| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0988/З |
| Дугаар | 128/ШШ2025/0020 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2025/0020
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******аас Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Г.*******ад холбогдуулан гаргасан прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр танай газраас ******* дугаар албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******ын ******* дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авлаа. Цаашид алдаа дутагдал гаргахгүй ажиллах болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Г.******* нь Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******аас ирүүлсэн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгааг шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Г.******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Г.*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******ын Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Г.*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР