Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 673

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г******* нарыг оролцуулан С.О*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч С.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Сандагийн О*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт холбогдох  нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрчилгээ олгохыг даалгах” тухай маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. 

2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар С.О*******ийн газар эзэмших эрхийг 10 жилийн хугацаагаар сунгасан байгаа тул нийслэлийн Өмчийн харилцааны газраас шаардаж буй Байгаль орчны дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр газар эзэмших гэрчилгээгээ авахаар болов. Иимд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан “Нийслэлийн өмчийн харилцааны газарт гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус баримтлан С.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт гэрчилгээ олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.ОЮУНГЭРЭЛ