| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0803/З |
| Дугаар | 128/ШШ2025/0035 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0035
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн B*******,
Хариуцагч:Гадаадын иргэн, харьяатын газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6.6-д заасан H4 ангилалын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн B /Б, РД: CHN82, гадаад паспорт ЕК147*******/ нь 2022 оны 07 сарын 28-ний өдөр Монгол улсад аяллын визээр 90 хоногийн хугацаатай орж ирэн, 2023 оны 11 сард 30 хоног сунгуулан одоо визний хугацаа дуусаж, Монгол улсад визний зөрчил үүссэн байгаа бөгөөд түүний гадаад паспортыг хураан авчээ.
B нь Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 24050084 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу гэрчээр оролцож, гэрчийн мэдүүлэг, тайлбар өгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээ илэрхийлсэн ба мөрдөгч дуудсан цагт ирэхийг үүрэг болгожээ.
Мөрдөн байцаах албанаас уг эрүүгийн хэргийн талаар лавлагаа авахад Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 24050084 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байсан бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газар хүсэлт гаргахад хэргийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст буцаасан тул хүсэлтээ Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн Баянгол дүүргийн прокурорын газрын 2024 оны 06 сарын 19-ны өдрийн мэдэгдэх хуудас ирүүлсэн ба уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдаж байгаа болно.
Мөн уг эрүүгийн 24050084 дугаартай хэрэгт Бүгд найрамдах, Хятад ард улсын Өвөр монголын өөртөө засах орны иргэн B нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн
зөв мэдүүлэх үүрэгтэй...” мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэрч
дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ ...” гэж мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “... гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ ...” гэж мөн хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна...” гэж заасны дагуу үүрэг хүлээж, уг үүргийг зөрчвөл Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл Монгол улсад зайлшгүй байх шаардлага үүссэн байна.
Гадаадын иргэн харъяатын газарт виз олгохыг хүссэн хүсэлт, материалыг хуульд заасан үндэслэл журмын дагуу өгсөн билээ.
Мөн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн №75 дугаартай хүсэлтээр Монгол улсын Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны дагуу Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн B/Б, РД: CHN82, гадаад паспорт ЕК147*******/-д Н4 ангиллын визийг зохих журмын дагуу олгож хүсэлтийг Гадаадын иргэн харьяатын газарт гарган бөгөөд 2024 оны 07 сарын 19-ны өдрийн 05/ дугаартай хүсэлтийг хангахаас татгалзсан хариу албан бичиг хүргүүлсэн. Тус хариу албан бичигт 2024 оны 08 сарын 09-ны №78 дугаартай гомдол гаргасан боловч Гадаадын иргэн харьяатын газрын албадан гаргах ажиллагаа хариуцсан хяналтын улсын ахлах байцаагч Г.Батболд нь гомдлын хариуг амаар тайлбарласан албан бичгээр өгөх боломжгүй хэмээн хариу тайлбар хэлсэн.
Иймд Монгол улсын Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны дагуу Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн B/Б, РД: CHN82, гадаад паспорт ЕК147*******/-д Н4 ангиллын визийг зохих журмын дагуу олгохыг Гадаадын иргэн харьяатын газарт даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 10.4-ийг хэрэглэх асуудлыг тайлбарлахад тухайн хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад, эрх бүхий байгууллага албан тушаалтан шүүхэд хандаагүй учраас болсон байх. Тэгэхээр үүнийг энэ хэрэгт хамааруулж хэрэглэхгүй байхыг шүүхээс хүсье. Захиргааны хэм, хэмжээний акт буюу Засгийн газрын тогтоол байгаа. Гэхдээ тогтоол байгаа боловч энэ хүний эрх ашиг нь хөндөгдвөл эрх зүйн байдлын асуудал нь Үндсэн хуулиар хамгаалагдчихсан байдаг. Тухайн журмын 10.4-т зааснаар эрх бүхий байгууллага олгох боловч Үндсэн хуулийн заалтын дагуу Захиргааны хэргийн шүүх Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж сүүлд нь журмаа хэрэглэнэ. Тэгэхээр Үндсэн хуульд энэ хүний эрх ашиг зөрчигдөөд, Цагдаагийн байгууллагаас гаргахгүй байдаг. Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь гаргана гэдэг. B /Б/-д ар гэрийн болон бусад нөхцөл байдал үүсчхээд байхад гаргахгүй байна. Энэ 2 байгууллагын хооронд тухайн хүний эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулиа баримтлах хэрэгтэй. Гадаадын иргэн гэдэг нь Монгол Улсын иргэнээс, төрийн албан хаагч нь гадаадын иргэнээс илүү субъект гэдэг ойлголт байхгүй. Миний ярьсан тайлбаруудаар Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4.1.6.6-д заасан хэргийн холбогдогч болчхоод байна. Нэхэмжлэлд дурдсан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35 дугаар зүйлийн 35.14.1, 9 дүгээр зүйлийн 9.6.4, 9.6.3 дахь хэсэгт заасан энэ нөхцөл байдлууд нь энэ хүнийг гадагшаа гараад улс руугаа явчихвал шүүхэд дуудаад 3 жилийн дараа виз аваад ороод ирэхээр та шүүхээс оргон зайлсан гэх нөхцөл байдал үүсэж, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан арга хэмжээ авна гээд хууль сануулсан. Ийм нөхцөл байдлууд үүсчхээд 2 байгууллага хоорондоо бөмбөг шиг байлгачхаад хүсэлт гаргахаар зөвхөн журам барьж тайлбарлаад байгаа. Журам биш хуулиа хэрэглэж хүний эрхийг хамгаалах ёстой. Үнэхээр гарцаагүй байдалд орчихсон бол визийг нь олгодог журмаар нь олгоё. Тийм учраас Захиргааны хэргийн шүүх нь бусад шүүхээс илүү Захиргааны акт, хууль хэрэглэх тал дээр илүү байдаг учраас Захиргааны хэргийн шүүхэд шууд хандсан. Тийм учраас энэ хүний зөвхөн оршин суух хугацаанд нь журмынхаа дагуу 3 сараас 1 жилийн хугацаанд олгож, сунгалтаа хийгээд явж байхад энэ хүн эрүүгийн хэрэг нь шалгагдаад дуусахад Монгол Улсаас гарах, албадан гаргах ажиллагаагаа хийхэд болно. Энэ хүнд зөвшөөрөл олгосноороо Монгол Улсаас албадан гаргах ажиллагаа дуусгавар болно гэж би ойлгохгүй байна. Тэгэхээр энэ байгууллагын эрх хэмжээ нь байгаа учраас хууль хэрэглээний дарааллын асуудал байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн B******* (Б*******, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, ЕК147******* дугаарын паспорттай) нь “Өлзийт тал” ХХК-ийн нэр дээр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “К1” ангиллын 90 хоногийн хугацаатай нэг удаагийн орох визээр Чингисхаан агаарын замын боомтоор Монгол Улсад ирсэн.
Уг иргэн нь Монгол улсад байх визийн байх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгуулсан боловч тухайн визийн сунгагдсан хугацаанд Монгол Улсаас сайн дураараа гаралгүй визийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд холбогдсон тул Гадаад иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0042646 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар уригчид торгох шийтгэл оногдуулжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12 дахь хэсэгт заасан зөрчил тогтоогдсон тул иргэн B******* Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4.3-т зааснаар уг иргэнийг 2 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргах эрх зүйн зохицуулалттай байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн B******* (Б*******) нь Монгол Улсад байх хугацаандаа Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн 240500084 дугаартай хэрэгт, мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн 24010001******* хэрэгт тус тус гэрчээр оролцсон.
Өнөөдрийн байдлаар Иргэн B*******-r аливаа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар эрх бүхий байгууллагуудаас мэдэгдээгүй байна.
Иймд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн B******* /Б*******/-д гэмт, хэрэгт холбогдоогүй, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны улмаас тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй байгууллага болон хэрэгт хяналт тавьж буй прокурор, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас холбогдох шийдвэрийг гаргаж ирүүлээгүй зэрэг нь түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор баталсан
“Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 2/4.1.6.6-д заасан “Гэмт хэрэг зөрчилд холбогдсон болон шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны улмаас тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гадаадын иргэнд” гэж,
Мөн журмын 4/10.4 дахь хэсэгт заасан Энэ журмын 4.1.6.6-д заасан оршин суух зөвшөөрлийг олгох, сунгах эсэхийг шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдээс ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Дээр дурдсан үндэслэл бүрдсэн эсхүл тогтоогдсон тохиолдолд иргэн B*******-д зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгоход Гадаадын иргэн, Харьяатын байгууллагаас татгалзах зүйлгүй талаар өмгөөлөгч Ш.Б*******-д 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 05/ дугаартай, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 05/******* дугаартай албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлсэн.
Иймд Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн B******* дээр дурдсан оршин суух зөвшөөрөл олгох үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаад гаргасан нэмэлт тайлбартаа:
“...Нэхэмжлэгч талаас Засгийн газрын тогтоолын хэм хэмжээг ярьж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар дугаар зүйлд заасны дагуу Монгол Улс өөрийн хуулиар үндэсний дэглэмээ тогтоодог. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаад иргэн Монгол Улсад орох, гарах, оршин суух тухай хуулийн хуулиар зохицуулдаг. Гадаад хэргийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтаар гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг Засгийн газар батална. Өөрөөр хэлбэл хуулиар тусгайлан олгосон журам батлах эрх хэмжээ нь Засгийн газарт байгаа. Өмгөөлөгчийн яриад байгаа гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээний акт нь хуультай нэгэн адил байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зохицуулалт заалт байна. B /Б/ гэдэг хүн Үндсэн хуулийн энэ заалтаар харвал Монгол Улсад хууль ёсоор биш хууль бусаар байгаа гадаад иргэн болно. Өмгөөлөгчийн дурдаад байгаа Засгийн газрын тогтоол нь Монгол Улсад түр ирэгчийн эрх, хохирогчийн зорчих эрх нь хязгаарлагддаггүй. Хэдийд ч өөрөө дахин орж ирэх боломжтой. Магадгүй ажил хэргийн шугамаар ирсэн хүн болохоор ажил хэрэг нь энд явагдаж буй бол чөлөөтэй зорчих эрх нь нээлттэй байдаг. Харин B /Б/-ын хувьд зөрчил нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх зүйн зөрчил гаргачихсан учраас Монгол Улсаас албадан гарах арга хэмжээнд орчихсон хүн. Өмгөөлөгч талаас бид нарын харж байгаагаар энэ хүн бол хууль, шүүхийн байгууллагаар явж хугацаа хожих байдлаар явж байна. Гэтэл өмгөөлөгч та явахыг хүсэж байгаа гэж тайлбарлаад байна. Энэ хүн хэрэв үнэхээр явах гэж байгаа бол Цагдаагийн байгууллагад нь хүсэлт гаргаад Монгол Улсаас албадан гаргах ажиллагаа хийхэд ямар ч асуудал байхгүй. Харин Засгийн газрын тогтоолын 4.10-д заасан эрх бүхий байгууллагаас нь бичиг ирээгүй. Бичиг нь ирсний дараа оршин суух зөвшөөрлийг нь олгодог. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б*******гаас 2024 оны 07 дугаар сарын 03, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтүүдэд Гадаадын иргэн, харьяатын газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 05/, 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 05/******* тоот албан бичгүүдээр хүсэлтийг хангах боломжгүй талаарх хариуг хүргүүлжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д ““Монгол Улсын виз” гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Монгол Улсын Засгийн газар гадаадын иргэний асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.2.1-д “Монгол Улсын визийн ангилал болон визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, Монгол Улсын виз олгох журам батлах” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.6.6-д ““Н4” гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны улмаас тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гадаадын иргэнд” гэж тус тус заажээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх хүсэлтүүдийг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11/******* тоот албан бичиг, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 4/1869, 06 дугаар сарын 19-ний өдрийн 822 тоот хариу мэдэгдэх хуудас болон Цагдаа, Прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байсан хүсэлтүүдээ хавсаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.13-д “"оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг”, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэжээ.
3. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны улмаас тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай иргэн гэж үзээгүй хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.
4. Өөрөөр хэлбэл “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 10.4-д “Энэ журмын 4.1.6.6-д заасан оршин суух зөвшөөрлийг олгох, сунгах эсэхийг шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдээс ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд тухайн хууль, хүчний байгууллагуудаас хүсэлтийг ирүүлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт ирүүлсэн бөгөөд хүсэлтэд татгалзсан хариуг хүргүүлсэн нь хуульд нийцжээ.
5. Тодруулбал, зайлшгүй байх шаардлагатай гэдгийг гагцхүү шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тодорхойлж, төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулж хүсэлт гаргах боломжтой бөгөөд харин гадаадын иргэн, тэдгээрийн төлөөлөгч, хамаарал бүхий этгээд тодорхойлохгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11, 9 дүгээр зүйлийн 9.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.13, 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн B******* нэхэмжлэлтэй Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6.6-д заасан H4 ангилалын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, H4 ангилалын зөвшөөрөл олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ