Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б******* /РД:ХБ620/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: С.У /РД:ШЕ740/

Маргааны төрөл:

1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. С.У Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22060 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

4. Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон Иргэний газар эзэмших 8026/0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах,

5. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Ж.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Н.Б******* нь анх “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон С.У Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22060 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаар тоот захирамжийн С.Ут холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

1.2. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болон 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тус тус нэмэгдүүлсэн. Үүнд:

Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон Иргэний газар эзэмших 8026/0 дугаартай гэрчилгээг тус хүчингүй болгуулах,

Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Н.Б*******т Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороонд  700 метр квадрат газрыг 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 277 дугаар захирамжаар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/230 дугаар “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр” захирамжаар гуравдагч этгээд С.Ут газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.3. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/751 дүгээр “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтаар гуравдагч этгээд С.У газрын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 2 дугаар гудамжны 2а тоот хаягийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгинын 5 дугаар гудамжны 32 тоот болгон өөрчилсөн байна.

2.4. Тус нэхэмжлэгчийн өмчлөлийн газар гуравдагч этгээдэд давхардуулан газар эзэмшүүлсэн байна.

2.5. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 2 дугаар гудамжны 2 тоот гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газрын хууль бус давхардсан гэрчилгээг цуцалж С.У хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.6. Дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03562 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр “Хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.6. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж газар олгосон үйлдэл илт хууль бус байх тул С.Ут олгосон газар өмчлүүлэх шийдвэрээ хүчингүй болгож өгөх, тухай гомдлыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад  гаргажээ.

2.7. Дээрх хүсэлтэд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “...Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх хэмжээнд иргэний өмчлөлийн газрыг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

2.8. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хариу өгөх тухай” албан бичгээр “...Таны гомдолд хавсаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 5 дугаар хэсэг 24 тоот хаягаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд шалгахад бүртгэгдээгүй байх бөгөөд давхардсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна... уг асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр тус газар хандах нь зүйтэй байна” гэх хариуг өгчээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч  Н.Б*******  шүүхэд гаргасан   нэхэмжлэлийн  үндэслэлдээ: Н.Б*******  миний  бие  Хан-Уул  дүүргийн  12  дугаар  хороо,  Сонгино 5 дугаар  хэсэг,  

24 тоот хаягт 700 метр квадрат газрыг өмчлүүлэх шийдвэрийг 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдөр авсан. Гэтэл миний өмчлөлийн газар дээр 2012 онд С.У гэдэг хүнд давхцуулан газар олгосон байх тул газрын гэрчилгээг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 183/ШЗ2022/03562 дугаартай захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Захиргааны шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг зааж өгсөн.

Тус газрыг С.У 2003 онд 350,000 төгрөгөөр 4 тал хашаа бүхий 700 метр квадрат газрыг худалдан авсан бөгөөд С.У цуг явж холбогдох баримтыг бүрдүүлснээр газар эзэмших эрх заагдсаны дагуу шилжиж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот шийдвэр гарсан.

Улмаар газраа өмчлөх хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 277 дугаар захирамж гарч 700 метр квадрат газраа өмчлөн авах шийдвэр гарсан.

Манай өмчлөлийн газарт 2008 онд хаягжилтыг шинэчлэн явуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 5 дугаар хэсгийн 24 тоот газрын хаягжилтыг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Амралт 2 дугаар гудамжны 2а тоот болгон шинэчлэн зохион байгуулсан болохыг гэрч Б.С иргэний шүүхэд мэдүүлсэн.

Хаягжилтын өөрчлөлт хийгдсэнийг далимдуулж бусдад зарсан газартаа С.У нь эзэмших эрх авч улмаар өмчилж авсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга бусдын эзэмшил, өмчлөлийн газарт газар давхардуулж олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн үйлдэл юм.

Бид С.Ут хандан “Чи бусдад зарсан газраа бусдын эзэмшил өмчлөлд шилжсэнийг мэдсээр байж яагаад миний газар дээр дахин газар эзэмшиж, улмаар өмчилж авсан бэ гэхэд” тэрээр “Намайг Солонгост байхад эхнэр маань энэ газрыг авчихсан байсан, би ч мэдээгүй, Монголд ирээд мэдсэн” гэж хэлж байгаа нь төрийн байгууллагыг хууран мэхэлж манай газарт давхцуулан газар авсан, эсхүл төрийн байгууллагын албан тушаалтантай хуйвалдсан, эсхүл улс орон даяар явагдаж буй шинэ хаягжилтын ажиллагааг далимдуулсан гэж үзэхээр байна.

Хан-Уул дүүргийн Газрын албаны мэргэжилтэн н.Л маргаан бүхий газрын хүмүүсийг дуудахад Н.Б******* миний бие эхнэр А.М хамт очиход С.У ирсэн бөгөөд тэрээр газрын мэргэжилтний хажууд “Би газраа Н.Б*******т зарсан нь үнэн” гэж хэлэхэд нь Газрын албаны мэргэжилтэн н.Л “С.У та сайн дураараа газар өмчлөлөөсөө татгалз” гэхэд С.У “Би одоо татгалзаж чадахгүй” гэж хэлж байсан нь нотлогдоно.

С.Уыг Солонгос улсад байхад эхнэр нь түүний өмнөөс газрыг хөөцөлдөж бусдад зарагдсан, өмчлөл шилжсэн газрыг дахин эзэмших хүсэлт гаргах, өмчлөх, улсын бүртгэлд бүртгэх эрхгүй гэж үзэж байна.

Намайг 2003 онд газар худалдаж авч байх үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Д.Д******* гэж хүн болсон байсан.

Мөн тухайн үед хороонд ажиллаж байсан мэргэжилтэн Б.С ч бас гэрчилнэ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нь С.У бусдын өмчлөлийн газарт үндэслэлгүй газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргасныг нарийн нягтлалгүйгээр А/96 болон 751 дүгээр захирамжуудаар газар олгосноос миний өмчлөлийн эрх зөрчигдсөн тул захирамжуудын С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа ба С.У газар өмчлөх эрхийн Г-22060 дугаартай гэрчилгээг ч хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж буй тул энэ нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заагдсан заалтад нийцнэ гэж үзэж байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нөхцөлд улсын бүртгэл дангаар хүчинтэй үлдэх боломжгүй тул газар өмчлөх эрхийн Г-22060 дугаартай бүртгэл, гэрчилгээг олгосон улсын бүртгэл ч хүчингүй болох утай гэж үзэж байгаа болно.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гомдлынхоо хариуг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гардан аваад хуульд заагдсан хугацаанд захиргааны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба тус шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 3147 тоот шүүгчийн захирамж гаргасан ба 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3592 тоот “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцаах тухай” шүүгчийн захирамж гаргасан. Улмаар дахин хандсан, бас бүрдүүлбэр хангуулах хугацаа олгосон, дахиад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5030 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцаах тухай” шүүгчийн захирамж гарсан тул шүүгчийн захирамжид заагдсан зөрчлийг арилгаж 30 хоногийн дотор дахин шүүхэд хандахыг зааж өгсний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон дахин шүүхэд хандаж байна.

Мөн шүүгчийн бүрдүүлбэр хангуулах 14 хоногийн хугацааны дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 7/ тоот хариуг авсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн М.Ут холбогдох хэсгийг, С.У Газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Г-22060 дугаартай газар өмчлөх гэрчилгээг тус тус хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон Иргэний газар эзэмших 8026/0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаар татаж, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн байна.  

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б******* 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр анх нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн С.Ут холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/230 дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсгийг, С.У газар өмчлөх эрхийн Г-22065450 гэсэн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хамтран хариуцагчаар Хан-Уул дүүргийн Засаг даргыг татсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон иргэний газар эзэмших 8026/0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулъя гэсэн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа.

Мөн дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаар татаж Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн 1, 3 дугаар заалтуудыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд байгаа.

Н.Б******* Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгинын 5 дугаар хэсэг 24 тоот хаягт 700 метр квадрат газрыг 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх шийдвэр гаргуулсан.

Гэтэл С.У гэдэг хүнд давхцуулж гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон. С.У гэдэг хүнд давхцуулах газар олгосон учраас Н.Б******* Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 03562 дугаартай захирамж гаргаж газрын маргаан бол Захиргааны шүүхийн маргаан учраас Захиргааны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасан. Энэ үндэслэлээр захиргааны хэрэг үүсээд явж байгаа.

 С.У 2003 онд 350,000 төгрөгөөр тухайн маргаан бүхий газрыг худалдаж авсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргах үүргийнхээ хүрээнд нөхцөл байдлаа тодорхой бичээд шүүхэд нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлыг хэлэлцсэн байдаг. Н.Б******* гэдэг хүн шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргийнхээ хүрээнд тухайн газрыг худалдаж авсан гэдгээ өнөөдрийг хүртэл тасралтгүй хэлж байгаа. Тухайн газрыг худалдаж авах үед гэрчилгээжээгүй байсан гэдэг нь харагдаж байгаа.

А/96 тоот Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж тухайн байршилд олон жил амьдарсан эс үгүй бол ямар нэгэн маргаангүй газруудыг эзэмшил ашиглалтад олгож гэрчилгээг нь олгоё гэсэн утгатай захирамж байгаа.

С.У гэдэг хүн тухайн газрыг Н.Б*******т шилжүүлсэн гэдэг нь тухайн үеийн хороон Засаг даргын цохолтоор тогтоогдоно. Хорооны Засаг дарга С.У зөвшөөрлийг үндэслээд маргаан бүхий газрын газар эзэмших гэрчилгээг гаргуулах, албан бичгийг эрх бүхий байгууллагад илгээж байсан болох нь нотлох баримтаар харагддаг.

С.У өөрийн газраа зараад 350,000 мн төгрөг авсны дараа 2003 оны 07 дугаар сард Монгол улсын хилээс гарж Солонгос улс руу явсан байдаг. Н.Б*******т газраа зарж байгаа үндсэн шалтгаан нь маш тодорхой байгаа. Би Солонгос улс руу явахаар болчихлоо энэ газраа заръя гээд харилцан тохиролцсон. Тухайн газрыг авах шалтгаан Сонгинын амралтад одоо төлөөлөгчөөр орж байгаа эхнэр А.М нь тухайн амралтын байранд амьдардаг байсан. Хөрш зэргэлдээ байгаа газрыг нь С.У зарах шаардлага үүсээд гадагшаа явах гэхэд мөнгө байхгүй Солонгосын виз гарчихвал Солонгост очиж ажиллах шаардлага үүслээ гэдэг нөхцөл байдал үүсээд 350,000 төгрөгөөр зарсан.

С.Уыг 07 дугаар сард Солонгос улс руу явсных нь дараа Н.Б*******т зарсан газар эхнэр Ц.О******* хүсэлт гаргасан.  Эхнэр нь бусдад зарчихсан газар гэдгийг мэдэж байгаа хэрнэ А/96 гэдэг тодорхойгүй захирамжийг үндэслээд С.У нэрээр хүсэлт гаргаснаар газар эзэмших гэрчилгээ олгосон нь өнөөдрийн газрын маргаан үүсэх үндэслэл тавигдсан байдаг.

Н.Б******* өөрийн газраа А/96 тоот захирамжаар эзэмшээд улмаар 2004 онд өмчилж аваад Монгол улсын нэрийн өмнөөс Засаг даргын захирамжаар өмчилсөн шийдвэр гаргуулж тухайн хашаалсан газраа ашиглаж байхад С.У эхнэр нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр, бусдад зарчихсан гэдгийг мэдсээр байж тухайн газар хүсэлт гаргаад А/96 тоот захирамжаар газар эзэмших эрх олж улмаар өмчлөх шийдвэр гаргуулж Н.Б*******ын эрх ашгийг ноцтой зөрчсөн үйл баримт нотлох баримтаар тогтоогдоно.

Мөн А.М хэлсэн аудио бичлэгт “Та нарт газраа зарсан нь үнэн, эхнэр байхгүй хойгуур өмчлөөд авчихсан байна, та нарт мөнгөө буцааж өгье” гэж байгаа. Тийм боломж одоо бол байхгүй.

С.У А/96 тоот захирамжаар тухайн маргаан бүхий газрыг эзэмших боломж байхгүй. Өөрөөр хэлбэл А/96 тоот захирамжаар Н.Б******* газар эзэмших эрх 2003 онд олж авсан байгаа. Гэтэл А/96 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг дарга 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С.Ут газар эзэмших эрх анх удаа олгож байгаа нь өнөөдрийн маргааны үндэслэл болж байгаа.

Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газар дээр хэн нэгэн этгээд дахин давхар хүсэлт гаргавал Газар зохион байгуулалтын алба хүсэлтийг нь хүлээж аваад тухайн маргаан бүхий газар дээр нь очиж хээрийн судалгаа хийдэг. Хээрийн судалгаа хийгээд шинээр буусан айл байна. Ямар нэгэн давхцал байхгүй байна гээд хээрийн судалгаа, суурин судалгаа аль алийг нь хийж хүсэлтийг нь нарийн нягт судалж газрыг эзэмшүүлэх ёстой байтал Н.Б*******ын 2003 онд эзэмших эрхтэй захирамжтай газарт давхцуулж олгосон үйлдлийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заагдсан бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газартай давхцаж болохгүй гэсэн хуулийн зарчим байгаа.

Ийнхүү Засаг даргын А/96 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Мөн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Гэрчилгээг хүчингүй болгох шаардлага нь Н.Б******* 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагаан гэрчилгээг А/96 тоот захирамжаар гардаад авчихсан. Үүнийг гардаж авсан шалтгаан нь С.У газраа зарсан учраас тухайн газрыг Н.Б*******т олгох зөвшөөрлийг нь үндэслээд хороон дарга цохолт хийж өгснөөр цагаан гэрчилгээ олгогдсон. Гэтэл 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий газрын 5 дугаар хэсэг 24 тоот хаягийг яаж хэзээ, солигдсон нь тодорхойгүй С.Ут газар олгохдоо 5 дугаар хэсэг 32 гэсэн хаягийг бичээд тухайн цагаан гэрчилгээг олгосон байдаг.

Гэтэл цагаан гэрчилгээ дээр өөр этгээдүүд А/96 тоот захирамжаар 5 дугаар хэсэг 32 гэдэг хаягт н.Г*******, Т.Э гэдэг хүмүүс цагаан гэрчилгээгээ авч улмаар 2004 онд өмчилж авсан байгаа. Тэгэхэд 1 хороонд 2 хаяг давхцалтай байж болдог эсэхийг хариуцагч нар өөрсдөө тайлбарлах байх.

Гэрчилгээг хүчингүй болгох гээд байгаа үндэслэл нь 5 дугаар хэсэг 32 гэдэг хаягийг яаж олж зохицуулсан, хаягжилтын байдал хэрхэн яаж өөрчлөгдсөн энэ талаар тодорхойгүй байгаа учраас гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргасан.

Дараагийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/230 тоот захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгох байгаа. Газар өмчилж авах хүсэлт гаргахад С.У Солонгос улсад байсан. С.У Солонгос улсаас 2007 оны 04 дүгээр сард орж ирсэн. Гэтэл байхгүй байхад С.У өмнөөс эхнэр Ц.О******* нь хүсэлт гаргаад А/230 тоот захирамжаар өмчлүүлэх шийдвэр гаргуулж авсан байна.

Гэтэл тухайн газрыг Н.Б******* аль хэдийн өмчлөөд авчихсан. Засаг дарга өөрөө Н.Б*******т өмчлүүлэхээр шийдвэр гаргаад 2004 онд өмчлөөд авчихсан газрыг 2006 онд С.У өмчлөх хүсэлт гаргахад газар дээр нь очиж хээрийн болон суурин судалгаа хийгээгүй олгочихсон. Мөн газар өмчлөхдөө Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заагдсан бүрдүүлбэр хангуулахын тулд эдэлбэр газрын дүгнэлт гаргах ёстой. Эдэлбэр газрын дүгнэлт нь налуу хазгай, уулын бэлд гээд тодорхой байршилтай байхад очиж газрыг нь үзэлгүйгээр шууд бусдын өмчилсөн газар дахиж газар өмчлүүлж байгаа нь өнөөдрийг хүртэл тасралтгүй маргаж байгаа нэг үндэслэл гэж харж байгаа.

 Ийм учраас Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/230 дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Улсын бүртгэлийн Г-22060 гэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулъя гэж хүсэж байгаа. У нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн өмчлөх шийдвэр гарсан. Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын А/96 тоот захирамжийг ашиглаж Н.Б*******ын эзэмшсэн газар дээр давхцуулж газар олгосон.

Мөн Н.Б*******ын эзэмшиж ашиглаж, худалдаж авсан газар дээр давхцуулж өмчлөх шийдвэр гаргасан шийдвэрийг үндэслэж улсын бүртгэл хийгдсэн учраас өмнөх Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын өмчлүүлсэн шийдвэрүүд нь хуульд нийцэхгүй Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-д заасан шударга ёс тэгш байдал зөрчигдсөн.

Ийм учраас Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Улсын бүртгэлийн байгууллага газраа өмчлүүлэхээр бүртгүүлж байгаа этгээд тухайн өмчлөх эрхийг хуульд заагдсан, Үндсэн хуулиар олгогдсон шударгаар хөдөлмөрийн үр дүнд бий болгосон хөрөнгийг шударгаар олж авах ёстой. Түүнээс бусдад зарсан газраа хууль бусаар эзэмшиж, өмчилж аваад түүнийгээ Улсын бүртгэлд бүртгүүлээд авч байгаа нь шударга бус байна. Газраа хүсэл зоригоо илэрхийлж зарсан этгээдийн хүсэл зоригийг зөрчиж, эхнэр нь зарсан гэдгийг нь мэдсээр байж өмчилж авахаар хүсэлт гаргаж байгаа нь тухайн хүний хүсэл зориг мөн эсэхийг шүүхээс аудио бичлэгийг сонсож тодруулах байх.

Газар зохион байгуулалтын албанд холбогдуулж хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын А/96 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангуулах зорилгоор тухайн дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй газрын тооллого, бүртгэлд хамрагдсан гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2003 оны оны 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг үүрэг болгосон байдаг. Үүний дагуу Н.Б******* гэрчилгээтэй болсон. Өөрөөр хэлбэл ямар нэгэн маргаан байхгүй. С.У гэдэг хүний зөвшөөрлөөр хорооны Засаг даргын цохолтоор А/96 тоот захирамжаар газар эзэмших эрхийг олж авсан.

Цагаан гэрчилгээ олгосон захирамж 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан зөрчилгүй захирамж байгаа. Тэгэхээр шүүхийг анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа зүйл бол С.У гэдэг хүн Н.Б*******т газраа зарах үедээ газар эзэмших эрхтэй байсан уу, өөрөөр хэлбэл Н.Б******* 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагаан гэрчилгээ авч байх цаг мөчид С.У гэдэг хүн тухайн газрын эзэмших эрхийг олоод авчихсан бусдад зарах эрхтэй байсан уу гэдэг асуудал чухал байгаа.

Тэгэхээр Н.Б******* гэдэг хүнд газраа зарж байх үед С.У гэдэг хүн зүгээр хашаа хатгачихсан. Манай Монголчууд анх газрыг олж авахдаа хашаа хатгаад амьдарч байгаад би үүнийг олон жил ашигласан надад эзэмшүүлж өгөөч гэж хүсэлт гаргадаг. Тэгэхээр С.У гэдэг хүн тухайн газрыг өөрийн эзэмшилд хуулийн дагуу аваагүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр газар эзэмших эрхийг олж аваагүй байхдаа тухайн хоосон газрыг зарсан асуудал байна гэж хараад байгаа.

С.У гэдэг хүн 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Н.Б*******т газраа зарахдаа зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй, цагаан гэрчилгээ байхгүй эзэмшил байхгүй байхдаа тухайн газрыг нь зарчхаад явсан. 2003 оны 10 дугаар сард С.Ут энэ миний хашаа би Н.Б******* гэдэг хүнд өгч байна. Тиймээс энэ хүнд цагаан гэрчилгээ гаргаж өгнө үү гээд Д.Д******* гэдэг хүн цохолтыг нь хийгээд А/96 дугаар захирамжаар цагаан гэрчилгээ олгочихсон. Тэгэхээр анхны эзэмшигч нь хуулийн дагуу С.У уу, Н.Б******* уу гэдэг бас маргаантай.

Н.Б******* гэдэг хүн бол С.У тухайн газрыг авсан гэж байгаа. Гэхдээ бодвол зүгээр хашааны модыг нь авсан юм шиг байгаа. Тухайн газар улсын өмч байсан. Гэрчилгээгүй, эзэмших эрхийн зөвшөөрөлгүй газрыг С.У худалдаж аваад С.У миний хашаалсан газар үүнийг Н.Б*******т шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн учраас тухайн үеийн хорооны Засаг дарга тэр хаягаар нь Н.Б*******т эзэмшихэд шаардлагатай холбогдох тодорхойлолтыг хийж өгөөд 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анхны цагаан гэрчилгээг олж авсан.

Н.Б******* тухайн газрыг анх хүсэлт гаргаж авсан газар уу, үгүй бол С.У авсан уу гэдгийг шүүх шинжлэн судалж, дүгнэлт хийх нэг үндэслэл гэж үзэж байгаа.

Н.Б******* 2003 онд газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан. Гэтэл 2005 оны 06 дугаар сард 2 жилийн дараа С.У гэдэг хүн тухайн Н.Б*******ын эзэмшил газар дээр хүсэлт гаргаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан мөн үү, биш үү гэдгийг шүүхийг дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байгаа. Тухайн эзэмшил газрыг Засаг дарга албажуулаад өмчлүүлэх шийдвэр гаргачихсан газар дээр 2005 онд газар эзэмших эрх олж аваад өмчилчихсөн газарт 2006 онд өмчлөх шийдвэр, хүсэлт гаргаж байгаа нь хуульд нийцэх эсэхийг Газрын алба  хүсэлт гаргаж байгаа газрыг нарийн шалгаж, тогтоож байх ёстой.

Газар гэдэг бол хөдөлдөггүй зүйл. Тэгэхээр С.У өмчлөхөөр хүсэлт гаргасан газар “Э*******” ХХК-ийн дүгнэлтээр Туул голын дагуух уулын энгэр газар, өтөг бууцтай, налуу, усанд урсах магадлал өндөртэй газарт зөвшөөрөлгүй хашаалсан газраа Н.Б*******т шилжүүлж өгчхөөд өөрсдөө өмчилж, эзэмших хүсэлтээ 5 дугаар хэсэг 32 гэдэг хаягаар гаргаад өмчилж авахдаа маргаан бүхий газар кадастр хийлгээд өмчлөөд авчихсан.

Үүнийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албууд нарийн нягт шалгасан бол Н.Б******* гэдэг хүн хохироод, гомдол гаргаад явахгүй. Тэгэхээр Н.Б*******ын эрх ноцтой зөрчигдсөн. А/96 тоот захирамжийн шаардлага бол яриад байгаа маргаангүй газрыг эзэмшүүлж, гэрчилгээжүүлэхийг үүрэг болгосон. Үүнийг хэрэгжүүлээгүй 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уг захирамжаар С.Ут 2 жилийн дараа 2003 оны 05 дугаар сарын 15-ны дотор гэрчилгээжүүлээд бүх иргэдийг хаягтай, бүртгэлтэй, гэрчилгээтэй болгох захирамжийг 2005 онд хэрэгжүүлж байгаа нь Газар зохион байгуулалтын албаны буруутай үйлдэл. Тухайн захирамж задгай талбайд амьдраад байгаа айлуудыг, иргэдийг гэрчилгээжүүлж хаягийн бүртгэл бүх зүйлийг нь хууль ёсны баримт бичигтэй болгож өг гэсэн утга агуулгатай захирамж байгаа. Энэ захирамжийнх нь дагуу Н.Б******* гэдэг хүн эзэмших эрх олоод авчихсан байхад түүнд хяналт шалгалт хийлгүйгээр гаргасан хүсэлтийг нь хүлээж аваад Н.Б*******ын газарт газар эзэмших гэрчилгээг 2005 онд олгож байгаа нь гэрчилгээ хууль бус гэж үзэж байгаа. Тийм учраас хүчингүй болгож өгнө үү.

Газар эзэмшигч иргэдийг гэрчилгээжүүлж баталгаажуулсан тухай бүртгэлийг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Газар зохион байгуулалтын албанд даалгасан байна. Хэрэв тухайн үед энэ захирамжийн үүргийн биелэлтийг хангаад гэрчилгээжүүлэх ажлаа хийгээд Н.Б*******т гэрчилгээ олгосныгоо жагсаалт гаргаад тайлагначихсан байсан бол өнөөдөр энэ маргаан гарахгүй. 2003 оны 05 дугаар сард хийж дуусгах үүрэгтэй гэрчилгээжүүлэх процессыг хийгээд Н.Б*******т гэрчилгээ олгочихсон байтал 2005 онд 2 жилийн дараа С.Ут давхардуулж гэрчилгээ олгосон нь Монгол улсын иргэн 1 удаа газар өмчлөх эрхийг хязгаарлаж Н.Б*******ын эрх ашгийг хохироосон буруутай үйлдлүүд байгаа учраас эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, Монгол улсын иргэн гагцхүү шударгаар газар эзэмших эрх олж авдаг гэдгийг тогтоож, газар эзэмших эрхгүй байхдаа бусдад худалдсан хашаагаа дараа нь эрх бүхий байгууллагуудын хайхрамжгүй, эсвэл бусдын эзэмшилд байгаа гэдгийг нь мэдсээр байж зарсан этгээд С.У зөвшөөрөлгүйгээр эхнэр нь төлөөлөх эрхгүй байж хүсэлт гаргасан нь шударгаар газар өмчлөх эрх олж авахад хэр нийцдэг эсэхийг шүүх тогтоож өгнө гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж Н.Б*******ын зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд гаргасан тайлбартаа:

“Материалуудыг өөрийнхөө үнэн зөвийг олохын тулд их судаллаа. Төрийн байгууллагын материалуудыг харахад алдаатай зүйл их байна. Жишээ нь газрын байршлын зураг дээр энэ айлыг 24а гэсэн байхад захирамждаа 22а, 22б гэх жишигтэй маш их алдаатай байна. Тоон дээрээ алдаад эсвэл газрынхаа байршлыг сайн тогтоогоогүйн улмаас манай кадастрыг мөн буруу газар хийчихсэн. Үүнээс болоод энэ маргаан үүсэж байна. Хэрэв зүй ёсоороо байсан бол бид нарт маргаан үүсэхгүй байсан. Мөн С.Ут ингэж залилж мэхлэх боломж олдохгүй байсан гэж бодож байна. Тэгэхээр эдгээрийг сайн нягталж үзэж бид нарын үнэн байдлыг ойлгоно гэдэгт итгэж байна” гэв.

3.4. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А/96 дугаартай захирамжаар дүүргийн иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, газар эзэмших ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны А/96 дугаартай захирамжаар иргэн Н.Б*******, С.У нарт гэр бүлийн зориулалтаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 метр квадрат газрын эрхийг шилжүүлсэн байна.

Маргаан бүхий газар байршлын кадастрын зурагт эдгээр хоёр иргэний газар давхцалгүй байна.

Өмнөх шүүх хуралдаанаар хэргийн талаар нэлээд хэлэлцсэн байгаа. С.У, Н.Б******* гэдэг 2 иргэний хооронд газартай холбоотой асуудал үүссэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхээр хууль ёсоор журамласан байдаг.

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага Засаг даргын 2003 оны А/96 дугаар захирамжтай холбогдуулан тус захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог. Гэтэл А/96 дугаар захирамж тодорхой нэг тохиолдолд зохицуулах буюу 2002 онд Газар өмчлөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад айлуудыг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах, тодорхой нэг тохиолдлыг зохион байгуулсан гэрчилгээжүүлэх захирамж байдаг. Энэ захирамж нь ямар утай гэхээр баталгаажуулсан иргэдийг хавсралтаар батлаагүй.

Н.Б******* болон С.У нарын хооронд яригдаад байгаа асуудал бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцаа үүссэн мэтээр ярьдаг. А/96 дугаар захирамжийн үйлчлэл 05 дугаар сарын 15-ны өдөр дуусаж байгаа. Үүнээс хойш  захирамж зогссонтой холбогдуулаад гэрчилгээжүүлэх асуудлууд байхгүй болж байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар эзэмшихтэй холбоотой хувийн хэрэг архивд авагдсан зүйл байхгүй байдаг. Үүнтэй холбогдуулаад газар өмчлөлтэй холбоотой хувийн хэргүүд Газар зохион байгуулалтын албаны архиваас гарч ирсэн.

Нэхэмжлэгч Н.Б******* 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрчилгээ авсан байдаг. Даруй 5 сарын дараа захирамжийн үйлчлэл дуусгавар болсон. Гуравдагч этгээд С.У гэдэг хүн 2005 онд гэрчилгээ авсан. Энэ 2 хүний гэрчилгээ аваад байгаа асуудалд А/96 дугаар захирамж ямар ч хамааралгүй. 2 этгээд хоорондоо газраа эрх шилжүүлсэн энэ асуудалд хэн аль нь ярьдаг зөвшөөрдөг асуудлууд байгаа. Эзэмшигчтэй холбоотой, талбайн газрын байршилтай холбоотой гэрчилгээнүүдийг нь газар өмчлөлийн хувийн хэргээс аваад үзэхээр байршлын хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу давхцалын асуудал үүсэж эхэлдэг. Мөн А/96 дугаар захирамж 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсонтой холбогдуулаад захирамжийн холбогдох хэсгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд С.Ут хавсралт байхгүй учраас энэ захирамж үйлчлэхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Гэрчилгээг хүчингүй болгуулах гэж байна. Гэрчилгээ байгаа өмчлөлтэй холбоотой асуудлуудыг нэхэмжлэлийн шаардлагадаа илт хүчин төгөлдөр биш зүгээр хүчингүй болгуулах байсан.

Гэрчилгээ бол газар өмчлөлийн шийдвэр гарснаар хүчингүй болчихдог. Өмчлөлийн хувийн хэргээс авсан кадастрын зургуудыг нь харахаар нэхэмжлэгч Н.Б******* гэрчилгээ авах хүсэлт дээрээ 1200 метр квадрат, С.У 0,7 га гээд хаягжилтын хувьд 5 дугаар хэсэг 21, 5 дугаар хэсэг 32 гээд өөрсдийнхөө хавсаргаж үзсэн кадастрын зургаар байршлын хувьд давхцалтай харагдахгүй байгаа. Нэгэнт А/96 дугаар захирамж тодорхой нэр заагаагүй, тодорхой тохиолдлыг хугацаатай зохион байгуулахаар гаргасан учраас холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байгаа. Мөн гэрчилгээтэй холбоотой асуудал байршлын хувьд бол давхцалгүй гэж үзэж байгаа учраас гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй.

Иймд дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Н.Б*******т хамгийн анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаар шийдвэрээр 1602.8 метр квадрат газрыг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар хэсэг 24 тоотод эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон байна. Үүний дараа 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлүүлж шийдвэрлэсэн. С.Ут мөн эзэмших эрхийн гэрчилгээ олгосон шийдвэрийн хувьд адилхан байгаа. Өмчлөх эрхийн захирамж нь 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байдаг.

 Талууд тухайн газрыг худалдаж, худалдан авах гэрээг шилжүүлсэн гэж маргадаг боловч тус газар бол газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээгүй газар байсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үздэг. Тэгэхлээр эрхийн гэрчилгээгүй аливаа газрыг эзэмшиж ашиглах нь хориотой учраас ямар нэгэн гэрээгээр шилжүүлж авсан гэдэг харилцаа үүсэх боломжгүй гэж харж байгаа.

Газар эзэмших, өмчлөх эрх яаж үүсгэх вэ гэхээр түрүүлж хүсэлт гаргаснаараа үүсэж байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд газар өмчлөх хүсэлтээ иргэн өөрөө гаргах үүрэгтэй. Ийнхүү гаргахдаа тухайн газартаа өөрөө кадастраа илгээх, хаана ямар байршилтай хэдэн метр квадрат газрыг өмчилж авмаар байгаа хүсэлтийг өөрөө гаргах үүрэгтэй. Энэ талаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д зааснаар кадастрын зураг хавсаргана. Мөн тухайн газраа тэмдэгжүүлсэн байх, тус газрынхаа тойм зургийг хавсаргасан байх ёстой гэдэг заалтууд байдаг. Эдгээрийг хараад үзэхэд хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс ямар нэгэн хүсэлт тойм зураг эдгээр баримтуудыг хавсаргасан баримт байдаггүй.

Давхцалтай гээд маргаад байгаагийн хувьд яг тэр давхцалтай маргаан бүхий газар Н.Б******* яг эзэмших хүсэлтээ гаргасан гэдгийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус газрууд хоорондоо давхцалгүй байна гэдгийг тогтоосон байгаа. Тэгэхлээр маргаад байгаа Нийслэлийн Засаг даргын захирамжийг давхцалтай гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр хууль бус гэдгийг тогтоолгох боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна” гэв.

3.6. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Маргаан бүхий Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Амралтын 2 дугаар гудамжны 2А тоот хаягт байрлах С.Ут холбогдох газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгье. Энэ газар нь анх 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-220060 дугаарт иргэн С.У өмчлөлд бүртгэгдсэн байдаг.

Тухайн үеийн хүчин төгөлдөр байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д мэдүүлэг хүлээж авахаас татгалзах үндэслэл байгаагүй учраас тухайн газрын өмчлөх эрх С.У өмчлөлд бүртгэгдсэн байдаг. Тухайн мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтуудыг авч үзвэл иргэний мэдүүлэг, өмчлөх өргөдөл, газрын кадастрын зураг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 230 дугаартай захирамж, 12 дугаар хорооны Засаг даргын Сонгинын 5 дугаар хэсэг 32 тоот хаягтай байсныг амралтын 2А болгон өөрчилсөн тухай тодорхойлолт зэрэг баримт бичгийг үндэслэн бүртгэсэн байгаа.

Тэгэхээр Улсын бүртгэлийн газар газрын өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг болон бусад нотлох баримтад үндэслэн бүртгэдэг. Тэгэхээр Н.Б*******ын давхацсан гээд байгаа нь одоогоор манай Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд 5 дугаар хэсэг 24 гэдэг хаягаар ямар нэгэн газрын өмчлөлд бүртгэгдээгүй байгаа учраас давхацсан үндэслэл одоогоор Улсын бүртгэлийн мэдээллийн санд байхгүй байна. Иймд Улсын бүртгэлийн байгууллага тухайн газар өмчлөх этгээд, газар өмчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн бүртгэсэн учраас тухайн эрхийн Улсын бүртгэлийн Г-220060 дугаартай эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.7. Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Иргэн Н.Б******* нь тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амралтын хэсэг буюу 5 дугаар хэсгийн 24 тоот хаягт 1602 метр квадрат газрыг дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаар “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамжийн 1 болон 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгохыг даалгахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Дүүргийн Засаг даргын захирамжийн 1 дүгээр заалтын хүрээнд дүүргийн Газрын алба нь иргэн Н.Б*******т 18624303834361 нэгж талбарын солбицол бүхий кадастрын зураг болон 8026/06023 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгосон байна.

Газрын кадастрын цахим системд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дээрх 18624303834361 нэгж талбарын дугаар бүхий байршилд нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Т.Э, Б.Базарсад нарт газрыг өмчлүүлсэн бүртгэл байх тул тус нэгж талбарын газар өмчлөгч иргэдийн түүхчилсэн лавлагааг чиг үүргийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулах шаардлагатай” гэв.

Гуравдагч этгээд татан оролцуулах тухай:

2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 5491 дугаартай Захиргааны хэрэг үүсгэж, гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжаар С.Уыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

3.8. Гуравдагч этгээд С.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Н.Б******* нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 5 дугаар хэсэг 24 дүгээр тоот хаягт байрлах газар нь С.У худалдан авсан гэх боловч Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулаагүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул тухайн асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Н.Б******* нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 5 дугаар хэсэг 24 тоот хаягт байрлах газрыг 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр эзэмших гэрчилгээ авсан гэх боловч тухайн газар эзэмшүүлэх гэрчилгээг хэн олгосон нь тодорхой бус гэрчилгээ дээрх гарын үсэг нь тухайн үед Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.З******* гэх хүний гарын үсэг биш байх ба энэ нь хавтаст хэрэгт харагдана. Мөн Н.Б*******ын өмчилсөн гэх Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 5 дугаар хэсэг 24 тоот хаягт газар эзэмших эзэмшүүлсэн ба энэ нь 2004 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хийсэн газрын байршлын кадастрын зураг нь С.Ут олгогдсон газартай ямар нэгэн байдлаар давхцал байхгүй байна.

С.Ут тухайн газар дээр газар эзэмших ямар нэгэн эрхийн зөрчилгүй иргэдийг газар эзэмшүүлэх зорилгоор 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших гэрчилгээ олгосон ба тухайн газрын гэрчилгээ дээр өрхийн тэргүүн С.У бичигдсэн боловч түүний гэр бүлийн гишүүд болох эхнэр Ц.О******* хүү У.Эрмүүнзориг нарын 3 хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Улмаар 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 230 тоот шийдвэрээр өрхийн тэргүүн болох С.Ут газар өмчлүүлэх шийдвэр гарсан боловч Газар зохион байгуулалтын албанд мөн өрхийн 3 хүний бүртгэлтэй байж байгаад эхнэр Ц.О*******, хүү У.Эрмүүнзориг нар цаашид үнэгүй өмчлүүлэх газраа олж авах үүднээс 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар гудамж, 2А тоот хаягт байрлах 700 метр квадрат газар өмчлөх эрхийг С.Ут шилжүүлэн өгч нэг хүний өмч болгосон байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1.Хангасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-ээр Н.Б*******т Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 277 дугаар захирамжаар 700 метр квадрат газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

1.2. Мөн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-ээр гуравдагч этгээд С.Ут Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 230 дугаар захирамжаар 700 метр квадрат газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

1.3. Ингэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийг үндэслэж иргэний газар эзэмших гэрчилгээг /цагаан гэрчилгээ/ үндэслэж дээрх захирамжуудаар газар өмчлүүлжээ.

1.4. Харин Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 751 дүгээр “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох” тухай захирамжийн хавсралтаар С.Ут Хан-Уул дүүргийн 5 дугаар хэсэг 32 тоот хаяг бүхий газрыг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 2 дугаар гудамжны 2а тоот хаяг болгон өөрчилж, 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22060 дугаартай гэрчилгээ олгожээ.

1.5. Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын кадастрын зураг давхцалгүй, захирамжуудад дурдагдаж буй хаяг өөр боловч нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс 2003 онд маргаан бүхий газрыг 350,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тул шүүхээс Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 2 дугаар гудамжны 2а тоот хаягт хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

У нь тухайн байршлын хаягжилтын талаар тодруулахаар тухайн үеийн албан тушаалтныг гэрчээр асуухад мэдэхгүй, эрх бүхий байгууллагаас тодруулахад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 67 тоот албан бичгээр мөн тодорхой хариу ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.6. Маргаан бүхий газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт нэгэн адил иргэний газар эзэмших гэрчилгээний /цагаан гэрчилгээ/ дагуу газар эзэмших эрх үүссэн, ингэхдээ нэхэмжлэгчийнх 2003 оны 10 дугаар сарын 13, гуравдагч этгээдийнх 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн огноотой байх тул нэхэмжлэгчид газар эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзэхээр байна.

1.7. Улмаар нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/277 дугаар захирамжаар, гуравдагч этгээдэд 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар өмчлөх эрх үүссэн байх тул Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д “Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу гуравдагч этгээдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгосон нь хуульд нийцээгүй байна.

1.8.  Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд тухайн газрын эзэмших, өмчлөх эрх нэхэмжлэгчид түрүүлж үүсэн гэж үзэх бөгөөд маргаан бүхий газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь амьдардаггүй, тэдгээр нь хашаалаагүй, харин гуравдагч этгээд нь дээрх хаягт бүртгэлтэй хэдий ч бодитоор оршин сууж, амьдарч, ашиглаж байгаагүй нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Газар өмчлөх улсын бүртгэлийн Г-22060 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1.9. Харин нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс 2003 онд маргаан бүхий газрыг 350,000 төгрөгөөр худалдаж авсан гэх үйл баримтад тус шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд газар худалдаж, худалдан авсан талаарх маргаанаа ердийн харьяаллын буюу иргэний хэргийн шүүхээр тогтоолгосон тохиолдолд уг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Хангаагүй нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон “Иргэний газар эзэмших 8026/0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаар татаж, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2.2. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаар захирамж нь иргэн Н.Б*******, С.У болон өөр хэн нэгэн этгээдэд тухайлан газар эзэмшүүлэн эрх олгосон захиргааны акт биш бөгөөд тус захирамжаар Хан-Уул дүүргийн иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулсан шинжтэй ямарваа эрх олгосон захиргааны акт биш байна.

2.3. Өөрөөр хэлбэл дээрх захирамж нь нэг удаагийн үйлчлэлтэй, зохион байгуулалтын шинжтэй, үйлчлэл нь хэрэгжээд дууссан байх тул тухайн захирамжийг хүчингүй болгож, түүний 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.

2.3. Мөн дээрх захирамжийг үндэслэж олгосон 8026/0 дугаартай гэрчилгээ /цагаан гэрчилгээ/ ч мөн адил удаагийн үйлчлэлтэй, зохион байгуулалтын шинжтэй, үйлчлэл нь хэрэгжээд дууссан байх тул түүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн Г-22060 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах, мөн нэхэмжлэлийн 8026/0 дугаартай иргэнд газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1.Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Н.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн Г-22060 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 тоот захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах, мөн нэхэмжлэлийн 8026/0 дугаартай иргэнд газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ