Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2025/00378

 

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00397/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ТӨХК /утас 99005766/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас **********/-т холбогдох,

 

700,172.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

700,172.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ******* ******* ТӨХК нэхэмжилсэн 700,172.04 төгрөгийг маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг хувааж хурдан хугацаанд дуусгах болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн хариу тайлбартай танилцаад ирүүлсэн хүсэлтдээ:

******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлийн хариуцагч Б.******* нь ******* эрчим хүчний төлбөр 700,124.04 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуваан төлж барагдуулах хариу тайлбарыг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан 700,172.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Б.******* нь ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжилсэн 700,172.04 төгрөгийг маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг хувааж хурдан хугацаанд дуусгах болно гэх тайлбарыг ирүүлсэн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Б.*******ын хариу тайлбартай танилцаж, Б.******* нь ******* эрчим хүчний төлбөр 700,124.04 төгрөгийг хуваан төлөхөөр гаргасан тайлбарыг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хааж өгнө үү гэжээ.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, ******* эрчим хүчний төлбөрийг хуваан төлөхөөр ирүүлсэн түүний тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,655 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,827.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 10,827.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох 700,172.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,655 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 10,827.5 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 10,827.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА