Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Сүхээ,

            Шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Цд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705010540177 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, А.Ц, 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан Хуаран хотхон 88в-50 тоотод оршин суух, урьд 2008 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хорих ялаар, 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 18 хоногийг хугацааны өмнө тэнсэн сулласан, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр  суллагдсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч А.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд хохирогч Х.Уы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед согтуу байсан учраас санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Х.Уы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 18-нд шилжих шөнө 00:30 минутын үед Н бид 2 Хтай уулзахаар гарч Сансарын Парис бааранд 3-лаа уулзаад пиво уугаад Х түрүүлээд явахаар нь Н бид 2 бүжиглэж байгаад 03 цаг болж байхад гараад эгч Бадамсүрэнгийн 13-р хороололд байрлах гэр рүү нь явахаар зам дээр такси барихаар зогсож байтал цагаан өнгийн сивик маркийн машин ирж зогсоод нэг эрэгтэй цонхоор “хаачих гэж байгаа юм” гэхээр нь “гэр рүүгээ явна” гэтэл машинаасаа бууж ирээд Н бид 2-ыг 2 залуу машинд суулгаад модны 2 орно гэж хэлсэн. Машинд суугаад буух гэж нилээн орилж, хашгираад буулгахгүй байсан. Явсаар байгаад модны 2-ын тэнд зочид буудлын гадаа ирж зогсоод “машинаас буу” гэхээр нь “буухгүй” гэхэд Ныг 1 эрэгтэй нь заамдаж аваад “буу гэж байна, та 2-ыг одоо янхан болгож, биеийг чинь үнэлүүлнэ” гэсэн. Тэгээд бид 2-ыг ... зочид буудал руу чирж оруулаад 1 давхарт зогсоож байгаад 1 нь 2 давхар руу гартал буудлын ресепшин “сайн уу, агаа” гээд мэндэлж байсан. Тэгээд нөгөө эрэгтэй эргэж бууж ирээд 1 өрөөнд оруулаад нэгнийгээ “хайч олоод ир” гэхэд өрөөнөөс гарч яваад “хайч олдсонгүй, хутга олоод ирлээ” гэснээ над руу чичлээд “үсийг чинь хуурайгаар нь хусах уу, норгож байгаад хусах уу” гэж байснаа тэр шивээстэй нь намайг орон дээр дарж хэвтүүлээд боссоноо өөрийнхөө бэлэг эрхтнээ гаргаад “минийх том байгаа биз дээ, чамайг жаргаана” гээд байхаар нь би “явуулчих тэгэх үү” гээд зөндөө гуйсан. Тэгээд нөгөө шивээстэй нь бид 2-ыг сүрдүүлж айлгаж байгаад яваад өгсний дараа Н том Б, өөр нэг эрэгтэйгийн хамт бид 4 үлдсэн. Тэгээд анх орсон өрөөний өөдөөс харсан өрөө рүү намайг Б нь дагуулж ороод “та нарыг зүгээр айлгасан юм, одоо тайвшир” гэснээ намайг анх орсон өрөө рүү оруулсан. Надтай хамт үлдсэн эрэгтэй намайг “хоёулаа бэлгийн харьцаанд оръё” гээд дайрахаар нь би орилсон чинь хэн ч орж ирэхгүй болохоор нь би дахиад орилоход нөгөө залуу миний хоолойд хутга тулгаад “битгий маяглаад бай, чи угаасаа янхан болохоос хойш хоёуланг нь хэн ч мэдэхгүй” гээд миний хувцсыг тайлсан. Би эсэргүүцээд хувцсаа өмсөх гэхээр хутга тулгаад байсан. Миний бүх хувцсыг тайлаад нөгөө залуу өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байснаа миний аман дотор үрийн шингэнээ гаргасан...тэгээд “за найз чинь юм ярьж дуусаж байна уу харчихаад ирье” гээд нөгөө өрөө рүү орчихоод буцаж орж ирээд “болоогүй байна” гээд хаалга цоожлоод дахиад хүчиндэх гээд дайраад хувцас тайлаад намайг хүчиндсэн. Тэгэхдээ ямар нэгэн бэлгэвч хэрэглээгүй миний бэлэг эрхтэн дотор дур тавьсан. Тэгээд дахин “найз чинь юм ярьж дуусаж байна уу, шалгаад ирье” гээд гарч яваад буцаж орж ирээд намайг “орон дээр хэвт” гэхээр нь “үгүй” гэхэд хэвтүүлэх гэж нилээн ятгаад хэвтсэн чинь дахин хүчиндэх гээд дайраад байсан. Тэр үед би нилээн айсан, ямар ч тамиргүй болчихсон байсан тул эсэргүүцэж чадаагүй, нөгөө залуугаас “ахаа та намайг ингэж тамлаж байхаар хэвтэрт ортол зодчих тэгэх үү” гэсэн чинь “за за болъё” гээд байж байтал Н нөгөө залуу 2 орж ирсэн. Өөрийнхөө нэрийг Цгэх залуу намайг 2 удаа хүчиндсэн. Сэтгэл санааны их цочролд орсон тул хохирол барагдуулж авмаар байна, энэ явдлаас болоод би хэзээ ч мартагдахааргүй сэтгэлдээ хар толботой үлдсэндээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 33-37/,

Хохирогчоор О.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө өрөөнд манай найзын орилох чимээ гарахаар нь би хаалга руу ухас хийтэл намайг татаад газар суулгасан. Тэгээд намайг дахиад бэлэг эрхтнээ хөхүүлж байтал өрөөнд нөгөө пагдгар залуу орж ирээд “болж байна уу, хурдлаач, яараад байна” гэхэд больсон. Тэгээд би нөгөө өрөө рүү ортол манай найз охин уйлчихсан орон дээр хэвтэж байгаад босож ирээд суусан. Тэгээд би найзынхаа хувцсыг өмсүүлээд тэр буудлаас гарсан.... такси бариад ажил дээрээ очсон ба У замдаа юу ч дуугарахгүй явж байснаа ажил дээр ирээд уйлаад би хүчиндүүлчихлээ гэж хэлсэн, манай ажлынхан юу болсон юм гээд бүгд гайхаад асуусан чинь Цгэх хүн намайг хүчиндээд доор хийж байгаад тавьсан, хоолойд хутга тулгаж байгаад аманд тавьсан гээд уйлаад огиулж бөөлжих гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 26-29/,

Гэрч А.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Атай би 3 хоногийн өмнө хүүхдээ хороололд тоглуулж байгаад тааралдаж уулзсан ба 11 дүгээр сарын 01-ний өдөр Тусгаар тогтнолын ордон дээр намайг ажил тарахыг хүлээгээд байж байхаар нь уулзаад хамт явж байгаад цагдаад баригдсан ба “найзуудтайгаа архи ууж байгаад 1 хүн рүү хутга барьж дайраад хүчээр бэлгийн харьцаанд орчихсон байна, одоо яах вэ” гэж асуухаар нь “чи ямар ч байсан цагдаагийн байгууллага дээр очиж уулз, хохирогч нь гомдол гаргасан бол хэрэг үүсэх байх, очихгүй бол асуудал болно” гэж хэлсэн. Тэгсэн чинь “манай ээж хагалгаанд орох гэж байгаа, ээжийгээ хагалгаанд оруулчихаад цагдаагийн байгууллага дээр очино доо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 40-41/,

Гэрчээр Л.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би нөгөө хэдийн байгаа өрөө рүү ортол хар иштэй хутга ширээн дээр байхаар нь “юун хутга юм” гэхэд Ц“ресепшинээс авсан” гэсэн. Нөгөө хоёр охин айсан байдалтай зогсож байсан. Би том давхраатай нүдтэй арай эгчмэд эмэгтэйтэй өөр өрөөнд ороод бэлгийн харьцаанд орсон, хажуу өрөөнд нөгөө охины орилох чимээ гарахаар нь орж хартал орон дээр хувцастайгаа сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 45-46/,

Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...өглөө 07 цаг өнгөрч байхад Н ороод ирэхээр нь “та хоёр хаачиваа, У хаана байна” гэсэн чинь араас нь орж ирээд “аниа би хүчиндүүлчихлээ” гээд намайг тэвэрч аваад уйлаад байхаар нь “яасан юу болсон юм” гэж асуухад “би хүнд хүчиндүүлчихлээ, 3 залуу такситай явж байгаад суучих гэж хэлэхээр нь суусан чинь модны 2-ын тэнд ... нэртэй зочид буудалд чирч оруулаад бид 2-ыг тус тусд нь өөр өрөөнд оруулаад хүчиндсэн” гэж хэлээд уйлаад байхаар нь би Наас юу болсон юм гэж асуусан чинь “аниа намайг бол яагаа ч үгүй, харин нэг залуу нь миний эрхтэнийг хөх гээд байсан” гэж хэлэхээр нь “тэгээд чи яасан юм эрхтнийг нь хөхсөн юм уу” гэсэн чинь “тэгсэн” гэж хэлэхээр нь Учралыг яасан юм гэхэд “1 залуу нь миний хоолойнд хутга тулгаад 2 удаа хүчиндсэн” гэж хэлсэн. Тэгсэн чинь Н нөгөө өрөөнд нь байсан болохоор Уыг хүчиндүүлснийг сонсоогүй шүү дээ, тийм үү гэсэн чинь У би чамайг орилж дуудаа биз дээ гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би нөгөө хоёрыг хамт ажилладаг С гэх охин, найз Э нарыг дагуулаад ... буудал дээр нь ирээд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 61/,

Гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У гэртээ байхдаа охин нь ажил дээрээсээ ажлынхаа танилцуулгыг гадуур нэг охинтой таарахаар гараад 2 залуу машинд суулгаад авч яваад зочид буудалд оруулаад 1 залуу нь хутга тулгаж хүчиндсэн” гэж хэлэхээр нь би мэдсэн. Тэрнээс өмнө нь надаас айгаад тэр талаараа хэлээгүй нуучихсан гэж өөрөө хэлэхээр нь би хүнд хүчиндүүлчихсэн юм байна гэдгийг мэдсэн. Миний хувьд их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65/,

Шинжээчийн 13170 тоот дүгнэлтэд: “...Х.Уы үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. Х.У нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 72/,

Шинжээчийн 859 тоот дүгнэлтэд: “... Биологийн лабораторийн архивд №9815 дугаартай хадгалагдаж байгаа Х.Уы үтрээнээс авсан гэх арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь А.Цийн ДНХ-тэй 15 генетик үзүүлэлтээр тохирч байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 113/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 6-11/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 12/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 15-21/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 172, 196-208, 235-250/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 209-212/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд хохирогч Х.Уы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хутга тулган хүчээр бэлгийн харьцаанд орсон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Уы: “...Надтай хамт үлдсэн эрэгтэй намайг хоёулаа бэлгийн харьцаанд оръё гээд дайрахаар нь би орилсон чинь хэн ч орж ирэхгүй болохоор нь би дахиад орилоход нөгөө залуу миний хоолойнд хутга тулгаад битгий маяглаад бай, чи угаасаа янхан болохоос хойш хоёуланг нь хэн ч мэдэхгүй гээд миний хувцсыг тайлсан. Би эсэргүүцээд хувцсаа өмсөх гэхээр хутга тулгаад байсан. Миний бүх хувцсыг тайлаад нөгөө залуу өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байснаа миний аман дотор үрийн шингэнээ гаргасан... тэгээд за найз чинь юм ярьж дуусаж байна уу харчихаад ирье гээд нөгөө өрөө рүү орчихоод буцаж орж ирээд болоогүй байна гээд хаалга цоожлоод дахиад хүчиндэх гээд дайраад хувцас тайлаад намайг хүчиндсэн. Тэгэхдээ ямар нэгэн бэлгэвч хэрэглээгүй миний бэлэг эрхтэн дотор дур тавьсан. ...Өөрийнхөө нэрийг Цгэх залуу намайг 2 удаа хүчиндсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 33-37/, хохирогчоор О.Нын өгсөн: “... нөгөө өрөөнд манай найзын орилох чимээ гарахаар нь би хаалга руу ухас хийтэл намайг татаад газар суулгасан. ...Тэгээд би нөгөө өрөө рүү ортол манай найз охин уйлчихсан орон дээр хэвтэж байгаад босож ирээд суусан. Тэгээд би найзынхаа хувцсыг өмсүүлээд тэр буудлаас гарсан. ... такси бариад ажил дээрээ очсон ба У замдаа юу ч дуугарахгүй явж байснаа ажил дээр ирээд уйлаад би хүчиндүүлчихлээ гэж хэлсэн, манай ажлынхан юу болсон юм гээд бүгд гайхаад асуусан чинь Цгэх хүн намайг хүчиндээд доор хийж байгаад тавьсан, хоолойд хутга тулгаж байгаад аманд тавьсан гээд уйлаад огиулж бөөлжих гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 26-29/, гэрч А.Згийн: “... Ц.Атай би 3 хоногийн өмнө хүүхдээ хороололд тоглуулж байгаад тааралдаж уулзсан ба 11 дүгээр сарын 01-ний өдөр Тусгаар тогтнолын ордон дээр намайг ажил тарахыг хүлээгээд байж байхаар нь уулзаад хамт явж байгаад цагдаад баригдсан ба найзуудтайгаа архи ууж байгаад 1 хүн рүү хутга барьж дайраад хүчээр бэлгийн харьцаанд орчихсон байна, одоо яах вэ гэж асуухаар нь чи ямар ч байсан цагдаагийн байгууллага дээр очиж уулз, хохирогч нь гомдол гаргасан бол хэрэг үүсэх байх очихгүй бол асуудал болно гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ээж хагалгаанд орох гэж байгаа, ээжийгээ хагалгаанд оруулчихаад цагдаагийн байгууллага дээр очино доо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 40-41/, гэрчээр Л.Бийн: “...би нөгөө хэдийн байгаа өрөө рүү ортол хар шитэй хутга ширээн дээр байхаар нь юун хутга юм гэхэд Цресепшинээс авсан гэсэн. Нөгөө хоёр охин айсан байдалтай зогсож байсан. Би том давхраатай нүдтэй арай эгчмэд эмэгтэйтэй өөр өрөөнд ороод бэлгийн харьцаанд орсон, хажуу өрөөнд нөгөө охины орилох чимээ гарахаар нь орж хартал орон дээр хувцастайгаа сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 45-46/, гэрч Д.Бгийн: “...өглөө 07 цаг өнгөрч байхад Н ороод ирэхээр нь та хоёр хаачиваа, У хаана байна гэсэн чинь араас нь орж ирээд аниа би хүчиндүүлчихлээ гээд намайг тэвэрч аваад уйлаад байхаар нь яасан юу болсон юм гэж асуухад би хүнд хүчиндүүлчихлээ, 3 залуу такситай явж байгаад суучих гэж хэлэхээр нь суусан чинь модны 2-ын тэнд ... нэртэй зочид буудалд чирч оруулаад бид 2-ыг тус тусд нь өөр өрөөнд оруулаад хүчиндсэн гэж хэлээд уйлаад байхаар нь би Наас юу болсон юм гэж асуусан чинь аниа намайг бол яагаа ч үгүй, харин нэг залуу нь миний эрхтэнийг хөх гээд байсан гэж хэлэхээр нь тэгээд чи яасан юм эрхтнийг нь хөхсөн юм уу гэсэн чинь тэгсэн гэж хэлэхээр нь Учралыг яасан юм гэхэд 1 залуу нь миний хоолойнд хутга тулгаад 2 удаа хүчиндсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 61/, гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У гэртээ байхдаа охин нь ажил дээрээсээ ажлынхаа танилцуулгыг гадуур нэг охинтой таарахаар гараад 2 залуу машинд суулгаад авч яваад зочид буудалд оруулаад 1 залуу нь хутга тулгаж хүчиндсэн” гэж хэлэхээр нь би мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65/, шинжээчийн 13170,  859 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ц нь  хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Х.У нь шүүгдэгчээс 1.100.000 төгрөг хүлээж авсан,  ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:                                                      

   Шүүх шүүгдэгч А.Цийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэндээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ... тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, хэрэв дээрх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж” өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх хэрэглэж болно гэж заасан заалт байх ба шүүхэд заавал хэрэглэх үүрэг болгосон заалт биш юм.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан ба шүүх шүүгдэгч А.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Цд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цийн урьд цагдан хоригдсон 73 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Цд авсан 3.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн хэрэггүй, 180500443 дугаартай хэргийг тусгаарласан болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Цийг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Цд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар А.Цийн урд цагдан хоригдсон 73 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 180500443 дугаартай хэргийг тусгаарласан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Цд авсан 3.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 3.000.000 төгрөгийг буцаан олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР