Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/03515

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, Амины орон сууц, *****-р гудамж, **** тоотод оршин суух, ***************овогт ****************-ийн *************** /Рд:***************/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, *************** гудамж, **** тоотод оршин суух, Боржигон овогт ***************-ы *************** /АЮ***************/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,478,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***************, хариуцагч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *************** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2024 оны 9 дүгээр сард ***************-тай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн бохирын машин худалдан авахаар болж, 48,750,000 төгрөгийг шилжүүлж, 46,000,000 төгрөгийг буцаан авч, үлдэгдэл 2,750,000 төгрөгийг гаргуулах ба нэмэлт зардал машины нум засуулсан зардал, цалин зэрэг нийт 3,728,000 төгрөг болсон. Иймд нийт 6,478,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

 

Би машинд засвар хийсэн 1,249,000 төгрөг, нумны 375,000 төгрөг буюу нийт 1,624,000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4,854,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч *************** шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Манай машин 9 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл өдөр болгон ажилд гарч байсан, тэр үед манайх ***************, *************** гэх 2 жолоочтой ажиллаж байсан. Нэхэмжлэгч өөрөө 4 өдөр ажилд явсан гэж хэлж байгаа нь мөн худлаа, дансны хуулгаар нь нотлогдоно. Нийт 10 хоногийн хугацаанд миний олж өгсөн ажлаас нийт 2,750,000 төгрөг орсон, 10 өдөр ажилласан байсан. 9 дүгээр сарын 8-нд аваад маргааш нь нумаа янзлуулсан гэж хэлж байна, 9 дүгээр сарын 11-ний өдөр нумаа солиулмаар байна гэж 3 хоногийн дараа хэлсэн учраас нумыг солиод өгье гэж хэлсэн. Мөн манай 2 машин хоёулаа 2005 оноос өмнөх оны хий, шингэн хосолсон машин, том тэрэг барьдаг хүмүүс мэдэх учир бүрэн хийн тормостой байх боломжгүй. Мөн манай машин шинэ орж ирсэн машин биш, 2017 онд оруулж ирээд өмнө нь өөр хүн дээр 3 жил яваад манайх 3 жил яваад нийт 6 жил явчихсан машиныг нэхэмжлэгч худалдаж авсан. Манайх шиг 10 тонны залуу онтой машин 98,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийн үнэтэй, эвдрэл гэмтэлгүй машин авмаар байсан бол 100,000,000 төгрөгөөр машин авах байсан. Машинаа 40,000,000 төгрөгөөр үнэлсэн бизнесийн орлогоо 10,000,000 төгрөгөөр үнэлсэн, энэ машин 6,7 жил явсан учраас тодорхой хэмжээний элэгдэлд орсон машин байсан. Хий, шингэн хосолсон машин бүтэн хий шингэн хосолсон машиныг бодвол осол гаргах нь бага, дэлхийд хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн систем бол хий, шингэн хавсарсан систем, би өөрөө уул уурхайн автын инженерийн магистр зэрэгтэй хүн. Нэхэмжлэгчийн дансанд орсон миний харьцдаг байгууллагуудын гүйлгээг бүгдийг тэмдэглэчихсэн, 3,600,000 төгрөгийн орлого олсон. Бэлнээр хэдийг олсон болохыг мэдэхгүй. Баталгаажсан нь 2,753,000 төгрөг. Нэхэмжлэгч өөрөө бохир сорох зарын группүүд дээр зөндөө зар тавьж байсан. Надад мэдэгдэхгүйгээр миний өгөөгүй хэчнээн ажлыг яаж хийснийг би мэдэхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *************** нь хариуцагч ***************-д холбогдуулан нийт 6,478,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 4,854,000 төгрөгөөс татгалзаж, машинд засвар хийсэн 1,249,000 төгрөг, нумны 375,000 төгрөг нийт 1,624,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... хариуцагчаас бохир соруулдаг автомашин худалдаж авсан үед эвдрэлтэй нумыг сольж, засвар хийсэн 1,249,000 төгрөг, нумны 375,000 төгрөг буюу нийт 1,624,000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4,854,000 төгрөгөөс татгалзсан.

 

3. Хариуцагч нь ...миний машиныг бүрэн бүтнээр залилан авч яваад орлого олсон гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг, багасгасан шаардлагыг ч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Шүүх хариуцагчаас 1,249,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

Талууд 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бохир соруулдаг автомашиныг 50,000,000 төгрөгөөр ажлын гэрээтэй нь худалдаж авахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банкны дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлж, нэхэмжлэгч эзэмшилдээ машиныг хүлээн авсан.

 

Зохигчийн өгсөн тайлбаруудаар уг машины хойд нум 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эвдэрч засварын газарт 1,250,000 төгрөгөөр засуулсан, үүнийг үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон ба 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр машины хийг янзлаад өгөөч гэж хэлэхэд механикаас хийний баллонтой ком аваад ир гэхэд нэхэмжлэгч түүнээс салгаж авсан жижиг хэсгийг өгсөн байсныг анзаараагүй гэж хариуцагч тайлбарладаг.

 

Мөн хариуцагч машинаа 40,000,000 төгрөгөөр, бизнесийн орлогоо 10,000,000 төгрөгөөр үнэлсэн, энэ машин 6,7 жил явсан учраас тодорхой хэмжээний элэгдэлд орсон машин байсан гэж тайлбарладаг бөгөөд машины нумыг засуулахыг зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, ****************-аас 6,478,000 төгрөг гаргуулах тухай өргөдөлд эвлэрүүлэн зуучлагч ажиллагаа явуулах боломжгүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, нэхэмжлэгчийн дансны хуулганы 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 473,000 төгрөг шилжүүлсэн хэсэгт нум засуулсан гэж гараар бичсэн, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нум дүн 473,000 төгрөг, нум дүн 1249,000 төгрөг гэсэн зарлагын 2ш баримт /хх-6-11, 33-34/ байна.

 

Хариуцагчийн хүсэлтээр ***************-ын нэхэмжлэлтэй хэргийн 24-29 хуудас дахь нотлох баримт /2 ширхэг дэвтрийн эх хувь/-д үзлэг хийхэд ***************, *************** нарын гүйцэтгэсэн ажлын 2 хуудас тэмдэглэл, том дэвтэрт нэхэмжлэгч ***************-д бохир сорох машиныг 10 хоног өгч явуулснаас хойшхи хариуцагчийн орлого, зарлага ихсэж, багассан тоон үзүүлэлтүүд, түлшний зарцуулалт зэрэг 6 хуудас гар бичвэр тэмдэглэгдсэн.

 

6.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгч ажлын гэрээний хамт бохир соруулдаг машиныг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны авч хариуцагчийн зөвшөөрлөөр ажиллаж, машины нумыг засварлаж, хий засах шаардлагатай болоход 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр машиныг буцаан өгч, шилжүүлсэн мөнгөө буцаан авсан байна.

 

7.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан талаар зохигчид маргаагүй буюу нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй., мөн үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн ба гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

 

8.Иймд талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх замаар гэрээний зүйлийг буцаан шилжүүлэхээр тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон учир нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн автомашинд хариуцагчийн зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн засварын зардал болох 1,249,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, нэхэмжлэгч нь автомашинд 375,000 төгрөгөөр нум худалдан авч, зардал гаргасан гэх шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,598 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 34,526 төгрөгийг, улсын орлогоос 40,934 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245,1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч ***************-аас 1,249,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***************-д олгож, нэхэмжлэлээс 375,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,598 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ***************-аас 34,526 төгрөгийг, улсын орлогоос 40,934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ