| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0849/З |
| Дугаар | 128/ШШ2025/0158 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0158
2025 02 24 128/ШШ2025/0158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ ” ХХК /РД:/
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.жаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.жин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн F блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах тухай”
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. “ ” ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугар сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаартай 20,431 м.кв талбай бүхий үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгүүлж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.
1.2. Улмаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийг батлуулж, ТӨХК-тай 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр , 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр , Ус сувгийн удирдах газартай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 782/22, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 150/2023, ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр , 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр , 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дугаартай Техникийн нөхцөлүүдийг тус тус батлуулж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр , 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дугаартай Эрүүл мийн яамны Улсын байцаагчийн Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийн акт, Хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан акт, Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дугаартай Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлтийг тус тус гаргуулсан байна.
1.3. Барилгын ажил эхлүүлэх зорилгоор иргэн Т.тай 2022 оны 05 дугаар сарын 20-ын өдөр дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, “ ХХК”-тай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дугаартай Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 01 дугаартай “ ” ХХК-ийн үйлчилгээтэй 22 давхар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “ ” ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дугаартай Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, “ ” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Байгууллагын ерөнхий хариуцлагын ын гэрээ, Ажилчдын гэнэтийн ослын ын гэрээ, “” ХХК-тай тус тус байгуулжээ.
1.4. “ ” ХХК нь анх 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 08/09/01, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр , 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр , 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дугаар албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дугаар албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.т тус тус хандан, нийт 6 удаагийн албан бичгээр өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга барих төсөл хэрэгжүүлэхээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй байна.
1.5. Хот байгуулалт, хотын стандартын газраас “ ” ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын 2015 оны дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх журам-д 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын , ******* дугаар хамтарсан тушаалаар өөрчлөлт оруулсан байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 2022 онд батлагдсан Загвар зургийг тус газрын Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэх хариуг өгчээ.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн багасгасан шаардлагын үндэслэлдээ: ““ ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар бүхий 20.431 м.кв эзэмшдэг. Энэхүү газарт төсөл хэрэгжүүлэхээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургаа батлуулж, холбогдох техникийн нөхцөлүүдээ гаргуулсан.
2023 оны 05 дугаар сараас хойш 6 удаагийн албан бичгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гаргуулахаар Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар /хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/-т хандсан ч тус байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, манай төслийг гацааж байна.
- Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичигт “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын 2015 оны дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх журам”-д 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын , ******* дугаар хамтарсан тушаалаар өөрчлөлт оруулсан байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 2022 онд батлагдсан Загвар зургийг тус газрын Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэх хариу ирүүлсэн;
- Хариуцагчийн хариу тайлбарт “...дээрх байршилд Үйлчилгээний зориулалттай орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтдээ удаа дараа гаргасан хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаартай албан бичгээр хүргүүлж ажилласан.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015 оны дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам”-д 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын *******, ******* дугаар хамтарсан тушаалаар өөрчлөлт оруулсан. 2022 онд баталсан Загвар зургийн дугаар F блокийн 24 давхар орон сууцны барилга нь усны хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх тухай хариу хүргүүлсэн. Хэдийгээр “ ” ХХК-ийн загвар зураг батлагдсан боловч шинээр мөрдөх хамгаалалтын бүсийн дэглэмд нийцүүлэх, F блокийн орон сууцыг өөрчлөх шаардлага үүсэж байх тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох боломжгүй байна. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бичгээр хариу өгсөн байсан тул нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын хүсэлтэд хариу хүргүүлээгүй байна” гэсэн.
Улмаар “ ” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “хууль, тогтоомжийн дагуу Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургаа батлуулсан хэдий ч өөрийн батлагдсан загвар зургаас F блокийн орон сууцыг хасаж, оронд нь ногоон байгууламж, хотхоны оршин суугчдын амралт тав тухад нийцсэн төлөвлөлт хийхээр шийдвэрлэсэн тул зохих өөрчлөлтийг тусган, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоно уу” гэх хүсэлтийг өгсөн нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаж байна.
Иймд Хот байгуулалт, хотын стандартын газрын өгсөн албан бичиг, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нэхэмжлэгчийн “F” блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гаргуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү тодруулан, багасгаж байна. F блокоос шалтгаалан барилгын зөвшөөрөл өгөхгүй байгаа тул бусад барилгынх нь хүрэ л барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““ ” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20,431 м.кв газрыг эзэмшдэг. Газар дээр тодорхой төсөл хэрэгжүүлэхээр архитектуруудын даалгавар, эскиз зураг батлуулсан. Одоогоор эдгээр шийдвэр даалгаврууд хүчинтэй байгаа. Үүний дагуу барилгын ажлын техникийн нөхцөлүүдийг авч иж бүрэн зургаа хийлгүүлж 2023 оны 05 дугаар сараас хойш барилга барих хүсэлтээ тухайн үед Барилгын яам, түүний дараа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар сүүлд шинэчлэгдсэн нэрээр Хот байгуулалт, хотын стандартын газар эдгээр байгууллагуудад удаа дараа өгсөн.
Эдгээр байгууллагуудад ойролцоогоор 8, 9 удаагийн албан бичгээр хандаад өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Хот байгуулалт, хотын стандартын газар сүүлийн байдлаар танай F блок 50 метрийн усны хамгаалалтын бүсэд хамрагдаж байгаа учраас барилгын зөвшөөрлийн гэрчилгээ олгох боломжгүй байна гэдэг хариуг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр өгсөн. Үүний дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаад шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас хойш хариуцагчийн хариу тайлбар 2, 3 янзаар өөрчлөгдсөн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад өгсөн тайлбар дээр 50 метрийн асуудлыг шийдсэн тохиолдолд мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлэхэд татгалзах зүйлгүй, нээлттэй хандаж байна гэдэг агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн.
Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад F блокоо больё төслийнхөө бусад хэсгүүдэд ажиллагаагаа хийгээд дуусгаж болж байна гэдэг байр суурьтай байгаагаа Хотын стандартын газарт хүргүүлсэн. Шүүх хуралдаан дээр илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж бичгээр өгсөн. Хот байгуулалт, хотын стандартын газрын 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар өөр үндэслэлийг гаргаж ирж байна. 50, 100 метр гэдэг усны норм дүрэм хангагдаж байна гэдгээ дурдаад F блокийг хасахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Хасагдаад үлдсэн барилгууд дээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гаргах асуудлыг шийдвэрлэхгүй нээлттэй үлдээж илэрхий зайлсхийж байна гэж харж байна.
“ ” ХХК-ийн газар эзэмших эрх хүчинтэй, ямар нэгэн байдлаар цуцлагдсан эсвэл цуцлах тухай мэдэгдэл ирээгүй. Шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй үүргийнхээ хүрэ тайлбараа үнэн зөв гаргаж байна. Тэгэхээр үндсээ энэ нөхцөл байдлуудыг сүүлийн 2, 3 жилээр дүгнээд харахаар хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шалтаг хайсан байдалтай, яавал бүтээхгүй байх вэ, яаж энэ асуудлыг гацаах вэ гэдэг талаас хандаад байна уу гэж харж байна. Цаана нь ямар ашиг сонирхол, хэний үзэмж, хэний хүсэл байгааг мэдэхгүй. Гэхдээ ярьж байгаа зүйлд нь нийцүүлээд очихоор өөр юм гаргаж тавиад байдаг. Хариуцагчийн байр суурийг ойлгохгүй байна.
Тэгэхээр бусад норм дүрэм стандартууд хангагдсан, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд зургаа гаргасан, Барилгын хөгжлийн төв магадлан ерөнхий дүгнэлтээ хийсэн, Эрүүл мийн яам, Онцгой байдлын газар галын дүгнэлтүүдийг хийсэн. Шат шатын байгууллагууд зөвшөөрлүүдээ өгсөн. Техникийн нөхцөлүүд гарсан. Хот байгуулалт, хотын стандартын газар гацаагаад байгаа. Энэ гэрчилгээг гаргуулснаар төслөө хэрэгжүүлэх гээд байгаа. Тэгэхээр энэ төсөл ганцхан гэрчилгээнээс шалтгаалаад гацсантай холбоотойгоор нэхэмжлэгч компанид их хэмжээний хохирол алдагдал бий болсон. Өртөг, зардлын дүн хэмжээ нэмэгдээд эргээд худалдан авагчийн нуруун дээр ачаалал болж ирэх үр дагаврыг учруулж, хохироож байгаа гэдгийг хариуцагч байгууллага ухамсарлаж ойлгохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эвлэрэх асуудалд нээлттэй хандаж болох юм, хэлэлцүүлж болох юм гэдэг байр суурийг илэрхийлж байсан учраас Хот байгуулалт, хотын стандартын газар дээр биечилж очиж уулзаад хүсэлтээ өгөөд явсан.
Өнөөдрийн шүүх хуралдааны өмнө нэг талд нь шийдвэр гаргаж өгч чадсангүй. Тийм учраас хариуцагчийн шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй ойлгомжтой, хууль зөрсөн байна. Иймээс эрх, ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөөд байгаа учраас шүүх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гаргахыг даалгаж өгөөч гэж хүсэж байна. Хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээтэй холбоотой асуудлыг нотлох баримт шлэн судалсны дараа дараагийн тайлбар дээр хэлэх хүсэлтэй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар “ ” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон ******* нэгж талбарын дугаартай, 20431.0 м.кв газарт тус газраас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, Загвар зураг баталсан байдаг.
2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын А-324, ******* дугаартай хамтарсан тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015 оны ******* дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх журам”-д өөрчлөлт оруулсан (1/”2.3.4.Хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 100 метрээс доошгүй зайд”), байхаар, Нийслэлийн хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 69 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон.
Усны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.4./Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох; /12 дугаар зүйлийн 12.1.4./усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэглүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах;/, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3./энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх./, 7.2./Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно./, 7.3./Барилгын үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн ажиллаж, амьдрах орчныг болон барилга байгууламж ашиглах эрхийг нь дордуулахгүйгээр хууль тогтоомжид заасан хэмжээгээр өөрчилж болно./, гэж заасныг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 69 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангаас 100 хүртэлх зай буюу онцгой хамгаалалтын бүсэд өртөж буй байршилд Барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй байх тул 2022 онд батлагдсан Загвар зургийг тус газрын Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрэ тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэг “Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 28.5-д зааснаас гадна нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулж болно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж тус тус үндэслэн хүчингүй болгож, холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр “Нийслэл, хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд нийцүүлэн, өөрчлөлтийг тусган, шинэчлэн батлах нь зүйтэй байна.
“ ” ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тус газраас баталсан Загвар зургийг Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих өөрчлөлтийг тусган, шинэчлэн баталж, Барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангасан тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрэ, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “ ” ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “... Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анх гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “... Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн F блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгуулахыг даалгуулах” гэж багасгасан.
3. “ ” ХХК-д Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 12 дугаар хороолол-01 /13380/ бүсчлэлд, Токиогийн гудамжны баруун талд байршуулан Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай 14301.7 м.кв газарт олгосны дагуу Нийслэлийн ерөнхий архитектор нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “ ” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны загвар зургийг баталсан байна.
4. Нэхэмжлэгч “ ” ХХК нь Үйлчилгээтэй, орон сууцны барилгын ажлын зургийг Барилга хөгжлийн төвөөр хянуулан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *******, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 586/2023 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг тус тус хийлгэсэн.
5. Мөн ТӨХК-тай 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр , 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр , Ус сувгийн удирдах газартай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 782/22, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 150/2023, ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр , 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр , 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дугаартай Техникийн нөхцөлүүдийг тус тус батлуулж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр , 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дугаартай Эрүүл мийн яамны Улсын байцаагчийн Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийн акт, Хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан акт, Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дугаартай Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлтийг тус тус гаргуулсан байна.
6. Барилгын ажил эхлүүлэх зорилгоор иргэн Т.тай 2022 оны 05 дугаар сарын 20-ын өдөр дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, “ ” ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дугаартай Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, “ ” ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 01 дугаартай “ ” ХХК-ийн үйлчилгээтэй 22 давхар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “ ” ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дугаартай Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, “ ” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Байгууллагын ерөнхий хариуцлагын ын гэрээ, Ажилчдын гэнэтийн ослын ын гэрээ, “” ХХК-тай тус тус байгуулан барилгын ажил эхлүүлэхэд бэлтгэсэн болох нь тогтоогдож байна.
7. “ ” ХХК нь анх 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 08/09/01, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр , 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр , 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-т, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дугаар албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.т тус тус хандан, нийт 6 удаагийн албан бичгээр өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга барих төсөл хэрэгжүүлэхээр барилгын ажлын зөвшөөрөл хүссэн хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлээгүй байна.
8. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газраас “ ” ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын 2015 оны дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх журам-д 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын , ******* дугаар хамтарсан тушаалаар өөрчлөлт оруулсан байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 2022 онд батлагдсан Загвар зургийг тус газрын Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэх хариуг өгчээ.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан 2024 оны 05 дугаар сарын 10-ны албан бичгээр “... 2022 онд батлагдсан эскиз зургийг тус газрын Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэх хариу ирүүлсэн бөгөөд Загвар зураг дахь F блокийн орон сууцыг усны хамгаалалтын бүстэй давхцалтайд тооцсон байна. “ ” ХХК нь хууль, тогтоомжийн дагуу Архитектур, төлөвлөлтийн даалгавар, киз зургаа батлуулсан хэдий ч өөрийн батлагдсан загвар зургаас F блокийн орон сууцыг хасаж, оронд нь ногоон байгууламж, хотхоны оршин суугчдын амралт, тав тухайд нийцсэн төлөвлөлт хийхээр шийдвэрлэсэн тул зохих өөрчлөлтийг тусган, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоно уу” гэх хүсэлтийг гаргасан байна.
10. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн багасгасан шаардлагад бичгээр өгсөн хариу тайлбартаа “... “ ” ХХК-аас 2024 оны 05-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тус газраас баталсан Загвар зургийг Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих өөрчлөлтийг тусган, шинэчлэн баталж Барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангасан тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэж дурджээ.
11. Үүний дагуу нэхэмжлэгчээс холбогдох баримтуудыг бүрдүүлэн Хот байгуулалт, хотын стандартын газрын дэргэдэх Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасны дагуу тус зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар хурлаар “ ” ХХК-ийн загвар зургийг өөрчлөх асуудлыг хэлэлцээд нийт 6 гишүүн дэмжиж 66,6%-ийн саналаар зөвшөөрсөн байх боловч, хариуцагчаас барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлээгүй байна.
12. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:” 28.2.1-д “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;” 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;” 28.2.3-т “зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;” 28.2.4-т “байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;” 28.2.5-д “гэнэтийн ослын болон хариуцлагын д даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах” гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардлагатай бүх баримтыг хариуцагч захиргааны байгууллагад бүрдүүлэн өгсөн байна.
13. Гэтэл нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан Барилгын ажлын зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Хот байгуулалт хотын стандартын газрын эс үйлдэхүй нь Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах зарчимд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, төрийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газартаа барилга барих, үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндсөн байна гэж үзлээ.
14. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно гэж заасан байхад хуулийн дээрх заалтыг зөрчиж Хот байгуулалт, хотын стандартын газар нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байна.
15. Нэхэмжлэгч нь хуулиар шаардсан баримт бичигт заасан шаардлагыг хангасан, тодруулбал архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан, техникийн нөхцөлүүд олгогдсон, Онцгой байдлын ерөнхий газраар барилгын зураг төсөлд хяналт хийлгэж, ажлын зураг төсөлд магадлал хийгдэж, нэгтгэгдэн баталгаажсан байхад буюу Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан байхад барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасныг зөрчсөн байна.
16. Дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч нь хариуцагчийн тавьсан нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тус газраас баталсан загвар зургийг Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих өөрчлөлтийг тусган, шинэчлэн баталж Барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг ханган хүргүүлж, барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан аливаа иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, маргаагүй, мөн нэхэмжлэгчээс барилгын ажлын зөвшөөрөл авахтай холбоотой бүх бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлтэд хавсаргаж өгсөн байх тул нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн F блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн F блокоос бусад барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР