| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2024/0038/З |
| Дугаар | 112/ШШ2025/0009 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 112/ШШ2025/0009
Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би “Э С Ж Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, Бигэр сумын Засаг дарга нарт холбогдох Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаартай илт хууль бус актын үндсэн дээр “Э С Ж Т” ХХК-нд газар эзэмших эрх олгож, хууль зүйн үндэслэлгүйгээр газрын төлбөрт төлүүлсэн 159 888 000 /нэг зуун тавин есөн сая найман зуун наян найман мянган/ төгрөгийн хохиролыг гаргуулах, Бигэр сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаартай захирамжийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаар захирамжийн үндсэн дээр “Э С Ж Т” ХХК-д газар эзэмших эрх олгож, газрын төлбөрт төлүүлсэн 159888000 /нэг зуун тавин есөн сая найман зуун наян найман/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзаж.
3. “Э С Ж Т” ХХК үйл ажиллагаа явуулах газар ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргах үед газар ашиглах тусгай зөвшөөрлийг “Э С Ж Т” ХХК-д хуулийн дагуу олгох.
4. “Э С Ж Т” ХХК нь одоо эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд газрын төлбөр хариуцагч болох Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролдож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.
Үүний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оын өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, М.С, хариуцагч Бигэр сумын Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зундуй нар нар нь харилцан тохиролцож, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээнд: Бигэр сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч талаас буюу Бигэр сумын Засаг даргын Тамгын газар тус захирамжийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаар захирамжийн үндсэн дээр “Э С Ж Т” ХХК-д газар эзэмших эрх олгож, газрын төлбөрт төлүүлсэн 159888000 /нэг зуун тавин есөн сая найман зуун наян найман/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзаж, “Э С Ж Т” ХХК үйл ажиллагаа явуулах газар ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргах үед газар ашиглах тусгай зөвшөөрлийг “Э С Ж Т” ХХК-д хуулийн дагуу олгохоор, “Э С Ж Т” ХХК нь одоо эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд газрын төлбөр хариуцагч болох Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Д/15 дугаар албан бичгээр “Э С Ж Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш Я-гаас П-ийн О-т РД:/....../ мөн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаар албан бичгээр Бигэр сумын Засаг дарга Ж.Энхтүвшингөөс Б.З-д, Бигэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Булганы 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр Б.З-д тус байгууллагуудыг төлөөлөх итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасан эвлэрэх эрхийг олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Бигэр сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч талаас буюу Бигэр сумын Засаг даргын Тамгын газар тус захирамжийг хүчингүй болгохоор, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаар захирамжийн үндсэн дээр “Э С Ж Т” ХХК-д газар эзэмших эрх олгож, газрын төлбөрт төлүүлсэн 159888000 /нэг зуун тавин есөн сая найман зуун наян найман/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзаж, “Э С Ж Т” ХХК үйл ажиллагаа явуулах газар ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргах үед газар ашиглах тусгай зөвшөөрлийг “Э С Ж Т” ХХК-д хуулийн дагуу олгохоор, “Э С Ж Т” ХХК нь одоо эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд газрын төлбөр хариуцагч болох Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэхэмжлэхгүй байхаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ