| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00396/И |
| Дугаар | 307/ШШ2025/00381 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2025/00381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/00396/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** хороолол, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: ********/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* ******* ББХК-ийн оёдлын цехэд эсгүүрчнээр ажилд ороод, 2 жил ажиллаж байгаад гарсан. Тэтгэвэрт гарах гэтэл тухайн үед миний ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хүсэлтээ өгсөн байгаа. Иймд намайг 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оныг дуусталх хугацаанд ******* ******* ББХК-ийн оёдлын цехэд эсгүүрчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, ******** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, фото зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар гэрч *******, ******* нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.*******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Б.******* нь ******* ******* ББХК-ийн оёдлын цехэд эсгүүрчнээр 1997 оны 01 сараас 1998 оныг дуусталх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.
4. Хүсэлт гаргагч Б.******* нь ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан ******** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын нийгмийн даатгалд шимтгэл төлж ажилласан 1997 оноос 1998 оны хугацаанд хөдөлмөрийн хөлс төлсөн лавлагаа, гэрч *******гийн өгсөн ... ******* ******* ХХК-ийн оёдлын цехийн эсгүүрийн тасагт эсгүүрчин хийдэг байсан. Б.******* 1997 онд ажилд орж байсан санагдаж байна. Бид Нэхий эдлэлийн үйлдвэрийн жижиг эдлэлийн цехэд ажиллаж байгаад салбар болж ******* *******ад очиж ажилласан. Б.******* нь нэг их удаан ажиллаагүй, 2-3 жил орчим л ажилласан санагдаж байна ... гэсэн мэдүүлэг, гэрч *******гийн өгсөн ...Б.******* нь 1997 онд манай ******* ******* ХХК-ийн оёдлын цехийн эсгүүрийн тасагт эсгүүрчнээр ажилд орж байсан. Б.******* нь манайд нэг их удаан ажиллаагүй, 2 жил орчим л болсон байх... гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.*******ыг ******* ******* ББХК-ийн оёдлын цехэд эсгүүрчнээр 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 сарын 31-ний дуусталх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож, Б.*******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ыг ******* ******* ББХК-ийн оёдлын цехэд эсгүүрчнээр 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 сарын 31-ний дуусталх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА