Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/036

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Цогням

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******         

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Н.Бүжинлхам   нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2314000000173 тоот хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, ******* овогт *******ын ******* / РД: ******* /,

Шүүгдэгч Н. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумын зааг "Булагт" гэх газарт бэлчиж байсан ын эзэмшлийн 6 адуу, ы эзэмшлийн 2 адуу, ы эзэмшлийн 1 адуу, нийт 9 буюу олон тооны бод малыг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан   Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******д нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2,  3, 4-д зааснаар шүүгдэгч Н.  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь буюу түүний үнэ 900.000 төгрөгийг  шүүгдэгч *******эс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...  Өмгөөлөгч би анхан шатны шүүхэд Н. үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой тул хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарлаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчлүүлэхээр санал гаргасан.

1. Хэргийн материалд хохирогч Төмөрбаатар мэдүүлэхдээ:

Манай адуу 2023 оны 05 дугаар сарын 9-нд үзэхэд бүрэн байсан бөгөөд 12-нд алга болсон байсан. Манай адуу Дөвөнтийн нуруу, Хярын бууцаар бэлчээрлэдэг. Алдагдах үедээ Хярын бууцанд байсан харин Бөмбөгөр сумын нутаг Булагт, Замт гэх газраар бэлчдэггүй манай малын бэлчээр нутаг гэж мэдүүлжээ. Тэгэхээр тухайд 2023 оны 05 дугаар сарын 18,19 нд адууны эрэлд явахдаа Бөмбөгөр сумын Булагт гэх газарт байсан хэнийх нь мэдэгдэхгүй 9 тооны адуу байхыг харсан. Улмаар 19-нд өөрийн адуутай байж байхад нь доош ус руу оруулаад орхисон байдаг. Ингээд 2-3 хоногийн дараа хэн нэг эзэн гарч ирэхгүй байсан тул тууж яваад замдаа тамгыг өөрчилсөн байдаг. Уг 9 тооны адууг авсны дараа Пүрэвт өөрийн адуу гэж итгүүлэхийн тулд тамгыг өөрчилж худалдсан байгаа.

2. Дээрх алдагдсан 9 тооны адууны бэлчээр нутаг бол Баян овоо сумын Дөвөнтийн нуруу Жаргалант, Хярын бууц гэдгийг хохирогч болон бусад гэрчүүд гэрчилдэг.

3. 9 тооны адуу алдагдсан Баян овоо сумын нутаг Хярын бууц гэх газар, авсан гэх Бөмбөгөр сумын Булагт хоёрын хооронд хэдэн км  зайтай байгаа, 9 адууны бэлчээр нутаг мөн эсэхийг тогтоолгохоор аймгийн прокурорын газарт 2 удаа хүсэлт гаргахад хүлээн аваагүй мөн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хүсэлт гаргаж нэмэлт ажиллагаа хийлгэх гэсэн боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Баян овоо сумын нутаг Хярын бууц, Н. адуу авсан Бөмбөгөр Галуут сумын зааг нутаг Булагт хоёрын хоорондох зайг тодорхойлох нь хэргийн зүйлчлэл болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдох байсан. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар ч бэлчээрээс хулгайлсан гэх нөхцөл байдал няцаагдаж байгаа.

4. Анхан шатны шүүх хуралдаанд ******* болон хохирогч нар дээрх алдсан,авсан гэх 2 сумын нутаг хоорондын зайг 35-40 км байгаа гэдгийг, хохирогч ч манай малын бэлчээр газар биш гэдгийг хэлсэн. Тэгэхээр Төмөрбаатарын 9 тооны адууг бэлчээрээс хулгайлсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

5. Төмөрбаатарын 9 тооны адуу нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны үед эзэн этгээд болох Төмөрбаатарын хүсэлт зоригоос үл хамааран түүний хараа хяналтаас гарч байнга нутагладаг Хярын бууцнаас өөр 40 км зайнд байх Бөмбөгөр сумын Булагт гэх газарт шилжсэн нь алдуул мал байх боломжтой. Н. 2023 оны 5 дугаар сарын 18 -ны үед анх харсан бөгөөд түүнээс хойш 4-5 хоногийн хугацаанд эзэн гарч ирээгүй тул алдагдсан мал байна гэж авсан гэж байгаа нь Алдуул мал завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 193 тоот тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 заалтыг 17.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. гэжээ.

Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

******* нь бусдын олон тооны мал, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан гэмт хэрэгт холбогдсон. Уг хэрэгт прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэж зүйлчилсэн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т болгон өөрчилж тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийх ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Өмгөөлөгч *******ийн саналтай адил байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх  шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн  бичсэн гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд   дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумын зааг "Булагт" гэх газарт бэлчиж байсан ын эзэмшлийн 6 адуу, ы эзэмшлийн 2 адуу, ы эзэмшлийн 1 адуу нийт 9 буюу олон тооны бод малыг хулгайлсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 6-7 дугаар талд авагдсан “...адуу алдагдсан өдрөөс хойш 10 орчим хоногийн дараа хулгайд алдагдсан адууны халтар азарга ганцаараа Бөмбөгөр сумын чиглэлээс ирсэн. ...аймгийн төвд ирж 2 адуугаа хүлээж авсан. ...Нэг унагыг нь чоно идсэн гэсэн. Машин дээр нийт 7 адуу ирсэн байсан.  Тэр адуундаа би өөрийн хул хар зүсмийн 2  байсан адуугаа хүлээн авсан...” гэх хохирогч ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

Хавтаст хэргийн 11-12, 13-14 дүгээр талд авагдсан “.... Миний өөрийн Халтар азарга, хонгор халзан гүү, хар гүү, зээрд байдас, шар хээр унага, бор хээр унага, ы хул байдас, хар байдас, өөр нэг хүний хээр байдас нийт 9 тооны адуу байсан. Миний 4 адуу зөв талын гуяндаа Т үсгэн тамгатай. Хамт байсан адууны тамгыг мэдэхгүй байна...”,

“...48-65 БНА улсын дугаартай цагаан өнгийн Бонго Жи-3 загварын машинд хулгайд алдагдсан манайхны адууны 6 гүү, 1 унагатай нийт 7 адуу ачиж ирсэн байсан. Тэгээд өөрийн 4 тооны адууг 2 адуугаа тус тус хүлээн авсан. Хүлээн авах үед унаганаас бусад 6 адууны тамган дээр давхардуулан шинээр өөр төрлийн Ж үсгэн тамга дарсан байсан. Би өөрийн адуунаас 1 тооны унага дутуу хүлээн авсан чоно идсэн гэж байсан. Унагаа төлүүлээд дээрээс нь адуу хулгайд алдсанаас хойш мотоцикл машинд шатахуун хийж хайсан мөнгө төгрөгийн хохиролтой байна...гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хавтаст хэргийн 20-2******* талд авагдсан “...хээр байдас нь миний адуу байгаа юм...” гэх хохирогч ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 25-27 дугаар талд авагдсан ” ..*******ын ******* надаас мөнгөний хэрэг болоод байна гээд 2023 оны 5 дугаар сарын 12-нд ХААН банкны 5234091098, нэртэй дансаар 15 цаг 59 минутад 100 000 төгрөг шилжүүлж  аваад, 2023 оны 5 дугаар сарын 24-ний 18 цаг 02 минутад 150 000 төгрөгийг өөрийн 5234091098 дугаарын дансанд дахин шилжүүлсэн авсан. Тэр өдрөөс хэд хоногийн дараа... дахин холбогдоод мөнгө зээлээч гээд... эхнэрийн дансаар 750 000 төгрөг шилжүүлсэн. ...хэд хоногийн дараа манайд ирээд мөнгийг чинь нэг мөсөн өгнө, өөрийнхөө адууг танд зарчхаад явмаар байна гээд 2 сая төгрөг өгчих гээд байхаар нь  2 сая төгрөг тоолж өгсөн. ...2 хоногийн дараа  халтар зүсмийн азаргатай нийт 8 тооны адуу тууж ирээд...адуунуудыг ав минийх байгаа юм гэхээр нь. Би азарга авахгүй бусдыг үнэ тохирч авъя гээд хонгор халзан гүү , хар гүү,  хонгор байдас, хээр байдас, хар байдас, шар унага нийт 6 адууг аваад хүний адууг бүгдийг нь аваад яахав гээд ... манай адуунд энэ зээрд гүүгээ тавьчих би өсгөж үржүүлж байя гээд өр авлагагүй болоод Н.Соел-Эрдэнэ тууж ирсэн халтар зүсийн азаргаа хөтлөөд явсан.... Унаганаас бусад адуу бүгд зөв талын гуяндаа шинээр дарсан ланз буюу Ж үсгэн тамгатай байсан... ******* надад хандан хулгайн адуу байсан юм гэж хэлсэн... бид хоёр хөдлөөд 13 цагийн үед 7 тооны адуугаа эзэнд нь хүлээлгэн өгсөн. Би адуу худалдан авсан мөнгө болох 3,000,000 төгрөгөө олж авч, хохиролгүй болмоор байна...” гэх иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 39-40, 42 дугаар талд авагдсан ”.... Миний хүү ын эзэмшлийн хоёр унагатай гүү, сувай гүү, азарга нийт 6 тооны адуу, тухайн  адуунд цуг байсан Г.Дэлгэрсайханы 2 гүү ы 1 гүү нийт 9 тооны адуу Баян-Овоо сумын нутаг “Дөвөнтийн нуруу” гэдэг газраас 2023 оны 05 сарын 12-ны үед хулгайд алдагдсан. Би 2023 оны 05 дугаар сарын 09-нд адуун дээрээ очиход бүрэн байсан. ... Тэр өдрийн орой 18 цагийн үед манай адууг хулгайлан тууж явсан гэх нэг залуу гэрт орж ирээд уучлал гуйгаад би танай адууг мотоциклоор аймгийн төвөөс Бөмбөгөр сум руу явах замдаа тууж явсан гэж хэлээд таны адуу бүрэн байгаа нэг унагыг нь чоно идсэн төлж егнө маргааш адууг чинь аваад ирье гэхээр нь би чамайг танихгүй хаанахын хэн гэдэг хүн бэ гэтэл, би Бөмбөгөр сумын хүн байгаа юм гээд жолооны үнэмлэхээ орхиод явсан. Тухайн жолооны үнэмлэх дээр ******* гэсэн регистрийн дугаартай ******* овогтой ******* гэж байсан...” гэх ,

“...Манай тус адуу Галуут сумын Дөвөнтийн нуруу, Хярын бууц, Жаргант даваа гэх газруудаар бэлчээрлэдэг. Манай адуу Булагт, Замт гэх газруудаар бэлчээрлэдэггүй. Хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр харахад Дөвөнтийн нурууны Хярын бууц гэх газарт байсан тус газраасаа алга болсон байх гэж бодож байна. ... миний хувьд 1 тооны унага болон хайж явсан бензин шатахууны хохирлоо барагдуулмаар байна тус хохирлоо барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд, 

Хавтаст хэргийн 30-3******* талд авагдсан “...Би 2023 оны 6 дугаар сарын 14-ны үед Бөмбөгөр сумын төвд гэртээ байж байтал миний хүү  ******* гар утсаар холбогдоод  би хүний хэдэн адуу туугаад манай сумын Нямын Пүрэв ахад аваачаад егсөн чинь адууны эзэн адуугаа таниад баларч байна ээж гэж хэлсэн.. ...Би адуунуудыг эзэнд нь хүлээлгэн өгөхөөр аваад ирсэн. Хонгор халзан гүү, хонгор гүү, хар зүсмийн 2 гүү, зээр гүү, хээр гүү, шар хээр унага нийт 7 тооны адуу ачиж ирсэн...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан “Хохирогч ын хохирлын үнэлгээ:...Азарга нас гүйцсэн 1 ширхэг 1.500.000 төгрөг, гүү нас гүйцсэн 2 ширхэг 2.200.000 төгрөг, унага 1 настай 2 ширхэг 400.000 төгрөг, байдас шүдлэн 1 ширхэг 600.000 төгрөг”,”

 ....хохирогч ы хохирлын үнэлгээ:” байдас хязаалан 1 ширхэг 700.000 төгрөг,байдас шүдлэн 1 ширхэг 600.000 төгрөг,

....Хохирогч ы хохирлын үнэлгээ: ”байдас хязаалан 1 ширхэг 700.000 төгрөг,

...Н.  адуу нас гүйцсэн 1 ширхэг 900.000 төгрөг, эд зүйлийн нийт үнэ  2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 7.600.000 / Долоон сая зургаан зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 203 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай  нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч нь бусдын 9 тооны адууг бэлчээрт байхад нь тууж авчран улмаар 6 адууны тамгыг нь “Ж” үсэг болгон өөрчлөн гэгчид зарсан  үйлдэл нь бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг биш бөгөөд бусдын адууг хулгайлж зарсан үйлдэл мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан ...,... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан...” гэж дүгнэлт хийж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь   бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал  зэргийг харгалзан    Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар оногдуулсан  хорих ялын доод хэмжээгээр  буюу  хоёр жилийн хугацаагаар хорих  ялыг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу    хоёрны нэгийг буюу  нэг жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж,  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүхээс   гэмт хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч нь бусдын 9 тооны адууг бэлчээрт байхад нь тууж авчран улмаар 6 адууны тамгыг нь “Ж” үсэг болгон өөрчлөн гэгчид зарсан нь үйлдэл нь бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг биш бөгөөд бусдын адууг хулгайлж зарсан үйлдэл мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн шийдвэрлэсэн, шүүгдэгч Н. өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнийг бусдын малыг хулгайлсан нотлох баримт хангалттай байгаа тул бусдын алдуул малыг завшсан гэж  үзсэн өмгөөлөгчийн  дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч *******ээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 заалтыг 17.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх давж заалдах  гомдлыг  шүүх бүрэлдэхүүн хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.. Учир нь:

...Манай сумын *******ын Соёл- Эрдэнэ гэдэг залуу надаас мөнгөний хэрэг болоод байна гээд ...2023 оны 5 дугаар сарын 12-нд ...100 000 төгрөг, 5 дугаар сарын 24-нд 150 000 төгрөг,... хэд хоногийн дараа 750 000 төгрөг,... хэд хоногийн дараа 2 сая төгрөг зээлсэн. Тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа ...халтар зүсмийн азаргатай нийт 8 тооны адуу тууж ирээд зээлсэн мөнгөндөө энэ адуунуудыг ав минийх байгаа юм гэхээр нь би азарга авахгүй. Бусдыг нь үнэ тохирч авъя гэж хэлээд тэр адуунаас 6 адууг нь үнэ тохирч хонгор халзан гүү 1 ширхэг, хар гүү 1 ширхэг, хонгор байдас 1 ширхэг, хээр байдас 1 ширхэг, хар байдас 1 ширхэг, шар хээр унага 1 ширхэг нийт 6 адуу аваад ...өр авлагагүй болоод ******* тууж ирсэн халтар зүсмийн азаргаа хөтлөөд явсан... Унаганаас бусад адуу бүгд зөв талын гуяндаа шинээр дарсан ланз буюу Ж үсгэн тамгатай байсан... ...******* надад хандан хулгайн адуу байсан юм гэж хэлсэн... 7 тооны адуугаа эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх   иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн  25-27 /,

.... манай адууг хулгайлан тууж явсан гэх нэг залуу гэрт орж ирээд уучлал гуйгаад би танай адууг мотоциклоор аймгийн төвөөс Бөмбөгөр сум руу явах замдаа тууж явсан гэж хэлээд...”, “.... Би 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Хярын бууц” гэх газраас адуунуудаа алдсан. Тухайн газар нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт байдаг юм. Тэр хоёрын хооронд 30-40 км-ийн зайтай. Надад ******* хэлэхдээ “Хярын бууц”-ны эхэн дээрээс хөөгөөд явсан гэж хэлсэн...”гэх гэрч ын мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн  шүүх хуралдаанд  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, шүүх хуралдааны тэмдэглэл/,

“....миний хүү  ******* гар утсаар холбогдоод  би хүний хэдэн адуу туугаад манай сумын Нямын Пүрэв ахад аваачаад егсөн чинь адууны эзэн адуугаа таниад баларч байна ээж гэж хэлсэн.....гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 30-31 / зэргээс үзэхэд  шүүгдэгч Н.Соёл -Эрдэнэ нь  бусдын олон тооны малыг бэлчээрээс  нь  тууж  нууц далд аргаар шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлэн улмаар захиран зарцуулсан санаатай  үйлдлээрээ  мал  хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд  хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж улмаар шамшигдуулан захиран зарцуулсан байдаг бөгөөд   мөн түүнчлэн  Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу  ******* нь алдуул малын талаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, малын эзнийг тогтоох хүртэл тодорхой хугацаагаар өөрийн эзэмшилд байлган малласан зэргээр үүргээ хэрэгжүүлсэн талаар  буюу алдуул мал завших гэмт хэргийн бүрэлдэхүүний  шинжийг нотлох, нотлох баримт  болон өмгөөлөгчийн гомдолд “  ... 19-нд өөрийн адуутай байж байхад нь доош ус руу оруулаад орхисон байдаг...” гэж  бичсэнийг нотлох, нотлох баримт  хавтаст хэрэгт авагдаагүй,  энэ нь  дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч Н.   цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Л.НЯМДОРЖ