| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03438/И |
| Дугаар | 192/ШШ2025/02102 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/02102
2025 03 19 192/ШШ2025/02102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж 781 тоотод оршин суух ******* овогт*******гийн******* /РД:АИ95080109/
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, 4 дүгээр баг, Баянсан, сэрх гудамж 1-2 тоотод оршин суух************** овогт*******ы******* /РД:УК90101238/-нд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн үндэслэлээ гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Б.Бат-Эрдэнэ гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар маргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн эрүүл мэндийн болон сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Гэрлэгчид болох Б.Бат-Эрдэнэ, М.Бадамханд нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, тэдгээрийн дундаас оны 09 дүгээр сарын 27-ны өдөр охин, оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин, оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү, оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү нар төрсөн байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Гэрлэгчид охин, охин, хүү, хүү нарыг эцэг Б.Бат-Эрдэнийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч М.Бадамханд нь хүү, хүү нарт 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар тэдгээрийг эцэг Б.Бат-Эрдэнийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү, хүү нарыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эх М.Бадамхандаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдаж байна.
8. Гэрлэлт цуцлуулах, түүнтэй холбогдуулан гаргасан бусад нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тогтоож, шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* ургийн овогтой*******гийн******* /РД:АИ95080109/,************** ургийн овогтой*******ы******* /РД:УК90101238/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин, оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин, оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү, оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү нарыг эцэг Б.Бат-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү, оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү нарыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх М.Бадамхандаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бадамхандад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ