| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00473/И |
| Дугаар | 307/ШШ2025/00390 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00390
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00473/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлах, ******* ХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/ нарт холбогдох,
21,022,271.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 21,022,271.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Голомт банк ХК нь А.*******, А.******* нарт холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 21,022,271.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд зээлдэгч нар нь 2025 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээлэнд төлсөн байна. Иймд зохигчид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 21,022,271.30 гаргуулах шаардлагаас 1,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 2,022,271.30 төгрөгийг гаргуулна.
2. Хариуцагчид нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 20,022,271.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
3. Хариуцагчид нь дээрх 20,022,271.30 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлөхдөө 2025 оны 04-р сарын 05-нд 1,000,000 төгрөгийг, 2025 оны 05-р сарын 05-нд 1,000,000 төгрөгийг, 2025 оны 06-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 07-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 08-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 09-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 10-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 11-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 12-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 01-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 02-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 03-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг тус тус Голомт банкны 4315106488 тоот данс руу нэр, регистрээ бичээд хийж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.*******, А.******* нарт холбогдуулан 21,022,271.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага 21,022,271.30 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх шаардлага болох 20,022,271.30 төгрөгийг хариуцагч нар нь 2025 оны 04-р сарын 05-нд 1,000,000 төгрөгийг, 2025 оны 05-р сарын 05-нд 1,000,000 төгрөгийг, 2025 оны 06-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 07-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 08-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 09-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 10-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 11-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 12-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 01-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 02-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 03-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг тус тус Голомт банкны 4315106488 тоот данс руу нэр, регистрээ бичиж төлж байхаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******, А.******* нарт холбогдох 21,022,271.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Голомт банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,022,271.30 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх шаардлага 20,022,271.30 төгрөгийг хариуцагч нар нь 12 сарын хугацаанд буюу 2025 оны 04-р сарын 05-нд 1,000,000 төгрөгийг, 2025 оны 05-р сарын 05-нд 1,000,000 төгрөгийг, 2025 оны 06-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 07-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 08-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 09-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 10-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 11-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2025 оны 12-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 01-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 02-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг, 2026 оны 03-р сарын 05-нд 1,802,227.13 төгрөгийг тус тус Голомт банкны 4315106488 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 166,635 төгрөгийг, хариуцагчаас 166,635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА