| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00204/И |
| Дугаар | 319/ШШ2025/00174 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2025/00174
2025 04 03 319/ШШ2025/00174
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: “******* ******* даатгалын ерөнхий газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн Прокурорын газар”-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн 5-33 тоотод оршин суух, ******* овгийн************** холбогдох эрүүл ******* даатгалын санд учруулсан хохирол*******,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн*******023 оны 02 дугаар сарын*******7-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Б.Энхсайханыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч ын эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан зардал*******,, төгрөг эрүүл ******* даатгалын санд нөхөн төлөгдөөгүй тул хариуцагч Б.Энхсайханаас гаргуулан ******* ******* даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900080 тоот дансанд оруулж, өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: ******* ******* даатгалын ерөнхий газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн Прокурорын газар”-ын нэхэмжилсэн эрүүл ******* даатгалын санд учруулсан хохирол*******,, төгрөгийг төлж, барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.Энхсайхан нь нэхэмжлэгч “******* ******* даатгалын ерөнхий газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн Прокурорын газар”-ын эрүүл ******* даатгалын санд учруулсан хохирол*******,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул ******* ******* даатгалын ерөнхий газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн Прокурорын газар”-ын нэхэмжлэлтэй Б.Энхсайханд холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу “******* аймгийн Прокурорын газар” нь “******* ******* даатгалын ерөнхий газар”-ыг төлөөлөн Б.Энхсайханд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн*******,, төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,161 төгрөгийн тал хувь 30,580.50 төгрөгийг хариуцагч Б.Энхсайханаас гаргуулж, улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхсайхан нь эрүүл ******* даатгалын санд учруулсан хохирол*******,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* ******* даатгалын ерөнхий газар”-ыг төлөөлсөн “******* аймгийн Прокурорын газар”-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтыг баримтлан “******* аймгийн Прокурорын газар” нь нэхэмжлэгч “******* ******* даатгалын ерөнхий газар”-ыг төлөөлөн хариуцагч Б.Энхсайханд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 30,580.50 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ