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой дараах дүгнэлтийг гаргаж байна. Хуулийн этгээдийн нэр гэдэг бол ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйлийг илэрхийлдэггүй, ямар нэгэн ач холбогдолгүй зүйл биш. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэр гэдэг нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг хэлж байгаа. Яагаад хуулийн этгээдүүд өөр өөр нэртэй байгаад, яагаад үүнийг Иргэний хуулиараа хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй гэж зохицуулж өгсөн байгаа. Иргэний хууль нь Үндсэн хуулийн дараа орж байгаа гол хуулийн нэг. Үүн дээр хуулийн этгээдийн нэр гэдгийг тусад нь зүйлээр авч үзэж хуулийн этгээдийн нэр ийм байна гэдгийг тодорхой хуульчилж өгсөн. Гэтэл одоо хуулийн этгээдийн нэр давхардсан байна. Яаж давхардаж байгаа вэ гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Өөрсдөө хэлэхэд мөн адил түвэгтэй буюу Бид “М******* э*******”, “М******* э******* ******* *******” гэж бүтэн хуулийн этгээдийн нэрийг агуулсан нэрийг улсын бүртгэлийн байгууллагаас хуульд нийцээгүй байдлаар олгосноос шалтгаалж хуулийн этгээдийн маргаан үүссэн гэдэг нь харагдаж байна. Хуулийн этгээдийн нэр өөрөө ижил төсөөтэй байна. Андуурах, төөрөгдөл үүсэх магадлалтай байна гэдэг нь мэргэжлийн шинжээч дүгнэж дүгнэлт гаргасан. Үүн дээр брэнд болж танигдсан бол гэдэг зүйл яриад байна. Гэвч брэнд болж танигдаагүй бол андуурагдахгүй гэж үзэх үндэслэл байхгүй. “М******* э*******” ХХК-ийн хувьд 1999 д байгуулагдсан. 2003 ы Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль гарч хуулийн этгээдүүдийг шинэчилсэн бүртгэлд бүртгэсэн. Ингэж бүртгэсэн бүртгэлд 2006 д бүртгэгдэж нэрээ баталгаажуулж, 1999 оос хойш 26 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. “М******* э******* ХХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар өөр төрлийн үйл ажиллаа явуулаагүй. Үүнийг ямар нэгэн байдлаар ол нийтэд танигдаагүй, брэнд болоогүй гэж үзэх боломж байхгүй. *******э нь өөрөө андуурагдах нөхцөл байдал байна уу гэвэл байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн харагдаж байгаа. Сүүлд “э*******” гэх нэртэй 360 хуулийн этгээдийн нэрийн жагсаалт ирэхэд тэр дунд бүтэн агуулгаараа давхардсан 3 компани байгаа. Өөр компани ямар нэгэн байдлаар “э*******” гэдэг үг нь байлаа гэхэд нэг дэх үг юм уу, өөр үг байгаа. Гэтэл гуравдагч этгээдээр оролцож байгаа компанийн нэр “М******* э*******” ХХК-ийн нэрийг бүтэн агуулсан байгаа учир 1 дүгээрт Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, хуулийн этгээдийн нэрийн эрхийг зөрчиж байгаа нөхцөл байдал байна. Тухайн үед үйлчилж байсан 2003 ы Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэр, өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэх нь холбогдох байгууллага цахим хэлбэрээр баталгаажуулна гэх зохицуулалттай байсан. Гэтэл нэр нь давхардаж байхад давхардаад байна гэдийг хэн ч харсан давхардаж байна гэж үзэж байгаа. Үүнийг давхардал биш, ялгарч байна гэдэг зүйлээр харах боломжгүй байна. Давхардсан байна. Давхардсан байгаа гэдгийг нь баталгаажуулж явсан. Нэрийг нь баталгаажуулж бүртгэл хийсэн байгаа нь хууль бус. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг, мөн тухайн үед үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 ы 10 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн этгээдийн нэр олгох журам гэж байдаг. Тус журмын 3.10-д хуулийн этгээдийн нэр нь улсын бүртг хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байвал хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулахаар байна гэж үзэж хуулийн этгээдийн нэр олгохгүй гэж заасан. Нэгэнт нэр давхардсан байгаа тул хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдах нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2006 ы 02 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол байгаа. Үүнд давхардсан гэдгийг тайлбарлаж байгаа. Хуулийн этгээдийн өөр үйл ажиллагаа явуулахад ашиглах оос нэр нь бичвэр хэлбэр, авиа дуудлагын хувьд нэрийн н жагсаалтад бүртг бусад хуулийн этгээдийн нэртэй ижил байхыг ойлг гэж байгаа. Бичвэр нь давхардсан, хэлбэр нь давхардсан. Авиа дуудлага хүртэл давхардаж байгаа. *******э нөхцөл байдал байгаа. Нэгэнт хууль бол журмын зохицуулалт, Улсын дээд шүүхийн тайлбараар давхардаж байгаа гэдэг нь илэрхий тодорхой байгаа учир энэ компанийн хувьд энэ хуулийн этгээд нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийн эрх зөрчигдсөн. Мөн бүртг бүртгэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн хуульд нийцээгүй зохицуулалт болс гэж үзэж байгаа. Иргэний хууль хуулийн этгээдийн нэрийн асуудлыг тодорхой зохицуулсан зохицуулалт байгаа” гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжл төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэлд дурдсан "Б******* э******* ХХК /*******/ нь 2011 ы 06 дугаар сарын 11-ны өдөр "Ю" ХХК нэрийн баталгаажуулалтын хуудсыг авч, 2011 ы 06 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртг байна. 2011 ы 07 дугаар сарын 21-ны өдөр оос нэрээ "Б******* э*******” ХХК болг өөрчилж нэрийн баталгаажуулалтын хуудсын авсан байна.
"М******* э******* ******* *******" ХХК /*******/ нь 2011 ы 11 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудсыг авч, тухайн өдөр улсын бүртгэлд бүртг байна
Дээрх хуулийн этгээдүүдийн оос нэрийн баталгаажуулалтын хуудсыг олгохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 ы 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээдийн нэр олгох журам"-ын "Гурав. Хуулийн этгээдийн нэр олгоход тавигдах шаардлага"-д нийцүүлэн олгос байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт дурдсан Улсын дээд шүүхийн 2006 ы 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1 дэх хэсэгт "... оос нэр нь бичвэр, хэлбэр, авиан дуудлагын хувьд ..." гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч "М******* э******* ХХК-ийн нэр нь "Б******* э******* ХХК, "М******* э******* ******* *******" ХХК-ийн нэртэй бичвэр, хэлбэр, авиан дуудлагын хувьд ижил биш байна Жишээ нь "Marlboro", "Manlboro" гэх хоёр нэрийг бичилт, хэлбэрээрээ ижил гэж үзэх үндэслэлтэй хэмээн М******* Улсын Иргэний хуулийн тайлбарт тусгасан байдаг.
"Б******* э******* ХХК-ийн оос нэр нь "М******* э*******” ХХК-ийн оос нэрээс "Бид" гэх үгээр ялгарч, "М******* э******* ******* *******" ХХК-ийн оос нэр нь "М*******-Э*******” ХХК-ийн оос нэрээс "******* *******" гэх хоёр үсгээр ялгарч байгаа тул бичвэр, хэлбэр, авиан дуудлагын хувьд өөр, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хууль, журамд нийцүүлэн олгос байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжл төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өнөөдрийн байдлаар 260,000 гаруй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг нэрийн санд бүртгэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа. 260,000 хуулийн этгээдээс шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй буюу хуучин бүртгэлтэй байсан шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй хуулийн этгээд нэмэгдэж орж ирж байгаа. Түүн дээр нэмэгдэж нэрийн санд 300,000 гаруй хуулийн этгээдийн нэр байгаа. “М******* э*******” гэдэг компани нь 1999 д байгуулагдаж шинэчилсэн бүртгэлд хамрагдаж одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. “Б******* э******* ХХК, “М******* э******* ******* *******” ХХК нарын нэрийг баталгаажуулах буюу 2011 д нэрийг баталгаажуулах буюу тухайн үед мөрдөгдөж байсан 2009 ы 10 дугаар сарын 09-ны өдрийн дүгээр Засгийн газрын тушаалаар батлагдсан хуулийн этгээдийн нэр олгох журмын 3 дугаар хэсэгт нь хуулийн этгээдийн нэр олгоход тавигдах шаардлага гэж байгаа. Тэр шаардлага бол хуульд нийцүүлж нэр олгос. “М******* э*******” гэх хуулийн этгээдийн оос нэрээс “Б******* э*******” хуулийн этгээд нь “Бид” гэдэг үгээр ялгарч олгогдс. “М******* э******* ******* *******” хуулийн этгээд нь “******* *******” буюу хоёр үгээр ялгарч олгогдс хуулийн этгээд байна. Хуулийн этгээдийн оос этгээдийн бүртгэл гэж байхгүй. Бүртгэлийн төрөл гэж байгаа түүнд оос нэр бүртгэлийн төрөлд ордоггүй. Оноос нэрийн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.6.Гуравдагч этгээд “Б******* э******* ХХК-ийн итгэмжл төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Б******* э*******” ХХК /РД:*******/ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 ы дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-ын дагуу 2011 ы 06 сарын 17-ний өдөр гадаад худалдаа бол авто машинаар ачаа тээвэрлэх гэсэн үйл ажиллагааны чиглэлээр Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Манай компани нь компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөн улмаар 2017 оос эхлэн 2025 ыг хүртэл караоке үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тухайн хугацаанд А Н Улс, А зэрэг улсуудаас бол бусад гадаадын улс орнуудаас агаарын бол газрын шуудан илгээмжийн ачаа, авто тээврийн үйл ажиллагаа гадаад бол дотоодын ачаа тээврийн үйлчилгээтэй холбоотой ямар ч ажил үйлчилгээ эрхлээгүй болно. "М******* э*******” ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан захиалагч үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэх, ачаа захиалгын үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгээгүй гэж үзэж байна. Иймд манай компанийн 2011 ы 06 дугаар сарын 17-ны өдрийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгох бол хүчинтэй хэвээр үлдээх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.7.Гуравдагч этгээд “Б******* э******* ХХК-ийн итгэмжл төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Манай компани сүүлийн 7-8 жилийн хугацаанд караоке үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ижил төстэй нэртэй гэдэг дээр хариуцагчаа буруу тодорхойлж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хавсаргаж өгсөн зүйлийг нь харсан тэр нь манай компанийн зүйл биш. Тус баримт дээр байгаа дугаар руу залгахад тодорхой харагдах болно. Манайд хамааж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Кны үйл ажиллагаа эрхэлдэггүй. Нэм өртгийн албан татварын баримтыг татаад үзсэн ч, гаалийн мэдээлэл байхгүй. Тухайн утасны дугаар нь манайд хамаарал байхгүй. Шүүгээд үзэхэд тодорхой байх болно. “Бид М******* Э******* к” гэх компани нь манайх биш. Утас руу нь залгаж үзэхэд өөр компани байгаа. *******э бүгдийг судлаагүй байж манай компанид хамааж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр гадаад худалдаа гэсэн зүйл байдаг. Түүнд нь хамааж яриад байх шиг байна. Манай зүгээс нэхэмжлэгчид учирч байгаа нөхцөл байдалд ямар ч хамаарал байхгүй гэж үзэж байна” гэжээ.
3.8.Гуравдагч этгээд “М******* э******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгчийн бичгээр бол шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“М******* э******* ******* *******” ХХК 2011 д улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй явж байгаад 2022 д С аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаа явуулах лиценз худалдаж авсан. Үүнээс хойш 2 лиценз эзэмшиж байна. Бид лиценз эзэмшигч болохоос үйл ажиллагаагаа өөр компаниар буюу туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрч байна. Бид У хотод үйл ажиллагаа явуулдаггүй. С аймгийн О суманд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Бид ямар нэгэн зар сурталчилгааны үйл ажиллаа явуулж байгаагүй. Албан ёсны утас байхгүй. Мөн С аймгийн О сумд 2022 оос хойш ажиллах хугацаандаа ор нутгийн нийгмийн хариуцлагын хүрээнд ор нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байсан. Нэхэмжлэгч компани ноцтой хохирол учирч магадгүй гэж хэлээд байна. Бид нарт ямар ноцтой хохирол учрах вэ гэдгийг мөн бодох ёстой гэж үзэж байна. Бид лицензийн тусгай зөвшөөрлийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, Иргэдийн хурлаар хэлэлцүүлж геологи хайгуулын ажил гэж маш их мөнгө зарсан. Нэр өөрчлөгдсөн тохиолдолд энэ бүх хөрөнгийг хэн гаргах вэ? Нэхэмжлэгч мөнгийг нь гаргаж өгөөд нэр өөрчлүүлнэ гэвэл болно. Түүнээс биш бодитой хохирол гэж юу гэж хэлээд байгаа юм. Ноцтой хохирол учирч магадгүй гэж хэлээд байгааг нь ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ор нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тул асуудал байхгүй гэж үзэж байна” гэв.
3.9.Гуравдагч этгээдийн “М******* э******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Шүүхийн хэлэлцүүлэг дууссантай холбоотой нэхэмжлэгч талаас асуулт асуусан. Ямар захиргааны акт хүчингүй болгох гэж байгаа вэ гэж асуусан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хүлээж авч шийдвэрлэдэг. Хүчингүй болгуулах гэж байгаа акт нь хуулийн этгээдийн нэрийн бүртгэл гэж тодорхойлс нь өөрөө хуульд заасан шаардлагад нийцэхгүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Акт нэртэй, дугаартай байх ёстой. Үйлдэл бол үйлдэл гаргасан албан тушаалтантай холбоотой байх ёстой. Гэтэл ямар тодорхой дугаарлалт, ямар нэгэн актын дугаар юу ч байхгүйгээр хуулийн этгээдийн нэрийн бүртгэл гэж зааж өгч байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж харагдаж байна. Хариуцагчийн тайлбараас харахад тухайн үед мөрдөгдөж байсан Хуулийн этгээдэд нэр олгох баталгаажуулах журамд “М******* э******* ******* *******” ХХК-ийн нэрийг баталгаажуулсан асуудал нь журамд нийцэж байгаа нь харагдаж байгаа. Тус журам хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлд ирүүлсэн журмын 3 дугаар бүлэгт хуулийн этгээдийн нэр олгоход тавих шаардлага гэж байгаа. *******э шаардлагаас “М******* э******* ******* *******” ХХК-ийн хувьд зөрчсөн шаардлага байна уу гэж харахад тийм зүйл байхгүй. Нэхэмжлэгч талын жишээ авч тайлбарлаж байгаа М******* даатгал гэдэг нь өөрөө “М******* даатгал, М******* банк бус санхүүгийн байгууллага буюу банк гэдэг тусгай зөвшөөрөл эрхэлж байгаа үйл ажиллагааг заавал хуулийн этгээдийн нэртэй нь хамт авдаг учир даатгал гэдэг жишиг байгаа. Мөн Төмөр групп, Төмөр ксалтинг гэж авч байна гэдэг нь хуулийн этгээдийн өөрчлөн авах болс аливаа нэршлийг нэр үгийн араас авахгүй гэдэг энэ хоёр жишээг тайлбарлаж байгаа.
*******э нь маргааны зүйлтэй хууль зүйн үндэслэлийн хувьд хамаарахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх ашиг нь зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй этгээдийг хэлж байгаа. Мөн нэхэмжлэгч талаас хэлсэн. Бид нарын нэрийн эрх ашиг зөрчигдсөн гэж өмгөөлөгч нь хэлээд байгаа болохоос нэхэмжлэгчийн итгэмжл төлөөлөгчийн хүсэл зориг, нэхэмжлэгчийн итгэмжл төлөөлөгчийн 10 үг тутмын 7-д нь гарч ирээд байгаа. Үйл ажиллагаа явуулж чадахгүй болох гэж байна. Үйл ажиллагаатай давхардаж байна. Бид тээвэр зууч гэдэг үг байнга хэлээд байгаа. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл юу байна вэ гэхээр М******* э******* гэдэг нэрээрээ, М******* э******* гэдэг барааны тэмдгээрээ бид нар өөр бусад төрлийн аж ахуй нэгжээс тээвэр зуучийн үйл ажиллагаагаар ялгарч байна. Үйл ажиллагаагаараа ялгарч байгаа тул ялгарч байгаа компанитай холбоотой хохирол учирч болзошгүй байна гэж хэлээд байгаа. Өмгөөлөгч хүний хувьд харахад энэ нь хуулийн этгээдийн нэртэй холбоотой зөрчигдсөн эрх, ашиг сирхол биш байна. Яагаад гэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас “М******* э******* ******* *******” ХХК бол “Б******* э*******” ХХК-иудын үйл ажиллаа давхцаагүй.
*******э компаниудтай ямар нэгэн байдлаар төөрөгдөл үүссэн зүйл байхгүй байна. Ямар төөрөгдөл үүссэн байна вэ гэхээр барааны тэмдэг эзэмшигчийн хувьд энэ хүний барааны тэмдгээр баталгаажуулж авсан үйл ажиллагаа Мекс гэх лого, М******* э******* гэдэг тээвэр зуучийн үйл ажиллагааных нь эрх ашиг сирхол нь зөрчигдөж байгаа. Түүнээс биш нэр давхардаж байна, нэр төсөөтэй учир “М******* э******* ******* *******” ХХК-ийн С аймгийн О сумын иргэн “М******* э*******” ХХК руу залгаж манай нутаг усанд нийгмийн хариуцлагын хүрээнд ямар гэрээ хийх гэж байна вэ гэж залгахгүй байгаа. “М******* э******* ******* *******” ХХК нь У хотод үйл ажиллагаа явуулдаггүй. Төрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаа л компани. *******э компани нэг сумд, нэг багт л үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар нэгэн зар сурталчилгаа явуулсан зүйл байхгүй. Барааны тэмдгээр үйл ажиллагаа баталгаажуулах шаардлага байхгүй компани байна. *******э компанийн хувьд нэхэмжлэгч байгууллагын эрх, ашиг сирхлыг ямар нэгэн байдлаар зөрчих үндэслэл шалтгаан байхгүй байна. Улсын дээд шүүхийн тогтоол дээр байгаа.
Хариуцагч талаас бичвэр, хэлбэр, авиа дуудлагаар гэж хэлсэн. Бичвэрийн хувьд ******* ******* гэдэг үгээр ялгарч байна. Хэлбэр бол авиа дуудлагын хувьд ******* ******* гэдэг үг ялгаж өгч байгаа. Үүн дээр ямар нэгэн байдлаар давхардсан төсөөтэй байдал харагдахгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хэлж байгаа. Хэрвээ “М******* э*******” компани брэнд болоод танигдсан байх юм бол хэрэглэгч төөрөлдөж болзошгүй. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтаар 2023 ы 02 сард л барааны тэмдэг, лого буюу брэндээ олж авсан байдаг. Өнөөдрийг хүртэл бид нар Номин гэх супер маркетын хажууд Номин гэдэг жижиг дэлгүүр ажиллуулаад байгаа асуудал биш. Өнөөдрийг хүртэл бид нар Номин гэдэг жишээ дээр ярихад бид тэр нэрээр оролдож чадахгүй. Брэнд болж танигдсан байсан бол бид нар энэ нэрийг авахгүй. Брэнд болж танигдсан байгаа болбол гэдэг үгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд хуулийн этгээдийн нэртэй холбоотой асуудал нь бусад хуулийн этгээдээс ялгарч байгаа. Барааны тэмдэг үйл ажиллагаагаар ялгарч байгаа. *******э хоёр хууль эрх зүйн ойлголтыг ялгаж салгаж чадаад нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох юм бол нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх хууль зүйн боломжтой байна. *******э хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж харж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.*******э хэргийн маргааны зүйл нь “хуулийн этгээдийн улсын бүртгэлд адил төсөөтэй нэртэй хуулийн этгээдийг бүртгэсэн” гэх үйл баримт байна.
Хоёр.Шүүхэд тогтоогдс үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч “М******* э*******” ХХК нь 1999 д үүсгэн байгуулагдаж, 2006 д гадаад худалдаа эрхлэх, 2018 д гаалийн баталгаат агуулах, гаалийн зуучлал, улс хоордын шуудангийн ложистик, төмөр замын тээвэр зуучлал, 2017-2020 ы хоорд, дахин 2023 ы 11 дүгээр сараас улс хоордын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлаагаар тогтоогдлоо.
2.2.Тус компани нь М******* Улсад “MONEX” барааны тэмдгийг бүртгүүлсэн болох нь Оюуны өмчийн газрын лавлагаа, барааны тэмдгийг мэдүүлгийн хуудсаар нотлогдож байгаа ба харин “М******* э*******” гэх бичвэр ямар нэг хэлбэрээр барааны тэмдгээр бүртгэгдээгүй байна.
2.3.Мөн цахим талбарт . вэб хуудас ажиллуулж, үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг нь нэхэмжлэгчийн гаргасан бичгийн баримтууд, шүүхийн үзлэгээр тогтоогдлоо.
2.4.Мөн М******* Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд “М*******” гэх үгийг оруулан хавсаргасан үгээр нэр бүтээсэн тоо хэт ол, “э*******” гэх үгийг өөр 1-4 үгтэй хавсарган нэр бүтээсэн 361 хуулийн этгээд бүртгэлтэй болох нь хариуцагчийн гаргаж өгсөн уг нэрийн шүүлтээр тогтоогдс болно. /ХХ-3-ийн 88-110 дахь тал/
2.5.Уг шүүлтээр “М******* э*******” гэх хавсарсан үгнүүдтэй өөр үг нийлж бүтээсэн “О э******* м*******иа” гэх, “М э******* гэх, “НХ э******* м*******иа” гэх, “М*******ын син борлуулагчдын э******* төв” гэх, “М ложистк э******* гэх, “М э******* ” гэх, “Мбизнес э******* гэх, “М******* э******* ******* *******” гэх, “Б******* э*******” гэх зэрэг нэртэй хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэжээ.
2.6.Нэхэмжлэгч “М******* э******* ХХК нь дээрх нэрнээс “Б******* э*******” бол “М******* э******* ******* *******” гэсэн манай компанийн нэртэй ижил төстэй нэртэй компаниуд, адил төрлийн үйл ажиллагаа явуулж, захиалагч, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэх, улмаар манай компани руу өдөр 7-8 орчим дуудлага хийж, тэдгээр нь “манай ачаа хаана явж байна”, “ачаа удаж байна” гэж ярьж ажил хэргийн нэр хүндийг унагааж, ачаа захиалгын үйл ажиллагаанд нөлөөлөх байдал бий болс гэж маргасан ч нэхэмжлэгчийн маргасан “тус компанийн ачаа захиалгын үйл ажиллагаанд нөлөөлсөн” гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй ийм баримт байхгүй байна.
2.7.Мөн нэхэмжлэгч нь “Б******* э*******” ХХК бол "М******* э******* ******* *******" ХХК-г манай компанийн хамаарал бүхий компани эсхүл салбар компани гэж ойлгож, андуурч ачаа явуулах асуудал гарсаар байна гэж тайлбарласан ч тус компанийн үйлчлүүлэгч нараас “Б******* э*******” ХХК бол "М******* э******* ******* *******" ХХК-ийг андуурч эдгээр компаниар бараа захиалсан, ачаа тээвэрлэлт нь багассан гэх талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй болно.
2.8.Гуравдагч этгээд “М******* э******* ******* *******” ХХК нь 2011 ы 11 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, ашигт малтмал ашиглах, хүнс, барааны бөөний бол жижиглэнгийн худалдаа, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа ба шүүхэд “одоо С аймагт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг явуулдаг, өөр үйл ажиллагаа явуулдаггүй, У хотод үйл ажиллагаа явуулдаггүй. Ашигт малтмалын олборлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл уг компанийн нэр дээр гарсан байгаа, ол тоы баримт бичгийг төрийн байгууллагаар батлуулсан хийгдсэн тул хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болбол компанид хохиролтой” гэж тайлбарласан, энэ нь тус компанийн улсын бүртгэлийн хувийн хэргийн материал, тусгай зөвшөөрлийн баримтаар тогтоогдлоо.
2.9.Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “М******* э******* ******* *******” ХХК-ийг уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд манайхаар үйлчлүүлдэг уул уурхайн компаниуд биднийг уул уурхайн бизнес хийдэг гэж үзээд ачаа тээвэрлүүлэх захиалгаа цуцлах асуудал гарч байгаа гэж тайлбарласан ч ийнхүү уул уурхайн компаниудаас тус компанитай гэрээгээ цуцалсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул уг тайлбар нь нотлогдоогүй гэж үзсэн.
2.10.Гуравдагч этгээд “Б******* э*******” ХХК нь анх 2011 ы 06 дугаар 17-ны өдөр “Ю” нэрээр үүсгэн байгуулагдаж, 2017 ы 04 дүгээр сарын 20-ны өдөөр нэрээ өөрчилж, “Б******* э*******” ХХК нэрээ бүртгүүлсэн байна.
2.11“Б******* э*******” ХХК эрхлэх үйл ажиллагаагаа автомашинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдааны чиглэл байхаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
2.12.Гуравдагч этгээд “Б******* э*******” ХХК-ийн итгэмжл төлөөлөгч нь шүүх хуралдаанд манай компани “караоке”-н үйлчилгээ эрхэлдэг, өөр үйл ажиллагаа явуулдаггүй гэж тайлбарласан.
2.13.Нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, няцаагаагүй болно.
2.14.Шүүхээс цахим талбарт явуулсан үзлэгээр “Bidmon Cargo” нэртэй цахим хуудас байгаа боловч энэ нь “Б******* э*******” ХХК-ийн цахим хуудас биш байгаа бөгөөд тус компанийн итгэмжл төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр нотлох ажиллагааны хүрээнд тус хуудсанд бичигдсэн дугаарын утас руу холбогдож, ямар нэртэй компани энэ цахим хуудсыг хөтөлдөг талаар тайлбарыг хүсэхэд “Бид М******* интернэшнл” компанийн хуудас гэж тайлбарласнаар гуравдагч этгээд “Б******* э*******” ХХК-ийн цахим хуудас биш гэдэг нь нотлогдс. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
2.15.Шүүхийн нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд мэргэжлийн байгууллагаар “Б******* э*******”, “М******* э*******”, “М******* э******* ******* *******” гэдэг нийлмэл нэр бусдыг төөрөгдөлд орлуулахаар нэг утга агуулгатай эсэх талаар хэл зүйн тайлбар гаргуулах нь зүйтэй гэж үзэж, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээс дүгнэлт гаргах хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн ба энэ нь шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээч томилс ажиллагаа биш, мэргэжлийн байгууллага хэрхэн үздэг талаарх шүүхийн лавлагаа тодруулга байсан болно.
2.16.Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн гаргасан тайлбараар “М******* э*******” гэдэг хоёр үг давхцаж байгаа нь төстэй үг гэж үзэх үндэслэлтэй” гэж, “М******* э*******” гэдэг нэр хэрэглэгчдийн дунд тодорхой түвшинд брэнд болж танигдсан бол бусад төстэй нэр нь андуурал, төөрөгдөл үүсгэх магадлалтай” гэсэн тайлбар бүхий дүгнэлт хийсэн зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдож байна.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 ы/ 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг ойлгохоор, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохи байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна” гэж, мөн зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэжээ.
3.2.Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” гээд мөн зүйлийн 13.3.1-д “кирилл үсгээр илэрхийл”, 13.3.2-т “бусад хуулиар хориглоогүй” гэжээ.
3.3.Гуравдагч этгээд “Б******* э*******” ХХК, “М******* э******* ******* *******” ХХК-ийг эдгээр нэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хийх үед буюу 2011 д хүчин төгөлдөр мөрдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 ы/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ” гээд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж, мөн зүйлийн 16.8-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна” гэж заасан байжээ.
3.4.Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдох нарийвчилсан журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална” гэж заасан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь улсын бүртгэл, үүний дотор хуулийн этгээдийн нэр, түүнд тавигдах шаардлагыг тогтоохтой холбоотой журмыг батлах эрх хэмжээг олгос заалт байна.
3.5.Хуулиар олгос эрхийнхээ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 ы 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ын 3.1-д “хуулийн этгээдийн нэр давхцахгүй байх, 3.6-д нэр нь хоёр бол түүнээс дээш үгээр илэрхийлж болох заалтыг оруулжээ.
3.6.*******э хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасан бол журмын 3.1-д заасан зохицуулалт нь “нэр давхцахгүй байх” тухай зохицуулалт байгаа бөгөөд харин хуулийн этгээдийн оос нэрний аль нэг үг ижил байхыг хориглос” агуулгатай зохицуулалт байхгүй байна.
3.7.Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 ы/-д хуулийн этгээдийн нэрэнд төстэй үг хэрэглэхийг хориглоогүй, зөвхөн давхцахыг хориглос болох нь тогтоогдлоо.
3.8.Харин 2015 оос хүчин төгөлдөр мөрдсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэх хориглос заалт оруулсан боловч “Б******* э*******” ХХК, “М******* э******* ******* *******” ХХК-ийн нэрэнд “М******* э*******” хоёр ижил үг орс боловч 3 бол 4 дэх үгнүүд нь өөр болж буюу “Б******* э*******” гэдэг нэр нь “Бид” гэсэн нэг үгээр ялгарч, бичвэр нь “Бид”, “м*******” гэдэг үгнүүд хоордоо нийлсэн, “М******* э******* ******* *******” гэдэг нэр нь “******* *******” гэх хоёр үгээр /үсгээр/ ялгарч байгаа тул бичвэр, хэлбэр, авиан дуудлагын хувьд өөр байгаа учраас хууль зүйн үүднээс ижил үг, утга санааг илэрхийлсэн “ижил нэр” гэж үзэхгүй.
3.9.Хууль зүйн шинжлэх ухаанд үг бол үгийн хосолмол, нийлмэл утгууд бүгд өөр өөр санааг илэрхийлэхийн хамт эдгээр үгнүүд нь ижил байсан ч зарим тохиолдолд цэг, таслалаар утга санаа нь өөрчлөгддөг гэж үздэг тул “Б******* э*******, “М******* э******* ******* *******” гэсэн нэрийг “М******* э*******” гэсэн нэртэй ижил төөрөгдөхөөр гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
3.10.Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн шүүхэд ирүүлсэн тайлбарт “М******* э*******” гэдэг хоёр үг давхцаж байгаа нь төстэй үг гэж үзэх үндэслэлтэй” гэсэн ч энэ нь хэл зүйн үүднээс төстэй байж болох ч нь хууль зүйн үүднээс адил гэж үзэхгүй, учир нь хүний амаар дуудах авианы хувьд “Бид” гэсэн үгийн авиа, “******* *******” гэсэн авианууд дуудагдаж байхад адил төстэй, төөрөгдөнө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. *******э талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
3.11.Нөгөө талаас дүгнэвэл, “Б******* э*******” ХХК нь дууны караоке-н /энэ үгэнд м******* нэр зүйн тодорхойлолт байхгүй/ үйлчилгээ эрхэлдэг бол “М******* э******* ******* *******” ХХК нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь нотлогдс тул тэдгээр компани нь иргэдийг төөрөгдүүлсэн, бизнесийн нэр хүндийг алдагдуулсан байх нөхцөл үүсгэхгүй болно.
3.12.Нэхэмжлэгчээс дээрх “Б******* э*******” ХХК бол “М******* э******* ******* *******” ХХК нэртэй 2 компаниас болж бодитой хохирол учирсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгч “М******* э*******” компани руу өдөрт 7-8 орчим утасны дуудлага ирж “ачаа бараа хаана явааг асуух, бараа ирэх хугацаа хоцорс талаарх гомдол гардаг” гэсэн телеф утасны бичлэг нь өөрт нь хадгалагдаагүй, ийм баримт байхгүйн дээр нь эдгээр телеф утасны дуудлага нь нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх бодит факт биш шүүх үзлээ.
3.13.Мөн цахим талбарт байгаа “Бид м******* э******* к” гэх хуудас нь гуравдагч этгээд “Б******* э******* ХХК-ийн хамааралтай этгээд биш байгаа учраас тус компанийг бусдыг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулсан, хохирол учирсан гэж үзэхгүйн хамт, эдгээр хуулийн этгээдүүдийн нэрийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 ы/ 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27.3-д заасан бусдыг төөрөгдүүлэхээр ижил, эсхүл төстэй” гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэв.
3.14.Нэхэмжлэгчийн итгэмжл төлөөлөгч, өмгөөлөгч нарын “Б******* э*******” ХХК-ийг хойшид тээврийн үйл ажиллагаагаа явуулбал төөрөгдөл орж болзошгүй” гэх тайлбарыг шүүх хүлээн авахгүй.
3.15.Учир нь шүүх эрх зүйн маргаан дахь “таамаглалыг” нотлогдс үйл баримт гэж үзэхгүй.
3.15.Нэхэмжлэгч нь нэр нь төөрөгдөл учруулж болзошгүй урчаас гуравдагч этгээд “Б******* э*******” ХХК бол “М******* э******* ******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох ёстой гэж шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.16.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрлийг тогтоос бөгөөд уг бүртгэлд хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны, хуулийн этгээдийн мэдээлэлд орс өөрчлөлтийн бүртгэл гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 ы/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн жагсаалтад хуулийн этгээдийн тухай дор дурдсан мэдээллийг тусгана” гээд мөн зүйлийн 11.1.1-д “хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар” гэж хуульчилжээ.
3.17.*******дээс үзвэл, дээрх хуулиудад хуулийн этгээдийн нэр нь улсын бүртгэлийн төрөл биш бөгөөд энэ нь хуулийн этгээдийн мэдээлэл болж хадгалагддаг үйл баримт буюу өөрөөр хэлбэл, “хуулийн этгээдийн нэр“-ийг бүртгэдэггүй, ийм захиргааны акт гардаггүй болох нь хуулийн зохицуулалтаар нотлогдлоо.
3.18.Мөн түүнчлэн “М*******” гэдэг үгийг хэн нэгэн этгээд дангаар эзэмших эрхтэй гэж маргах, бусад энэ үг орс нэр олгохыг хязгаарлахыг шаардах эрх аливаа этгээдэд үүсэхгүй болно.
3.19.Иймд нэхэмжлэгч “М******* э*******” ХХК нь “гуравдагч этгээд “Б******* э******* ХХК бол “М******* э******* ******* *******” ХХК-иудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардсан” нь хуульд нийцээгүй буюу гуравдагч этгээд нарын хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа эрхлэх, шударгаар өрсөлдөх, өөрийн нэртэй байх эрхэд халдсан үндэслэлгүй шаардлага байна.
3.20.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч “М******* э******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сирхол хөндөгдөөгүй болох нь дээрх үйл баримтууд, хууль зүйн үндэслэлүүдээр нотлогдс тул нэхэмжлэгчийн “2011 ы 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Б******* э*******” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэл, 2011 ы 11 дүгээр сарын 16-ны өдрийн “М******* э******* ******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүхэд дүгнэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болс нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болг ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 ы/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 ы/ 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27.3 дахь хэсэг, заалтыг баримтлан, нэхэмжлэгч “М******* э*******” ХХК-ийн гаргасан “2011 ы 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Б******* э******* ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэл, 2011 ы 11 дүгээр сарын 16-ны өдрийн “М******* э******* ******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “М******* э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжл төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хогийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ