| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00332/И |
| Дугаар | 103/ШШ2025/00283 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/00283
| 2025 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/00283 | Улаанбаатар хот |
2025 04 09 103/ШШ2025/00283
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 0 дүгээр хороо, Нацагдорийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах *******ны *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нарийны 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, Дашпэлжээгийн Энхсаруулд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,5....343,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч *******ны ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Энхсаруул нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр *******тай ЗГ4..136423 зээлийн гэрээ байгуулан 10,060,000 (Арван сая жаран мянган төгрөг) төгрөгийн зээл жилийн 18,6% хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Д.Энхсаруул нь ЗГ4....6423 тоот зээлийн гэрээний хавсралт №1-т заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зэлийг хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 102 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 04-р сарын 01-ны өдрийн байдлаар зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэлд төлөх 4,502.....50 төгрөгийг 86,988 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт *******анд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Энхсаруул нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ны *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 4,502,343.50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ны *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Дашпэлжээгийн Энхсаруулд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,502,343,50 төгрөг /дөрвөн сая,таван зуун хоёр мянга, гурван зуун дөчин гурван төгрөг, тавин мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43,494 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Энхсаруулаас 43,494 төгрөгийг тус тус гаргуулж *******ны *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ