Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00600

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/38 шийдвэртэй

*******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 75 766 186.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус банктай 3Г/RCC180824027-1 зээлийн гэрээ, 3Б/RCC180824027-1-1, ЗБ/RCC180824027-1-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 320 0 0 төгрөгийн зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/RCC180824027-1 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2203767т бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол байрны тоотын 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгосон боловч зээлдэгч 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон ЗГ/RCC180824027-1 тоот зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагaар цуцлах үндэслэлтэй. Зээлдэгчийн төлбөрийн чадвар буурсан талаарх асуудлыг ойлгож байгаа. Гэхдээ нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой. Зээлдэгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 67 432 629.40 төгрөг, зээлийн үндсэн хүү 8 173 131.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160 426.12 төгрөг байна. Зээлдэгч *******ээс зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 75 766 186.88 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 606 981 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Худалдаа, хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ/RCC180824027-1 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол байрны тоотын 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн эргэн төлөлтийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тохиролцсоны дагуу хугацаанд нь төлж байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь зогссон. Бизнесийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор 2019 оны 12 дугаар сараас эхлэн 2 0 төгрөгөөс 4 0 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. 2020 оны 2 дугаар сард онц байдал тогтоосонтой холбоотойгоор 2 0 төгрөг, 1 0 төгрөг, 50 0 төгрөг, 40 0 төгрөгөөр тодорхой хэмжээний хувьд зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Өмнө нь 340 0 0 төгрөгийн зээл авч 270 0 0 төгрөгийн үнийн дүнд өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангасан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гараагүй бол 2019 онд зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлж барагдуулах боломж байсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдож, зогссонтой холбоотойгоор зээлийн гэрээний зөрчил үүссэн. 2020 оны 02 сараас хойш бодогдсон зээлийн хүүний төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь зээлд бодогдсон хүү байдаг. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд зөрчил гаргасан. 75 766 186.88 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 333 557 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг 8 333 557 төгрөг нь 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар бодогдсон зээлийн хүүний төлбөр. Бид нарын зүгээс 67 432 629 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжтой. Тиймээс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн зээлийн хүүг төлөх боломжтой. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүргийг *******ийн буруутай болон санаатай үйл ажиллагаанаас хамаарч бизнесийн үйл ажиллагаа нь доголдоогүй. Зээлийн гэрээнээс татгалзах эрх талуудад байсан. Зээлдэгчийн төлбөрийн чадвар буурсантай холбоотойгоор зээлийн гэрээг цуцлах эсэх нь зээлдүүлэгчид олгогдсон эрх гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Д:Эийн хувьд зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй гэсэн тайлбарыг өгөөгүй. Зээлийн төлбөрийг бүрэн барагдуулна гэдгээ илэрхийлсэн. *******-ийн хувьд гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 8 333 557 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ******* бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 48 сарын хугацаатайгаар ЗГ/RCC180824027-1 тоот зээлийн гэрээний дагуу 320 0 0 төгрөгийн зээл авахаар ******* гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хариуцагч *******, ******* нарын нийслэлийн Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, байр, тоот 30 м.кв 2 өрөө, орон сууцны зориулалттай улсын бүргэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 2018 оны 08 сарын 28-ны өдөр ЗБ/RCC180824027-1-2, ЗБ/RCC180824027-2-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус *******-тай байгуулсан. Нэхэмжлэгч *******-аас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоолол хэмээх баримтаас харвал хариуцагч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 252 567 370.60 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/RCC180824027-1 тоот зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө уг зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 75 766 186.88 /далан таван сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2203767тай, Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, байрны тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 57.1, 6 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606 981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс 536 781 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 70 2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... ******* нь зээлийн эргэн төлөлтийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тохиролцсоны дагуу хугацаанд нь төлж байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь зогссон. Бизнесийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор 2019 оны 12 дугаар сараас эхлэн 2 0 төгрөгөөс 4 0 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Өмнө нь 340 0 0 төгрөгийн зээл авч 270 0 0 төгрөгийн үнийн дүнд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг банкнаас шаардсаны дагуу заасан цаг хугацаанд нь аль болох хурдан хэрэгжүүлж байсан. Хэрвээ Дэлхий дахиныг хамарсан цар тахал гараагүй бол 2019 онд зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлж барагдуулах боломж байсан. Бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, зогссонтой холбоотойгоор зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж чадахгүйд хүрсэн. Хариуцагч *******ийн зээл нь ипотекийн зээлд хамаарахгүй боловч хариуцагч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал гарсантай холбогдуулан зээлийн эдийн засагчтай уулзаж зээлийн хүүг зогсоолгох хүсэлтийг гаргасан гэх тайлбарыг гаргаж байх боловч зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргасан эсэх нь баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй юм. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсэг нь зээлд бодогдсон хүү, зээлдэгч *******ийн төлбөрийн чадвар буурсантай холбоотойгоор зээлийн гэрээг цуцлах эсэх нь зээлдүүлэгчид олгогдсон эрх гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Эс үйлдэхүйгээр бусдыг улам хүнд байдалд оруулж, зээлийн өрийн дарамтад оруулах нь өөрөө хууль бус үйлдэл юм. *******ийн зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй гэсэн тайлбарыг огт өгөөгүй. Зээлийн төлбөрийг бүрэн барагдуулна гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Энэхүү тайлбар нь *******ийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралд гаргасан тайлбараар нотлогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 зүйл 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасаар байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ заасныг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8 333 557 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан *******ээс зээлийн гэрээний үүрэгт 75 766 186 төгрөг гаргуулах, хариуцагч *******, ******* нараас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг 67 432 629 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч үлдэх хэсэг болох зээлийн хүү 8 333 557 төгрөгийг эс зөвшөөрөн маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч *******тэй 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/RCC180824027-1 тоот зээлийн гэрээгээр 320 0 0 төгрөгийг, жилийн 20,40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгосон, зохигчид 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 3Б/RCC180824027-1-2, ЗБ/RCC180824027-2-2 тоот барьцааны гэрээ байгуулж, *******, ******* нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, байрны тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. /хх.12-21/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна гэж үзлээ.

Хэргийн 24 дүгээр талд зохигчдын хооронд хийгдсэн Зээл төлүүлэх талаар зээлдэгчтэй хийсэн уулзалт, ярианы тэмдэглэл авагдсан, уг тэмдэглэлд 2019 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн хүү, үндсэн мөнгөнөөс төлж чадахгүй болсон борлуулалт эрс муудсан, мөн 2018 оны 11 хойш тархины 2 ясны хугарал цус хуралт оноштойгоор биеийн байдал эрс муудсанаас *******-д төлөх төлбөртөө 2 байраа зах зээлийн ханшаар 4 0 0 төгрөгт тооцож өгөх хүсэлтэй байна гэсэн агуулга бүхий бичгийн баримт хэрэгт авагдсан. Мөн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч ...өмнө нь 340 0 0 төгрөгийн зээл авч 270 0 0 төгрөгийн үнийн дүнд өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангасан гэсэн тайлбар гаргажээ. /хх.107/

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд талуудын хооронд гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн, зээлдэгч гэрээндээ өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 22 зүйлийн 220.1 дэх хэсэгт Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 22 зүйлийн 220.3 дахь хэсэгт Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж тус тус заасан.

Харин ******* Иргэний хуулийн 22 зүйлийн 220.3 дахь хэсэгт заасан өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Талууд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх, зохицуулах боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 22 зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 22 зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нэхэмжлэгч *******-тай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүсэлт гаргах замаар татгалзаж байсан байна. Иймд хариуцагч *******ийн давж заалдах гомдлынх нь хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн зээлийн 67 432 629 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан байгаа нь уг гэрээгээр цаашид эрх зүйн үр дагавар үүсдэггүй бөгөөд уг гэрээний дагуу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээх бөгөөд зээлийн гэрээний хүү төлөх эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 67 593 055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/38 шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...453 дугаар зүйлийн 453.1-д гэснийг хасч, ...75 766 186.88 /далан таван сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөг гэснийг ...67 593 055 /жаран долоон сая таван зуун ерөн гурван мянга тавин таван төгрөг/ төгрөг гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...536 781 төгрөг гэснийг ...495 915.28 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 148 3 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО