| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00226/И |
| Дугаар | 103/ШШ2025/00280 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/00280
| 2025 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/00280 | Улаанбаатар хот |
2025 04 09 103/ШШ2025/00280
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, ******* давхарт байрлах,*******-ийн*******ын нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Рашаантын 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,544,483,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч*******-ийн******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ө.Уранчимэг нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр*******-тай зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч ******* үндсэн зээлийн үлдэгдэл 4....6,74 төгрөг, хүү 4....0,60 төгрөг, алданги 63....95,95 төгрөг нийт 1,54...3,29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Уранчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:*******-ийн*******аас 1,544,483,29 төгрөгийн зээл авсан нь үнэн. Ямар нэгэн маргах зүйл байхгүй, төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ББТ Санхүүгийн нэгдэл ХХК-ийн*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,5....83,29 /нэг сая, таван зуун дөчин дөрвөн мянга, дөрвөн зуун наян гурван мянга, хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,831 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 19,831 төгрөгийг тус тус гаргуулж*******-ийн*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ