Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 319/ШШ2025/00006

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр         Дугаар 3/ШШ2025/00006                Жаргалант сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: ******* ******* дүүрэг, дугаар хороо, *******, 5 давхар, ******* тоотод оршин байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******т холбогдох

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт *******, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.Бүрэнтогтохоос:

- дугаар “Цахим зээлийн гэрээ”-ний дагуу зээл , төгрөг, хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү , төгрөг,  

- дугаар “Цахим зээлийн гэрээ”-ний дагуу зээл , төгрөг, хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү , төгрөг,  

- Нотариатын зардал , төгрөг, нийт *******, төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. 

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.Бүрэнтогтох нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт *******, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.Бүрэнтогтохт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

“Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан” үндэслэл тогтоогдсон тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бүрэнтогтохт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Б.Бүрэнтогтохт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бүрэнтогтохоос, төгрөгийг, улсын орлогоос, төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бүрэнтогтох нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт *******, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Б.Бүрэнтогтохт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бүрэнтогтохоос, төгрөгийг, улсын орлогоос, төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Б.МӨНХБАТ