| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/03516/И |
| Дугаар | 197/ШШ2025/03507 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/03507
|
|
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, ******* байр, ***** тоотод оршин суух, **************** овогт****************-н **************** /Рд:В****************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 13, нарны зам, **************** блү барилга, **************** ХК /Рд:****************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,927,440 төгрөг гаргуулах тухай хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч **************** нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр*******ХК-тай даатгалын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, **************** тоот байрыг 2048 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл даатгуулж, даатгалын ямар нэг тохиолдол гараагүй, 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ус алдаж улмаар паркетан шал хөөсөн. Даатгалын компани руу 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шуурхай дуудлага өгч, компаниас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шуурхай удирдлагын баг үзлэг хийсэн. Мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр холбогдох шаардлагатай баримтуудыг даатгалын компанид өгсөн. **************** ХК нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн тохиолдол нөхөн олговор олгох тохиолдолд хамаарахгүй, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.12 дахь заалтад заасан хэвийн элэгдэл хорогдол, цагийн урсгалаар өөрчлөлт үзүүлдэг хүчин зүйлээс шалтгаалдаг агшилт, жин алдалт, бохирдол, өнгө загвар хийцийн өөрчлөлт гэх хэсэгт хамаарна гээд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж, утсаар хэлсэн. Энэ татгалзлын үндэслэлээ Баатардулаан хан орон сууц, нийтийн аж ахуйн газрын тодорхойлолтод 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 23.59 минутад ус алдсан дуудлагаар очиход 25 тоот айлын паар элэгдэлд орж задарсан гэж тодорхойлж өгсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт сантехникийн эрсдэл даатгалын нөхөн олговорт хамаарна гэж заасан байна. Гэрээний 7.2.12 дахь заалтын аль хэсэгт манай тохиолдол хамаарч байгаа нь тодорхойгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн зүгээс паар задарснаас болж хөөсөн паркетан шалыг солиулахад нийт 3,927,440 төгрөг болж баримтуудаа хэргийн материалд өгсөн, даатгалын гэрээний 5.1, 6.1.8 дахь заалтын дагуу*******ХК-иас шаардах эрхтэй байна. Даатгуулагч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд хандахад нөхөн төлбөр олгоогүй нь зөв гэсэн хариу өгсөн тул иргэний шүүхэд хандсан, хариуцагчаас 3,927,440 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь манай компанитай гэрээ байгуулж, зарим төрлийн эрсдэлийг даатгуулсан. Манай компанийн татгалзсан гол шалтгаан нь гэрээгээр хамгаалагдсан тохиолдол биш гэж үзсэн. Энэ тохиолдол үүссэн гол шалтгааныг эрх бүхий байгууллага паарны элэгдэл гэсэн дүгнэлт гарсан, эрх бүхий байгууллагаас элэгдэл, хорогдлоос болж энэхүү тохиолдол үүссэн гэж үзсэн учир гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.12 дахь заалтад хамаарч нөхөн олговор олгохоос татгалзсан. Паар задарч паркетан шал нь хөөсөн, паар нь элэгдэл хорогдлын улмаас задарч хохирол учирсан гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****************-ын нэхэмжлэлтэй хариуцагч **************** ХК-д холбогдох 3,927,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...байранд 2024 оны 12 дугаар сарын 4-ний 23 цаг 59 минутад гэнэт ус алдаж, паркетан шал хөөж солих болсон. Гэрээ байгуулсан даатгалын компанид 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шуурхай дуудлага өгсөн. Компанийн шуурхай удирдлагын баг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн. Мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр холбогдох шаардлагатай баримтуудыг даатгалын компанид өгсөн боловч нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан, мөн Санхүүгийн зохицуулах хороонд хандахад нөхөн төлбөр өгөөгүйг зөв гэж үзээд шүүхэд хандсан, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч **************** ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр уг байрны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, зохигч талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан, 2024 оны 12 дугаар сарын 4-ний 23 цаг 59 минутад уг байрны /паар/-аас гэнэт ус алдаж, даатгалын компанид 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр дуудлага өгсөн, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шуурхай удирдлагын баг үзлэг хийсэн.
Баатардулаанхан ОСНААК-ын комиссын актад 25 тоот айлын унтлагын өрөөний халаалтын радиотор /паар/ элэгдэлд орж задарсан нь тогтоогдов гэж, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний 3/322 тоот албан бичигт: ...нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж, **************** ОСНААК-ын комиссын актаар /паар/ элэгдэлд орж задарсан-аас шалтгаалсан..., мөн эд хөрөнгийн даатгалын тохиолдлын тодорхойлолтод: гарсан гэмтэл нь элэгдэл, хорогдол, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд шалтгаан нь халаалтын радиаторын элэгдэл, хорогдол, хийгдэх, хийгдсэн засвар үйлчилгээ нь дахин радиатор худалдан авч суурилуулах гэж тодорхойлжээ.
5. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд зохигчид маргаагүй.
Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч тал уг гэрээний 1.2.барьцаа хөрөнгийн даатгал, даатгалын хамгаалалт хэсэгт сантехникийн эрсдэл хамаарна, хариуцагч тал нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 7.2.12.-д хэвийн элэгдэл хорогдол, цагийн урсгалаар үйлчлэл үзүүлдэг хүчин зүйлсээс шалтгаалсан агшилт, жин алдалт, бохирдолт, өнгө загвар хийцийн өөрчлөлт болон 7.2.14.-д засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд хамаарна гэж тайлбарладаг, мөн даатгагчийн даатгалын гэрээнд хамаарахгүй гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргажээ.
Даатгалын зүйл нь даатгуулагчийн эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар /хх-10-17/ **************** даатгалын тохиолдол болсон үед холбогдох газарт хандсан, хариуцагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй.Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу байрны ус нэвчиж, хөөсөн паркетан шал худалдан авч, ажил гүйцэтгэгчээр шинэ паркетан шал шахах ажил гүйцэтгүүлсэн, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 77,790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 443.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч **************** ХК-иас 3,927,440 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****************-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан 77,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 77,790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч талууд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ