Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/00413

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00329/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ********* гудамж, ******** цогцолборт байрлах, ******* ******* ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** гудамж, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

1,166,696 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 1,166,696 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* овогтой ******* миний бие нь хавдрын хагалгаанд ороод 10 сарын 01-нээс хойш эмчилгээтэй байсаар байгаад 1,166,696 төгрөгийг төлж чадаагүй ээ. Иймд миний нөхцөл байдлыг үндэслээд 5 хувааж төлөхийг минь зөвшөөрнө үү. Би 4 сараас 9 сар хүртэл төлж дуусгана гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нандин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

******* ******* ХХК-ийн хариуцагч Б.*******ийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 4 сард 233,339, 5 сард 233,339, 6 сард 233,339, 7 сард 233,339, 8 сард 233,339 төгрөгөөр тус тус хуваан төлөх график гаргасан. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 1,166,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Б.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,166,696 төгрөгийг 2025 оны 04 сараас эхлэн 2025 оны 09 сар гэхэд төлж дуусгах тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага 1,166,696 төгрөгийг 2025 оны 4 сард 233,339 төгрөг, 2025 оны 5 сард 233,339 төгрөг, 2025 оны 6 сард 233,339 төгрөг, 2025 оны 7 сард 233,339 төгрөг, 2025 оны 8 сард 233,339 төгрөгөөр тус тус төлөх хуваарь гаргасан байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,166,696 төгрөгийг 2025 оны 04 сараас эхлэн 2025 оны 09 сар гэхэд төлж дуусгах тайлбар гаргасныг, ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрч 2025 оны 04 сараас 2025 оны 08 сарыг дуустал 5 сарын хугацаанд сар бүр 233,339 төгрөгөөр төлөх хуваарь гаргаж, зөвшөөрсөн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 1,166,696 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,166,696 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, 2025 оны 04 сараас эхлэн 2025 оны 09 сар гэхэд төлж дуусгах тухай тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 1,166,696 төгрөгийг 2025 оны 4 сард 233,339 төгрөг, 2025 оны 5 сард 233,339 төгрөг, 2025 оны 6 сард 233,339 төгрөг, 2025 оны 7 сард 233,339 төгрөг, 2025 оны 8 сард 233,339 төгрөгөөр тус тус төлөх хуваарь гарган зөвшөөрч" харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,551 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 16,275.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 16,275.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА