| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00286/И |
| Дугаар | 103/ШШ2025/00282 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/00282
| 2025 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/00282 | Улаанбаатар хот |
2025 04 09 103/ШШ2025/00282
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 0 дугаар хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах *******ны ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Наран хороол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ******* овогт *******, ******* овгийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,.....02.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч *******ны Багануур салбар нь ******* овогт *******, ******* овгийн ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,....,002.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******ны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. *******, ******* нар нь *******тай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12...28556 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,...,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 20,....018,78 төгрөг, зээлийн хүүд 10,....92,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4...68,66 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 129....8556 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1011 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 9,....1,22 төгрөг, зээлийн хүү 4,2....47,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61...,60 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг нийт 14,2...,002.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: *******ны Багануур салбар нь зээлдэгч *******, М.Ганганцэцэг нараас 14,2....002.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025.06.03-ны өдөр 300,000 төгрөг, 07 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөг, 2025.10.04-ний өдрөөс 2026.04.04-ний өдөр хүртэл сар болгоны 04-д 300,000 төгрөгөөр 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3,2....02.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 14,2....002.27 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ны ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигин овгийн Лувсанжамцын Батбилэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47....609 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Батбилэг нь 47,250,609 төгрөгийг 2025.05.08-ны өдрөөс 2026.03.08-ны өдрийг хүртэл хугацаанд 3,900,000 төгрөг, 2023.04.08-ны өдөр 4,350,609 төгрөгөөр төлж барагдуулахаар, уг төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114,625 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 114,625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ