| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00422/И |
| Дугаар | 307/ШШ2025/00404 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/00404
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00422/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** багт байрлах, ******* ******* ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,
Барилгын материалын үнэ 9,447,596 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Барилгын материалын үнэ 9,447,596 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч У.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* *******-с нэхэмжилж байгаа 9,447,596 төгрөгөөс 1,000,000 нэмж төлөөд 8,447,596 төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариуцагчийн тайлбартай танилцаад гарсан хүсэлтдээ:
Хариуцагч Ц.*******ын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцлаа. Хариуцагч У.******* нь нийт нэхэмжилсэн 9,477,596 төгрөгөөс 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл болох 8,447,596 төгрөг төлөхөөр зөвшөөрч байгааг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч У.*******ад холбогдуулан 9,447,596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,447,596 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 8,447,596 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн дээрх тайлбартай танилцаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 8,447,596 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үлдэх 8,447,596 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,120 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 150,112 төгрөгийн тавин хувь болох 75,056 төгрөгийг хариуцагчаас, тавин хувь болох 75,056 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.*******ад холбогдох 9,447,596 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 8,447,596 төгрөгийг хариуцагч У.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,120 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 150,112 төгрөгийн тавин хувь болох 75,056 төгрөгийг хариуцагчаас, тавин хувь болох 75,056 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА