| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02106/И |
| Дугаар | 197/ШШ2025/04453 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/04453
2025 04 14 197/ШШ2025/04453
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, ******* 2 давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Салхитын *******, ******* тоотод оршин суух, Ам******* Га******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,009,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 3,004,492 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 3,009,942 төгрөгийг хариуцагч Ам******* Га*******гаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Га*******д холбогдох 3,009,942 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 сарын 25-ны өдөр 501,657 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 501,650 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.Га*******д холбогдуулан 3,009,942 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч А.Га******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,009,942 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр 501,657 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 501,650 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.Га******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,009,942 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр 501,657 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 501,650 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 501,650 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,109.07 төгрөгөөс 31,554.54 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 31,554.54 төгрөг, улсын төсвийн данснаас 31,554.54 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч А.Га******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР