Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 137/ШШ2025/00167

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.И-д холбогдох 10,098,949.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг .......... төв байранд байрлах Г ХК /ХХД:........, РД:....., утас: ...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.И  нь 2024 оны 09 сарын 13-ны өдөр Г ЗГ1915154252 тоот Зээл болон Барьцааны гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 /хорин нэг/ хувийн хүүтэй, 30 /гуч/ сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Э.И  нь ЗГ1915154252 тоот зээлийн гэрээний хавсралт No1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 119 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 03-р сарын 14-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,098,949.38 /Арван сая ерэн найман мянга есөн зуун дөчин есөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г-д олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....... тоотод оршин суух, Б  овогт Э-ийн И  /РД: ..., утас:......../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.И  миний бие Г нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 10,098,949.38 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,524,737.34 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г ХК нь иргэн Э.И-д холбогдуулан 10,098,949.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 10,098,949.38 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,524,737.34 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х  миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Э.И-д холбогдуулан 10,098,949.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.И  нь нэхэмжлэлийн шаардлага 10,098,949.38 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,524,737.34 төгрөгөөр т өлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х  зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Э.И-д холбогдуулан 10,098,949.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.И  нь нэхэмжлэлийн шаардлага 10,098,949.38 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,524,737.34 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,533.19 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 хувь буюу 88,266.595 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 50 хувь болох 88,266.595 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.И  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                    ШҮҮГЧ                                      Э.Б