| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/06035/И |
| Дугаар | 197/ШШ2025/04447 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/04447
2025 04 14 197/ШШ2025/04447
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5, *******, ******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, *******, ******* тоотод оршин суух, Баттогтхын Ууганзаяа /РД:*******/-д холбогдох,
9,584,010.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Баттогтох овогтой Ууганзаяа нь *******тай цахимаар ******* тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 05 сарын 25-ны өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (арван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Баттогтох овогтой Ууганзаяа нь ******* тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 04-ний өдрийн байдлаар 135 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,584,010.51 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч Баттогтох овогтой Ууганзаяа -с *******тай байгуулсан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,584,010.51 (есөн сая таван зуун наян дөрвөн мянга арван төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж *******инд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баттогтох овогтой Ууганзаяа миний бие ******* ХК-ийн гаргасан 9,584,010.51 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь, Б.Ууганзаяад холбогдуулан 9,584,010.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ууганзаяа нь нэхэмжлэгч ******* ХК-ийн 9,584,010.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн 9,584,010.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ууганзаяа бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ууганзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 84,148 төгрөг, улсын орлогоос 84,148 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******8,29******* төгрөгөөс үлдэх 84,148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ууганзаяа нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР