Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0128

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0128

Улаанбаатар хот

 

 

З.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1063 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Б-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1063 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Баас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С-д холбогдуулан гаргасан “...Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С-ын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” 221 дүгээр тушаалыг хүчингүй илт хууль бусад тооцуулж, урьд эрхэлж байсан Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хууль бус тушаалын үндсэн дээр албан тушаалаас шилжүүлсний улмаас авч чадаагүй цалин болон төрийн албаны нэмэгдэл, унаа, хоолны мөнгө зэрэг орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын улсад төлөх ёстой байсан төлбөрийг, урьд эрхэлж байсан албан тушаалд намайг авч ажиллуулах удирдлагын шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Огийн даргалж гаргасан, хариуцагч талд илт үйлчилсэн, нэхэмжлэлээс түүвэрлэж утга, агуулгыг өөрчилсөн, орхигдуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг гуйвуулсан, бодит үнэнд нийцээгүй 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1063 тоот шийдвэрийг өөрчлүүлж, анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан баримтад дүн шинжилгээ хийлгүүлж, зөв шийдвэр гаргуулахыг хүсч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-ийг үндэслэн давж заалдаж байна.

2. Шүүх илт хууль бус Хэрэг эрхлэх газрын 221, 222 тоот тушаалын үндэслэлийг судалж үзээгүй, ажлаас халсан 222 тушаалыг нэхэмжлэгчид өгөхгүй байгааг дурдан түүнийг авч дүгнэлт хийж шийдвэрлэхийг нэхэмжлэлд дурдсаар байхад үл хэрэгсэн займчуулсан, хууль зөрчсөн тодорхой асуудлыг хуулийн ямар заалт зөрчсөн болохыг дурдсаар байхад үл хэрэгсэн, хууль бус тушаалыг хуульд нийцсэн байдлаар гуйвуулж дүгнэлт гаргаж, хариуцагчийн талд илт үйлчилсэн шүүхийн шийдвэрт гомдсон гомдлыг минь судлан шийдвэрлэж өгнө үү.

Гомдлын шаардлага: Шүүхийн 1063 тоот шийдвэр нь хариуцагчийн буруутай, хууль бус үйлдлийг илт хамгаалж өөгшүүлсэн, шүүхийн үндсэн зарчимд харш баримт бичиг болсон байна.

  • Шүүх хуралд ярьсан болон нэхэмжлэлийн гол санааг орхигдуулсан, гуйвуулсан, түүвэрлэж авсан, тогтоол, тушаалыг хольж хутган, утга санааг ойлгомжгүй болгосон.
  • Шийдвэр гаргахдаа нотлох баримтыг үндэслэл болгоогүй, үнэлж дүгнээгүй, оролцогчдын бичмэл болон ам тайлбарт тулгуурлан асуудалд хандсан.
  • Шүүхийн шийдвэр утга, найруулгын илт алдаатай, харилцан тохиролцоогүй асуудлыг хариуцагч талын батлаагүй тайлбараар нотлогдсон мэтээр дүгнэж, тэдний хүсэлт, шаардлагыг хэрэгжүүлсэн.
  • Амралтын хугацаа дуусаагүйг шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байхад дууссан мэтээр худал дүгнэсэн.
  • Эмнэлгийн хуудсыг ажлын газартаа шийдвэр гаргуулахаар өгсөн байхад нэхэмжлэгчийг буруутган, уг асуудлыг шийдвэрлэх эрх, үүрэгтэй байгууллагын талд, талтай байдлаар асуудалд хандсан.
  • Нэхэмжлэлээс түүвэрлэж үндсэн утга санааг гуйвуулсан, дараалалыг орхигдуулсан, хариуцагчид ашигтайгаар үгийн хүч сулруулж, үг зохиож найруулан, шийдвэрийн үндэслэх хэсэг болгосон, тогтоох хэсэгт түүнийг голлон шүүхийн шийдвэр гаргасны зэрэгцээ:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалын албан бланкийг ашиглан тэргүүн дэд дарга тушаал гаргаж байгаа нь эрх зүйн чадамжгүй, ойлгомжгүй, хууль бус захиргааны акт байхад түүнийг анхан шатны шүүх үл хэрэгссэн.

2. Хэрэг эрхлэх газрын 2016-09-16-ны 221, 222 тоот тушаалд шууд хамааралгүй хууль, тогтоолыг үндэслэл болгосон, утга, агуулгын илэрхий алдаатай ийм шийдвэр гаргах эрхтэй гэж дүгнэсэн.

3. Намайг хууль бус 221 тоот тушаалаар өөр байгууллагад шилжүүлсэн атлаа дахин хууль бус үндэслэлээр 222 тоотоор ажлаас халсан нь логик, утга агуулгын илт алдаатай байхад мөн үл хэрэгссэн.

4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор зарим газрууд нэр, бүтэц, зохион байгуулалтын хувьд 7 газар шинэчлэгдсэн, 5 газар шинэчлэгдээгүй түүний дотор ХШҮДАГ-ын бүтэц, гүйцэтгэх үүрэг, нэр огт өөрчлөгдөж шинэчлэгдээгүй байхад шинэчлэгдэж, өөрчлөгдсөн мэтээр уг тогтоолыг үндэслэж гарсан 221, 222 тоот тушаалд дүгнэлт хийж бодит байдлыг тогтоогоогүй. 

5. Тухайн үед ХШҮДАГ-ын 10 ажилтнаас түүвэрлэн 4 албан тушаалтныг 222 тоот тушаалаар чөлөөлж, бусад хүмүүсийг уг тушаалд хамруулаагүй нь нэхэмжлэлийн үндэслэлийг тогтооход шууд хамааралтай тушаалд дүн шинжилгээ хийгээгүй. 

6. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хуралд ярилцаж, шийдсэн асуудлаар Хэрэг эрхлэх газарт 2016-12-12-ны 1/13535 тоотоор шүүгч, холбогдох баримт, материалыг 2016-12-15-ны дотор ирүүлэхийг шаардсан атлаа 2016-12-19-ны шүүх хурал дээр авчируулж авсан.

7. Нэхэмжлэгчээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хуралд, 221 тоот тушаалд “тохиролцсон” гэснийг батлуулах хүсэлт гаргахад хурлын тэмдэглэлд тусгаагүй, үл хэрэгсэн, хариуцагчийн нотолгоогүй тайлбараар тохиролцсон байна гэж илт хариуцагчийн талд үйлчилсэн.

8. Шүүх хуралд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас авчируулсан, ХЭГ-ын 2016 оны 226 тоот тушаалтай танилцаагүй, авчируулсан ач холбогдолыг тогтоогоогүй,

 Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагчаас тодруулаагүй, ямарч тайлбар хийлгүй шүүх хурлыг завсарлуулан эргэж оруулан З.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна, шийдвэрийг 14 хоногийн дараа ирж авахыг мэдэгдье гэснээр шүүх хурлаа өндөрлүүлсэн зэрэг нь хариуцагч Ш.С-д илт зулгуйдсан, түүний хууль бус тушаалыг хамгаалсан, шүүхийн шийдвэр болсон гэж үзэж байна.

Энэ хууль бус, эрх ашгийн илт зөрчилтэй шүүхийн шийдвэр гаргахад шүүгч эртнээс хариуцагчтай харилцан тохиролцож гаргасан, зохион байгуулалттай, үйл ажиллагаа байх магадлал дараах үйлдлээр батлагдаж байна.

Тухайлбал: Шүүгч Ц.О нэхэмжлэлийн хувийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-д гардуулсан 2016-10-26-нд итгэмжлэгдсэн төлөөлөгч зөрүүлэн шүүгчид, Ш.Солонгын шийдвэрээр 2016-10-29 - 2016-11-24-ний өдөр хүртэл Арабын Бүгд Найрамдах Египет Улсад явах хугацаанд шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргаж өгсөн байдаг.

Хариуцагчаас шалтгаалж шүүх хурал сар гаруй хугацаанд хийгдэхгүй, тайлбар, нотлох баримт энэ хугацаанд ирэхгүй, хууль зөрчигдөх нь тодорхой байсныг тухайн 2016-10-26-ны өдөр шүүгч Ц.О мэдсээр байж 14 хоногийн дараа “Хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмж томилуулах тухай” 2016-11-09-нд 1/12271 тоотыг Ш.С-д хүргүүлсэн нь хэлбэрийн төдий зүйл болсон байдаг.

Шүүгч дээрх 2016-11-09-ний 1/12271 тоотын хариуг шүүх хурал болтол сар гаруй хугацаанд биелүүлэхийг шаардаж хэрэгжүүлээгүйгээр Ш.С-д илт хууль зөрчин ая тал зассан, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт давж заалдах нь тодорхой, тэр үед хэргийн материалыг зохих ёсоор бүрдүүлсэн байхаар ажиллагаа хийгдсэн мэт харагдуулах, хэлбэр агуулсан нь тодорхой байна.

Нэхэмжлэл хүлээн авсанаас хойш 40 хоногийн дараа хариуцагч хариу тайлбар ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах заалтыг 3 дахин урт хугацаагаар хэтрүүлсэн санаатай үйлдлээр хуулийг ноцтой зөрчсөн байдаг.

Нэхэмжлэгч энэ хугацаанд хариу тайлбар, нотлох баримттай танилцахын тулд анхан шатны шүүхэд хэдэн удаа очсон, холбогдох хүмүүсээс хэдэн удаа улиг болтол асууж, лавлаж тэднийг залхааж өөрийгөө зовоосон нь хэнд ч ойлгомжтой бизээ.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 40 хоногийн дараа нэхэмжлэлийн тайлбар, бүрэн бус нотлох баримтыг ирүүлсэн нь, шүүхийн урдьчилсан хэлэлцүүлэгийн хурал болохоос 2 хоногийн өмнө, шүүх хурлаас 14 хоногийн өмнө ирүүлж байгаа үйлдэл юм.

Энэ нь нэхэмжлэгчийг илт басамжилсан, тайлбар, нотлох баримттай танилцах, дүгнэлт хийхэд хүндрэл учруулсан, хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон юм.

Хууль зөрчсөн дээрх үйлдэл нь шүүхээс дараагийн нотлох баримт бүрдүүлэх хугацааг сунжруулж, холбогдох газруудаас нотлох баримт цуглуулах үйл ажиллагаанд саад учруулснаас Улсын клиникийн 3 дугаар эмнэлэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нотлох баримтаа шүүх хурлын өмнөх өдөр ирүүлсэн байдаг.

 Энэ нь шүүх хурлыг хэлбэрдэх, хавтаст хэрэгтэй шүүгч болон нэхэмжлэгч бүрэн танилцах хугацаагүй, дүгнэлт хийх боломжгүй болгож хурлыг хам хум, материалтай бүрэн танилцуулалгүй хийж хариуцагч талд ашигтай шийдвэр гаргах, гаргуулах зохион байгуулалтай үйлдэл болсон байна.

Хууль бус эдгээр үйлдлүүд нь хавтаст хэргийг хэлбэр талаас нь бүрдүүлэх ёстой материалыг бүрэн хийгдсэн байдлаар харагдуулах, өөрсдийн хууль бус үйлдлийг далдлах зорилгоор хуурамч, зохиомол материалыг нэхэмжлэгчид үзүүлэлгүй хавтаст хэрэгт оруулахыг завдсан байдаг.

 Хариуцагчаас 20 гаруй хуудас баримтыг 2012-12-19-ны шүүх хурал дээр шүүгчид өгч, албан хэргийн болон шүүхийн үйл ажиллагаанд үл нийцэх үйлдэл гарган нэхэмжлэгчийг үл тоосон, доромжилсон, түүний эрхийг ноцтой зөрчсөн, хууль, тогтоомж илт зөрчсөн зэрэг үйлдэл болон шүүгч, хариуцагч талууд хоорондоо хэт найрсаг байдал үүсгэж байсан зэрэг нь хавтаст хэргийн материалд бүрэн байх ёстой.

Нэхэмжлэлийн хавсралтад Засгийн газрын 2012 оны 20 дугаар тогтоол, Шадар сайд асан М.Энхболдын баталсан ажлын удирдамж, Хэрэг эрхлэх газрын дарга болон түүний орлогч даргын албан тоотууд нь хариуцагчийн зүй бус үйлдлийг батлах, чухал ач холбогдолтой баримт, материалыг шүүгч Ц.О, хариуцагчийн үндэслэлгүй хүсэлтээр нотлох баримтаас хасч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтын эсрэг үйлдэл хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрхэгдүүлэх, нотлох баримтгүй байлгах зорилгоор Ш.С-ын талд ашигтай шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн юм.

Засгийн газрын тогтоол, Шадар сайдын болон Хэрэг эрхлэх газрын дарга, орлогч даргын гарын үсэг, тамга, тэмдэг дарсан албан баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж хавтас хэргээс хасуулж байгаа нь нэхэмжлэгчийн эсрэг хууль бус шийдвэр гаргах нь тодорхой учир, түүнийг давж заалдах үед хожим хавтаст хэрэгтэй шат шатны шүүх танилцахад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг бүрхэгдүүлэх, нотлох баримтгүй болгож, хариуцагч Ш.С-ын талд ашигтай гаргасан шийдвэрийг шат шатанд хэвээр батлуулах нөхцөлийг урьдчилан бүрдүүлсэн үйл ажиллагаа гэж дүгнэж байна.

Шүүгч Ц.О, шүүх хуралдааныг даргалж явуулахдаа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 4.1, 10.2 дугаар зүйлийг зөрчиж, хариуцагчаас шүүх хурал дээр гаргуулж авсан баримт, материалтай, нэхэмжлэгчийг шүүх хурлын явцад яаравчлан танилцахыг шаардах, шүүх хуралд оролцогчдыг өөрчлөн шүүхийн нарийн бичгийн даргыг солих зэргээр зүй бус үйлдэл гаргаж, нэгэнт хэлэлцэж эхэлсэн шүүх хурлын хэлэлцэж буй асуудлаас бусдын анхаарлыг сарниулах, хариуцагчийн талд үйлчилхэд байж болох, хууль бус бүх аргыг санаатай зохион байгуулан хийж, шүүхийн өмнө эрх тэгш байх хуулийн заалтыг илт зөрчин нэхэмжлэгчийг үл тоох, басамжилах зэрэг зүй бус үйлдэл удаа дараалан гаргаж байсан юм.

Ц.О шүүгчээс надад шүүх хурал дээр яаравчлан танилцахыг шаардаж өгсөн материалтай шүүх хурал завсарласны дараа танилцахад, хэрэгт шууд хамааралгүй, хуурамч, зохиомол материал хариуцагчаас ирүүлсэн байдаг.

Мөн ЗХХШТхуулийн 11.5-д заасан хууль хэрэглэх заалтыг үл хэрэгссэн, хэтэрхий хариуцагчийн талд үйлчилж шийдвэр гаргасан нь ч батлагдана.

Түүнчлэн нэхэмжлэлд “..Мөн өдөртөө намайг ажлаас чөлөөлсөн тушаал уншиж сонсгосон бөгөөд уг тушаалыг надад өгөлгүй зөвхөн өөр байгууллагад шилжүүлсэн тушаалыг өгч байгаа нь гайхширал төрүүлж байна. Уг тушаалыг нууцалж байгаа зэргийн цаана хууль бус үйлдэлээ далдлах зорилго агуулж буйг шүүж гаргаж ирэх хэрэгтэй юм. Ажлаас намайг чөлөөлсөн тушаалын агуулгыг сонсож байхад илт хууль бус шийдвэр гэдэг нь бодогдож байсан бөгөөд энэ тушаалыг авсан нөхцөлд миний нэхэмжлэлд дурдагдах хууль бус эрхийн акт гэдэг нь давхар нотлогдох үндэслэлтэй байна.” гэж бичсэн байхад Шүүхийн 1063 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Мэргэжлийн ерөнхий газарт шилжүүлэн ажлуулж, 2016 оны 222 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд 2016 оны 222 дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэгч шаардлага гаргаагүй бөгөөд 2016 оны 221 дүгээр тушаалыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх бус харин ч дордохоор байна.” гэж утга учиргүй, илт худал зүйл дурдсаныг юу гэж ойлгох вэ?

Харин би “намайг ажлаас халсан тушаалаа авах гэсэн өгөхгүй байна, нууцалж байна, үүнийг авч үзээч, үүнийг би авч үзсэн нөхцөлд илт хууль бус шийдвэр гэдэг нь давхар батлагдана” гэж шаардаж, сануулж бичсэн байхад энэ талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй, 221 дүгээр тушаалыг хүчингүй болгочихвол ашиг сонихол нь дордохоор байна ч гэх шиг эцсийн эцэст шүүхийн шийдвэр хууль хэрэгжүүлэх гэж гардаггүй хэн нэг өрөвч хүний хайраар гардаг, эсбол бусдын эрхшээлд орж гаргадаг гэдгээ тодорхой хэлж шүүгчийн, шүүхийн нэр хүндийг унагах дүгнэлт албан ёсоор хийжээ.

Нэхэмжлэлд би хууль зөрчсөн тушаалын үндэслэлийг олж тогтоохыг хүссэн  болохоос бус хэн нэгнийг намайг хайрлаад өгөөч, хараагаад өгөөч гээгүй, зөвхөн хууль зөв хэрэглэхийг шаардаж байгаа билээ.

Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очиж ажиллаагүй, ажиллуулах талаар гаргасан хууль бус шийдвэртэй маргаж байгаа билээ.

Гэтэл намайг шүүхийн шийдвэрт “Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Мэргэжлийн ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулж” гэж огт болоогүй үйлдэлийг гүйцэтгүүлсэн байх юм.

Уг нь ямар тушаалаар халагдаж, солигдсон тухай бус уг тушаал хууль зөрчсөн, зөрчөөгүй тухай асуудал яригдаж байхад шийдвэрийг уншиж буй хүнийг залхаахаар тушаал, нэхэмжлэлд дурдсан санааг дахин давтан бичиж утга агуулгыг алдагдуулжээ.

Шүүгч хуулийг бус “өгөөмөр зан гарган” 221 тоот тушаалыг хүчингүй болгочихвол “..нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх бус харин ч дордохоор байна.” гэж юу бичиж дүгнээд байна?

Энэ мэт утга, учиргүй, хууль бус, шүүгчийн, шүүх ажиллагааны талаарх үйлдэл, баримтыг бичихэд цаас, цаг заваа хэмнэж давж заалдах шатны шүүх хуралд үг хэлэхдээ энд дурдаагүй баримтыг дурдах болно. 

Энд дурдсан хууль зөрчсөн, зүй бус үйлдэл, баримт, материал хавтаст хэрэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн болон шүүх хурлын бичлэг, тэмдэглэлд бүрэн тусгагдсан байх ёстой.

Ийм бүдүүлэг, ёс зүйгүй, илт хууль бус үйлдэл нь хуульч, шүүгч бүү хэл, хүүхэд ч түвэггүй ойлгох, ноцтой алдаа гаргаж байгаа нь шүүгч Ц.Ог хариуцагч Ш.С-той эрх ашиг нэгтэй, түүнтэй ямар нэг байдлаар холбоотойг батлах үйлдэл юм.

 Ш.С-ыг Төрийн өмчийн хорооны гишүүн байх үедээ даргыг түр орлон гүйцэтгэгч байхад түүний удирдлаганд Ц.О Төрийн өмчийн хороонд хамтран ажиллаж байсан зэргээс шалтгаалсан байх үндэслэлтэй гэж дүгнэлт хийж байна.

Зүй нь Ц.О шүүгч, урд нь хариуцагч Ш.С-той хамтран, түүний удирдлагад ажиллаж байсны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84.1.3, 84.1.5 дахь заалтыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох, өөрөө татгалзан гарах үүргээ хэрэгжүүлээгүй, хуулийг санаатай зөрчжээ.

Нэхэмжлэлд дурдсан илт хууль бус тушаал болохыг шүүгч Ц.О шүүж гаргаж ирээгүй, нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж чадаагүй, асуудлыг бүрхэгдүүлж, займчуулан хариуцагчийн талд илт хууль зөрчин үйлчилсэн, шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир арга буюу миний бие хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримт, шийдвэрийг үндэслэж, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд хэргийг танилцуулахад хүрч байна.

  1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016-09-16-ны ¹221,

¹222 тоот тушаалууд илт хууль бус, эрх зүйн чадамжгүй

акт гэдэг нь дараах баримтаар батлагдана

Нэхэмжлэгч Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын даргын тушаалыг биш, тэргүүн дэд дарга, төсвийн шууд захирагчийн тушаалын тухай гомдол гаргаж байхад үүний учир шалтгаан тодорхой бус байдалд шилжиж, нэг талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал юм шиг, нөгөө талаас Хэрэг эрхлэх газрын төсвийн шууд захирагч, тэргүүн дэд даргын тушаал ч юм шиг эрх зүйн, утга учрын хувьд зөрчилтэй акт болох нь тодорхой байгаа юм.

 Бодит байдалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалын бланк ашигласан, хууль бус, эрх зүйн чадамжгүй тушаалыг төсвийн шууд захирагч, тэргүүн дэд дарга гаргасан нь тодорхой байна.

Мөн тушаалын үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 22.1, 27.2.4, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, Хэрэг эрхлэх газрын дүрмийн 7.3.3-д заасан заалтууд нь гаргаж буй шийдвэрийн зорилго, агуулгад нийцэхгүй, утга агуулгын илэрхий алдаатай, шууд хамааралгүй, хууль бус гэдэг нь дараах байдлаар батлагдана.

1.  Төрийн албаны тухай хуулийн 22.1-н заалт нь а. өөртэй нь тохиролцох ёстой атал, огт тохиролцоогүй, тохиролцсон гэх ямарч нотлох баримт байхгүй, тохиролцох ямарч боломжгүй б. зайлшгүй шаардлага гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 32.1-д нарийвчлан заасантай зөрчилдсөн, бусдын эрх ашигт хууль бусаар халдсан, хууль бус шийдвэрээ хүчээр тулган хэрэгжүүлэхийг шаардсан.

2. Мөн хуулийн 27.2.4-н заалт нь а. Байгууллага /ХЭГ/ татан буугдаагүй, б. /ХЭГ/ Өөрчлөн байгуулагдаагүй, в. Миний ажлын орон тоо хасагдаагүй байхад үүнийг үндэслэл болгосон нь утга, агуулгын хувьд авцалдаагүй юм.

3. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол “Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын бүтцийг шинэчлэн батлах” тухай тогтоолоор Хэрэг эрхлэх газарт шинэчлэн зохион байгуулагдсан, өөрчлөгдсөн 6, 7 газар, хэлтэс байдаг.

Шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй, хуучин нэр, үүрэг функцээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн 5 газар байгаагийн нэг нь ХШҮДАГ юм.

Гэтэл нэр, бүтэц, үүрэг функц нь шинэчлэгдэж өөрчлөгдөөэгүй байхад ХШҮДАГ-ыг шинэчлэгдэж өөрчлөгдсөн гэж Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг үндэслэл болгож ХШҮДАГ-ын 10 хүний 4-г уг тогтоолд ялгаж хамруулж, үлдсэн 6 хүнийг хамруулаагүй нь утга учиргүй, илт хууль бус үйлдэл юм.

4. Хэрэг эрхлэх газрын дүрмийн 7.3.3 “хууль тогтоомжийн хүрээнд тэргүүн дэд дарга тушаал гаргах заалт” болохоос бус, хууль тогтоомж зөрчиж, өөрийн ая таалал нийцүүлж тушаал гаргаж болох тухай заалт биш юм.

Иймд Захиргааны акт илт хууль бус болохыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн тодорхойлолтод дээрх тушаал бүрэн хамаарч байна.

  1. Ээлжийн амралтаа албан ёсоор эдэлж байхад ажлаас үндэслэлгүй

халсан, өөрчилсөн нь ЗЕХ-ын 47.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35-ыг

зөрчсөн нь дараах нотлох баримтаар батлагдана.

Монгол Улсын Ерөнхий сайд тухайн үед Төрийн захиргааны бүх шатны байгууллага, албан тушаалтан, удирдлагуудад Улсын Их Хурлын ээлжит сонгууль 6 дугаар сарын сүүлчээр зохион байгуулагдана, Сонгуулийн ирцийг зохих түвшинд байлгах ёстой.

Улаанбаатарт 2016 оны 7 дугаар сард AСEM-ын хурал болохтой холбогдуулан Төрийн байгууллагын албан хаагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гарч болзошгүй ажлын шаардлагатай уялдуулан албан хаагчдыг бэлэн байдалд байлгах, албан хаагчдын 2016 оны ээлжийн амралтыг 7 дугаар сарын 15-аас хойш зохион байгуулах, аймаг орон нутгийн наадмыг мөн 7 дугаар сарын 15-наас хойш хийхийг үүрэг болгосон юм. Энэ нь ЗХХШХуулийн 34.4-ийн “…..нийтэд илэрхий үйл баримт…” бөгөөд түүнийг дахин нотлохгүй” гэсэн зарчим үйлчилнэ.

Ерөнхий сайдын энэ үүргийг төрийн захиргааны бүх шатны удирдлагууд биелүүлж урд нь товлогдож, шийдвэрлэгдсэн ажилтнуудынхаа ээлжийн амралт, наадмын хуваарийг өөрчлөх шийдвэр гаргах ёстой.

Гэтэл Ш.С Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ажилчдынхаа амралтын хуваарьт өөрчлөлт оруулж шинэчлэн баталж мөрдүүлэх үүргээ биелүүлээгүй нь Төрийн албан хаагчдыг буруутгах үндэслэл болох учиргүй юм.

Улс оронд үүссэн, цаг үеийн онцгой, ажлын зайлшгүй шаардлагаар, ХШҮДАГ-ын ажилчдын амралтын хуваарийн хугацаанд өөрчлөлт орж ихэнх хүмүүс 7 дугаар сарын 15-аас амарч тэднээс эхний ээлжинд 8 дугаар сарын 8-10-ны хооронд ажилд эхэлж орох байсан юм.

Иймд хамт олноосоо хамгийн сүүлд амрахаар үлдсэн ганц хүн нь би байсан бөгөөд ажлын байрыг хүнгүй байлгахгүй байх шаардлагаар газрын дарга Б.Ганбат надад ээлжийн амралтаа 7-10 хоногоор хойшлуулахыг санал болгосноор би түүнийг биелүүлсэн болохоос дур мэдэн би амралтаа хойшлуулаагүй, надад амралтаа хойшлуулах хувийн ямарч шалтаг, шалтгаан байгаагүй.

Бодит байдалд Ш.С-ын хийгээгүй ажлыг ХШҮДАГ-ын дарга Б.Г хэрэгжүүлэн намайг ээлжийн амралтаа 7 хоногоор хойшлуулж 2016-08-08-ны өдрөөс амруулсныг түүний албан ёсны тодорхойлолт батална.

Гэтэл шүүх энэ мэт нотлох баримт, нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй, орхигдуулсан байдаг.

Ийм байдлаар ганц би амралтын хуваариа өөрчлөөгүй, ихэнх албан хаагчдын амралт хүссэн, хүсээгүй товлогдсон хугацаанаас ингэж хойшлогдож зохицуулагдсан юм.

Шүүхээс намайг ээлжийн амралт эдэлж байхдаа 8 дугаар сарын 23-30-д эмнэлэгт хэвтсэнийг нотлон баримтаар тогтоосон атлаа 9 дүгээ сарын 9-д ажилд орох ёстой гэж хариуцагчийн хийсвэр тайлбар, амралтын цалинг бодуулахаар санхүүд өгсөн бичгийг баримт болгож дүгнэлт гаргасан нь утгагүй, хариуцагчийн талд илт тал зассан дүгнэлт юм.

Шүүх намайг амралтын хугацаандаа эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлсэн, үүнд ажлын 6 хоног ноогдож байгааг эрх биш календарь харж тооцож чадмаар юм. Зөвхөн энэ байдлаар бодоход би 9 дүгээр сарын 19-нд ажилд орохоор байсан байна. Бодит байдалд би 8 дугаар сарын 8-аас амарсан, 9 дүгээр сарын 26-нд ажилд орох ёстой юм.

Аль ч байдлаар тооцсон намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас өөрчилсөн, чөлөөлсөн нь тодорхой харагдаж, нотлогдож байхад шүүх, шүүгч үүнийг үгүйсгэж дүгнэж байгаа нь хариуцагчийн хүсэлтийг дэмжиж тэдний талд илэрхий ашигтай шийдвэр гаргаж, үйлчилснийг баталж байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл. “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах” 35.1.2, 35.1.3-г, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эсүйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх мэт олон заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт нь тодорхой байна.

3. Хэрэг эрхлэх газрын 221, 222 тоот тушаалууд нь ЗЕХ-ын 47.6-д заасанаар “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нь дараах баримтаар батлагдна.

ХЭГ-ын тэргүүн дэд даргын “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” 2016-09-16-ны ¹221 тоот тушаалын үндэслэл

 

Тайлбар

ХЭГ-ын тэргүүн дэд даргын “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 2016-09-16-ны ¹222 тоот тушаалын үндэслэл

 

Тайлбар

ТАХ-ны тухай хуулийн 22.1

“Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.”

 

1.Энэ хуулийн заалтын дагуу ажил өөрчлөх талаар надтай тохиролцоогүй, энэ нь нотлогдох боломжгүй, нотлогдоогүй юм

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д “МУ-ын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх заалтыг хэрэглээгүй.

Энэ харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 32-д “Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх”, 32.1 ….болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно” гэжээ

Төсвийн тухай хуулийн 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 16.5.1-д Төсвийн байгууллагын өдөр тутамын үйл ажиллагааг удирдах гэжээ

 

 

Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”тушаалын агуулгад шууд хамааралгүй заалт гэж үзэж байна.

ТАХ-ны тухай хуулийн 27.2.4

“төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэрэгшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.  гэжээ

 

 

 

  1. байгууллага татан буугдаагүй,

 

 

  1. өөрчлөн байгуулагдаагүй,

 

  1. албан тушаалын орон тоо нь хасагдаагүй байхад

 

 

Энэ хуулийн заалтыг намайг өөр ажилд шилжүүлэх үндэслэл болгосон нь буруу байна.

 

ХЭГ-ын дүрмийн 7.33

“хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах” гэжээ

 

 

“хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх тухай заалт болохоос, хууль бус тушаал гаргах эрх олгосон заалт биш.

 

 

 

 

ЗГ-ын 2016 оны ¹10 тоот “ЗГ-ын ХЭГ-ын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолын 1.1 ЗГ-ын ХЭГ-ын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай

1.1.5“Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар” гэжээ

 

 

Энэ тогтоол нь бүтцийг шинэчлэн батлах тухай бөгөөд

Энэ тогтоолоор ХШҮДАГ шинэчлэгдээгүй, өөрчлөдөөгүй учраас намайг өөр ажилд шилжүүлэх үндэслэл болох учиргүй юм.

ЗГ-ын 2016 оны ¹10 тоот тогтоол “ЗГ-ын ХЭГ-ын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолын 1.1 ЗГ-ын ХЭГ-ын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай

1.1.5“Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар” гэжээ

Энэ тогтоол нь бүтцийг шинэчлэн батлах тухай бөгөөд

Энэ тогтоолоор ХШҮДАГ шинэчлэгдээгүй, өөрчлөдөөгүй учраас намайг  ажлаас өөрчлөх үндэслэл болох учиргүй юм.

ЗГ-ын ХЭГ-ын дүрмийн 7.3.3

“хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах” гэжээ

ЗГ-ын 2006-12-20-ны 310 дугаар тогтоолоор ХЭГ-ын дүрэм батлагдсан.

Хууль тогтоомжид заасны дагуу хууль тогтоомжийн хэм хэмжээний хүрээнд тушаал гаргаж болохоос биш хууль тогтоомж зөрчиж өөрсдийн ая таалалд нийцүүлж тушаал гаргахыг зөвшөөрсөн дүрэм биш байна.

 

 

 

4. Хуульд заасан үндэслэлтэй “ажлын зайлшгүй шаардлага” МХЕГ-т байгаагүй, З.Б-ын эрхэлж байсан ажил үүргийн чиглэлээр МХЕГ-т ажлын шаардлага байгаагүй, зөвхөн З.Б-ыг ажиллуулж өгөх талаар хүсэлт ирүүлээгүйг дараах баримт батална.

Н.Ц Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа албан тушаалаа дур мэдэн өөрчилж “ДАРГА” хэмээн ирүүлсэн эрх зүйн зөрчилтэй 2016-08-22-ны 1/2199 тоот албан бичигт Хэрэг эрхлэх газраас хүссэн ажлын байрны шаардлагыг судалж дүгнэлт хийхэд: А.

ЗГ-ын ХЭГ-ын дарга С.Баярцогтын 2015-01-04-ны “Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 01 тоот тушаал

Н.Цагаанхүү МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа “ДАРГА” гэж Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд даргад ирүүлсэн 2016-08-22-ны 1/2199 албан тоот

 

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилт, сарын мэдээ хариуцсан референт-1

 

 

 

 

референт С.Н

 улсад 11 жил ажилласан

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Ш.СОЛОНГО ТАНАА

      2016-08-22          ¹1/2199                       

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Мэрэгжлийн хяналтын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээ, холбогдох бусад бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд болон Мэрэгэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, санал зөвлөмжөөр удирдлагуудыг хангах ажлыг сайжруулах шаардлагатай байна.

Иймд энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж мэргэшсэн нэг хүнийг манай байгууллагын мэдэлд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

 

ДАРГА Н.ЦАГААНХҮҮ

 

 

 

 

 

 

Тайлбар:

 

МХЕГ-т Албан ажлын зайлшгүй шаардлага байсан тохиолдолд

тэндээс ирүүлсэн хүсэлтийн агуулгад Б.О С.Н нарын эрхэлж байсан ажлын чиглэл дөхөж очих магадлалтай байна. 

 

 

 

-Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт-1 

 

 

 

 

 

ахлах референт Б.О

улсад 10 жил

ажилласан

 

-Хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах референт-1

 

 

 

 

ахлах референт З.Б

 

 

Гэтэл МХЕГ-ын ажлын шаардлага, хүсэлтэд хамааралгүй ажил үүрэг гүйцэтгэж байсан З.Б-ыг тус газарт хууль зөрчиж шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг.

МХЕГ-аас ирүүлсэн хүсэлтэд дурдсан ажлын шаардлагад тохирох ажлыг З.Б хийж байгаагүй нь тодорхой байна.

Б.

ЗГ-ын ХЭГ-ын дарга Ж.М-ын 2016-09-07-ны “Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 211 тоот тушаал

Ш.Цагаанхүү МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа “ДАРГА” гэж Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд даргад ирүүлсэн 2016-08-22-нд 1/2199 тоот

 

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт-1

 

 

 

референт С.Н, улсад 11 жил ажилласан

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Ш.С ТАНАА

     2016-08-22            ¹1|2199                     

                                                

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Мэрэгжлийн хяналтын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээ, холбогдох бусад бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд болон Мэрэгжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, санал зөвлөмжөөр удирдлагуудыг хангах ажлыг сайжруулах шаардлагатай байна.

 

Иймд энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж мэргэшсэн нэг хүнийг манай байгууллагын мэдэлд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

ДАРГА Н.Ц

 

МХЕГ-ын хүссэн ажлын байранд тавигдах шаардлагад С.Н-ын эрхэлж байгаа ажил нийцэж байна

 

 

 

 

-төрөөс баримтлах бодлого, засгийн газрын төсөл, хөтөлбөр биелэлтийн асуудал хариуцсан референт-1

 

 

 

 

ахлах референт Б.О,

улсад 11 жил ажилласан

 

МХЕГ-ын хүссэн ажлын байранд тавигдах шаардлагад Б.О-ийн эрхэлж байсан ажил тохирч байна

 

-Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах референт-1

 

 

 

ахлах референт З.Б

 

 

Гэтэл МХЕГ-ын ажлын шаардлага, хүсэлтэд хамааралгүй ажил үүрэг гүйцэтгэж  байсан З.Б-ыг тус газарт хууль зөрчиж шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг.

 

 

МХЕГ-аас ирүүлсэн хүсэлтэд дурдсан ажлын шаардлагад тохирох ажлыг З.Б хийж байгаагүй нь тодорхой байна.

 

  1. ЗГ-ын ХЭГ-ын бүтцийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2012 оны 20, 2016 оны 10 дугаар тогтоолоор ХШҮДАГ-ын бүтэц шинэчлэгдээгүй,өөрчлөгдөөгүй болохыг дараах шийдвэр батална

 

“ЗГ-ын ХЭГ-ын бүтцийг шинэчлэн батлах тухай” 2012-08-29-ны өдрийн ЗГ-ын 2012-09-14-ний 20 тоот тогтоол

 

“ЗГ-ын ХЭГ-ын бүтцийг шинэчлэн батлах тухай” 2016-08-03-ны өдрийн ЗГ-ын 10 тоот тогтоол

 

 

Тайлбар

-|1.5|Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар,

 

1.5 Хяналт- шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар,

Энэ хоёр тогтоолын энэ заалтанд ямарч өөрчлөлт ороогүй байна.

 

        

Жич: Шүүгч Ц.О, Засгийн газрын 2012 оны 20 дугаар тогтоолыг хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн хүсэлтээр нотлох баримтаас хасуулсан.

  1.  Миний ажлын байр өөрчлөгдөөгүй, цомхтгогдоогүй нь ХЭГ-ын даргын “Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 2015 оны 01, 2016 оны 211 тоот дараахь тушаалаар батлагдана.

Орон тоо хасагдаагүй, ажил үүргийн хуваарь өөрчлөгдөөгүй, харин орон тоо нэмэгдсэн нь ХЭГ-ын даргын дараах тушаалаас харагдаж байна.

 

ЗГ-ын ХЭГ-ын дарга С.Баярцогтын 2015-01-04-ны ХЭГ-ын бүтцийн нэгжүүдийн “Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 01 тоот тушаал

 

Тухайн орон тоонд ажиллаж байсан албан тушаалтны нэр, албан тушаалаар

 

ЗГ-ын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын 2016-09-07-ны ХЭГ-ын бүтцийн нэгжүүдийн “Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 211 тоот тушаал

 

Тухайн орон тоонд ажиллаж байсан албан тушаалтны нэр, албан тушаалаар

 

Тайлбар

 

-Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт-1 

 

 

 

ахлах референт Б.Одонтуяа

 

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт-1

 

 

референт С.Н хариуцан ахлах референтийн ажлын байранд ажлыг хийхээр өөрчлөгджээ.

 

Албан тушаалын орон тоо хасагдсан гэж ахлах референт Б.О-г 2016-09-16-ны 226 тоот тушаалаар ажлаас халсан байна

 

-Хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах референт-1

 

 

 

ахлах референт З.Б

 

-Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах референт-1

 

 

ахлах референт З.Б

 

Энэ ажил үүргийн хуваарьт өөрчлөлт ороогүй.

 

 

-яам болон аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээний асуудал хариуцсан ахлах референт-1

 

 

 

 

ахлах референт Н.О

 

-яам болон аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ үнэлгээ болон арга зүйн асуудал хариуцсан  ахлах референт-1

 

 

 

ахлах референт Н.О

 

Энд үнэлгээ, болон арга зүйн асуудал  хариуцахаар ажлын хэмжээг өсгөж , дэлгэрэнгүй болгож өгчээ.

 

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилт, сарын мэдээ хариуцсан референт-1

 

 

 

референт С.Н

 

-төрөөс баримтлах бодлого, засгийн газрын төсөл, хөтөлбөр биелэлтийн асуудал хариуцсан референт-1

 

 

ахлах референт Б.О эрхэлж байсан.

 

Энэ асуудлын хүрээнд С.Н, Б.О 2 –ын хувьд нэг нь зэрэглэл өсч ахлах референт, нөгөө нь референт болж ажиллахаар зохицуулагдсан байхад Б.О-г  хууль бусаар ажлаас халсан нь харагдаж байна.

 

8.Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар 8 орон тоотой байна.

 

Дарга-1

 

Ахлах референт-3

 

Референт-2

 

Шинжээч-2

 

Нийт-8 орон тоотой байна.

 

10.Хяналт- шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар 10 орон тоотой байна.

 

Дарга-1

 

Ахлах

референт-3

 

Референт-4

 

Шинжээч-2

 

Нийт-10 орон тоотой байна.

 

 

ХШҮДАГ орон тоо 8 байсан бол 2016 онд 2-оор нэмэгдэж 10 орон тоотой ажиллахаар шийдвэрлэжээ.

 

 

Жич: Хариуцагчийн гаргаж өгсөн тайлбар болон шүүх хурал дээр  итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ажлыг ахлах референт О эрхэлдэг байсан.

            Гэтэл Хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцан ажилладаг намайг, Б.О-ийн ажлыг давхар хийдэг байсан мэтээр тайлбарлаж орон тоо нь хасагдсан гэж худал тайлбар ирүүлсэн, түүнийгээ батлах гэж худал зүйл ярьж байгааг шүүх хурал дээр шүүгчид хандан нэхэмжлэгч тайлбарласаар байхад шүүгч О үүнийг үл хэрэгссэн нь хариуцагчтай үгсэн тохирч, үл анзаарагчийн дүр эсгэн хариуцагчийн талд илт үйлчилснийг давхар батална.

  1. Шүүхэд хуурамч материал бүрдүүлж, гаргаж өгсөн тухай

1.  Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа “З.Б тус газрын ХШҮДАГ-т үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан Засгийн газрын ахлах референтээр ажиллаж байсан бөгөөд…. Түүний эрхэлж байсан “үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт”-ийн орон тоо хасагдсан болно.” гэж санаатай худал бичсэнээ баталгаажуулан хуурамч “АБТ” гэгчийг бүрдүүлж шүүх хурал эхлэх явц дундуур шүүгчид өгсөн юм.   

2.  Шүүгч Ц.О шүүх хурал дээр хариуцагчаас өгсөн материалд Хэрэг эрхлэх газын ХШҮДАГ-ын ахлах референтүүдийн Ажлын байрны тодорхойлолт /АБТ/ гэгч нь холбогдох ажилтнуудад танилцагдаагүй, хэн гэдэг албан тушаалтан уг үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, хэнийг ч энэ ажлыг хийх ёстой гэж гүжирдэх, гүтгэх боломжтой “АБТ” гэгчийг эрх мэдэлтнүүд үйлджээ.

3.  Хэрэг эрхлэх газрын даргын “орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн баталсан 2015 оны 1 тоот, 2016 оны 211 тоот тушаалуудад ХШҮДАГ-т огт байгаагүй, байхгүй “Ерөнхий сайдын харъяа агентлаг, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа, …хариуцдаг” ахлах референтийн ажлын орон тоог шинээр бий болгож, АБТ гэж хуурамч материалыг Хэрэг эрхлэх газрын удирдлагууд, албан тушаал, эрх мэдлээ ашиглан бүрдүүлсэн нь батлагдаж байна.

Эс бол АБТ-ын удирдлагуудын гарын үсэгтэй 3 дахь хуудсыг ашиглан урдах хуудасыг зохиож, эвлүүлсэн байх магадлалтай байна.

Энэ нь З.Б-ын ажлын орон тоо хасагдсан болгохын тулд эрээ цээргүй болсон, хууль бус шийдвэрээ хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд орсон балмад үйлдэл юм.

Уг баримтыг шүүх хурал болж байх явцад шүүгчид шууд гарт нь өгч, нэхэмжлэгчид танилцуулахгүй байх, нэгэнт нэхэмжлэгчийн эсрэг шийдвэр гарах нь тодорхой учир хожим хавтаст хэргийн бүрдэл болгон, давж заалдах болон хяналтын шатны шүүх уншиж танилцах, хяналтын үйл ажиллагааг материалд тулгуурлан явуулахад буруу дүгнэлтэд хүрэхээр нөхцөл бүдүүлсэн, урдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай хийсэн, увиагүй үйлдэл байгааг онцгойлон анхаарахыг хүсье.  

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

            4. Засгийн газрын тогтоол, Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар Ерөнхий сайдын ажлын алба, орон тоо, ажил үүргийн хуваарийг баталдаг. Энэ орон тоонд  2015 онд Ерөнхий сайдын ажлын алба-10 орон тоотой, 2016 онд Ерөнхий сайдын ажлын алба-12 орон тоотой ажиллахаар батлагджээ.

5. Ерөнхий сайдын алба нь Ерөнхий сайдын харъяа агентлаг, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа болон тусгайлсан чиг үүрэг хариуцдаг алба бөгөөд ажлаа зөвхөн Ерөнхий сайдын өмнө хариуцаж, тайлагнадаг, ахлах зөвлөх, зөвлөх, зэрэг ажилтнуудаас бүрдсэн, хариуцсан тодорхой үүрэг, чиглэлтэй, харьцангуй хараат бус, мэргэшсэн нэгж юм.

6. Түүнээс бус Хэрэг эрхлэх газрын ХШҮДАГ-т шинээр зохиож гаргасан, ахлах референтийн АБТ гэгчид заасанчлан  Ерөнхий сайдын албаны эрхлэх асуудлын өмнүүр нь орж ажлыг нь хийж гүйцэтгэн, тэдэнтэй харьцдаг, дотоод үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцоод хийсэн ажлаа Ерөнхий сайдад танилцуулаад байдаг албан тушаалтан байх мэтээр АБТ гэгчийг хийсэн байна.

  Энэ үйлдэл нь цаанаа ахлах референт Одонтуяа уг ажил, үүргийг гүйцэтгэж байсан гэх, түүний орон тоо нь хасагдаж ажлаас халагдсан гэж тайлбар хийх, шүүхэд гаргаж өгсөн хуурамч тайлбар, дүгнэлтээ бататгах, хожим хавтаст хэргийг уншиж дүгнэлт хийхэд дээрх байдлаар ойлгогдохоор хуурамч, зохиомол материалыг санаатай, зохион байгуулалттай бүрдүүлжээ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд З.Б нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С-ын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” 221 дүгээр тушаалыг илт хууль бус гэж үзэж, харин хариуцагчаас “...тус газрын бүтцийг шинэчлэн баталсан Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн баталсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 211 дүгээр тушаалын дагуу түүний эрхэлж байсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтийн орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн З.Б-тай өөртэй нь тохиролцсоны дагуу түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан” гэж маргажээ.

Талууд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтийн орон тоо хасагдсан эсэх талаар маргаж байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

З.Б-ыг ажиллаж байхад, тодруулбал 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Б бүтцийн нэгжүүдийн “Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 01 дүгээр тушаалыг гаргасан байна. Тэр үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нийтдээ 106 орон тоотой, үүнээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар” 8 орон тоотой ажиллаж байжээ.

2016 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоолыг гаргасан байх бөгөөд уг тогтоолын 1 дэх хэсгийн 5-д “Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд байхаар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 115 байхаар тус тус баталсан байна. Түүнчлэн дээрх тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.М 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бүтцийн нэгжүүдийн “Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 211 дүгээр тушаал гаргасан байна. Энэхүү тушаалаар өмнө нь 8 орон тоотой байсан “Хяналт-шалгалт, дотоод аудитын газар”-ыг 10 орон тоотой байхаар баталсан байгаа зэрэгт дүгнэлт хийх нь зүйтэй.

Талуудын маргаж байгаа захиргааны акт болох 221 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтаас гадна 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн гарсан байна.

Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэжээ. Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтад буй “түүнтэй тохиролцож” гэсэн нөхцөл хангагдсан эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Хэдийгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Албан ажлын зайлшгүй шаардлага” бий болсон байхыг үгүйсгэхгүй, энэ байдал нь нотлогдож байлаа ч энэ нь дангаараа төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах хангалттай үндэслэл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч”тохиролцоогүй” гэж хариуцагч “тохиролцсон” гэж маргаж буй нөхцөлд дээрх “харилцан тохиролцсон” гэх нөхцөл байдлыг заавал шалган тогтоох шаардлагатай байна.

Харин нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “Шүүх хуралд ярьсан болон нэхэмжлэлийн гол санааг орхигдуулсан, гуйвуулсан, түүвэрлэж авсан, тогтоол, тушаалыг хольж хутган, утга санааг ойлгомжгүй болгосон” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн болон шүүх хуралдаанд ярьсан бүх зүйлийг бичих шаардлагагүй бөгөөд гол агуулгыг түүвэрлэн оруулсан нь буруу биш байна.

Түүнчлэн 13 хуудас давж заалдах гомдолд дурдсан шүүгч Ц.О-д холбогдуулан гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй, дээрх гомдлоор шүүхийн шийдвэрийг хянахгүй болно. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар “аль шүүхийн ямар шийдвэрийг давж заалдаж байгаа” тухай бичих ёстой. Өөрөөр хэлбэл шүүгчид нь биш шүүхийн шийдвэрт нь гомдол гаргах ёстой болно.

З.Б нь давж заалдах гомдолдоо “Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулж, 2016 оны 222 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд 2016 оны 222 дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэгч шаардлага гаргаагүй бөгөөд 2016 оны 221 дүгээр тушаалыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх бус харин ч дордохоор байна” гэж утга учиргүй, илт худал зүйл дурдсан...” гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 222 дугаар тушаалаар З.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалтай холбогдуулан нэхэмжлэгч ямар нэгэн шаардлага гаргаагүй тул 221 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ ч 222 дугаар тушаал хүчин төгөлдөр үлдэх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодруулж чадаагүй гэж дүгнэх үндэслэл болно.

Дээрх байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:      

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР