Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/00408

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00454/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** багт байрлах, Дархан-Уул аймгийн ******* ******* /утас *********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** брак, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас*********/-д холбогдох,

 

1,592,034 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... дүрэмт хувцасны төлбөрт 1,592,034 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Н.******* нь Дархан-Уул аймгийн ******* газраас нэхэмжилж байгаа 1,592,034 төгрөгийг 3, 4, 5 сард сар бүр 530,678-р 3 хувааж төлж барагдуулна маргах зүйлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... хариуцагч *******ийн тайлбартай танилцаад 3, 4, 5-р сард хувааж төлөхөөр тайлбар гаргасныг зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* нь хариуцагч Н.*******ид холбогдуулан дүрэмт хувцасны төлбөрт 1,592,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Н.******* нь Дархан-Уул аймгийн ******* газраас нэхэмжилсэн дүрэмт хувцасны төлбөр 1,592,034 төгрөгийг 3, 4, 5 сард сар бүр 530,678 төгрөгөөр 3 хувааж төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Хариуцагч нь Н.******* нэхэмжлэлийн шаардлага болох 1,592,034 төгрөгийг 3, 4, 5 сард сар бүр 530,678 төгрөгөөр 3 хувааж төлөх тайлбар гаргасныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрсөн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 20,211.5 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан-Уул аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******ид холбогдох 1,592,034 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,592,034 төгрөгийг 3, 4, 5 сард сар бүр 530,678 төгрөгөөр 3 хувааж төлөх тайлбар гаргасныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.*******оос нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 20,211.5 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА