Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 689

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Э.Б*******ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Э.Б*******ын нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Э.Б******* би Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б*******ийн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б/17 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анх иргэний хэргийн шүүхэд, дараа шүүхэд өгсөн. Гэвч цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон учраас тус нэхэмжлэлээс татгалзаж байна. Дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Б******* нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Э.Б******* Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан “...Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлага бүхий шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 ШҮҮГЧ                       О.ОЮУНГЭРЭЛ