2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/02091

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 4 өдөр

Дугаар 9/ШШ2025/0209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: ****************************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, ******* ******* ТӨХК/РД: /-д холбогдох,

 

Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ТӨХК-ний захиралын 2024.04.23-ний өдрийн дугаар бүхий Д.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалын дэх заалтаараа Д.******* нь 2024 оны 4 сарын 20-ний өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 04 сарын 22-ний өдрөөр дуусгавар болгон цуцлаж, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэсэн тушаалыг 2024 оны 04 сарын 29-ний өдөр надад мэдэгдэж, 2024 оны 05 дугаар сарын *******-ний өдөр Хөдөлмөрийн Гэрээ, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын хамт надад хүргүүлснийг 2024.05.20 нд хүлээн авсан болно.

Дээрх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалын үндэслэлээ ажлын байранд архи согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн гэсэн" үндэслэлийг заажээ.

Д.******* миний бие дараах үндэслэлээр уг тушаалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

. Д.******* миний бие 2024 оны 04 сарын сарын 05-ний өдрөөс 2024 оны 04 дүгэээр сарын 20-ний өдрийн хооронд өртөөн дээр 4 хоногийн хугацаанд ийн ажил үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2024 оны 04 сары9-ний өдрийн орой 8 цагт байгууллагын дотоод журмын дагуу ээлжийн өөрийн машинаа хүлээлгэж өгөх ёстой байсан боловч орой явах яаралтай ажил гарсан тул нөгөө ээлжийн

Мөн архи согтууруулах ундаа хэргэлсэн гэж үзэж байгаа бол тухайн өдөр тандагч багаж спиртийн агуулгыг яг хэд зааж байсан болохыг шалгуулагч нарт үзүүлж танилцуулах ёстой байсан. Гэтэл огт үзүүлээгүй нь огт архи уугаагүй ажилтныг архи уусан болгож ажлаас халж байгаад нь маш их гомдолтой байна.

Миний бие тухайн өдөр огт архи уугаагүй бөгөөд 2024 оны 4 сарын 5-ний өдөр дарга -тай ажил хэргийн шугамаар маргалдаж Энхбаатар намайг муу пязда гэх зэргээр хэлж, илт дээрэнгүй хэл амаар доромжлон харцаад байсан тул миний бие өөрийг хамгаалан арга буюу муудалдсан.

Гэтэл хувийн харилцааны улмаас өс санаж ямар нэгэн шалтаг гарган ажлаас халсанд маш их гомдолтой байна.

Улмаар тухайн өдөр тандагч багаж үлээлгэн архи уусан гэж намайг гүтгэж байна гэж үзэж байна.

Иймд Д.******* намайг ажлаас халсан асуудлыг шалган, ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үүТандагч багажид баталгаа байхгүй. Уусан гэж үзэж байгаа бол албан ёсны багажаар үлээлгэх ёстой байсан. Бидний дэргэд протокол үйлдээгүй, гарын үсэг зуруулаагүй. Дараа нь протокол үйлдчихсэн байсан. Тэр үед танаас архи үнэртэж байна гэж ч хэлээгүй. Харин 2 хүнийх адилхан 0.6 гэж гарахгүй баймаар юм гэж хэлчхээд явсан. гэв.

 

Нэхэмжлэгч Д.*******ы өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тодруулчихъя. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 202 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А92 тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу тооцож гаргасан. Уг журмын заалтаар ажлаас халсан сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр буюу 2024 оны 02, 03, 04 сарын цалинг бодохдоо дундаж нь 2,765,000 төгрөг болж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дагуу тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан. Энэ тодорхойлолтод үндэслэж бодсон. Нийт дүн өнөөдрийн байдлаар 30,4*******,000 төгрөг байгааХариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 0..5 гэсэн заалтыг үндэслэсэн. Гэвч хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т зааснаар ажил олгогч нь тушаал гаргахдаа ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг заавал биелүүлж байж гаргахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл тус заалтад ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 23.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэсэн байгаа. Гэтэл ажил олгогч нь дээрх зохицуулалт буюу Хөдөлмөрийн дотоод журмын 0.3-г үндэслээгүй байгаа нь ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нэг үндэслэл болно. Мөн ажилтан Өлзийг архи согтууруулах ундааг хэрэглэсэн гэдгийг тогтоохдоо удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн боловч үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Сая шүүх хуралдаанд гэрч асуухад д.******* нь даргатайгаа хувийн таарамжгүй байдлаас болоод дарамт шахалт үзүүлснээс болоод гэрчийг ийм тэмдэглэл бич гэж зааж өгч бичүүлсэн үйл баримт тогтоогдлоо. Ийм үндэслэлээр ажилтныг архи согтууруулах ундаа уусан гэж ажлаас халах үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч талаас гаргаж өгснийг тэмдэглэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байгаа. Шалгуулж байх цаг хугацаанд тэмдэглэл үйлдээгүй, дараа нь нөхөж, гэрчийг бич гэж хэлж бичүүлсэн байгаа бөгөөд шалгагдаагүй зүйлсийг нэмж бичсэн. Тухайлбал шалгуулагчийн даралт шалгаагүй байж шалгасан гэж бичсэн. Шалгуулагч 2 этгээд ийм үйл баримтыг шалгасан гэж танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Тушаал гарсны дараа шүүхэд нэмж тухайн баримтыг өгсөн. Тандагч багажийн талаар Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон шалган тогтоох өөр журам байхгүй. Хариуцагч талаас асуухад ийм журам байхгүй гэж хариулсан. Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ийм заалт байхгүй. Монгол улсын стандарт хэмжил зүйгээр тогтоосон, байгууллагын ажилчдадаа танилцуулж, тайлбарлаагүй байна. Тухайн багаж нь алдаатай хэмжсэн үү, зөв хэмжсэн үү гэдэг нь тогтоогдохгүй байна. 0.6 гэж гарсан гэж байгаа боловч асуулт хариултын явцад тодруулахад цусан дахь агууламж биш, амьсгал дах агууламжаар тогтоосон гэж байна. Өөрсдөө энэ талаараа мэддэггүй, техникийн тодорхойлолтыг гаргаж өгөхийг шаардсан боловч шүүхэд өөрсдөө гаргаж өгөөгүй. Мөн ямар хэмжигдэхүүнээр хэмжээд байгаа нь тодорхойгүй, хэд гэж гарвал архи согтууруулах ундаа уусанд тооцох талаар журам байхгүй бол Монгол улсад үйлчилж байгаа 206 оны А38, А3 сайдын тушаалаар батлагдсан журам байгаа. Үүнд архи согтууруулах ундааг амьсгал дахь спиртийн хэмжээгээр 0.20 фромилоос дээш гарвал архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэж байгаа. Дотоод журамдаа заагаагүй бол энэ журмыг баримталж болох байсан. Гэтэл тандагч багажаар 0.6 гэж гарсан нь тухайн хэмжээнд хүрэхгүй байна. Хувиар хэмжсэн бол бас архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. Хэрэгт авагдсан техникийн тодорхойлолтоор тандагч багажийг жил л ажиллуулна түүнээс илүү ажиллуулбал заавал тохиргоо хийгдэх ёстой. Гэтэл хариуцагч тал хэлэхдээ 2022 онд авсан үүнээс хойш 3 жилийн хугацаанд ажиллуулсан, ямар нэг тохиргоо хийгдээгүй буюу ашиглалтын хугацаа дууссан байхад ийм багажаар үлээлгэж, нэхэмжлэгчийг ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж буруутгаад байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг дээдэлж, шийдвэрээ гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч настай, 3 жилийн дараа тэтгэвэртээ гарна. Өөрөө огт архи уугаагүй гэж мэдүүлдэг учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү. гэв.

Хариуцагч ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ТӨХК-ийн албан тушаалд ажиллаж байсан Д.******* нь "******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай тушаалаар албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан нь түүнийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тухай удирдлага нь холбогдох мэдэгдэж, улмаар орлогч дарга , эмч , чин нар Д.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар тодруулах зорилгоор 2024 оны 04 сарын 20-ны өдөр технологийн байрны №8 тоот өрөөнд 2 цаг 20 минутад тандах багажаар сорил тавьж, тэмдэглэл үйлдэхэд согтолтын зэрэг 0,6 гэсэн хариу гарч согтууруулах ундаа хэрэглэсэн, түүнчлэн "******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захиралтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, мөн компанийн дотоод журам, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон болно.

Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль, ******* ******* ТӨХК-ийн дүрэм, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зэргийг тус тус үндэслэн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар Д. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Иймд ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын шийдвэр нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....Тухайн үед *******тэй өртөөнд болсон иргэн Д.*******ы хэрэг байгаа. Манай ажлын байранд тээврийн архи уух нь битгий хэл үнэртүүлэх ч ёсгүй. Ажлын байрны тодорхойлолт болон журамд заасан байгаа. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй гэж нэхэмжлэгч хэлж байна. Тэгвэл яагаад тандагч багажаар 0.6-тай гарсан бэ? Үүнийг харвал их бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байна, дээрээс нь албан ёсны гэрээтэй тандагч багаж ашигласан. Тухайн *******тэй 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 2:6 цагт комиссын бүрэлдэхүүн болох орлогч дарга Солонго, эмч Золтой, Чойжилсүрэн нар ажиллаж, , Д.******* нарыг тандагч багажаар үлээлгэхэд 0.6 гарсан. Баримттай байхад үндэслэлгүйгээр халсан гэж байгааг ойлгохгүй байна. Мөн акт үйлдээд, тэмдэглэл хөтлөөд, гэрч байлцуулж гарын үсэг зуруулсан. Хөдөлмөрийн гэрээний дотоод журмын 6.4-т ажлын байранд, ажлын бус цагаар, албан болон томилолтоор ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэж байсан үедээ ажлын байранд ирсэн гээд заасан байгаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн болоод л тандагч багажаар тэгж гарч байгаа. Тухайн үед 3 хүний гарын үсэгтэй протокол үйлдсэн. Иймээс согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж байгаа. Манайх буруу шийдвэр гаргаагүй...Протокол үйлдээд, гарын үсэг зурсан баримт нь байгаа. Мөн тандагч багаж албан ёсны гэрээтэй байхад та яаж албан ёсны биш гэж хэлж байгаа вэ. Хамт ажилладаг хүмүүс нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэдэг гэж ярьсан. Тийм учраас тандагч багажаар үлээлгэсэн. Уг баримтад 6 хүний гарын үсэгтэй учраас хөдөлшгүй нотлох баримт гэж үзнэ. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Д.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай тодорхойлолт, ******* ******* ТӨХК болон Д.******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 22/03 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 сарын 23-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, Д.*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаартай тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 8/ШЗ2024/775 дугаартай захирамж,

Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ТӨХК-ийн 2024 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн 0/03-*******47 дугаартай албан бичиг, өртөөнд гарсан архины тухай асуудлын талаар бичиг, Согтууруулах ундааны зүйл хэрэглэх эсэхийг тодорхойлох сорил тавьсан тухай тэмдэглэл ,, маркийн согтуурлын зэрэг хэмжигч багажийг худалдан авсан 2022 оны ******* дугаар сарын 2-ны өдрийн 2022/02-******* дугаартай гэрээний хуулбар, ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, ******* ******* ТӨХК-ийн Дүрмийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдуулан ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 30,4*******,000/гучин сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ТӨХК нь тандагч багажаар үлээлгэхэд 0.6 гарсан, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж байгаа гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид ийн ажлын байранд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 22/03 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80..4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6. дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч нь 2024 оны 4 сарын 20-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 4 сарын 22-ны өдрөөр дуусгавар болгосон болох нь 2024 оны 4 сарын 23-ны өдрийн дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80..4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

 

2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 22/03 дугаар Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан дараахь ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80..4-т заасныг баримтлан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг хугацаанаас нь өмнө санаачилан цуцална ... гэжээ.

 

Нэхэмжлэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж, хариуцагч нь орлогч дарга , эмч , чин нар Д.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар тодруулах зорилгоор 2024 оны 04 сарын 20-ны өдөр 2 цаг 20 минутад тандах багажаар сорил тавьж, тэмдэглэл үйлдэхэд согтолтын зэрэг 0,6 гэсэн хариу гарч согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэж маргаж байна.

 

Зохигчид нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх үйл баримтын талаар маргаж байх ба хариуцагч нь нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулах зорилгоор ашигласан гэх тандагч буюу согтуурлын зэрэг хэмжигч багажийн зааврыг баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

Тандагч буюу согтуурлын зэрэг хэмжигч тухайн багаж нь хүний амьсгал дахь спиртийн хэмжээг ямар нэгжээр буюу промиль-р эсхүл хувиар илэрхийлж байгаа эсэх нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодорхойлох сорил тавьсан тухай тэмдэглэлийг үйлдэхэд оролцсон гэх гэрч шүүх хуралдаанд хариуцагч талын баримтаар гаргасан өртөөнд гарсан архины тухай асуудлын талаар гэх баримтыг тус мөчид үйлдээгүй тухай, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэмжихдээ эхлээд зааварлагч машинч Н.ыг хэмжсэн, дараа нь Д.*******ыг хэмжсэн, Д.*******ыг хэмжихдээ тандах багажийн үзүүлэлтийг тэглэсэн эсэхийг харуулаагүй тухай гэрчийн мэдүүлэгч өгчээ.

 

Хариуцагч талын нэхэмжлэгч нь ажлын байранд согтруулах ундаа хэрэглэсэн болохыг нотолж байгаа гэх баримтууд нь эргэлзээтэй байна.

 

Гэрч гийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн огт архи угаагүй гэх тайлбар үнэн зөв болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 4 сарын 20-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 0-ын 0.3-т заасан журмыг зөрчжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч ... хэлбэрээр гаргана. гэж заасан.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 0-ын 0.3-т арга хэмжээ авагдахаас өмнө ажилтанд мэдэгдсэн байх гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., мөн хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.-т Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:, *******8..-т энэ хуулийн *******4.8-д заасны дагуу гаргасан гомдол; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27., мөн хуулийн *******8 дугаар зүйлийн *******8., *******8.. дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн ийн ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 4 сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ажлын 2 хоног, 0 сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас нийт 30,4*******,000/3,343,293+2,768,000+3,064,000=9,75,293:3=3,058,43, 3,058,43:2=45,639, 0х3,058,43=30,584,30, 2x45,639=,747,668, 30,584,30+,747,668=32,33,978/ /гучин сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 32,33,978/гучин хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга есөн зуун далан найм/ төгрөг байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжэгчийн шаардсан хэмжээгээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн , нарыг гэрчээр асуулгах хүсэлтийн тухайд д хууль тайлбарлаж гэрчийн мэдүүлэг авч байх тул , нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 27 дугаар зүйлийн 27., *******8 дугаар зүйлийн *******8., *******8.. дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ыг хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-ийн ийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 30,4*******,000/гучин сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгон, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2, 4 зүйлийн 4..5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 30,025 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******., *******.2., 6, 8, 60 дугаар зүйлийн 60.. дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

.       Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 27 дугаар зүйлийн 27., *******8 дугаар зүйлийн *******8., *******8.. дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ыг хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-ийн ийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 30,4*******,000/гучин сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгон, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай.

 

2.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2, 4 зүйлийн 4..5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 30,025 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9  зүйлийн 9.2, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ХИШИГБАТ