Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00281

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00281

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 00 тоотод байрлах, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 00 тоотод оршин суух, ******* овгийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.....0,609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбар нь ******* овгийн *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,.....,609 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Л.Батбилэг нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хас банкны Багануур салбартай 12.....97766 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Хас банкнаас зээл олгохдоо өр, орлогын харьцаа 55 хувь байх шаардлагыг зээлдэгчид тавьдаг бөгөөд зээлдэгчийн өр орлогын харьцаа 37 хувь байсан. Гэтэл зээлийг олгосноос хойш тухайн хувь 102 хувь болж өөрчлөгдсөнөөр зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 45,...,000 төгрөг, зээлийн хүү 2,....530 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,079 төгрөг, нийт 47....,609 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 47,....,609 /Дөчин долоон сая хоёр зуун тавин мянга зургаан зуун есөн/ төгрөг гаргуулах тухай болон хариуцагч нь уг төлбөрийг энэхүү гэрээний 2.1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025.05.08-ны өдрөөс 2026.03.08-ны өдрийг хүртэл хугацаанд 3,900,000 төгрөг, 2023.04.08-ны өдөр 4,350,609 төгрөгийг төлж барагдуулахаар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав, хариуцагч үүргээ энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу албадан гүйцэтгүүлэхээр талууд эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 47.....0,609 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47,2...,609 /дөчин долоон сая, хоёр зуун тавин мянга, зургаан зуун есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Батбилэг нь 2025.05.08-ны өдрөөс 2026.03.08-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 3,900,000 төгрөгөөр, 2023.04.08-ны өдөр 4,350,609 төгрөгөөр төлж барагдуулахаар, уг төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 197,203 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 197,203 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ