Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 147

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Иргэдийн төлөөлөгч: Л.Сарантуяа,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Насанд хүрээгүй хохирогч: Ц.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбат,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Э, Б.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.От холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020087 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.О, 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, ..., урьд ял шийтгэлгүй,  ...тоот регистртэй,

Шүүгдэгч Д.О нь бага насны хүүхэд буюу арван дөрвөн насанд хүрээгүй 12 настай эмэгтэй Ц.Э2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ХХК-ний автомашины ил зогсоолын манаачийн байшин дотор, 2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгарт байрлах 12 дугаар байрны 9 дүгээр орцны жижүүрийн өрөөнд, 2016 оны 12 дугаар сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 206 тоот өрөөнд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан тус тус хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэдгийг мэдэхгүй. 2016 оны 10 дугаар сарын дундуур Ц эгч хоёр хүнтэй архи ууж байсан. Тухайн үед Э гэртээ ирээгүй 20 гаруй хоног болсон Баянголын цагдаагаас авчирсан гээд загнаж байсан. Би Ц эгчийн гэрт 3 хоног архи уусан. Өглөө босоход Э миний хажуугаар унтаж байсан. Эийн хоёр дүү нь бас Ц эгч байсан. 2016 оны 11 дүгээр сарын дундуур өглөө Ц эгч над руу залгасан. Би босоогүй байсан болохоор Ц эгчид “би босоогүй байна, гарахаараа тань руу залгая” гэж хэлсэн. Би босоод Ц эгч рүү яасан гээд залгахад “эгч нь шартаад байна, миний дүү шар тайлах юм байвал ойртуулаад өгчөөч” гэхэд нь би “хорооллоор явахаар бол тань руу оръё” гэж хэлсэн. Над руу цаг тутам залгаад байсан. Би 19 цагийн үед очиход Ц эгч архи уусан байсан. Хоёр дахь өдрийн өглөө нь 11 цагийн үед Ц эгч утсаар ярихад Л, Ч гэх хүмүүс ирсэн. Бид тэр өдрөө залгуулж архи уусан. 3 дахь өдрийн өглөө тасраад унтсан хойгуур Э ээжийнхээ утсыг аваад явсан байсан. Үдээс хойш 15 цагийн үед Э над руу залгаад “та манайд байна уу” гэхээр нь би байна гэхэд “та гэрт ярихгүйгээр гараад ярьчих” гэхэд нь би үүдэнд гараад ярьсан чинь “та Иийн энд хүрээд ир, би ирсэн байна, таньтай ярих юм байна” гэхэд нь би гэр рүү нь буцаж оролгүй яваад өгсөн. Тухайн үед яваад очиход Э өөр хүний утаснаас залгасан. Бид хоёр орцны үүдэнд 20 орчим минут гадаа юм ярьж суусан. Тухайн үед би Эаас “өчигдөр чи ээжийнхээ утсыг аваад явсан юм уу” гэхэд “тийм, та хэдийг тасарсны дараа би Л эгчийг дагаад 21 дүгээр хороолол ороод Шархадны эцэс дээр нийтийн байранд байсан нохой бууддаг хүмүүс дээр очиж архи уугаад ирлээ” гэж хэлсэн. Гадаа хүйтэн байсан болохоор хоёулаа орц руу оръё гээд цуг орсон. Цуг орц руу ороход үүдний жижүүрийн хаалга хагас онгойсон байсан. Тухайн хаалга руу ороход хог шороо болсон өрөө байсан. Э “та бид хоёрын унтаж байсан орны хажуугаар утас чинь унаад цэнэг дуусаад унтарсан байна” гэж ээжид хэлээд утсыг нь өгчих, ээж намайг юу гэж байна” гэж асуухад нь “чамайг утас аваад явчихлаа гээд уурлаж байсан, чи хаагуур яваад ирж байгаа юм бэ” гэхэд “ийм, ийм хүмүүстэй яваад ирлээ” гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би ажил дээрээ байж байгаад ажлыхантайгаа цалингаа авч архи уугаад үүрийн 04 цаг хүртэл архи ууж, ажлынхаа газрын нэг залуугийнд хоносон. Өглөө нь би найзыгаа дуудаад “танай энэ хавьд би хоносон байна, чи намайг ирээд авчих” гэхэд манай найз “би хоёр хүүхдээ хүргэх гэж байна, чи зам дээр гараад байж бай” гэж хэлсэн. Энхбаярын замын хойно намайг ирж авсан. Зочид буудлын гадаа очиход манай найз “чамаас архи үнэртэж байна, чи энд ороод амарч бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи ороод өрөө байна уу асуучих” гэхэд манай найз буудал руу орж гарч ирээд “нэг өрөө сул байна” гэж хэлсэн. Би ганцаараа буудал руу нэг шил архи, 2 ширхэг пиво авч орсон. Тухайн архиа уусан. Би найзынхаа машинд түрүүвч, утас хоёроо орхисон байсан. Анх буудал руу ороход буудлынхаа тооцоог хийж чадаагүй байсан. Би тухайн буудлын эгчид “би найзынхаа машинд түрүүвч, утсаа орхисон байна, ирэхээр нь мөнгийг чинь өгье” гэхэд “тэг” гэж хэлсэн. 11 цаг 30 минутын үед манай найз утас, түрүүвчээ орхисон байна гээд надад авчирч өгсөн. Би ганцаараа архи уугаад сууж байхад 12 цагийн орчим Э над руу 8989.... дугаараас залгасан. “Байна уу” гэхэд “байна, би Э байна, та хаана байгаа” гэхэд нь би “хороололд байна” гэж хэлсэн. “Яг хаана байгаа юм бэ” гэхэд нь “Өргөөгийн ард байна” гэхэд “би ч гэсэн хороололд байна, уулзах уу” гэж хэлсэн. Би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “ярих юм байна” гэж хэлэхэд нь би тухайн буудлын эгчээс танай буудлын нэр нь юу юм бэ гэхэд ... гэж хэлэхээр нь Эд хэлэхэд би наад буудлыг чинь мэднэ, тань руу очоод залгая, та битгий утсаа салгачаарай гэж хэлсэн. Над руу 30 минутын дараа өөр дугаараас залгаад би наад буудлын чинь гадаа ирчихлээ та 2.000 төгрөг байвал аваад гараад ирээч гэхэд нь би гарах тэнхэлгүй байна, чи ороод ир гэсэн чинь хэдэн номерын өрөө вэ гэхээр нь өрөөний дугаарыг хараад 206 номерын өрөө гэж хэлсэн. Э орж ирээд 2.000 төгрөг авч гараад буцаж орж ирсэн. Би чи энэ буудлыг яаж мэддэг юм бэ, урд нь орж ирж байсан юм уу гэхэд үгүй гээд цонхоор хараад энд манай Ч эгчийнх байдаг, тэр байрыг хөлсөлдөг учир би энэ буудлыг мэднэ, тэрнээс биш орж байгаагүй гэж хэлсэн. Би согтуу байсан учир утсан. Үдээс хойш 19 цагийн үед сэрэхэд Э байхгүй байсан. Би босоод бие засчихаад эргээд утсан. Тэгсэн миний куртикнээс хүн татаад байхаар нь босоход Э орж ирсэн байсан. Би Эрдэнтуяагаас чи өдөр гэр рүүгээ явахдаа намайг сэрээхгүй яасан юм бэ гэхэд “О ахаа би хариагүй, таны утсаар таньдаг таксины ах руу яриад, тэр ахын машинд нь явж байгаад, 4 пиво авсны 3-ыг нь уугаад нэгийг нь танд авчирлаа гэж хэлсэн. Тухайн үед босоход орой 22 цаг болж байсан ба задалсан бэлгэвчний уут байсан, задлаагүй хоёр бэлгэвчийг би аваад ширээн дээр тавьсан. Бид хоёр юм ярьж байгаад архинаас 100 граммыг үлдээгээд унтсан. Өглөө 09 цагийн үед сэрэхэд Э миний хажууд хувцастайгаа унтаж байсан. Би босож бие засчихаад үлдсэн 100 грамм архи, Эавчирсан пивийг уусан. Тухайн үед би хоёр хоног гэртээ хариагүй хоол, унд идээгүй байсан. Би Э татахад яах гээд байгаа юм бэ гэхэд нь буцаж орж ирэх юм чинь гэж бодоод доошоо буухад буудлын эгч миний дүү тооцоогоо хийхгүй юм уу гэхэд нь өрөөнд хүн байгаа, би хоол унд идчихээд ирье гэж хэлсэн. Би гараад үүдний зогсоолоос такси бариад Дүүхээгийн хажуу талын Цайны газар руу хоол авах гээд ороход манай хоол арай гарах болоогүй байна 20 минутын дараа бүх хоол гарна гэж хэлсэн. Би тухайн газраас гараад Ц эгч рүү залгахад эгч нь баярынхаа ганц архийг уугаад сууж байна гэж хэлсэн. Намайг хаагуур байна гэж хэлэхэд би хороололд байна гэж хэлсэн. Тэгсэн Ц эгч эгчдээ баярын юм өгөх гэж залгасан юм уу гэхэд нь та юу авах юм бэ гэхэд юу ч байсан яах вэ, өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Би таксины жолоочид таныг удаах юм шиг байна, хүнтэй уулзана, та ингээд явчих гээд таксиныхаа мөнгийг өгөөд Ц эгчийн тэнд байдаг дэлгүүрээс 750 гарммын архи, колатай аваад гэр рүү нь ороход Ц эгч 4-5 хүнтэй архи уусан, 750 граммын архи талдаа орсон байсан. Би Ц эгчид дүү нь хоёр хоног архи уугаад гэр орондоо хариагүй явж байна гэж хэлсэн. Ц эгч намайг суу гээд архи хийж өгсөн. Би хийж өгсөн архийг нь ууж чадаагүй. Тэгсэн ээж залгаад “чи гэр орондоо ирэхгүй хаагуур яваад байдаг юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед нь би хороололд байна гэхэд чи 21 дүгээр хороололд байдаг том эгчийндээ хүрээд ир гэж хэлсэн. Би Ц эгчийнхээс гараад такси бариад 21 дүгээр хороолол руу явсан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө босоод ажил руу явахаас өмнө Ц эгчийнх рүү очиход Ц эгч архи уусан байсан. Тэгээд Э чамтай цуг хоносон юм уу, буудлын хүмүүстэй Ч хэрэлдсэн, төлбөр тооцоогоо хий гээд хэрүүл хийсэн, чамайг цагдаад өгсөн байна. Цагдаа дээр очиж учраа ол гэж хэлсэн. Тухайн өдөр би ажилдаа яваагүй, Этай цуг цагдаа дээр очсон. Ан байцаагч Э чи гэр рүүгээ яв Обайж бай гээд надаас байцаалт авсан” гэв. 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Оах манай ээжтэй архи уугаад ирж байсан. Хажуу талын компьютер тоглоомын газар ажилладаг байсан. Тухайн тоглоомын газрын ахаас Оах мөнгө зээлж архи уудаг байсан. Би жижиг орон дээрээ дүүтэйгээ унтдаг. Манай хоёр дүү сүүлдээ ээж, аав хоёртой унтдаг болсон. Би ганцаараа унтаад өглөө босоход Оах хажууд унтаж байсан. 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Оах ахтайгаа ирж архи уусан. Ах нь яваад өгсөн. Би орой ороо засаад унтах гэж байхад ээж, аав хоёр архи уугаад тасарсан. Манай хоёр дүү өглөө сургуульдаа явна гээд эрт унтсан. Намайг унтах гэж байхад Оах хажуугаар орж ирээд миний дээр гараад өмд тайлж, хэлэх юм бол ална шүү гэж хэлээд бэлгийн харьцаанд орсон. Хоёр дахь нь ээжийн утсыг өгөх гээд ярьсан. Орцны жижүүрийн эгчийг Оах таньдаг байсан. Тухайн эгчийн өрөөнд ороод юм ярьж байхад би ээжийн утсыг орных нь ар руу унагаасан. Утсыг нь авах гээд байж байхад миний дээр Оах гарсан. Гурав дахь нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Оах манай эгчийнд ирж архи уусан. Өглөө 06 цагийн үед явсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Оах руу яриад та ээж дээр байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чи хаана байна гэхээр нь би ээжийнх рүү явах гээд доошоо уруудаж явж байна гэж хэлэхэд хүрээд ир гэж хэлсэн. Би орой такси бариад 21 цагийн үед Оах дээр очсон. Очоод юм яриад сууж байхад намайг бэлгэвч аваад ир гэж хэлсэн. Би та яах гэж байгаа юм бэ гэхэд хэрэгтэй байна гэж хэлсэн. Буудлын эгчээр бэлгэвч хайрцгаар нь авахуулсан гэж байсан. Би явлаа гээд буцаад гарсан. Автобус ирэхгүй байхаар нь ээжээс айгаад энд хончихоод явъя гэж бодоод буцаад орсон. Буцаж ороход орой нь Оах миний өмдийг тайлаад миний дээр гараад бэлгэвчээ задлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Тэр шөнө 3 удаа бэлгийн харьцаанд орсон” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Оээжийн гэрт ирээд архи уудаг гэдгийг сонсож байсан. Би Дэнжийн 1000-д байдаг хааяа нэг хороололд ээжийнд очиход бөөн архидалт болсон байдаг. Би хэргийн талаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой мэдсэн. Эийн доод талын дүү ээжид “Э эгчийн дээр Оах өмдөө хагас тайлсан хөдлөөд байсан” гэж хэлсэн байсан. О ээж нь өмнөх шүүх хурал дээр надтай уулзаад санал гомдол байна уу гэж асуусан. Э өвчин авч байгаагүй, танихгүй гэсэн мэдүүлэг өгчих тэгвэл гомдол саналгүй болгоё, нэхэмжилж байгаа мөнгийг чинь өгье гэж надтай уулзсан. Өөр хүнтэй унтсан гээд хэлчих тэгвэл 5.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Э гадуур дотуур тэнэж явдаггүй байсан. Энэ хэргээс болоод сэтгэцэд нь  нь өөрчлөлт орсон, бэлгийн замын халдварт өвчнийг Одбаатараас авсан гэж бодож байна. Эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй учир эмчилгээ хийлгээгүй. Бэлгийн замын халдаврт өвчинд нь тариа хийлгэж, эм авч уусан. Одбаатараас эмчилгээ, сэтгэл санааны хохирол, сургуульд сургах 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Э хэвийн байдалд нь оруулахыг хүсч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Оах намайг 4 дүгээр цахилгаан станц дээр явж байхад залгаад хорооллын эцэс дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би хорооллын эцэс дээр очоод залгахад ... гээд буудалд байна, хүрээд ир гэсэн. Би тэнд яваад очтол Оах архи уугаад сууж байсан. Би тэгээд гэр рүүгээ явах гээд гартал автобус зогссон байсан болохоор явж чадаагүй. Тэгэхэд 22 цаг өнгөрч байсан болохоор би буцаад буудал руу орсон. Тэгээд Оах намайг бэлгэвч аваад ир гэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд надад хэрэгтэй пизда минь гэсэн. Намайг бэлгэвч авчирч өгөхгүй болохоор буудлын эгчээр бэлгэвч авахуулсан гээд байж байсан. Тэгээд надад пиво авсан, пиво уу гэхээр нь би уухгүй гээд уугаагүй. Тэгээд унтах гэхээр дээр гарчихаад хэвтээд байсан, зүгээр байгаач гэхээр хуцаад байгаарай ална шүү, пизда минь гэсэн. Тэгээд ээждээ битгий хэлээрэй гээд миний хувцсыг тайлаад надтай 3 удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон. 3 удаа бэлгийн харьцаанд орохдоо эхлээд шөнө 01 цагийн орчим бэлгийн харьцаанд ороод дараа нь шөнийн 03 цаг болон өглөөний 06 цагийн үед бэлгийн харьцаанд орсон. Тэгээд унтсан болохоор Оах яваад өгсөн байсан...2016 оны 10 дугаар сард хорооллын эцэст Дүүхээ худалдааны төвийн тэнд байдаг байрны орцонд нэг удаа орж байсан. Дараа нь манай ээжтэй архи уугаад согтоод унтсан хойгуур манай гэрт /зогсоолын пүтэк/ нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Орц болон гэрт надтай бэлгийн харьцаанд ороход зөвшөөрөөгүй байхад бэлгийн харьцаанд орж байсан... 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дараа нь 2016 оны 11 дүгээр сард, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бэлгийн харьцаанд орсон. Эхний удаа бэлгийн харьцаанд орохдоо манай гэрт буюу ээжийн гэрт орсон. Тухайн үед ээж согтоод унтаад өгсөн байсан. 2 дахь удаагаа Дүүхээ төвийн ар талд байдаг 9 давхар байрны хамгийн захын орцны 1 давхарт орцны жижүүрийн байранд орсон. 3 дахь удаагаа бэлгийн харьцаанд орохдоо буудалд орсон...Тэгтэл би хажуу талын орон дээр унтаж байхад миний хажуугаар Оах орж ирж хэвтээд миний өмдийг тайлах гээд байсан. Тэгэхээр нь би та яах гээд байгаа юм болиоч гэсэн чинь ам дараад дуугарвал ална шүү гээд миний өмдийг тайлаад намайг босгоод орон дээр суулгаад өөрийнхөө өмдийг тайлаад дотоожоо тайлаад миний 2 гуяны дотор бэлэг эрхтэнээ хийгээд хөдөлж байгаад сүүлдээ намайг алцайлгаад миний дотоожийг тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Энэ үед миний бэлэг эрхтэн аймар өвдөөд доошоо цус гарсан чинь Оах дуугарч болохгүй гээд өөрөө дээшээ, доошоо хөдөлж байгаад больсон... Тэгээд үүний дараахан ойролцоогоор 20 орчим хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын эхээр ээж, Оах 2 архи уугаад байхаар нь би ээжийн хуурай дүү Л эгчтэй хамт гэрээс гараад явсан...Оах хоёулаа энэ орц руу орох уу гээд Дүүхээ төвийн урд талд байрлах 12-р байрны нэг орц руу орсон. Тэгээд тэр орцонд ороод шууд манаачийн өрөөг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд намайг ороод ир зүгээр гээд татаж оруулаад надтай юм яриад сууж байгаад би ээжийн утсыг орны араар унагаачихаад авах гээд тонгойж байхад намайг арагшаа татаад орон дээр хэвтүүлээд өмд тайлаад дотоож тайлаад миний дээр гараад намайг алцайлгаж байгаад миний бэлэг эрхтэн рүү эрхтэнээ хийгээд намайг хүчиндсэн. Тэгээд би та болиоч гэсэн чинь хуцаад бай, ална шүү хүнд хэлж болохгүй шүү гэсэн...Тэгээд би буцаад буудлын өрөө рүү ортол Оах зөрж гараад бэлгэвч аваад орж ирсэн. Тэгээд би орон дээр унтаж байхад Оах миний дээр гарч ирээд миний хувцсыг тайлаад 3 удаа бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 14-16, 120-122, 132-133/,

Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгээд Эаас болсон асуудлын талаар асуухад Оахтай 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон утсаар яриад намайг дууддаг гэж байсан. Урд өмнө буудалд биш орцны жижүүрийн өрөөнд бэлгийн харьцаанд орсон гэж байсан. Яаж байна гэж асуухаар юм хэлэхгүй буруу харж суугаад уйлаад юм бодоод байдаг болсон...Би хөдөө Дорнод аймаг руу 2 сарын хугацаатай явчихаад иртэл Э надад эгчээ Оээжтэй хамт манайд архитай ирээд ээжид архи өгөөд та нар гомдолгүй гээд хэлчих, надаас өмнө өөр хүнтэй унтаад тэрнээсээ өвчин авсан гээд байцаагчид хэлчих, чи тэгээд хэлчихвэл миний ял хөнгөрөх гээд байна. Чамайг насан туршид чинь манайхан тэжээнэ, би одоо 1.000.000 төгрөг авчираад 300.000 төгрөгөөр нь Э хувцаслаад 700.000 төгрөгийг Ц эгчээ танд өгнө, та амьдралдаа хэрэглэ гэж хэлсэн байсан. Энэ үед ээж чи юун мөнгө яриад байгаа юм, үнэхээр чи тийм өндөр ял авах гээд байгаа бол бид гомдолгүй гээд хэлээд өгье гэж хэлсэн гэдгийг надад хэлсэн...Оминий 12-хон настай дүүгээр цагдаад худал мэдүүлэг өгүүлж миний дүүгийн хувийн байдлыг дордуулахаар өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлүүлсэнд гомдолтой байна. Мөн дуртай үедээ манай гэрт ирээд бидэнд байнга дарамт үүсгэж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 24-25, 135-136/,

Гэрч Ү.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Огэх хүн тэр шөнө 206 тоот өрөөнд хоносон. Өглөө нь 11 цаг болж байхад гараад явахаар нь хүүе чи төлбөрөө өгөөд гар гэтэл цаад өрөөнд чинь манай дүү унтаж байгаа, би гараад идэж уух юм аваад буцаж ороод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд эргэж ирээгүй. Би тэгээд өрөөнд нь яваад очтол урд өдөр нь орж ирсэн охин унтаж байсан. Тэгээд гараарай гээд тэр охиныг гарах гэж байхад би тэр охины ах чинь ирж төлбөрөө төлөөд чамайг ирж авах байх гээд тэр охиныг гаргалгүй миний утсаар ярих хүн байвал ярь гэхэд тэр охин гэр рүүгээ ярьсан. Сүүлд нь асуухад ах нь биш байсан. Би тэгээд чи тэгвэл ээжийгээ дууд гэж хэлсэн. Тэгсэн эгч нь ирээд манай дүүг хүчиндсэн байна гээд цагдаад дуудлага өгсөн....архины шил байсан, хэрэглэсэн бэлгэвчний уут байсан, өөр хог гэх зүйл байгаагүй... хэрэглэсэн бэлгэвч нь ууттайгаа орны толгойн доор хэсэгт шалан дээр байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 27-28/,

Шинжээчийн 1265 тоот дүгнэлтэд: “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжилгээний 995 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 193 тоот дүгнэлтэд охин хальс гэмтсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Ц.Э бэлгийн бойжилт олоогүй байна. Ц.Эгийн биеийн хөгжил насандаа тохирсон байна. Ц.Эгийн охин хальс цагираг бүтэцтэй, нимгэн, суурь намхан, агшилтгүй, сунамтгай, нүх том байх ба охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Анх бэлгийн харьцаанд хэзээ орсныг тогтоох боломжгүй. Ц.Э нь өнгөний өвчин тэмбүү болон бэлгийн замын халдварт трихомониаз өвчнүүдтэй байна. Уг тэмбүү болон трихомониаз өвчнүүд нь архаг үе шатандаа байна. Дээрх өвчнүүд нь бэлгийн замаар халдварлана” гэсэн дүгнэлт /хх 1-н 248-249/,

Шинжээчийн 11062 тоот дүгнэлтэд: “...Эийн гэх цус ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай байна. Э нь бэлгийн замын халдварт тэмбүү болон трихомониаз өвчнүүдтэй байна. Уг тэмбүү болон трихомониаз өвчнүүд нь архаг үе шатандаа байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 250/,

Шинжээчийн 1215 тоот дүгнэлтэд: “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1561 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Д.О нь бэлгийн замын халдварт тэмбүү, трихомониаз өвчтэй байна. Дээрх өвчнүүд нь архаг шатандаа байна. Тэмбүү өвчнийг тухайн хүний цуснаас илрүүлэх ба трихомониаз өвчний үүсгэгчийг шээсний сүвний арчдаснаас илрүүлдэг. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1561 тоот дүгнэлтийг гаргахдаа О цусыг авч шинжлээгүй байна. Д.О нь 2007 онд ямар бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөн болон ямар эмчилгээ хийлгэж байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 242-243/,

Шинжээчийн 10970 тоот дүгнэлтэд: “...О гэх цус нь ABO системээр O /I/ бүлгийн харьяалалтай байна. Онь тэмбүү, трихомониаз өвчнүүдтэй байна. Уг өвчнүүд нь архаг үе шатандаа байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 244/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 626 тоот дүгнэлтэд: “...Ц.Э нь F 43.1 гэмтлийн дараах сртессийн хариу урвал өвчтэй байна. Энэ өвчин нь гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс үүссэн байх боломжтой байна. Сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. Ц.Эгийн удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна. Ц.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 141-142/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 627 тоот дүгнэлтэд: “...Д.О нь сэтгэцийн өвчингүй байна. Д.Оын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна. Д.О нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.О нь хэрэг болох үед болон одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 144-145/,

Шинжээч эмч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “... Ц.Эгийн охин хальс цагираг бүтэцтэй нимгэн, суурь намхан, агшилтгүй, сунамтгай, нүх том байх ба насанд хүрээгүй хүүхдийн тухайд 1-3 удаа бэлгийн харьцаанд орсон тохиолдолд охин хальс гэмтэхгүй байх боломж муутай ч Ц.Эгийн хувьд охин хальс сунамтгай охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орсон байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 19-20/,

Сэжигтнээр өгсөн Д.Оын: “...Буудалд байж байхад өглөө сэрэхэд бэлгэвч байсан. Э та тэрийгээ хаяач гэж хэлж байсан. Би бэлгийн харьцаанд орсоноо мэдсэн. Э инээгээд та ингэсэн гээд бэлгэвч өшиглөж байсан. Тухайн үед нилээн согтсон байсан... Архинаас 100 грамм үлдсэн байсан бусдыг нь ганцаараа уучихсан байсан...нэг удаа бэлгийн харьцаанд орсон... өглөө сэрэхэд хэрэглэсэн бэлгэвч орны хөлд газар байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 19-20/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 7-8/, Нас тоолсон тэмдэглэл /хх 1-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 74, 77-82, 98-109, 167/, хохирогчийн төрсний гэрчилгээ /хх 1-н 112/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 148-151/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 1-12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.О нь бага насны хүүхэд буюу арван дөрвөн насанд хүрээгүй тухайн хэрэг болох цаг хугацаанд 12 нас 7 сар 21 хоногтой эмэгтэй Ц.Э2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ХХК-ний автомашины ил зогсоолын манаачийн байшин дотор, 2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгарт байрлах 12 дугаар байрны 9 дүгээр орцны жижүүрийн өрөөнд, 2016 оны 12 дугаар сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 206 тоот өрөөнд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан тус тус хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Ц.Эгийн: “...3 удаа бэлгийн харьцаанд орсон. Оах, ахтайгаа ирж архи уусан. Ах нь яваад өгсөн. Би орой ороо засаад унтах гэж байхад ээж, аав хоёр архи уугаад тасарсан. Манай хоёр дүү өглөө сургуульдаа явна гээд эрт унтсан. Намайг унтах гэж байхад Оах хажуугаар орж ирээд миний дээр гараад өмд тайлж хэлэх юм бол ална шүү гэж эхлээд бэлгийн харьцаанд орсон. Хоёр дахь нь ээжийн утсыг өгөх гээд ярьсан. Орцны жижүүр эгчийг Оах таньдаг байсан. Тухайн эгчийн өрөөнд ороод юм ярьж байхад би ээжийн утсыг орных нь ар руу унагаасан. Утсыг нь авах гээд байж байхад миний дээр Оах гарсан. Гурав дахь нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Оах манай эгчийнд ирж архи уусан. Өглөө 06 цагийн үед явсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би яриад та ээж дээр байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чи хаана байна гэхээр нь би ээжийнх рүү явах гээд доошоо уруудаж явж байна гэж хэлэхэд хүрээд ир гэж хэлсэн. Би орой такси бариад 21 цагийн үед Оах дээр очсон. Очоод юм яриад сууж байхад намайг бэлгэвч аваад ир гэж хэлсэн. Би та яах гэж байгаа юм бэ гэхэд хэрэгтэй байна гэж хэлсэн. Буудлын эгчээр бэлгэвч хайрцгаар нь авахуулсан байсан. Би явлаа гээд буцаад гарсан. Автобус ирэхгүй байхаар нь ээжээс айгаад энд хончихоод явъя гэж бодоод буцаад орсон. Буцаж ороход орой нь Оах миний өмдийг тайлаад миний дээр гараад бэлгэвчээ задлаад надтай бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг, гэрчээр Д.Цгийн: “...Тэгээд Эаас болсон асуудлын талаар асуухад Оахтай 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон утсаар яриад намайг дууддаг гэж байсан. Урд өмнө буудалд биш орцны жижүүрийн өрөөнд бэлгийн харьцаанд орсон гэж байсан. Яаж байна гэж асуухаар юм хэлэхгүй буруу харж суугаад уйлаад юм бодоод байдаг болсон...Би хөдөө Дорнод аймаг руу 2 сарын хугацаатай явчихаад иртэл Э надад эгчээ Оээжтэй хамт манайд архитай ирээд ээжид архи өгөөд та нар гомдолгүй гээд хэлчих, надаас өмнө өөр хүнтэй унтаад тэрнээсээ өвчин авсан гээд байцаагчид хэлчих, чи тэгээд хэлчихвэл миний ял хөнгөрөх гээд байна. Чамайг насан туршид чинь манайхан тэжээнэ, би одоо 1.000.000 төгрөг авчираад 300.000 төгрөгөөр нь Э хувцаслаад 700.000 төгрөгийг Ц эгчээ танд өгнө, та амьдралдаа хэрэглэ гэж хэлсэн байсан. Энэ үед ээж чи юун мөнгө яриад байгаа юм, үнэхээр чи тийм өндөр ял авах гээд байгаа бол бид гомдолгүй гээд хэлээд өгье гэсэн гэж хэлсэн гэдгийг надад хэлсэн... Оминий 12-хон настай дүүгээр цагдаад худал мэдүүлэг өгүүлж миний дүүгийн хувийн байдлыг дордуулахаар өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлүүлсэнд гомдолтой байна. Мөн дуртай үедээ манай гэрт ирээд бидэнд байнга дарамт үүсгэж байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 24-25, 135-136/, гэрч Ү.Нын: “... Огэх хүн тэр шөнө 206 тоот өрөөнд хоносон. Өглөө нь 11 цаг болж байхад гараад явахаар нь хүүе чи төлбөрөө өгөөд гар гэтэл цаад өрөөнд чинь манай дүү унтаж байгаа би гараад идэж уух юм аваад буцаж ороод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд эргэж ирээгүй. Би тэгээд өрөөнд нь яваад очтол урд өдөр нь орж ирсэн охин унтаж байсан. Тэгээд гараарай гээд тэр охиныг гарах гэж байхад нь би ах чинь ирж төлбөрөө төлөөд чамайг ирж авах байх гээд тэр охиныг гаргалгүй миний утсаар ярих хүн байвал ярь гэхэд тэр охин гэр рүүгээ ярьсан. Сүүлд нь асуухад ах нь биш байсан. Би тэгээд чи тэгвэл ээжийгээ дууд гэж хэлсэн. Тэгсэн эгч нь ирээд манай дүүг хүчиндсэн байна гээд цагдаад дуудлага өгсөн. ...архины шил байсан хэрэглэсэн бэлгэвчний уут байсан, өөр хог гэх зүйл байгаагүй... хэрэглэсэн бэлгэвч нь ууттайгаа орны толгойн доор хэсэгт шалан дээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 27-28/, шинжээч эмч М.Эын: “... Ц.Эгийн охин хальс цагираг бүтэцтэй нимгэн, суурь намхан, агшилтгүй, сунамтгай, нүх том байх ба насанд хүрээгүй хүүхдийн тухайд 1-3 удаа бэлгийн харьцаанд орсон тохиолдолд охин хальс гэмтэхгүй байх боломж муутай ч Ц.Эгийн хувьд охин хальс сунамтгай охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орсон байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 19-20/, шинжээчийн 1265,  11062, 1215,  10970 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 626,  627 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хохирогчийн охин хальс бүтэн байгаа. Энэ талаарх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй” гэсэн саналын талаар шинжээч эмч мэдүүлэгтээ “хохирогч Ц.Эгийн хувьд охин хальс нь цоорохгүй байх боломжтой” гэж тодорхой мэдүүлсэн байна.

Хохирогчийг гэрт нь ээж, аав, дүү нарынх нь хажууд хүчиндсэн нь эргэлзээтэй, боломжгүй гэсэн санал нь мөн үндэслэлгүй, насанд хүрээгүй хохирогчийн “аав, ээж нь архи уугаад тасарсан байсан, дүү нар нь унтсан байсан” талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоосон асуудал байхгүй. Жижүүрийн байранд хүчиндсэн асуудлыг 2016 оны 11 дүгээр сар гэх боловч тодорхой бус, хэнээс бэлгийн замын халдварт өвчин авсан нь эргэлзээтэй байна. Бага насны хүүхэд гэдгийг мэдэх ёстой, мэдсэн байх ёстой атал энэ талаар шүүгдэгч мэдээгүй байсан. Мэдсэн эсэх асуудлыг шалгаж тогтоогоогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд.... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Эгийн мэдүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шөнө анх удаа хүчиндсэн,  мөн 2016 оны 11 дүгээр сарын дундуур насанд хүрээгүй хохирогч Ц.Этай утсаар ярихад нь уулзаж Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгарт байрлах 12 дугаар байрны 9 дүгээр орцны жижүүрийн өрөөнд хүчиндсэн гэх өдрийг мөрдөн байцаалтаар нарийвчлан тогтоогоогүй байх боловч шүүгдэгч нь 10 дугаар сарын дундаар хохирогчийн гэрт ирж түүний ээжтэй олон хоногоор архи ууж, тэдний гэрт насанд хүрээгүй хохирогч Ц.Этай хамт хонож байсан, 2016 оны 11 дүгээр сарын дундуур насанд хүрээгүй хохирогч Ц.Этай утсаар ярихад нь уулзаж Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгарт байрлах 12 дугаар байрны 9 дүгээр орцны жижүүрийн өрөөнд хамт орсон талаар маргаагүй.

Эдгээр нөхцөл байдал нь насанд хүрээгүй хохирогчийн удаа дараагийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр давхар нотлогдсон.

Дээрх цаг хугацаануудыг нарийвчлан тогтоогоогүй үндэслэлээр шүүгдэгч Д.От холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх  дүгнэлээ.

Хохирогч Ц.Э нь бага насны хүүхэд буюу 12 настай байсан байх ба сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон зэргээс цаг хугацааг яг тодорхой мэдэхгүй байх боломжтойгоос гадна гэрч Ч.Ц, шүүгдэгч Д.О нар нь олон хоногоор хохирогчийн гэрт архидан согтуурсан, цаг хугацааг өөрөө тодорхой хэлж мэдэхгүй байгаа зэргээс уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой тогтоох боломжгүй байна гэж дүгнэсэн болно.  

Мөн 2016 оны 12 дугаар сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 206 тоот өрөөнд насанд хүрээгүй хохирогч Ц.Этай хамт хоносон талаар маргаагүй боловч хүчиндсэн, бэлгийн харьцаанд ороогүй гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгүүд, гэрч Ү.Нын мэдүүлэг, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчид шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж мэтгэлцсэн хэдий ч бага насны Ц.Эг 14 насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан талаарх санал нь үндэслэлгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн “надаас хэдэн настай вэ гэж асуухад нь 12 настай гэж хэлж байсан” гэсэн мэдүүлгээр мөн үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Д.О нь шинжээчийн дүгнэлтээр бэлгийн замын халдвар тэмбүү болон трихомоназ өвчтэй болох нь тогтоогдсон ба дээрх бэлгийн замын халдварт өвчин нь насанд хүрээгүй хохирогч Ц.Эд халдварласан болох нь мөн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн харьцаанд орсон байх гэмт хэргийн шинж нь уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд тооцоход гэмт хэргийн дээрх шинжүүд байхыг шаардахгүй талаар хууль тогтоогч хуулийн уг заалтын тайлбартаа тусгайлан заасан байх ба хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн эсэхийг заавал мэдсэн байх шинжийг заагаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Оын үйлдэл нь “...бага насны хүүхэд арван дөрвөн насанд хүрээгүй буюу 12 настай эмэгтэй Ц.Э3 удаагийн үйлдлээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан тус тус хүчиндсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О нь насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргасан болно.

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан бэлгийн замын халдварт өвчнийг эмчлүүлэх болон сэтгэцийн өөрчлөлтийг эмчлүүлэх, цаашид сургуульд сургахад шаардагдах 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалтгүй байх тул насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Оыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгч Д.Оыг 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргасан болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх ба түүнд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж буюу “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж байгаа үндэслэлээр шүүгдэгчид оногдуулах ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Оыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Оыг 13 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.От оногдуулсан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Д.Оын урьд цагдан хоригдсон 262 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Насанд хүрээгүй хохирогч Ц.Э, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

   ШҮҮГЧИД                                     А.АЛТАНХУЯГ

                                                        

    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ