Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

  Улсын яллагч  Ц.*******,

  Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.*******д холбогдох 2323001440165 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ын *******, регистрийн дугаар .

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 Прокуророос шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч М.*******  нь  согтуурсан үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 23 цаг 10 минутын үед Завхан аймгийн ******* сумын сургуулийн 70 жилийн ойн баяр наадмын задгай талбайн үдэшлэгийн арга хэмжээ зохион байгуулж байхад хохирогч Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславч муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Шүүгдэгч М.*******гийн  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Прокурорын надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би хамрын гэмтэлд нь 2 сая төгрөгийн хохирол төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

 - Хохирогч Б.ийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 05-ны орой 23 цаг 10 минутын орчимд ******* сумын ЕБС-ын 70 жилийн ойн баяр наадмын задгай талбайн үдэшлэг болж байх үед ******* сумын М.******* нь тайзан дээр байсан нөүтбүүк дээр ирээд дэвсэхээр нь би хөөе чи яаж байна болиоч гээд цааш нь түлхэхэд тайзан дээрээс намайг үсдэж дараад миний дээр гарч байгаад миний нүүр хэсэг рүү 5-6 удаа цохиж намайг зодож байхад хажууд байсан хүмүүс *******г миний дээрээс босгоод бид хоёрыг салгатал миний хамраас цус их хэмжээгээр гараад байхаар нь цусаа тогтоочхоод нөүтбүүк ээ шалгатал ямар ч ажиллагаагүй, асахаа больсон байсан. 2023 оны 08 дугаар сарын 13-ны үед Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд миний хамрын салман цөмөрч хамар мурийлттай байна гэж хэлсэн. ...Тухайн үед зодуулсны улмаас миний хамар мурийж хамрын дотор салман цөмөрсөн учраас миний хамар шөнө унтахаар байнга битүүрч өглөө нусаа нийх үед цус гарч байгаа. Тэгээд хамрын цацлага байнга цацаж байгаа. Мөн хамрын мөгөөрс зөөллөх зорилгоор гаднаас нь тос түрхэж байгаа. ...2023 оны 08 дугаар сарын 06-ныөдөр би арга хэмжээн ажиллах гэж очсон. Тэгээд нөүтбүүкээ авч очсон. Яг тухайн үед нөүтбүүк асаах гэсэн алдаа заагаад байсан. Тэгээд би өөрийн табнаас дуу тавьсан. Тэгээд би нөүтбүүкээ хот руу хүнд үзүүлсэн чинь зүгээр байна. Хаардыг нь сэргээсэн гэсэн. Тэгээд зүгээр болсон. Одоо бол надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-*******, 28-р хуудас/,

- Гэрч Я.гийн “...2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ******* сумын сургуулийн 70 жилийн ойн баяр наадам болоод төгсөгчдийн дунд галын наадам болж манай ангийн хүүхдүүд бүжиглэж байсан. Тэгтэл сүүлийн 3 бүжиг гэж зарлаж байсан. Тэгээд бүжиглэж байсан хүмүүсийг хогоо түү гэсэн. Тэгээд ******* хогоо түүчхээд тайзан дээр ийн хажууд очоод тэврээд дараад унаж харагдсан. ******* ийг дараад унаж байсан. Тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй гараараа цохиогүй дарж унахдаа мөргөлдсөн байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

  - Гэрч Б.гийн “...******* сумын сургуулийн 70 жилийн ойн баяр наадмын галын наадам, шоу тоглолтод сумын баярын талбайд 2023 оны 08 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчимд манай ангийн 28 дугаар төгсөлт баярын талбайн баруун урд талд сууж байхад ******* сүүлийн 3 бүжиг гэж зарлаж байсан. Тэгээд бүжгийн ая тавиад хүмүүс бүжиглэж байхад ******* тайзан дээр гарсан байсан. Тэгээд хөгжим тавьж байсан *******тэй зууралдаад байсан. Би *******гийн эхнэр г дуудаад нөхөр чинь хүнтэй барьцалдаад авсан байна гэхэд эхнэр нь тайз руу гүйгээд явсан. Тэнд хүмүүс бужигнаад л байсан. Тэгээд *******г аваад явсан байх. Дараа нь ******* дуу хөгжмийн хэрэгсэл эд зүйлсээ аваад явсан. Тэгээд хүмүүс тарсан *******, ******* хоёр архи зохих хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэхдээ тийм ч их согтоогүй байсан. Би холоос харсан болохоор зодолдож янз бүр болсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

- Гэрч Б.ын “...2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн ойн баяр наадмын төгсөгчдийн дунд галын наадам шоу болж сүүлийн 3 бүжиг гэж зарлаж *******, ******* 2 хоёулаа согтуу байсан. ******* миний хажууд тайз зассан шатан дээр зогсож байсан. ******* ах наанаасаа буу тэнд ангийнхан чинь байна буу гэж хоёр гурван удаа хэлсэн боловч чимээгүй зогсож байгаад дуу явж байхад нөүтбүүк дээрээс гишгэн орж ирж дарж унаад бүжиглэж байсан төгсөлтийн хүмүүс салгаж шоу тарсан. ийг цохисон эсэхийг хараагүй шууд дараад унасан учраас хүмүүс салгаад тойрсон байсан. ...2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө тийм зүйл болоод маргааш өдөр нь буюу 2023 оны 08 дугаар сарын 06-нд сургуулийн төгсөлтүүдийг хүлээн авах шагнал гардуулах ажиллагаанд нөүтбүүк нь асаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

- Гэрч Ө.ийн “...2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн ойн баяр наадмын галын наадам, шоу болж байсан юм. Тэнд манай ангийн хүүхдүүд буюу 38 дугаар төгсөлт баярын талбайд бүжиглэж байсан. М.******* нь манай ангийн хүүхэд байгаа юм. Манай ангийн хүүхдүүд байж байхад М.******* согтуу бүжиглэж байхад ******* сүүлийн 3 бүжиг талбайд байгаа хүмүүс хогоо түүгээрэй гээд хогоо түүгээд, 1 ая бүжиглээд дахиад хогоо түүчихээд ая эхэлж байхад хөгжим унтарсан. Тэгээд юу болов гээд харахад хөгжмийн тэнд хүмүүс бөөгнөрөөд байсан. Тэгээд юу болоод байгаа юм болоо гээд харахад *******, ******* хоёрыг хүмүүс бариад зогсож байсан. Би юу болсныг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

- Гэрч Б.ы “...Тэр өдөр сургуулийн ойн баярын задгай талбайн цэнгүүн болж байсан. Тэр би ийн хажууд зогсож байхад ******* нь тайзан дээр гарж ирээд тайзан дээр байсан зүйлүүдийг гишгээд Менх-Эрдэнийг шууд дээрээс нь дараад унасан. Би яг цохиж байхыг нь хараагүй. Ямар ч байсан *******г босгож ирэхэд ийн хамраас цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Т.ын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 000000324 дугаартай “...1. Иргэн Б.ийн биед: Хамар ясны хугарал хамрын таславч мурийлт гэмтэл учирсан байна.

2. Иргэн Б.ийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.Хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл цохилтын улмаас үүснэ.

5. Иргэн Б.ийн биед: Хамар ясны хугаралхамрын таславч мурийлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- 1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч М.*******гийн холбогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн шүүгдэгч М.******* гэмт хэргийн улмаас учуруулсан хохирол 2,000,000 төгрөгийг хохирогч Б.*******д төлсөн болох нь түүний мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан  зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Инхаранд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ДОРЖБАЛ