| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00475/И |
| Дугаар | 307/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 307/ШШ2025/00434
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00475/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** хороо, ******** гудамж, ********* давхар, *********тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ********* гудамж, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,427,197.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... зээлийн гэрээний үүрэгт 17,427,197.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д.******* нь ******* ******* ******* ХХК нэхэмжилж байгаа 17,427,197.44 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй ээ. Гэхдээ дээрх мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул 2025 оны 04 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сард үлдэгдэл мөнгийг бүтнээр төлж барагдуулна. Үлдэгдэл 11,427,197.44 төгрөг болно гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн хариу тайлбартай танилцаж, шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... хариуцагч Д.*******т холбогдуулан 17,427,197.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан хариуцагч Д.******* тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг 2025 оны 04 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-нд 1,000,000 төгрөг, үлдэгдэл дүн болох 11,427,197.44 төгрөгийг 2025 оны 10 сарын 05-нд төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжилсэн талын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,427,197.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Д.******* нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 17,427,197.44 төгрөгийг 2025 оны 04 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сард үлдэгдэл 11,427,197.44 төгрөгийг тус тус төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, 2025 оны 04 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-нд 1,000,000 төгрөг, үлдэгдэл 11,427,197.44 төгрөгийг 2025 оны 10 сарын 05-нд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч нь Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,427,197.44 төгрөгийг 2025 оны 04 сараас 2025 оны 09 сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр, үлдэх 11,427,197.44 төгрөгийг 2025 оны 10 сард төлөх тайлбар гаргасныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 04 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-нд 1,000,000 төгрөг, үлдэгдэл 11,427,197.44 төгрөгийг 2025 оны 10 сарын 05-нд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,085.99 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,542.995 төгрөг, төрийн сангийн орлогоос 122,542.995 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох 17,427,197.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,427,197.44 төгрөгийг 2025 оны 04 сараас 2025 оны 09 сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр, үлдэх 11,427,197.44 төгрөгийг 2025 оны 10 сард төлөх тайлбар гаргасныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 04 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-нд 1,000,000 төгрөг, үлдэгдэл 11,427,197.44 төгрөгийг 2025 оны 10 сарын 05-нд төлөхийг зөвшөөрч, тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,085.99 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 122,542.995 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 122,542.995 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА